+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 23 » Спорт [Ярилцлага]:: Месси: Яагаад хүмүүс намайг эндээс явуулах гээд байгааг ойлгохгүй юм
8:29 PM
Спорт [Ярилцлага]:: Месси: Яагаад хүмүүс намайг эндээс явуулах гээд байгааг ойлгохгүй юм

Спорт
Ярилцлага::  

Месси: Яагаад хүмүүс намайг эндээс явуулах гээд байгааг ойлгохгүй юм

-Месси танд Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болсонд баяр хүргэе?

 

-Баярлалаа. Надад саналаа өгсөн орнуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч, сэтгүүлч нарт баярлалаа. Үнэхээр баяртай байна. Энэ нэр хүндтэй шагнал "Барселона" клубийн маань хамт олны гавьяа. Багийн андуудынхаа тусалцаагүйгээр энэ шагналыг авахгүй байсан.

 

-Өнгөрсөн жил 91 гоол оруулж, дээд амжилт тогтоосноор "Ballon D.Ог" танд очсон болов уу?

 

-Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодож байна. Өнгөрсөн улиралд миний хувьд ердөө ганц цом хүртсэн ч нэг жилд 91 гоол оруулж, дээд амжилт тогтоосныг минь үнэлж мэргэжилтнүүд саналаа өгсөн байх.

 

-Та Герд Мюллерийн 40 жил оршин тогтносон дээд амжилтыг өнгөрсөн жил эвдсэн. Үүндээ сэтгэл хангалуун байна уу?

 

-Мэдээж, дээд амжилт тогтоосондоо баяртай байгаа. Энэхүү амжилтад хамтран зүтгэгч нарын маань оролцоо маш их. Тэдэнгүйгээр би энэ амжилтад хүрэхгүй байсан.

 

-Круйфф, Платини, Басген, Роналдо, Зидан нарын алдартай хөлбөмбөгчдийн амжилтыг эвдэж, дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг''- ийн эзэн боллоо?

 

-Хүндэлж явдаг агуу хөлбөмбөгчдийнхөө өмнө нь гарснаараа би азтай. Гэхдээ тэдэн шиг хөлбөмбөгч болохын тулд хичээх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд эдгээр агуу хөлбөмбөгчдийн амжилтыг эвдэнэ гэдэгт тийм ч итгэлтэй байгаагүй.

 

-"Реал"-ын ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо "Ballon d Or”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй. Тэр Роналдуг Дэлхийн шилдэг болно хэмээн олон удаа мэдэгдсэн. Гэвч та энэ шагналыг авчихлаа?

 

-Моуриньо Цюрихт ирээгүйд нь шалтгаан байгаа байлгүй. Роналду яахын аргагүй Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин.Түүнийг энэ шагналыг авахад хэн ч маргахгүй. Мөн багийн анд Иньестад "Ballon d Or” очиход буруудахгүй. Тэр өнгөрсөн жил Испанийн шигшээ багийн хамтаар Европын аварга болсон. Энэ шагнал надад бус түүнд очих байсан юм.

 

-Та үргэлж даруухан загнах юм?

 

-Өөрийгөө магтсан, дөвийлгөсөн зан надад тохирохгүй.

 

"Барса" энэ улиралд лигтээ хожигдоогүй байгаа. Хүчтэй өрсөлдөгч "Реал" танай багаас 10 гаруй оноогоор дутуу яваа. Эзэн хааны багт юу тохиолдсон гэж бодож байна вэ?

 

-"Реал" дэлхийн шилдэг багуудын нэг. Тэдэнд юу тохиолдсоныг хэлж мэдэхгүй. Хэдийгээр манай баг тэднээс 10 гаруй онооны зүрүүтэй яваа ч бид улсын аварга болсон гэж ойлгож болохгүй. "Ла лиг" талдаа орж байгаа болохоор байдал яаж ч эргэж мэднэ.

 

-Өнгөрсөн хавар Пеп Гвардьолаг "Барселона"-г орхиход танд юу бодогдсон бэ?

 

-Үнэхээр гэнэтийн шийдвэр байлаа. Манай багийнханд бүгдэд нь маш хүнд туссан. "Барса"-гийн сүүлийн хэдэн жилийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. Гвардьолаг багаа орхих шийдвэр гаргахад анх маш хэцүү санагдсан. Хамгийн гол нь бид үүнд хурдан дасан зохицох хэрэгтэй. Түүнийг хэн ч орлож  чадахгүй. Пеп өнөө цагийн хамгийн шилдэг дасгалжуулагч.

 

-Та түүний үдэлтийн тоглолтод гоол оруулсны дараа талархсанаа илэрхийлж байсан?

 

-Гвардьола баг удирдахаас гадна зохион байгуулах чадвар нь үнэхээр гайхалтай. Түүнд гоол оруулж, талархлаа илэрхийлэхээс өөр арга олдоогүй.

 

-Пепийн халааг Тиго Виланова авсан нь танд ямар санагдсан бэ?

 

-Вилланова бидний хувьд шинэ хүн биш. Тэр Каталонд төрж, өссөн. "Барса"- гийн хоёрдугаар багийг гайхалтай удирдаж байсан. "Барса"-гийн бүх тоглогч түүнд ам сайтай байдаг. Гвардьола Титод ажлаа хүлээлгэж өгсөн нь цагаа олсон шийдвэр байлаа.

 

-Сарын өмнө "Барселона"-тай гэрээгээ сунгасан. Танд өөр багг очих хүсэл алга уу?

 

-Би Каталонд 13 настайдаа ирж байсан. Барселон хот миний хоёр дахь гэр. Яагаад хүмүүс намайг эндээс явуулах гээд байгааг ойлгохгүй юм. Миний хөлбөмбөгөөс авсан бүх шагнал энэ багтай салшгүй холбоотой. Би "Барса"-д үргэлж аз жаргалтай байдаг.

 

-Анх "Барселона"-гийн нэгдүгээр багт тоглоход амаргүй байсан уу?

 

-Тийм ээ, ямар ч шилдэг багийн нэгдүгээр багт тоглоно гэдэг амаргүй. Тэр дундаа над шиг хүүхдээрээ шахам хүн нэгдүгээр багт багтахад амар байгаагүй. Томчуудын багт анх дэвшихэд Роналдиньо, Самуэль Это'0, Силвиньо, Тиаго Мотта гээд олон хөлбөмбөгчин надад их тус болсон. Тэдний ачийг хэзээ ч мартахгүй.

 

-Та сүүлийн үед хагас хамгаалалтад түлхүү тоглож байгаа?

 

-Өрсөлдөгч маань ямар арга хэрэглэж байгаагаас үүдэн байрлалаа солих болсон.

 

-Аргентиний шигшээ баг ирэх жил Бразилд болох ДАШТ-д түрүүлэх боломжгой юу?

 

-Хөлбөмбөгч бүрийн мөрөөдөл Дэлхийн аварга болох. Би тэдний нэгэн адил ДАШТ-ий цомыг гардахыг хүсч байна. Хөрш зэргэлдээ Бразилд ДАШТ болох учраас бидний хувьд том боломж. Аргентиний ард түмэн аваргын бараа харалгүй олон жил болсон. Биднээс нутаг нэгтнүүд маань үүнийг хүсч байгаа. Хамгийн гол нь эрхээ авах нь чухал.

 

-Аргентиний шигшээ баг ДАШТ- ий эрхээ авахад ойрхон байгаа?

 

-Бидэнд үлдсэн тоглолт бүр тун хариуцлагатай. Уругвай, Чили, Парагвай, Колумб, Эквадорын шигшээ багт буурал тивд тоглодог өндөр зэрэглэлийн олон шилдэг тоглогч байгаа. Өмнөд Америкт сул баг гэж байдаггүй.

 

-2013 онд ямар зорилго тавьж байна вэ?

 

-Жил бүр миний зорилго ижил байдаг. "Барса"-гийн хамт бүх фронтод түрүүлэх. Мөн Аргентиний шигшээ багийн хамт ДАШТ-д оролцох эрхээ авах.

 

 

 

Эх сурвалж: Өдрийн шуудан

[www.T1771Music.Ucoz.Net]



Category: Спорт | Views: 993 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024