+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 24 » Түүх:: П.Шагдарсүрэн: Хэлмэгдүүлэлтэд Чойбалсан дотуураа нурж, их зовдог байсан даа
10:29 PM
Түүх:: П.Шагдарсүрэн: Хэлмэгдүүлэлтэд Чойбалсан дотуураа нурж, их зовдог байсан даа

Түүх::

П.Шагдарсүрэн: Хэлмэгдүүлэлтэд Чойбалсан дотуураа нурж, их зовдог байсан даа

Сонжсон мэт ёжтой инээвхийлсэн, ануухнаараа энэ эрхмийн ухаалаг хэрсүү харц 93 дахь жилийн бударсан цасан дунд намайг хулээгээд зогсож байлаа. Язгууртны гэлтэй таяг тулсхийгээд, "Esse” хэмээх тамхи хааяа сорсноо "Хүүхээ, чи яг миний салхилдаг цагаар ирлээ дээ. Надаар одоо яахнав дээ, та нар… шинэ соргог юу л гарав аж. Юу ч гэсэн дотогшоогоо орцгооё” гэлээ. "Таны хөл шаасан гадас шиг байх шив” гэхэд,

  -Морьт цэргийн даргын хөл шүү хө, хөл хэвээрээ шахуу ч цас мөсөнд хальтрах вий гэхдээ ингээд гурван хөлтэй зогсож байгаа юм гэж нөгөө л ёжтой инээмсэглэлээр хариулав. Энэ эрхэм бол мөнөөх цуутай "Дандарын хороо” буюу домогт 17 дугаар морьт хорооны штабын дарга явсан алтан мөрдэст офицер, хамаг олноо чимэг болон хайрлагдсан улсын шалгарсан хошой баатар маршал Чойбалсангийн дэргэдээс есөн жилийн турш нэг ч өдөр, холдож салаагүй нарийн бичгийн дарга, туслах, бас алба хавсарсантайгаа гадаадын 11 оронд суусан Элчин сайд бөгөөд хүйтэн дайны үеийн болоод Монголыг НҮБ-д элсүүлэх яг тэр торгон агшинд, тэр үеийн Гадаад явдлын яамны сайд явсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх хэргэм зэрэгтэй Пунцагийн Шагдарсүрэн гуай юм. Түүний өглөө гэрээс гарсан мөр болгон нь түүх, орой гэртээ ирээд хоолоо идэж амжаагүй шахам байхад залгах утас болгон нь түүх, энэ чамин бариулт таягны толгой ч өөрөө амьд түүх ажээ.

- Энэ өдрүүдэд Богд хаант улсын таван яамны 100 жилийн ой болж байна. Та чинь ийм настай хоёрын хоёр яамын амьд түүх байна. Уржнан болоод өнгөрөв үү. Халхын голын байлдааны эхнээс нь дуустал байлдаж, хороо, дивиз командалж байсан хүн одоо алга. Ингэхлээр таныг амьд домог гэмээр санагдана.

- За дүү минь би ерөөсөө магтуулах дургүй хүн. Энэ хачин занг хар багаасаа л авсан. Халхын голын байлдаан, цэргийн амьдралтай яалтгүй холбоотой л доо.

- Хороо, дивизийн штабын дарга гэдэг бол тоглоом биш. Цэргийн зүрх, тархи гэсэн үг. Байлдаан эхлээд цаасан дээр болдог. Дандар баатартай хамт ажиллахад хэр вэ?

- За даа, хэн хэн нь исгэлэн залуу байж. Хорин хэдхэн настай залуус дарийн утаа үнэрлээд, дайн тулаанд тэр олон цэргийг удирдаад, бас ялаад ирэхлээр юу болох вэ? Омогшил төрнө биз дээ. Дор дороо л шатаж явж шүү. Дайн гэдэг чинь хүний занг эвдэнэ шүү дээ. Дандар лут зоригтой. Чи айгаад байгаа юмуу гээд л муухай харна. Өмнө дайсан байна, үхлийн сум тосч байна гэдгийг мэдрэхгүй шахам, урагшаа явнаа л гэж улайрна. Цочмог дүрсхийсэн ууртай, сүржин хүн хэцүү шүү дээ. Би Дандарт хоёр удаа буудуулах шахсан хүн. Нэг удаа Дандар дагуулуудтайгаа манай хороон дээр ирлээ. Тэгэхэд хилийн наана, цаана япончуудтай нүүр нүүрээ хараад хоёр сар нуувчинд хэвтсэн юм. Ямаргай болсон юм мэдэхгүй, тэр үеэр Зөвлөлтийн есөн онгоц дээгүүр нисээд өнгөрч байтал сүүлчийн онгоц учиргүй шүршиж эхлэв. Дандар, орос сургагч, бас бусад дарга нар нуувч руу сандран гүйлдэж ороход надад багтах зай ч байсангүй. Би гадаа ил хэвтэв. Энэ явдал бараг хэдхэн секунд болоод өнгөрч байгаа юм. Яг хажууд байсан морь минь шархдаад арай л намайг дарчихалгүй уналаа. Энэ явдлын дараа Дандар нуувчнаас маш ууртай гарч ирээд, "Чи агаарын дохионы таних тэмдэг дэлгэсэнгүй” гээд шууд буугаа сугалахад хажуугаас орос сургагч арай гэж зогсоосон. Уг нь тэр үүргийг би биш, холбооныхон гүйцэтгэх ёстой юм. Тэгэхэд хөөрхий холбооны дарга тэр даавуун тэмдэг дээр сөхөрч суучихаад чичрээд, уйлаад амь гуйж байсан.

- Ер нь буудчих байсан болов уу?

-Буудчихад үгүй гэх газаргүй, хороон даргыг хамаарч байсан намайг сүрдүүлэх гэсэн болов уу мэдэхгүй. Дайны үед буугаар ярих юм гарна шүү.

- Дандар баатрыг Зөвлөлтийн баатар хурандааг буудчихсан гэлцдэг. Тэгэхлээр та ч бас азтай юм аа.

- Баатар хурандаа бишээ, зүгээр л орос цэрэгтэй идэшний үхрээс болоод маргалдсан юм билээ. Дивизийн дарга хүн тиймхэн юманд оролцоод хэрэггүй л байхгүй юу даа. Сүржин хүн хэцүү. Гэхдээ Дандар Тамбовт сургууль төгсчих сөн, ясны цэргийн дарга, адтай, одтой аргагүй баатар хүн л дээ. Би чинь 21-хэн настай Цэргийн ерөнхий сургууль төгссөн залуу тавдугаар сарын 30-наас долдугаар сарын 24 хүртэл 17 дугаар морьт хороог командалсан хүн.

-Яаж яваад маршал Чойбалсангийн нарийн бичгийн дарга болсон юм бэ?

-Ер нь манай 17 дугаар морьт хорооныхон гарамгай байлдсан гээд их ч нэр төртэйгээр фронтоос буцаж ирцгээлээ. Баатарлаг гавьяа байгуулаад дайнаас буцаж ирэх шиг гайхамшигтай юм хаа байхав. Боловсон хүчин ч ховор байж дээ, манай хорооныхноос сайд дарга болсон улс ч цөөнгүй. Хожим Дамба гуай "Намайг Халхын голд 17 дугаар морьт хороон дээр Зөвлөлтийн нөхдийн хамт очиход нэг гайгүй залуу дарга илтгэж байсан даа. Би нэрийг нь санахгүй байна. Түүнийг л би дэргэдээ нарийн бичгийн даргаараа авмаар байна” гэсэн гэж Маршал хэлсэн хэмээн надад ярьсан. Ингээд би Маршалын дэргэд есөн жилийн турш өглөөд сонин хэвлэл, цайг нь оруулж өгдөг, монгол даяарх сайн муу мэдээ дуулгадаг, хамаг бичиг цаасыг нь эмхэлж цэгцэлдэг, ямар сайд дарга нарыг, хэн гээчийг ямар асуудлаар хэдэн цагт оруулаад хэдэн цагт гаргах ёстойг шийддэг, Маршалтайгаа ёстой баяр гунигаа хамтдаа туулсан.Шөнө орой болтол  хамт сууна, ер нь сүүдэр шиг дагана.

- Ер нь Маршал олон хүнийг, тэр тусмаа хамтран зүтгэгч нараа хэлмэгдүүлсэн ял гэмээ хэр ойлгож байсан хүн бэ? Энэ талаар одоо болтол ямар ч үг яриа дуулдаагүй шиг санагддаг.

-Чиний сонирхсон зүйлийг би үргэлж ажиглаж, тандаж чих тавьдаг байсан. Хэлмэгдлийн тухай маш олон захидал, өргөдөл, гомдол ирнэ. Бүр нулимс дусаад бэх нь нялзсан захидал ч байсан. "Миний нөхрийг ертөнц дээр ганц сайн мэдэх хүн нь Маршал та шүү дээ” гэсэн үг дурайж байдагсан. Ийм сайхан улсыг дайсан гэдэг, яасан ч айхтар юм болоов дээ гэж би их шимширдэг байлаа. Яалт байхгүй тэрхүү өргөдөл, гомдол, захидлыг би өөрийн биеэр Маршалын өрөөнд орж танилцуулна. Үүрэг нь энэ юм чинь яая гэхэв. Энэ үед яг дэргэдээс нь, чамаас ч ойрхноос түүний царайг ажигладаг, хардаг байлаа. Ямар нэг үг хэлэх болов уу гэж горьддог байсан. Маршал тамхиа авч, царай нь барайж чив чимээгүй дүнсийж байснаа "Бумцэндэд” гээд өөр ямар ч үггүйгээр цохдог байсан. Энэ талаар үнэхээр их гэмшиж, дотроо элж нурж байсан гэж боддог. Ер нь Маршал чинь маш цөөн үгтэй, дүнсгэрдүү шүү дээ. Одоо дарангуйлагч л гэнэ, харин ч төлөв талдаа. Төрийн ажлыг төмөр нүүрээр хийх ёстой гэдгийг л яс махандаа хүртэл ойлгосон хүн. Миний хувьд тэр айхтар хэлмэгдпийг засч залруулахыг Маршал өөрөө эхлүүлсэн гэж үздэг. Ц.Дам- динсүрэн, Б.Ринчен нарын зэрэг нэлээд хүнийг анхаарч үзсэн. Тухайн үеийн намын материалд бий дээ.

- Ер нь Маршал ганцаардмал, зожиг хүн байсан уу?

-Ганцаардмал зожиг хүн биш ээ, хөхиүн цовоо үедээ яриа хөөрөөтэй, хөнгөн шингэн, цаанаа сүрдмээр мөртлөө эгэл энгийн, ёстой л монгол газар шороон дээр ойчсон монгол үндэсний мод чулуу шиг хүн. Нам, засгийн удирдагч нартай их ойр дотно найзалж нөхөрлөнө гэж бараг байхгүй. Тэд ч жийрхэнэ, хүндэлнэ. Цэдэнбал яахав ойр оо, гэхдээ Бумцэнд гуай л түшиг тулгуур болж байх шиг санагддаг байсан. Тэр түс тас яриа хөөрөөтэй. "Чойбалсан байна уу” гэж асуугаад хариу ч сонсолгүй ороод явчихдаг хүн ганц Бумцэнд гуай байлаа. Бүдүүн Сосор гэхчлэн аймаг болгонд малчин найз нартай. Ангийн найз ч элбэг. Зөвхөн чонын анд явна, өөр ан хийхгүй.

-Архи их уудаг, уусан үедээ агсам тавьдаг байсан гэдэг. Нэг удаа Зөвлөлтийн Элчинг алгадсан гэлцдэг, үнэн үү?

-Уух нь ч ууна. Дайллага цайллага дээр шампанск, хуурай дарс л ууна. Хөлрөөд бие хаа нь овоо тавирах шиг харагддагсан. Төрийн хашир хүн хатуу цагаан архи уувал дэмий юм болно гэдгийг мэдэлгүй яахав. Харин жаахан шартвал "Дөрөв тав хоног надтай битгий яриарай, чухал асуудал гарвал Цэдэнбалтай яриад шийдээрэй” гээд утсаа тасалчихна. Ингэхдээ харин гэртээ чөлөөтэй ууж, чөлөөтэй ярьж хөөрч, тааваараа байдаг байсан юм шүү. Орос тогоочтой байгаад, цэрэг тогоочтой болсон. Тэр цэрэгт өөрөө зааж монгол хоол хийлгэж сургадаг байсан. Ажил дээр ер хоол идэхгүй, заавал гэртээ мах чануулж, гурилтай шөл хийлгэж иднэ. "Төгрөг”, "Бөхт” "Нисэх онгоц”, "Завод” гэдэг папирос татна. Тэр Зөвлөлтийн Элчинг алгадаагүй байлгүй, Зөвлөлтийн хүмүүсийг их хүндэлнэ шүү дээ. Харин хэлэхээ хүрвэл хэний ч өөдөөс эвгүй үг хэлж мэднэ. Царайгаа барайлгаад л туугаад тавьчихна.

-Сталинтай харилцаагаа муутгаад түүний 70 жилийн ойд оролцоогүй нь дургүйцлээ илэрхийлсэн хэрэг байсан гэж зарим түүхчид хүртэл бичих юм. Энэ хэр ортой вэ?

-Сталин Маршалыг урих нь урьсан. Гэхдээ Ю.Цэдэнбалыг төлөөлөгчийн тэргүүнээр явуулсны учир нь нэгд, тэр үед намын удирдах үүрэг хүчтэй болж байлаа. Намын ерөнхий дарга нар төлөөлөгчийг тэргүүлж оролцох чиглэлтэй байсан, хоёрт, хоёул хоёулаа яваад яахав. Нэг нь ар талдаа байж ажлаа зохион байгуулъя гэж зөвшилцсөн юм билээ. Монголдоо Сталины 70 жилийн ойг маш өргөн тэмдэглэж бүх юманд нь оролцсон.

-Та ч маршалд ёстой нэг өчүүхэн ч хир халдаахгүй хамгаалах юм аа?

-Хамгаалах бишээ, үнэн юмыг л үлдээх нь чухал. Цагийн аясыг дагаад түүхийг гуйвуулж болохгүй биз дээ, за тэгээд Маршалын тухай өмнө нь хэлээгүй бишгүй юм хэллээ шүү чамд, ингээд болох уу?

-Сталин, Чойбалсан хоёрын хувийн харилцааны талаар жаахан хууч хөөрөхгүй юү?

-Сайн нөхөд байсан. Энэ нь Монголд ямар их тус дэм болсныг хэлээд яахав. Нэг айхтар зөрүүд, оросуудыг хараадаг зүхдэг хүн байсан бол улсаа юу ч биш болгоод баллаж орхих байсан нь тодорхой. Нэг энгийн баримт хэлэхэд, Их тэнгэрийн амны 50 дугаар байрыг барих үед би өдөр бүр үзэж, юу үзэж, юу дутагдаж байгааг Маршалд мэдээлдэг байсан. Юм юм дутна. Татагдсан лам нар голдуу барьсан юм шүү дээ. "Би энд суух гэсэн юм биш ээ. Хожим хой чууд минь гадаадынхныг нүүрээ улайлгалгүй хүлээгээд авчихдаг сайхан өргөөтэй байх учиртай ” гэж ярина. Болор унжуургат том чийдэнгийн бүрхүүл хэрэгтэй байна гэж Сталинтай шууд яриад шийдэж байсан юм шүү. Тэр үед манайд хаалганы олигтой бариул ч байхгүй байлаа шүү дээ. Дотоод яамны орлогч сайд, бас нэг инженерийн хамт намайг Москва руу явуулж Зөвлөлтийн нөхөдтэй уулзуулж, хаалганы бариулаас аваад доторлосон тавилга хүртлийг шийдүүлж байлаа. Зөвлөлтийнхөн Хятадтай харилцаа муудахад Микоян зохицуулах гэж Бээжинд айлчилсан. Тэгээд манайхыг дайраад өнгөрөхөд нь харшид буулгасан юм. Тэр "Сталин над руу нэг удаа утасдлаа. Чойбалсан нэг харш бариулж байгаа юм байна. Тэгсэн чинь чийдэнгийн бүрхүүл хүртэл дутдаг гэнэ. "Чи өөрийн биеэр хариуцаад олигтойхон шиг болор бүрхүүл явуулж үзээрэй” гэсэн. Дайны үед чийдэнгийн гоё бүрхүүл хийгээд сууж байна гэж юу байхав. Ийм үйлдвэрүүд хаагдаад, зөвхөн буу зэвсэг хийж байгааг та мэднэ шүү дээ гэвэл Монголчуудын хүсэлтийг биелүүл, энд тэнд хуучин орд, харшид гоё чанартай бүрхүүл байвал олж өгөөд явуул гэсэн шүү” гэж манай дарга нарт хэлж байхыг би чихээрээ сонссон. Тэгэхлээр юухан дээр ч Зөвлөлтийн царай харж байлаа шүү дээ. 50 дугаар харш чинь дайны үед дан байшин байсан. Тэнд маршал Жуковыг байрлуулж байсан юм. Жуков орос цэргүүдийг дайчилж хоёр давхар болгосон. Манайхан оросуудтай нийлээд сайхан харш бариулсан. Одоо хүртэл хэвээрээ л байна. Алийн болгон хүнээс царай алдахав, хүний хийснийг манайх хийх л ёстой гээд Маршал өөрөө уран гартай лам нараар, ялангуяа уран Чоймбол гуайгаар хаалганы алтадмал бариулаас авахуулаад бишгүй зүйл хийлгэсэн. Маршал хувьсгалын том ойгоор Зөвлөлтөөс ирсэн том төлөөлөгчдөд харшаа сэтгэл хангалуун үзүүлж, хажуугийн цэцэрлэгийг нь хүртэл тайлбарлаж байхыг хажуугаас нь хараад баярлаж л байж билээ. Маршал нэг хэсэг хойно байхдаа мод цэцэрлэг яаж тариулахыг сүрхий заалгасан юм билээ. Ер нь энэ Улаанбаатарыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг Маршал анх санаачилж хийлгэсэн юм шүү. Ажлаасаа тарж ирээд л харшийн хажуугийн цэцэрлэг рүү ороод явчихна. Маршал хөдлөөд байхад бусад нь хөдөлж таараа. Их тэнгэрийн амны баруун талынхыг Бумцэнд гуай цэцэрлэгжүүлсэн. Энэ хоёр хөгшин харуулын цэргийг үхэр орууллаа гэж хашгираад л хөөлгөдөг байсан даа, хөөрхий.

- Чойбалсан гуай гучаад оны эхээр нэг хэсэг хугацаанд Москвад учир нь үл мэдэгдэх байдлаар амьдарсан байдаг. Зарим нь гуйвуулсан ч байж магадгүй, архины эмчилгээ хийлгэсэн ч гэлцдэг. Зарим нь Зөвлөлтийн КГБ-д элсүүлсэн ч гэдэг. Үүнийг манай түүхчид хүртэл баримтаар гаргаж тавиагүй байна. Юу хийж байсан юм бол? Танд дуулсан мэдсэн юм байна уу? Энэ бол түүхэнд маш чухал зүйл шүү дээ?

-Би яаж мэдэх вэ дээ. Миний ажиллахаас хамаагүй өмнө болсон зүйл. Өмнөх хоёр ч туслах нь амиа хорлосон байдаг. Гэхдээ дүү хүү чамд урд өмнө хэнд ч хэлээгүй нэг сонин зүйлийг хэлье. Намайг Цэргийн ерөнхий сургуульд байхад манай салааныхныг жагсааж, маш чухал зүйлд явуулна, хувцас хунараа янзал гээд хөл болоод явчихлаа. Ингээд Ардын армийн жанжин штабын дарга Цэрэн биднийг машинд суулгаад Толгойтын чиглэлд аваад явлаа. Хээр хөдөө, одоогоор Толгойтын 52-оос нааш Алтанбулаг орох зам дээр буулгав. Төдөлгүй "Америк- 8″ гэсэн машин давхиад ирэв. Машинаас Чойбалсан монгол дээлтэй инээмсэглэн бууж ирэхэд Цэрэн дарга рапорт өгсөн. Гэндэн болоод сайд нар угтаагүй. Тэр үед Маршал тодорхой албан тушаалгүй байсан байх, ёстой л чиний хэлдгээр Москвад байж байгаад ирж байсан нь тэр байсан болов уу Яагаад зөвхөн жанжин штабын дарга хүлээн авах болсон, яагаад бусад удирдагч дарга нар байгаагүй вэ гэвэл сонин зүйл гарах байх.

-За их баярлалаа, Маршалын тухай янз бүрийн юм асууж чилээсэн бол уучлаарай. Чилж ядраад байвал амарч бололгүй яах вэ дээ.

-Харин ч гайгүй байна. Чамтай жаал яримаар санагдлаа. Би Маршалын нарийн бичгийн даргаар зургаан жил, Ерөнхий сайдын цэрэг, дотоодын яамдыг хариуцсан туслах зэргээр нийлээд есөн жил ажилласан.Орост сургуулт төгсөөд ирсэн Б.Ширэндэв, Д.Төмөр-Очир, Д.Цэвэгмид гээд эрдэм боловсролтой, орос хэлээр уч цас шиг ярьдаг шижигнэсэн залуусыг хараад атаархдаг байлаа. Дайны дараахан үеэс намайг сургуульд явуулж өгнө үү гэж хэд хэдэн удаа хүсэж байлаа. Нэг өдөр "За чиний сургуулийг шийдэж өгье. Ямар сургуульд явъя гэж бодож байна” гэхэд нь Цэргийн академид сурмаар байна гэлээ”. Гэтэл чи Олон улсын харилцааны дээд сургуульд явбал сайн байна. Манай гадаад харилцаа их өсөх нь. Гадаад яамаа ч өргөжүүлнэ” гэлээ. Ингээд би чинь цэргийн хүн шүү дээ гэж бодож байсан ч маршалын үгийг дагасан. Миний амьдралын гайхамшигт үүд хаалга нээгдэж байгааг тэр үедээ ойлгохгүй байсан. Чойбалсан намайг зэмлэхдээ зэмлэдэг, хайрлахдаа хайрладаг ёстой эцэг шиг минь байсан. Намайг сургуульд явахын урд орой маршал гэртээ хүлээж яваад цаанаа л сэтгэл дундуур байсан. Ажлаа, өөрийгөө бодъёо гэвэл чамайг явуулмааргүй байна, гэвч улсынхаа ирээдүйг бодоод энэ том сургуульд явуулж байгаа юм. Бусдыгаа бодвол чи арай орох байх, сурах хэцүү ч байж магад, гэвч тэднээс нэг зүйлээр илүү… Үзсэн харсан, туулснаараа хэнээс ч дутахгүй. "Хүн нэрээ гэдэг юм шүү. За хүү минь бүү шантраарай. Та нарт мөн ч сайхан ирээдүй байна даа” гээд жаахан санаа алдаад эцэг ёсоор үнсэж хадаг, мөнгөн аягатай сүү барьсныг би өчигдрийн юм шиг санасаар ирлээ дээ.

-Та Ш.Сүрэнжав гуай нарын бүтээсэн "ТУсгаар тогтнол” гэдэг кино үзэв үү? Ямар санагдсан бэ?

-Сүрэнжав надтай ирж уулзсаан. Бас ч ойр зуурын юм хэлж, хоёр номоо өгсөн. Сайхан аятайхан амьдрал, зураг дүрс харагдаад байна лээ. Даанч үг яриаг нь бүрэн сонсоогүй, тэгэхлээр би юу хэлэхэв дээ.

-Тан шиг яггүй алба хашиж явсан хүн зовох юмгүй сураа биз дээ?

-Үгүй шүү, тэр үеийн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэглэм чанга, багш нар маш хатуу. Дан томчуулын төдийгүй аравдугаар ангийг онц төгсөгчид л орно. Бид сургуулийнхаа дээврийн жижиг өрөөнд амьдарна. Хийх юм уул овоо шиг, шөнө орой болтол сууна. Миний амьдралын нэг хэсэг шөнө орой байсан болохоор түүнд дасах гэж зовохгүй, харин манайхны зарим нь гэрэлд унтаж чадахгүй болохоор санаа зовоод хэцүү байдагсан. Юм ховор, тарчиг. Килограмм төмс 100 рубль байсан гээд бод доо. Элчин сайдаар Н.Ядамжав ажиллаж байсан, хуучин танина л даа. Чиний ямар байгааг мэднээ, манай Элчингийн дээврийн жижиг өрөөнд ганцаараа байвал оросоор чанга чанга хашгираад давтаж байсан ч зовох юмгүй шүү дээ гэлээ. Би ч баярласан гэж жигтэйхэн. Элчингийн байранд орсон тухайгаа Маршалд захидал бичлээ. Хариу иржээ. Элчингийн байранд орсон чинь буруу байна. Ямар л зовлон байна, бүгдийг үзэж туулах ёстой гэсэн утгатай зэмлэсэн захидал ирүүлжээ. Туйлбаргүй хүн тугалган жад шиг гэж үнэн шүү, Өөрөөс ичих шиг болж эргээд л нөгөө муу байрандаа очлоо.

-Төгсөөд хаанаас албаа эхлэв дээ?

-Төгслөө, энэ чинь 1953 оны зун шүү дээ. Төв Хороо намайг Гадаад явдлын яамны хэлтсийн орлогч даргаар шууд томиллоо. Би тэгэхэд МАХН-ын Төв Хорооны гишүүн байсан юм. Би чинь будаг нь ханхалсан шинэ хүн, яамныхаа будаг нь ханхалсан шинэ сайхан байранд ажлаа эхэлсэн дээ. Гадаад яамны өндөр бөгөөд алтан босгоор ингэж анх орсон. Манай сайд Б .Жаргалсайхан, орлогч сайд нь ЖСамбуу гуай байсан. Их ноён нуруутай улс л даа. Их сонин үе байсан. Ганц ЗХУ-тай дипломат харилцаатай байсан чинь Европын ардчилсан долоо, найман орны Элчин бие биетэйгээ өрсөлдөөд л жуух бичгээ бариад холбоо тогтоож байв. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, Москвад Элчингээр сууж байсан Адилбиш гэхэд л тав, зургаан орны тэргүүнд итгэмжлэх жуухаа барьж байлаа шүү дээ. Хоёр хөрштэйгээ харилцаагаа бэхжүүлэхийг дээрээс зорьж байлаа. Удсан ч үгүй намайг яамны ёслолын хэлтсийн даргаар томилж тэргүүн шадар хэмээх дипломат зэрэг цол хүртээв. Дороо гуравхан хүнтэй. Тэгэхэд төрийн ёслолын алба байсангүй. Энэ албыг аваад ер удаагүй байтал 1954 оны долдугаар сард дээд хэмжээний айлчлал болж, БНХАУ-ийн төрийн зөвлөлийн сайд бөгөөд Гадаад яамны сайд Жоу-Энь-Лай албан ёсны айлчлал хийлээ. Намайг айхтар шалгасан. Ю.Цэдэнбал дарга, Б .Жаргал сайхан сайд бид хэд шөнө оройгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Даанч туршлага байхгүй, төрийн ёслолын талаар би багш нарынхаа лекцийг уншаад нэг санаа гаргана. Бие даасан тусгаар Монгол Улс знз том зочны өмнө юу байдгаа нэр төртэй харуулах хэрэгтэй болсон. Харин тэмдэглэхэд, Жоу-Энь-Лай гуай маш сайхан зантай, эгэл энгийн, элэгсэг, ухаалаг хүн байсан. Энэ нь ажлаа аваад удаагүй мань мэтийн амьтанд их дотно санагдаж билээ. "Танайх урд өмнө Хятадын дарлалд байсан, өнөөдөр сайхан харилцаа тогтлоо. Бүх талаар дэмжин тусална” гэж байлаа. Айлчлалын ард нэр төртэй гарсан. Тэр үеэс л хятадын талын тусламж дэмжлэг орж ирж, барилга байгуулалт гээд бүтээн босголт эхэлсэн юм аа.

- Яамандаа л байгаад байдаг уу?

- Удсангүй намайг Умард Солонгост Элчин сайдаар томиллоо. Өмнө нь ЖСамбуу, Равдан генерал тэнд Элчин сайд байсан л даа. Ардчилсан Солонгосын ард түмэн ямар агуу тэвчээртэй, эрэлхэг зоригтой хүмүүс вэ гэж гайхаж байлаа. Дэндүү хямдхан хэрэглээтэй улс байсан даа. Аяга усан дээр хэдхэн будаа, загасны жаахан үртэс цацаад л хооллочихоод, өдөржин хүрз бариад тариалангийн талбайд ажиллана, нөгөө гартаа буутай. Улс орон өөрийн тусгаар тогтнолыг ингэж хамгаалдаг юм байна гэж мэдэрсэн. Манай монголчууд чадлаараа тусалсан. Хятад, ЗХУ-тай харьцуулахад бага л байх. Гэхдээ чанарын хувьд сайн. Адуу, үхэр, хонийг хэдэн мянгаар нь амьдаар нь өгч байлаа. Адуутай харьцаж байгаа солонгосчуудыг хараад манайхан инээлддэг байсан. Аргагүй шүү дээ мал бараг байхгүй юм чинь. Манай адуучид болохоор дэлдэж, сүүлдэж, ардаг догшны нуруун дээр эмээлгүй мордох зэрэг нь тэдэнд адал явдлын кино шиг санагдаж байжээ. Хонь, ямааны аж ахуй ч байгуулж өгсөн. Манай яамныхан хоол ундны хувьд ялгаагүй хэцүү байлаа. Зах дээр нохойн мах зарна. Үхрийн мах зарахыг хориглосон байлаа. Манайхан инээдэмтэй юм ярьдагсан. Нэг авгай үхрийн махыг өмдөн дотуураа хийгээд нууцаар зарж байхад нь авчирлаа гээд цээрлэх ч үгүй гурилтай хоолоо хийгээд бүгдээрээ хөлсөө гартал идэж байлаа. Ингээд Ю.Цэдэнбал, Ким Ир Сен хоёрыг харилцан айлчлуулсан. Ер нь Төрийн тэргүүнийг харилцан айлчлуулна гэдэг элчин сайдын хувьд томоохон зүйл л дээ. Ингээд хоёр жилийн дараа дуудагдсан. Би ер нь нэг хэсэг хоёр хоёр жилээр ажиллаж явж байлаа даа.

- Энэтхэгт Элчин сайд байсан байх аа?

-Тиймээ, Энэтхэгт Элчин сайдаар явлаа. Эртний уламжлалт сайхан харилцаатай орон, тэгээд НҮБ-д элсэхэд ийм том гүрний тусламж их хэрэгтэй гэдгийг Ю.Цэдэнбалаас авахуулаад удирдагчид дотроо тооцоолсон хэрэг. Төрийн ухаан гэдэг юм ч байдаг шүү дээ. Шинэ Делид Элчингийн байр авч яамаа анх байгуулсан. Яамыг шинээр байгуулна гэдэг бол шинэ гэр барихтай адил. Эхлээд нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Хосбаярыг "Очоод нэг байр олоод төвхнөж бай” гээд явуулсан. Сар хөө- цөлдөөд хямдхан байр сав олоо- гүй байсан. Улсад валютын нөөц байхгүй. Ганц онгорхой данхтай хоосон өрөөнд ажлаа эхэлж байлаа. Ёстой л авгай хүүхнүүд гэр гэрээсээ халбага сэрээ, данх сав нийлүүлээд эд хогшлоо болгож, хоёр давхар байрыг түрээсээр авсан. Гэсэн ч их баяртай байцгааж билээ. Хямдхан байр олоход тэр үеийн Энэтхэгийн Засгийн газар их дэмжиж байв. Неру гуай "Монгол бол эртний түүх соёлтой хүчирхэг улс байсан. Хоёр орон соёлын өргөн харилцаатай, Монгол Улсыг НҮБ-ын гишүүнд элсэхэд өөрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнээ” гэж хэлсэн нь биднийг ёстой магнай хагартал баярлуулсан даа. НҮБ-индэр дээрээс манайхныг дэмжиж маш сайхан элэгсэг дотно үг хэлсэн. Ингэхэд л нөгөө дипломат харилцааг шинээр тогтоосны хэрэг гарч байна даа гэж бодож байсан. Уран зураач Н.Цүлтэм тэргүүтэй урлагийнхан ирж тоглолт хийсэн. Энэтхэгт төдийгүй дэлхийд нэрд гарсан удирдагч Неру маш элэгсэгээр хүлээн авч жүжигчдийг гэртээ хүртэл урьж дайлж цайлсан. Манайхны концертыг охинтойгоо сууж үзсэн. Би тэнд хоёр жил болохдоо Неру гуайг бусад орны тоглолтыг үзэж байхыг хараагүй. Ер нь энэтхэгчүүд Монголд чин сэтгэлээсээ сайхан хандаж ирсэн юм шүү.

-Хэзээ Гадаад хэргийн яамны сайд болсон юм бэ?

-Бас л хоёр жил болоод дуудагдпаа. Ирэнгүүтээ л жинхэнэ сайдыг хамаарсан Гадаад явдлын яамны орлогч сайд боллоо. Улс төрийн товчоо сайд С.Аварзэдийг авч хаяад намайг томилж байгаа хэрэг.

-Аварзэд гэснээс ямархуу хүн байсан юм бэ? Тувагийн залгаа Давст нуур орчмын газрыг өгчихсөн нь харамсмаар санагддаг юм шүү. Одооны шимтэж яриад байгаа Асгатын ордын асар их баялагтай газрын хавь орчим юм уу даа. Бал дарга өөрийнхөө төрсөн нутгайг хамгаалж чадаагүй юм байх даа?

-Аварзэд бүх талын боловсролтой сайхан залуу байсан. Бүр Ерөнхий сайдын соёл хариуцсан орлогч байсан хүн шүү дээ. Манайхаас Тувад шилжүүлэх газар дээр Зөвлөлтийн элчин сайд Молотовтой ам зөрсөн юм билээ. Газар нутгаа хамгаалсан эх оронч зоримог үг хэлсэн нь улс төрийн асуудал болжээ. Намайг Маршалын туслах байхад Тувагийн газар нутгийн асуудал хааяа хааяа орж ирнэ. Ер нь Янжмаа гуайгаар хилийн асуудлыг хариуцуулдаг байсан. Маршал хааяа дурссан болоод тэгсхийгээд зориуд мартагнуулна. Ингэж явсаар байгаад гай болж тэр асуудал хүчтэй сөхөгдөөд, тэр шуурганд нь сайхан залуу дипломатч өртсөнд харамсаж явдаг. Цэдэнбалын нутаг гэдэг нь ч үнэн, тэр хамгаалчихвал хамгаалчихаар л байсан байх. Жаахан газраас болоод Монгол Улсынхаа том эрх ашгийг унагаад яахав гээд хэлээ хазаад л үлдсэн болов уу. Цаана нь улсын эрх ашигтай холбоотой том юм зөндөөн харагдаа биз. Тэртэй тэргүй зарлагад гарчихсан Молотовоор л энэ эгзэгтэй асуудлыг шийдүүл эх гэж цаанаас нь шахсан юм билээ.

-Молотов чинь бараг л Сталины дараачийн хүн биз дээ.

-Томоо том. Би байнга уулзана. Олон үггүй, яриа хөөрөө өрнүүлэхэд хөндий сонин хүн. Ер нь дээрээсээ аймшигтай цохилт авчихсан, дэлхийн хэмжээний асуудал шийдэж явсан том хүн яаж ч сэтгэл санаа нь тогтвортой байхав дээ. Сталины даалгавраар дайны үеийн хамаг хүнд гэрээ хэлэлцээрийг хийж явсан, агуу түүх намтартай хүн. Хрущев түүнийг төвөөс хол байлгах гээд манайх руу ирүүлсэн юм. Би Архангайд тав, зургаан хоног дагаж явсан. Найрсаг дотно яриа хөөрөө байхгүй, хааяа мал аж ахуйтай холбоотой бага зэрэг юм асууна. Энэ нь надад урам муутай байдагсан.

-НҮБ-д Монголыг элсүүлэхэд та сайд байжээ…

- НҮБ-д Монголоо элсүүлэх явдал юу юунаас чухал байсан. НҮБ-д элсэхэд намайг Гадаад явдлын яамны сайд байх үе таарч, энэ их үйлсэд биеэрээ оролцсондоо баяртай байдаг. Үүнд Зөвлөлтийн хүмүүсийн гавъяа их ээ. НҮБ-д элсэхийн тулд улс орноо гадаадын олон оронд ихээхэн сурталчлах хэрэгтэй байсан. Хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс олигтой зүйл хийж чадахгүй байсан нь үнэн. Ер нь социалист орныхоо хэмжээнд шахуу, бусад оронд хаалттай байлаа. Барууны орнууд хаалгаа нээхгүй, бид ч олигтой нээхгүй байсан. Олон удаа оролдсон доо. Бүрэн эрхт улс болсноо дэлхийд зарлуулах нъ Маршал дотроо бэтгэртлээ санаж явсан маш чухал юмны нэг байлаа. НҮБ-д гишүүнээр элсэх гэж дөчөөд оноос хориод жилийг зарцуулсан. Мартаж болохгүй том амжилт гэвэл энэ.

- Тэр үед жинхэнэ сайд байсан байтлаа яагаад хуралд оролцоогүй юм бэ? Цэвэгмид гуай л сөөнгө хоолойгоор НҮБ-ын ногоон индэр дээрээс бахархалтай үг хэлсэн хором л кино хальсанд үлдсэн байдаг?
-Тэгэхэд Д. Цэвэгмид гуай миний нэгдүгээр орлогч сайд байсан. Цэвэгмид тэргүүтэй төлөөлөгчдийг ажиглагчаар оролцуулсан. Д.Цэвэгмидийн илтгэлийг Улс төрийн товчоо сайшаасан. Харин орчуулагчаар явсан О.Дамдиндорж, Б.Ван- чиндорж нар төлөөлөгчийн тэр- гүүн сул, хүчгүй байсан тухайд яггүй шүүмжлэлтэй хандаж голж байсан. За энэ өнгөрсөн зүйлийг яриад яахав. Тэр хоёр намаас донгодуулаад л өнгөр- сөн. НҮБ-д авах ч юмуу, үгүй ч юмуу гээд жаахан хаширлаад, жинхэнэ сайд авалгүй үлдсэн юм. Манайхыг Мавританаар аятайхан наймаа хийсэн дээ.

-Зөвлөлтийнхөн Чан-Кай-Шигийн төлөөлөгчийг бие засуулах гэж авч гараад, тэр хооронд санал хураалт явуулаад Монголыг НҮБ-д батлуулсан гэлцдэг.

Тийм юм гэж яаж байхав дээ. Ёстой юм ёсоороо л болсон.

-Яагаад Гадаад яамны сайдын албаа өгсөн юм бэ? Ямар нэгэн асуудалд орооцолдсон юм уу?

-Би хийх ёстой ажлаа чадлынхаа хэрээр хийж явлаа. Даалгасан бүхнийг хийсэн. Зөв явсан гэж хэлнээ. Ямар ч шийтгэл байхгүй. Намайг сайдаас чөлөөлж өгөөч гэж Ю.Цэдэнбалаас мөн олон гуй- сан. За яахав, хүлээж бай л гэнэ. Ардын хувьсгалын тавин жи- лийг тэмдэглээд чөлөөлж өгнө гэсэн амлалтдаа хүрсэн.

-Сайд болно гээд л зүтгэдэг болохоос тан шиг чөлөөлж өгөөч гээд гуйж гувшдаг нь ховор баймаар?

Хүн хэрээ мэдэх хэрэгтэй. Өөртөө хяналт тавьж байхгүй бол болохгүй. Гадаад хэлний болоод гадаад харилцааны өргөн мэдпэг боловсролтой залуучуудаас тавих хэрэгтэй, жишээлбэл энэ М.Дүгэрсүрэнг сайд болгоход дэнхийтэл аваад явчихна гэж хэлсэн. Харин сайдаас буулгаад бүр хүнд ажил өгсөн гээч. Намын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга гэдэг яамны сайдаас ч илүү улам өргөн хүрээтэй хэцүү ажилд томилчихлоо. Хүч, чадал мөхөсдөх үе байсаан. Гэлээ ч энэ хүнд албыг найман жил хашсан. Бас л Цэдэнбалаас үргэлж гуйсан. Ядаж авгай маань зүрхний архаг өвчтэй, түүнээ эмчлүүлж сувилуулъя гээд Европын аль нэг оронд явуулж өгөөч гэсэн. Ингээд муу өвгөн чинь Унгар, Югослав, Афганистан, Хятадад Элчин сайд явлаа. Бас олон орныг хамаарч байсан. Энэ бүхнийг яривал үлгэр болно.

-Ю.Цэдэнбал даргыг янз янзаар л ярьсаар ирлээ?

-Би худлаа хэлэхгүй ээ, үнэхээр мундаг удирдагч байсан. Надаас хоёрхон насаар ах. Хувийн дотно сайхан харилцаатай. Жил бүрийн есдүгээр сард түүний төрсөн өдөр болно. Би төрсөн өдрөөр нь заавал Монголдоо ирнэ. Мань хүн гэртээ аваачих дуртай. Зөвлөлтөд амарсан, авгай хүүхэд нь тэндээ үлдээд жаахан чөлөөтэй байх завсар зай гарч байгаа нь тэр. "Бид хоёр жилдээ нэг уулздаг юм. Алив комиссар аа та, бид хоёрт архи авчир” гэх. Би угийн архи ууж чаддаггүй юм. Арай чүү гурван хундага ууна. Үүнийг Бал маань мэднэ. Комиссарыг гарангуут надад хийж өгсөн архийг бушуухан аваад татчихдаг байж билээ. Дайллага цайллага болоход Ж.Самбуу гуай, Д.Моломжамц бид хэд Балд бараа болж үлдэнэ. Дэндүү овоорсон их ажилтай байсан. Тэр үеийн Улс төрийн товчооныхон буруутай. Хамаг ажлаа дарга мэднэ гээд Цэдэнбал руу түлхчихнэ. Ингэсээр байгаад мэдрэлийн ядаргаа дээд зэргээр туссан. Нэг удаа Монголдоо хамгийн сайхан газраар чөлөөтэй амруулсангүй. Өсөж төрсөн нутагт нь гэр бараа бариад сайхан амруулаагүй. Эмч нь өдөр бүр даралтыг нь үзэж байсан ч, энэ бүхнийг мэдээд олигтой сувилгаа эмчилгээ хийж байсан юм уу? Ажлын дарамт их, дээрээс нь авгайн дарамт маш их. Тэгэхлээр хүн яаж олигтой байхав дээ.

"Би ер нь ингэж удаан ярьж үзсэнгүй” гээд гэрэл зургийн цомгоо үзүүлэв. Монголын түүхтэй холбоотой ДЭНДҮҮ ховорхон агшны алт шиг зургууд байна аа. Бүгд түүний авсан зураг байлаа. Хянганы давааны орос монгол цэргийн их цуваа, Маршал цэргүүдийн дунд байгаа зураг, Жуковтай хамт… гээд бидний мэдэх мөнөөх түүхэнд орсон ганц нүүр тахалдаг алдарт зургууд чинь бүгд Шагдарсүрэн гуайн бүтээл юм байна. Дэндүү даруу байна шүү. Нэг удаа миний авсан зураг гээд хэлчихэж байсангүй. Түүний энэхүү гурав дахь ажил хөдөлмөр гэхэд л юугаар ч үнэлшгүй санагдав. Монголд гэрэл зураг үүссэний ойг тэмдэглэдэг л байх. Түүнийг мартаж болохгүй юм байна аа. Маршал хэдий зураг авдаггүй ч хорхойтой байжээ. Тэрбээр цүнхэндээ "Лейк” аппарат байнга авч явдаг байсан гэнэ. 1943 онд "Контекс” хэмээх Германы маш сайн аппарат Шагдарсүрэн гуайд дурсгасан юм байж. Тэр Чойжилням гэдэг буриад өвгөнөөр заалгаж зураг авч сурчээ. Маршал түүний авсан зургийн хальсыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зургийн лабораторит угаалгаж нэг хувийг авч, бусдыг хүрээлэнд үлдээдэг байжээ. Ч.Цэрэн гуайг ШУА-ийн Ерөнхийлөгч байхад Шагдарсүрэн гуай гэрэл зургийн архивт ороход бүх хальс нь байсан гэнэ. Би энэ зургийг авсан юм аа, энэ хэдийг авъя гэж хэлж чадалгүй орхижээ. "Одоо байгаа болов уу, үрэгдсэн болов уу? Уг нь маш түүхэн дурсгалтай ховор зураг юмсан” гэж харамсангуй хэлсэн. ШУА-ийн одооны удирдлага тэрхүү хальснуудыг хамгаалалтдаа даруй авах хэрэгтэй юм билээ. "Гэхдээ миний хувийн архивт ховор зургууд бий. Үүнийгээ намынхаа баяраар гурван сарын нэгэнд, "Тусгаар тогтнолын ордонг” бүрэн хэмжээгээр нээхэд өгнө дөө, дарга нартайгаа ярилцсан. Одоо болоо шүү дээ, бүх юм болоо” гэж хэлээд санаа алдав.

Монголын нэгэн цаг үеийн гэрэлт сайхан бүсгүй, хүн бүхний харцыг булааж явсан нэрт жүжигчин Рэнчин-норовын хөрөг хананд нь харагдана. Сүхбаатар жанжны "Янжмаануудтай” ханилж явсан их эр дээ гэж бодоод түүний нүүр өөд харвал "Чи яагаад л жуумалзаад байна. За хө маргааш яг цагтаа салхилна аа” гэлээ.

До.Цэнджав

www.T1771.Tk



Category: Түүх | Views: 1397 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024