+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 11 » Түүх: ИХ ХААН ӨГӨӨДЭЙН ҮНДЭСЛЭСЭН СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН
5:18 PM
Түүх: ИХ ХААН ӨГӨӨДЭЙН ҮНДЭСЛЭСЭН СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН

Түүх: 

ИХ ХААН ӨГӨӨДЭЙН ҮНДЭСЛЭСЭН СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН

/Асуудал дэвшүүлсэн өгүүлэл/

Ар Монголын эрдэмтэн, сэхээтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, ШУА-ийн хамт олон энэ оны 11 – р сарын 19-ний өдөр их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан судар бичгийн хүрээлэнгийн сэргэн мандалтын 90 жилийн ойгоо эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн арвин их туурвил бүтээлээрээ угтаж байна.

Сэргэн мандалтын хэмээх учирлал нь: Чингис хааны байгуулсан их гүрэн, найман хаант улсын их хаан Өгэдэй (1186 – 1241) Азийн соёл шинжлэх ухааны (магадгүй дэлхийн хүн төрөлхтний) түүхэнд анх удаа судар бичгийн (эдүгээ цагийн Шинжлэх УхааныАкадемийн) хүрээлэнг 1234 он буюу одоогоос 777 жилийн алс тэртээ санаачилсан ажгуу.

Нэгэн баримт:

Эцэг Чингисийн "Мөнх тэнгэрээс манай урагт энэ хүнийг соёрхсон болой. Сүүлээр их үйлсийг түүнд тушаатугай” хэмээн захисан айлдварт жил жилээр санагалзан, 1234 онд Елюй Цу Цайг тэргүүн сайдаар томилохдоо: Миний мэргэн түшмэл тэнгэрийн доорхи хумхи хийгээд түмэн бодисийн тoo ширхэгийг бодож чадна хэмээн хүндэтгэн дээдэлж, бичгийн мэргэдийг цуглуулан, найруулан засах "Судар Бичгийн Хүрээлэн”-г байгуулан, энд ажиллах мэргэдийг харц, боол гэж ялгалгүй шалгалтанд оруулж, мэдлэг авьяастайг нь ажиллуулахыг зарлиг болгосон ажгуу.

Өгэдэй их хааны энэ зарлиг олон улсын хэмжээнээ одон орон, зурхай, тооны ухааныг өрнүүлэн, ялангуяа Монгол эх хэлний үсгийн дүрмийг улам төгөлдөржүүлэх, Монгол туургатны түүх шасдирыг бүтээн туурвих, хэвлэн нийтлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал:

Нэг. Мөнх хааны мөрөөдөл биелсэнсэн бол Хар Хорумын одон орончид алдарших байлаа

Билгүүн одон орон судлаач, гаршсан мэргэн зурхайч Елюй Цу Цай тэр үеийн өрнө, дорно дахины одон орон зурхайн зөв буруутайг шүүн харьцуулж, тэр үеийн Хятадаас дамжсан Даймин хэмээх цаг тооны зурхайг засварлан, Монгол нутгийн нар, cap, од эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон Монгол шинэ зурхай буюу цаг тооны бичиг зохиосныг их хаан Өгэдэйн зарлигаар 1239 оноос Монголын их гүрэн даяар дагаж мөрдсөн түүхтэй.

Энэ үеэс тэнгэр унших эрдэмтэй Төв Азийн нүүдэлчин Монголчуудын огторгуйн наран саран байрлал, од гаригийн тохиол, хоног, cap, улирлын хөдөлгөөнийг соргог ажиглан тандаж, учирч болзошгүй ган, зуд, салхи шуурганаас хүн ард, мал сүргээ сэргийлэн, тахал эмгэгээс урьдчилан хамгаалах, дайлаар мордох, дайн самуунтай үед ч цаг зурхайн ухааны бичгийг чадамгай ашиглаж ирсэн уламжлалыг Европ тивийхэн XIY зуунаас гайхан биширч ирсэн түүхтэй.

Нэгэн баримт:

” Тэнгэр унших эрдэмтэй
Тэнүүлчин нүүдэлчин амьдралтай
Тэр жаргалтай оронд
Төрөх минь би яалаа ” гэж эртний Италийн сэргэн мандалтын нэрт төлөөлөгч, эх оронч, энэрэнгүй үзэлтэн, яруу найрагч Франчееко Петрарка (1304-1374) бичиж үлдээжээ.

Эзэн Чингис, Өгэдэй. Мөнх их хаадууд дайлаар ялагдсан улс орны мэргэд, уран дархчуудыг айлган цочрохоос мэгдэн эмээж, тэдний судар ном, багаж тоноглолыг урьдаас сайтар хамгаалан хямгадаж, Монгол нутагтаа бүрэн бүтэн илгээж, хуримтлуулдаг байв.

Эзлэгдсэн Лерс, Уйгар, Тангад, Хятад мэргэн түшмэд, уран дарханчуудад хүндлэнгүй хандаж, судар номоо эрх чөлөөтэй туурвиж, тус тусын хэл дзэр толь бичиг зохиолгон, басхүү Монгол хэлнээ орчуулан хэвлүүлж иржээ.

Их хатан Дөрөгэнэ Өгэдэй хаанаа амьд сэрүүн байхад судар номын хэвлэх үйлдвэрийг их анхаарч, умард Хятадын орон нутагт судар ном хэвлэн нийтлэх, үсэг өрөх арга ухааныг хөгжүүлэн дэлгэрүүлэх зарлиг буулгаж байжээ.

Монгол нутагт Мөнх хааны үед ялангуяа Хар Хорумд одон орон судлал эрчимтэй хөгжиж эхэлжээ. Өгэдэй их хаан, өөрийн дүү Тулуйн хүү, ач Мөнх (1209-1252) – ийн боловсролд онцгой анхаарч, мэргэн түшмэл, тэргүүн сайд Елюй Чу Цайгаар дорно дахины соёл боловсрол, оюунлаг хүмүүжлийг заалгахын зэрэгцээ XIII зууны Энэтхэгийн алдарт үлгэр Панчатандарын нэгээхэн хэсэг Калила Димна хоёрыг XIII зуунд Перс хэлнээс Монгол хэлнээ буулгасан Ираны зохиолч Ифтихар Эддин Мухаммедийг залан ирүүлж, Мөнх хаанд багшлуулж байв.

Монголч эрдэмтэн Рашид Ад Дин, Дассен нарын тэмдэглэснээр Мөнх хаан бусад хаадаас оюун ухаанаар боловсронгуй, гярхай авхаалжтай чанараараа ялгарч байсан төдийгүй алдарт одон оронч Галилей, Коперник, Кеплерийг сургаж хүлгүүжүүлсэн эртний Грекийн нэрт тоочин (м.э.ө. III зууны) Эвклидийн Европ дахинаа 2000 жил хэрэглэгдэж ирсэн 15 боть "Эхлэл” зохиолд гарамгай суралцаж, эвклидийн геометр, тригонометрийн ухаанд нэвтэрсэн, Төв Азидаа анхдагч их эрдэмтэн байжээ.

Английн нэрд гарсан түүхч Джозеф Нигхэм "Хятадын шинжлэх ухаан сэргэсэн нь” зохиолын гуравдугаар ботьдоо тухайн үед тригонометрийн ухааныг Монголчууд Хятадуудаас илүүтэй мэдэж байсан тухай өгүүлжээ.

Өгэдэй их хаан ач Мөнхийг ордондоо суулгаж, эрдэм ном, одон орон, тооны ухаанд сурган боловсруулж байсан хайр ивээлийн ачаар Мөнх хаан дэргэдээ дэлхийн эрдэмтэн, зурхайчдыг хуралдуулан нэгтгэж, Монголын Хар Хорумд одон орон судлалын газар байгуулахыг мөрөөдөж иржээ.

Мөнх хаан Эвклидийн олон боть зохиолыг аялгуу төгс орчуулсан Насир ад Дин Туси (1201-1274) – ийг Хар Хорумд залж ирүүлэн, тэр алдарт зурхайчтай хамтран дэлхийд гайхагдам одон орон судлалын газар байгуулахыг хүүхэд ахуй наснаасаа эрмэлзэж байсан тул дүү Хүлэгүг Дундат Ази руу явуулахдаа: Буруу номтны бэхлэлт (Багдад) – ийг байлдан дагуулж, тэнд байгаа тэнгэрийн нх зурхайч Насир ад Дин Тусийг хамтран зүтгэгч дөрвөн мэргэдийн хамт Хар Хорумд яаралтай ирүүлэхийг олонтаа захиж байжээ.

Дүү Хүлэгү хаан ахын даалгавраар Перс, Арабын хотуудаас олон зурхайчдыг тодруулбал алдарт одон оронч Джамал-ад-Динийг одон орон, од гаригийг тандан тодорхойлох, хэмжих багаж хэрэгсэлтэй нь хамт ирүүлж байв. Мөнх хаан, Хүлэгү хаадын цаашдын үйлсэд Хубилай хаан саад тотгор учруулжээ.

Хэдийгээр Мөнх их хааны мөрөөдөл хэрэгжээгүй ч гэсэн Монгол их хаад, Ил хаадын үе удмынхан эдүгээ хүртэл дэлхийн одон орны шинжлэх ухааны хөгжилд үнэ цэнэтэй оюуны хөрөнгө оруулалт хийж, олон зуунаар гайхагдах од гаригийг судлах орд харш байгуулж, оюуны гайхамшигт нээлт, бүтээл туурвиж ирсэн бахдам сайхан өв уламжлалтай.

Хатуу чанга дэглэмтэй Хүлэгү хаан эзэн Чингис, их хаадын хүсэл зорилтыг хэрэгжүүлж, Афганистанаас Турк хүртэлх улс орныг нэгтгэн төвхнүулэх их үйлсээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэнгэрийн мэргэн зурхайчийг ивээлдээ авч, түүнд зориулан багаж хэрэглэлээр хангагдсан одон орны төв байгуулахад албан хэрэглээнээсээ хорин мянган гулууз мөнгө гаргаж байжээ.

Энэ тухай Ираны түүхч Рашид-ад-Дин "Сударын чуулган” зохиолдоо: Насир ад Дин Тусийг ( 1258 ) аль тохиромжтой нутагтаа одон гариг ажиглах орд байгуулах зарлиг гаргаснаар Азербайджаны Мерегу хотыг сонгон, маш сайхан одон орон судлах оргил байгуулсан тухай өгүүлжээ.

Тэнгэрийн мэргэн зурхайч Насир ад Дин Туси их хаан Хүлэгү хааны халамж ивээлээр байгуулсан одон орны судлах оргилдоо од гаригийн бүтэц, хөдөлгөөнийг тандан судлах олон янзын хэмжүүр багаж зохион хэрэглэсний ззрэгцээ судалгааны ажлаа эрчимжүүлж, эртний Грекийн одон оронч Клавдий Птолемей ( 90-160 ) – н "Ихэд тоймлосон онол” хэмээх гайхамшигт бүтээлийг Араб хэлээр орчуулж, ‘Ил хаадын одон орны хүснэгт” зохиолоо туурвижээ,

Монгол их хаад Сэргэн мандалтын үеийн Энэтхэгийн санваартан, Итали, Арабын олон орны урлахуйн ухаантан, Перс, Жагар орны тоо зурхайн ухаант мэргэдийг харш ордондоо үе үе залан ирүүлж, зурхайн цаг үеийн ном хаялцуулан, туршлага солилцуулахад тодорхой хэмжээний цалин олгож, тив дэлхийн одон орон, зурхайн ухааны хөгжилд асар их оюунлаг нөлөө үзүүлж байв.

Монголын их хаад үр хүүхэд, ач гуч нартаа балчир наснаас нь тоо бодлого, зурхай, хэл зохиол, түүх шасдирын боловсрол мэргэжил эзэмшүүлэхэд онцгой анхаарч ирсэн сайхан уламжлалтай байсан тул тэдний үр хүүхдээс одон орон судлаач, зурхайч нар олноороо төрсөн түүхтэй.

Нэгэн баримт: Тэдний нэг болох Доголон Төмөр хааны ач Мухаммед Тарагай Улугбек (1394-1449) Самаркандад од гариг орчлон ертөнц ажиглах гайхам үззсгэлэн төгөлдөр орд харш бүтээн босгож, тэнгэр эрхэсийн 1018 оддын байршлыг яруу тод тооцоолсон "Оддын орны шинэ хүрд” алдарт бүтээлээ туурвижээ.

Лалын шашны хар сурталд төөрөлдөж, бусдад мэхлэгдэн төрсөн хүүгийнхээ толгойлсон буруу номтнуудад энэ алдарт одон оронч харамсалтайгаар амь эрсдэж, орд харш нь үнсэн товрог болтлоо сүйтгэгдсэн боловч ийм бэрх нөхцөлд багшдаа үнэнч байсан шавь Али Кушчийн мятрашгүй эр зоригийн ачаар Улугбекийн энэ суут бүтээл аврагдаж, Константинополь, Дамаск, Кайр хотуудад, 1665 оноос Европын Оксфорд, Флореиц, Париж, Женев хотуудаар гар дамжин хэвлэгдсээр эдүгээ номч мэргэн эзнээ дэлхийн шинжлэх ухаанд мөнхжүүлсэн түүхтэй.

XIII-XIV зуунаас Монгол язгууртнууд үр хүүхдээ Энэтхэг-Төвдийн их, бага 5 ухаанд сургаж ирсэн өвөрмfц нэгэн уламжлалтай. Бага таван ухаан буюу ухааны 5 бага оронд, тухайлбал:

I. Зохиол, зохиолын үгийг чимэглэхүйд мэрэгжүүлэх яруу найргийн;

II. Шүлэглэн холбох ёсонд мэрэгжүүлэх холбоо наиргийн;

III.Эрт цагийн олон үлгэр домог, үлгэриин гаралтай нэр томьёонд мэрэгжүүлэгч ёгт үтийн;

IV.Эртний хүн, хүн бусын үлгэр домгийн тус, тусын дүр хэлбэр ба тус, тусын хэлээр өгүүлэн бүжиглэхүйн;

V. Огторгуйн орон ба ил далдын авах, орхихыг шүүмжлэн мэдүүлэгч одон зурхайн мэрэгжүүлэх ухаанаар боловсрол олгосны дараа их таван ухаанд, тухайлбал:

I. Үг, дууны эндүү ташааг арилгагч дуун ухаан буюу хэл шинжлэлийн;

II. Үгийн утга, агуулгын зндүүг арилгах учир шалтгааны (логик);

III. Эрүүл энх, урт удаан наслахыг бүтээгч тэжээхүйн (анагаах);

IV. Бие хэл, сзтгэлийн урилгыг бүтээгч урлаг судлал,урлахуйн;

IV. Амьтны дотоод сэтгэлийг засамжлан боловсруулах дотоод (гүн) ухаанд тус тус сурган хүмүүжүулж иржэз. Иймээс Монголын нэн эртний мэргэд их, бага таван ухаанд гоц мэрэгжиж, зохиол бүтээлээ туурвиж ирснийг тэдний бүтээл гэрчилдэг.

Нэгэн баримт: Их хаан эзэн Чингисийн язгуур засаг ноён, эрх Чойхүрийн хүү, олноо ламын гэгээн хэмээн алдаршсан Лувсанданзанжамц (1639-1704) тэжээхүйн их ухаанд нэвтэрхий боловсорч ирээд 23 насандаа одоогийн Баянхонгор аймгийн Баянзүрх сумын "Бөөрөлжүүт”-д Монголын анхны манба дацан (оточ, эмч, эм найруулагч бэлтгэх) сургуулийг 1662 онд байгуулж, Төвдийн оточ Ютог Ёндонгомбын (1112-1203) Жүд-Ши буюу "Эмийн дөрвөн үндэс” хэмээх алдарт судрыг Монголд барлан хэвлэсэн нь Энэтхэг-Төвдийн уламжлалт анагаах унаган ухааныг дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн тэрээр Монголд басхүү анх удаа Төвд хэлээр тэжээхүйн (анагаах) ухааны олон судар туурвиж, Монголын анагаах ухааныг үндэслэсэн түүхтэй.

Ламын гэгээн 1655-1662 онд Төвдийн Лхас, Дашлхүнбэд будцын их, бага таван ухаанд гүн мэрэгжсэн учир Өндөр гэгээн (Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт) Занабазар (1635-1723) түүнийг Эрдэнэ Бандида цолоор шагнаж, тэжээхүйн болон одон зурхайн ухааныг шамдан суралцахыг захисан айлдварыг тэрээр бишрэн хүндэтгэж, Монгол үндэстэнд зориулж хайрласан нарийн нууц увидасыг ашиглаж, "Монгол зурхайн тооны бичиг” туурвиснаа:

…” Огторгуйд орчигч одон гараг
Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд
Оддын зурхайг бичвэй би”
хэмээн энэхүү зурхайн ач холбогддыг яруу тодоор илэрхийлжээ.

Олноо Сүмбэхамба гэж алдаршсан Хөх нуурын Доржжанцангийн Ишбалжир (1704-1788) Монголд анх одон орныг тандан ажиглах зурхайн сургуулийг байгуулж, Төвдийн анагаах ухааны амьтан, ургамлын гаралтай эмийн бодисын бүрэн жорыг гаргаж, "Лха таван нэмэлт тайлбар”, "Ойнзэн Мэлгар Мэхон” зэрэг олон судар туурвихын хамт ” Төвд судар”-ыг болхи, махчлан орчуулахыг шүүмжлэн, "Монголын оточ нар Төвд эмийн ном, сударт хэтэрхий хэвшмэл хандаж байгаа нь Монгол үндэсний өв уламжлалыг мартахад хүргэж байна” хэмээн ихэд харамсан, хойч үеийнхэндээ анхааруулж байжээ.

Их, бага таван ухаанд гүн мэрэгжсэн Ишбалжир хамба буддын гүн ухаан, учир шалтгааны болон түүх, яруу найраг, анагаах ухаан, одон зурхайн ухаанаар 8 боть, 60 шахам, түүний дотор "Түгээмэл түүх”, "Хөх нуурын домог”, "Гэсэр хааны тухай тэмдэглэл”, "өөрийн намтар”, "Тэг зүйн ном” зэрэг бүтээлээрээ Монголын түүх, уран зохиол, анагаах ухааны судлалд чухал байр суурь эзэлж иржээ.

Хоёр. Их хаан Өгэдэйн судар бичгийн хүрээлэнгийн хоёрдахь гавьяа

Эзэн Чингис хаан Найманы бичгийн сайд Тата Тунгааг олзолсон (1204) тэр цагаас Уйгаржин бичгийг анх хэрэглэж, үүнээс хойш их хаан Өгэдэй, Төвд удмын монгол хэл зүйч, Гунгаажалцан Сажа Бандида (1182-1251)- г залан ирүүлж, 1243 онд "Зүрхэн тольт” хэмээх монгол үсгийн цагаан толгойг анх зохиолгожээ.

Энэ эрдэмтний дууриаллаар Монголд олон тооны гүн ухаантан, яруу найрагч, хэл шинжлээч, орчуулагч нар төрөн гарчээ.

Нэгэн баримт: Чойжи-Одсэр (XIII-Х1Ү) бүр 1305 онд Монгол хэлний анхны томоохон журамлах хэл зүйн бичиг зохиосны зэрэгцээ Энэтхэг, Төвд хэлнээс олон ном зохиолыг Монгол хэлнээ орчуулсан гүн ухаантан, яруу найрагч, хэл шинжлээч, Түвд, Самгарди хэл бичигт гоц мэрэгжсэн учир тухайн үедээ дорно дахины соёл, эрдмийн өндөрт хүрчээ.

Түвдийн Лхасад шавилан суралцаж, Равжамба гэдэг эрдмийн мядаг хүртсэн ХҮШ зууны монгол хэл зүйч Данзандагва бол XIII зууны Сажа Бандида Гунгаа Жалцан, XIII-XIY зууны Чойжи-Одсэр, Цахарын Лигдэн хааны үед зохиогдсон Гунгаа-Одсэр нарын зохиосон "Зүрхэн тольт” хэл зүйн гурван судар бичгийг ашиглан, "Зүрхэн тольтын тайлбар , үсгийн эндүүрлийн харанхуйг арилгагч огторгуйн маань” хэл зүйн бичиг зохиосон, монгол хэл зүйч олон эрдэмтдийн нэгэн төлөөлөгч юм.

Их хаан Өгэдэйн үед монгол түүхээ бүтээх их үйлс эхэлсэн бөгөөд 1229-1240 онуудад улсын дээд шүүгч (Өэлүн эхийн өсгөсөн өнчин татаар хүү) тэргүүтэн "Монголын нууц товчоо” ~ г туурвиснаасхойш монгол түүхээ зуун зуун жилээр дархалсан Цагаан түүх (XII-XIY) Рашид-ад-Дин, Болд чинсан нарын зургаан Монгол мэргэдийн бүтээл "Судрын чуулган” (1300-1311 ), Халх монгол, Халимаг, Ойрад ундэстэн, ястны дунд олон хувилбараар дэлгэрсэн "Гэсэрийн тууль”(1440) гэх мэт Монголын уран зохиолын оргил зохиолууд нь дараа дараагийн шинэ шинэ түүхэн зохиол бүтээгдэхийн ариун тунгалаг рашаан булаг нь болсон ажгуу.

Юань улсын Хувилай хааны зарлигаар Бээжин хотод 1264 онд улсын судар зохиох хүрээлэн байгуулагдахаас даруй 30 жилийн өмнө буюу одоогоос 777 жилийн өмнө, их хаан Өгэдэй Монголдоо 1234 онд номын мэргэд, зурхайчдыг оюуны хөдөлмөрийг нэгтгэн удирдах судрын хүрээлэнг магадгүй Ази тивд анх удаа санаачилсаны ачаар Монголын мэргэд, зурхайчид өсөж төрсөн Монголынхоо онгон хээр тал нутагтаа Монголч эрдэмтэн В.Я.Владимирцовын бичсэнээр "Тал нутгийн анхилам үнэр ханхалсан” хэл зүй, түух шасдир, анагаах ухаан, буддагийн гүн ухааны олон арван судар зохиолыг туурвиж, Монголоо үеийн үед алдаршуулж ирсэн номын гэгээн буянтай эртний соёлтой үндэстэн билээ.

XIV-XX зууны Монгол мэргэдийн түүх шасдир туурвих ухаан бас л Энэтхэг Төвдөөс уламжлалтай. Тухайлбал:

Нэгэн баримт: Эртний Энэтхэгийн олон салбар шинжлэх ухааны түгээмэл мэдлэгийг нэгтгэсэн цоморлиг Данжуур хэмээх их хөлгөн судрыг XIV зууны эхнээс Монгол хэлнээ орчуулан хэвлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү судрыг бүрэн эхээр нь орчуулж, хэвлүүлэх ажлыг Жанжаа хутагг Ролбийдорж удирдан 1741-1749 онд хэвлэн дуусгажээ.

Данжуурыг Монгол хэлнээ орчуулах нөр их ажилд Монголын 200 орчим мэргэд тэдгээрийн дотор Дайгууш Агваандампэл (1700-1780), түүний дүү билэгт гүүш Лувсанлигдэн зэрэг 50 гаруй хэлмэрчид оролцож уг судрыг хэрхэн орчуулсан тухай түүхэн ач холбогдолтой мэдээ баримт агуулсан төгсгөлийн шүлэг бичсэн нь Монголын сонгодог хэл бичгийн яруу найргийн үнэт дурсгал болон үлдсэн юм.

Данжуур их хөлгөн судар гарчгийн хамт 226 боть 3427 төрөл, жанрын зохиолыг багтаасан бүрэн эхээрээ Монгол улсын төв номын санд хадгалагдаж байна.

Алтан ганжуур

Буянаа хотол чуулган болгохыг хүсэгчид, жанч халаачдын хойтын буян, энэ яваа насандаа зориулан айлтгахад өлзий хутгийн цог бадарч, санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ хэмээн сүшиглэж ирсэн энэхуү 108 боть 1461 зохиол бүхий хөлгөн судрыг болгомол цаасан дээр алтаар бүтээсэн учир "Алтан ганжуур” гэж нэрлэжээ.

Буян цэцэн хааны хөвгүүн Мангус тайжийн хүү Монголын эзэнт улсын бөгөөд Чингисийн угсааны сүүлчийн хаан болох Цахарын Лигдэн (1592-1634) хааны анхаарал, ивээлээр Монголын 35 хэлмэрч мэргэд Гунгаа-Одсэрийн удирдлагаар бүрэн орчуулж, 1720 онд модон бараар хэвлэгдсэн энэ судар улсын номын санд мөн хадгалагдаж байна.

Монгол үндэстний эрдэмтэн мэргэд ийнхүү өөрийн түүх соёлоо зуун зуун жилээр дархлан хайрлаж, хойчийн үр удамдаа өвлүүлж ирсэн түүхтэй.

"… Монголын залуусаа: Эх түүхээ хадгалж үлдээхийн төлөө амьдралаараа дэнчин тавьсан Монгол эрдэмтэн мэргэдээ та бүхэн бүү мартахтүн! хэмээн АНУ-ын антрологич, профессор Жак Уэтерфордын бидэнд захиж бичснийг эрхэмлэн санаж, Хүннү гүрэн, эзэн Чингисийн өв удамжлалаа, Монгол түүх соёл, шинжлэх ухаанаа зуун зуунаар нэхэн бодож, үнэн сэтгэлээсээ итгэл төгс шамдан судалж, суралцацгаая!

ЭХ СУРВАЛЖ:

Шатар С. ИХ ХААН ӨГӨӨДЭЙН ҮНДЭСЛЭСЭН СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН//Шинжлэх ухаан амьдрал.- 2011 оны 12-р сар.- №04(323).- 59,60,61,62,63 хууд.www.T1771.Tk


Category: Түүх | Views: 24358 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 3
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024