+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 11 » Түүх: Тивүүдийг “ойртуулагч” АЛЬФРЕД ВЕГЕНЕР
5:15 PM
Түүх: Тивүүдийг “ойртуулагч” АЛЬФРЕД ВЕГЕНЕР

Түүх

Тивүүдийг "ойртуулагч” АЛЬФРЕД ВЕГЕНЕР

Мөсөн "авс”-андаа амьсгал хураагаад бараг хагас жил болсон байхад нь түүнийг олжээ. Нүдээ аниагүй, амгалан дүртэй Альфредийг харсан хүмүүс "Түүнийг инээмсэглэх гэж байхад үхэл саад болчихсон бололтой” хэмээсэн юм гэдэг. 

Германы өнчин хүүхдүүдийн асрамжийн газрын дарга, теологийн доктор Ри хард Вегенер Пруссийн боловсролын системийг дэмждэг, гурван хүүхдээ ч энэ зарчмаар хүмүүжүүлсэн нэгэн байжээ. Тийм ч учраас Курт, Альфред нар сахилга баттай, олон талын гүнзгий мэдлэгтэй, спортод дуртай хүмүүс болсон аж. Сургуулийн хөтөлбөрөөс гадна тэд ном уншдаг, хариуцлагатай, санаачилгатай болж төлөвшсөн нь доктор Рихардын хүчин зүтгэл байж. 1899 онд Рихардын бага хүү Альфред дунд сургуулиа төгсөж, Берлиний их сургуульд элсэхдээ л эрдэмтэн болно гэж шийджээ. Хейдель бергт нэг жил дадлагажихдаа шар айрганд дурлаж, хичээлээ тасалж дэггүйтсэнийг нь эс тооцвол Альфред үлгэр жишээ оюутан байсан төдийгүй багаасаа мөрөөдсөн одон орон судлалын чиглэлээр эрдмийн зэрэгтэй сургуулиа дүүргэсэн байна. Энэ үед түүний ах Курт цаг агаар судлалд өөрийн гэсэн байр суурьтай нэгэн болж амжив. Агаарын бөмбөлгөөр хөөрч, цаг уур, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалдаг ахынх нь ажил Альфредийн сонирхлыг татсан нь лавтай. Тэрбээр одон орон судлалаа орхин, тэр үед "залуу” шинж лэх ухаан хэмээгдэж байсан цаг уурын судалгаанд хөл тавьсан аж. Ах дүү Вегенер эрсдэлээс айдаггүй, хөдөлмөрч, нямбай залуус байсан, тиймдээ ч 1906 онд агаарын бөмбөлгөөр 52 цагийн турш нисэж, дэлхийн дээд амжилт тогтоож байв. Берлинээс Балтик, тэндээсээ Дани хүртэл агаарын бөмбөлгөөр "аялахаасаа” өмнө Альфред нэгэн сонирхолтой аяллын тухай олж мэджээ. Данийн зохиолч, угсаатан судлаач Людвиг Мюлиус-Эриксенээр ахлуулсан судалгааны баг Гренланд руу хөдлөх гэж буйг мэдсэн Альфред тэдэнтэй хамт явах хүсэлт тавьсан байна. 1906 онд Альфред Вегенер 13 эрдэмтэн, хоёр зурагчин, 13 цэргийн хамт дэлхийн хамгийн том, хамгийн хүйтэн аралд ирсэн аж.

ГРЕНЛАНДЫН АЯЛАЛ

Мюлиус-Эриксений багийн зорилго Гренландын умард хязгаарыг тодорхойлох байв. Гэвч Альфредэд энэ нь нэг их хамаагүй, тэр зөвхөн баазад үлдэж, агаарын хэм, даралт, чийгшлийг хэмжиж байх үүрэгтэй байлаа. 1907 оны гуравдугаар сард Альфред багийнхантай хамт явахыг ахлагчаасаа хүссэн гэдэг. Ингээд л багийн бүх гишүүн хоёр сарын турш нохой чаргаар умардыг чиглэн явж, арлын бүдүүвчилсэн зургийг гаргажээ. Тавдугаар сард тэд Йохан Петер Кохоор ахлуулсан зурагзүйчидтэй таарч, Вегенер багийнхантайгаа цуглуулсан материалаа авч бааз руугаа буцсан байна.

Харин Мюлиус-Эриксен, Хаген, Брёндлунд нар аяллаа цааш үргэлжлүүлэв. 1908 оны хавар судлаачид Брёндлундын цогцсыг олсон бөгөөд түүний энгэрийн халаасанд байсан тэмдэглэлийн дэвтэрт Мюлиус-Эриксен, Хаген нарыг нас барсан хэмээн бичсэнийг илрүүлсэн гэдэг. Гренландын аяллаас ирснийхээ дараа Вегенер Германы Физикийн хүрээлэнд цаг уурын тухай лекц уншдаг болсон байна. Тэрбээр 1911 онд "Агаарын давхарга дахь дулааны үйлчлэл” хэмээх бүтээлээ хэвлүүлж, 1910 онд ирээдүйн эхнэр Эльза Кёппентойгоо танилцжээ. Гэвч залуу хос хуримаа хойшлуулсан нь Альфредийг мөнөөх л хүйтэн, том мөсөн арал нь "дуудсаных” байжээ.

МӨСӨНД ЗАРЛАСАН "ДАЙН”

1912 онд Вегенерийг судлаач Йохан Петер Кох Гренланд руу дахин дуудав. Гренландын газрын зургийн бүдүүвчилсэн тоймыг гаргасан ч арлын гүн рүү Европын судлаачид бүү хэл, эскимосууд ч хөл тавиаг үй байсан юм. Тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн их цас мөсний оронд зун 20 градус хүйтэн байдаг учир тийш зүглэх нь амиа хорлож буйтай дүйх хэрэг байв.

Гэсэн ч ямар нэгэн юм зүйл тохиолдлоо гэхэд, хэнээс ч, ямар ч тусламж хүлээх аргагүй мөсний орон руу нохой, хүнс, багаж хэрэгслээ аваад хөдөлсөн дөрвөн хүний нэг нь Вегенер байсан юм. "Цагаан там” хэмээгддэг Гренландыг хөндлөн гулд туулж, судалгаа хийх ёстой Вегенер энэ аяллынхаа үеэр нуруугаа гэмтээж, цасанд дарагдаж үзжээ. "Эзгүй, цагаан, тэсгим хүйтэн арал дээр дайн зарласан мэт бидэнд санагдаж байлаа. Өөрийгөө хэнд ч нээхийг хүсээгүй Гренландын багийг хуулахын тулд амь насаараа дэнчин тавьсан” хэмээн тэрбээр хожим нь дурссан. Тэнд өнгөрүүлсэн эхний сард авч явсан нохой, пони нь үхсэн бөгөөд манан татаж, цас орсон арлын ширүүн салхийг сөрөн явган алхаж ч байжээ. Хүнс, усныхаа нөөцийг дууссан судалгааны багийнхан Мюлиус-Эриксенд тохиолдсон шиг эмгэнэлтэй төгсгөлтэй нүүр тулж мэдэх байсан ч азаар далайд хүрч, эргээс холгүй хөвж явсан онгоцтой таарч аврагджээ. 1913 оны намар Вегенер Мар бургт ирж Эльзатай гэрлэсэн аж.

"ЗАМД ГАРСАН” ТИВҮҮД

Вегенерийн онол тэр үед Ньютоны алим шиг домог, таамаглал, барьцгүй, нотолгоогүй яриа төдий сонсогдож байжээ. Бразилийн эрэг орчмыг Гвинейн хойг, Африкийг Өмнөд Америктай нийлүүллээ гэхэд паазл эвлэж байгаа мэт яг таг нийлж болохыг хэн нэгэн хүн газрын зургаас олж хараал биз. Тэглээ гээд эх газар, тивүүд нэг нэг рүүгээ алгуурхан ойртож, мөн холдож болно гэдгийг юугаар нотлох юм бэ? Дэлхийн газрын зураг (тэр үедээ хамгийн үнэн, бодитойд тооцогдож байсан нь) гарахад л үүнийг ажигласан хүн цөөнгүй байж. Судлаач Абрахам Ортелиус, зохиолч Фрэнсис Бэкон, Александр фон Гумбольдт ч энэ талаар бичсэн.

 

Дэлхий эхлээд шатам халуун байгаад алгуурхан царцаж, хэмжээ нь багасаж, хотгор гүдгэр үүсэж бий болсон гэх онол өнгөрсөн зууны эхэн үед хүчээ авч байв. Харин тивүүд салж тасарсан, мөн ойртож холддог гэсэн таамаглал нь дэлхий хавтгай гэсэнтэй л адилхан сонсогджээ. Өмнөд Америк, Африк, Австралийн эртний ургамал, амьтад хоорондоо төстэй байсныг палеонтологичид ажигласан, Өмнөд Америкийн уул нурууд хоёр эх газар мөргөлдсөний дүнд бий болсон гэж судлаачид таамагласан тэр л үед Вегенер дүгнэлтээ нийтэд сонордуулжээ. 1912 оны нэгдүгээр сард Франкфуртэд болсон Германы Геологичдийн нийгэмлэгийн их хурлын үеэр Альфред Вегенер онолоо нийтэд танилцуулсан билээ. Судлаачид, мэргэжилтнүүд түүний онолыг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй шүүмжилж байсан юм. Тэрбээр таамаглалаа баримтаар батлахыг зорилоо. Таамаглалыг нь үгүйсгэгчидтэй маргалдахыг Альфред хүссэнгүй. Дайнаас болоод эрдмийн ажлаа түр хойшлуулсныхаа дараа тэрбээр 1915 онд "Тив ба далайн гарал үүсэл” нэртэй 94 хуудас товхимол гаргажээ. 1920-иод дундуур Вегенер мөсөн арал руу шинэ экспедиц гаргах санал тавьж эхэллээ. Гренландад станц байгуулж, цаг уурын өөрчлөлтийг ажиглах зорилго өвөрлөсөн Альфред Вегенерээр ахлуулсан 14 хүн 1930 оны дөрөвдүгээр сард Копенгагенаас Гренланд руу хөдөлжээ. Гурван сарын дараа Гренландын эргээс 400 км зайд, далайн түвшнөөс дээш 3000 м өргөгдсөн цэгт "Айс митте” станц бий болжээ.

БААТАР БАЙХ ЁСТОЙ

"Туйлыг судлахын тулд баатар байх ёстой” хэмээн Альфред нэгэнтээ ахдаа бичиж байжээ. 1930 оны арваннэгдүгээр сарын 1-нд 50 нас хүрсэн Вегенер судлаач Расмусын хамт Гренландаас буцах замд гарахад багийнхан нь түүнийг сүүлчийн удаа харжээ. 1931 оны тавдугаар сард Гренланд дахь станцаас 189 км зайд мөсөн дороос Альфред Вегенерийн цогцсыг олсон гэдэг. Харин түүнтэй хамт явсан Расмус Виллумсен сураггүй болжээ. Дүүгээ таалал төгссөний дараа Курт ажлаа орхин Гренландад ирж, судалгааг нь үргэлжлүүлсэн билээ. Альфред Вегенерийн цогцос мөнөөх л мөсний орондоо, анх олдсон газраа хадгалагдаж байгаа. Өнгөрсөн зууны баатруудын нэг, судлаач, эрдэмтэн, тивүүдийн шилжилтийн онолыг үндэслэгч А.Вегенерийн нэрээр ангараг гариг дээрх галт уулын тогоог хожим нь нэрлэсэн юм.

www.T1771.Tk


Category: Түүх | Views: 1226 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024