+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 23 » Танин мэдэхүй:: Будда ба Есүс - Ижил төст сургаалиуд (2-р хэсэг)
8:13 PM
Танин мэдэхүй:: Будда ба Есүс - Ижил төст сургаалиуд (2-р хэсэг)

Танин мэдэхүй::

Будда ба Есүс - Ижил төст сургаалиуд (2-р хэсэг)



- ИЖИЛ ТӨСТ ХЭЛЛЭГ, ИЖИЛ ТӨСТ АМЬДРАЛ -

    "Хүмүүс танд яаж хандахыг хүснэв, бусдад түүнчлэн хандаж бай.”
    "Бусдыг өөрийгөө хэмээн бод.”

    Таван зуун жил, 3000 бээрийн зайтай, огт өөр соёлын хүрээнд амьдарч асан хоёр багшийн санаа энд яг адилхан байх юм.

    "Хүссэн хүнд нь өгч бай.”
    "Хүн гуйвал өгч бай.”

    Шинэ гэрээс хийгээд Бурханы шашны эртний судруудад өгүүлсэн Есүс, Будда хоёрын амьдрал, үйл, сургааль нь гайхалтай төстэй болохыг олж харахад амархан.
   
Тэдний намтар бүр төрөхөөс нь өмнө л ижил төстэй байжээ. Лукийн өгүүлсэн "Баярт мэдээ” сударт Габриэль хэмээх сахиусан тэнгэр Бурханы элч болон ирж Марид "Хамаг дээдийн хүү” хэмээн нэрлэгдэх хүү төрүүлэх тухай зарладаг. МЭӨ 2-р зууны үед зохиогдсон "Дигха Никаяа” сударт Хатан хаан Маяа дээр сахиулсан тэнгэр нар ирж "Баясагтун, хүчирхэг хөвгүүн чамаас төрлөө” гэж хэлсэн тухай өгүүлдэг.
   
Энэ хоёр соёл тэнхлэгийн хувьд өрнө, дорнод хуваагдсан тэс өөр боловч Есүс, Будда хоёрын уламжлалт намтар руу гүнзгий орох тусам тэдний төрсөн тухай ижил өгүүлэмжүүд зүгээр нэг тохиолдол гэж үзэж болохооргүй илүү онцгой, нарийн болж ирдэг. Хэн хэн нь ээжийгээ гэртээ биш гадуур явж байхад нь мэндэлдэг. Тэдний төрсөн тухай мэдээ эхээс мэндлэнгүүт нь тархсан, тусгай мэдээч нар энэ тухай өгүүлсэн, магтаж сайшаасан, аугаа их үйл явдал боллоо гэж зарласан, эцэг эхийг нь таньж хүүхдийг алдар цуутай ирээдүй хүлээж байгаа тухай зөгнөсөн зэрэг нь бүгд адил байдаг.

   
Эдгээр эртний судруудын уялдаа холбоо бараг л ер бусын гэмээр юм. Энэ номонд гарах ижил төст хэллэгүүдийн цуглуулганд илэрхий харагдах Есүс, Будда хоёрын сургаалиуд нь ч тэдний намтрын адил хоорондоо төстэй байна. Хайр энэрлийн тухай ярьсан ч, эд баялаг, хорлол, авралын тухай ярьсан ч хоёр гэгээнтэн нэг л зүйлийг өгүүлж байгаа билээ.
   
Тэгэхээр буй болгосон гүн ухаан нь тэднийг идэр залуу насандаа ижилхэн амьдрал үзсэн болохыг харуулж байгаагаараа нэг их гайхаад байх зүйл биш ч байж болох талтай. Хэн хэн нь 30 насалтлаа шашин номын амьдралаа эхлээгүй байдаг, гэхдээ хэн хэн нь тун удалгүй эрх баригч язгууртны давхрагатай зөрчилдөж эхэлсэн юм. Бурхан Будда МЭӨ 5-р зууны үеийн Умард Энэтхэгийн нэгэн хааны угсаа залгамжлах хунтайж байхдаа хулгайч, алуурчдаас нэг их цээрлэдэггүй хэмээн нийгмийн дургүйцлийг төрүүлж байв. Есүс ч гэсэн 1-р зууны үеийн Ромын эзэнт гүрний алслагдсан муж Палестинд тариачин байхдаа нүгэлтнүүд, биеэ үнэлэгч нартай хамт зоог барьсан гэж муугаар хэлэгддэг байжээ.
   
Тэдний сургаалиуд хүний гадаад үзэмж биш дотоод ертөнц нь хамгийн чухал гэж сургадаг. Тэд өөрсдийн үеийн шашин шүтлэгт хувьсгал хийсэн хийгээд итгэл үнэмшлээ бодит үйл явдлаар тодруулж байжээ. Гаутама Будда хүн, амьтанд хор хөнөөлтэй байсан бярманы ёс заншлыг шинэчлэхэд хувь нэмэр оруулсан бол Есүс ч мөн сүм дуганы олон бурангуй уламжлалыг шүүмжилж байжээ. Хэн хэн нь ангийн ялгааг хамгийн багаар гаргасан шашныг бий болгож, амьд амьтнаар тахил өргөх ёсыг устгасан байна.

Тэдний санаачилсан шинэ шашнууд дэлхийн түүхэн дэх соёлын хамгийн их ялгаатай хүрээ бий болоход тодорхойлох хүчин зүйл болсон нь хувь заяаны егөөдөл гэлтэй. "Дорно бол дорно, өрнө бол өрнө. Энэ хоёр хэзээ ч уулзалдахгүй” хэмээн Ридъяард Киплинг бичсэн байдаг. Будда болохоор Бурхангүй шашныг бий болгосон, Есүс нь өөрөө Бурханы ганц хүү байсан, Христийн шашинтнуудын хувьд Бурханы шашин онго шүтлэг байсан бол Бурханы шашинтнуудын хувьд Христийн шашин нь хуурмаг итгэл, аюултай домгуудын цуглуулга байжээ.
   
Үнэхээр ч Киплингийн үе хүртэл Есүс, Будда хоёр ямархуу төстэй болохыг хэн ч анзаараагүй билээ. Христийн шашин үүссэнээс хойш өнгөрсөн зуун хүртэлх 1800 гаруй жилийн турш тэдний дүр төрх тухайн шашнуудын эртний сударт л хадгалаастай үлдсэн юм. Харин 1880-аад оны үеэс Азийн орнуудыг Европ эрхшээх болж, Бурханы шашны талаарх сонирхол өсөхийн хирээр эрдэмтэд эдгээр ариун номуудыг харьцуулж үзээд гайхалтай сонин зүйлсийг анзаарсан байна.
   
Шашин судлаачдын хамгийн анхных болох Эрнест дө Бунсэн хэмээгч дани эрдэмтэн "Сахиусан тэнгэрийн мэдээч” хэмээх Азийн шашны ойлголтыг Христийн шашны мөн ойлголттой адилтгасан юм. 1880 онд хэвлэгдсэн "Бурхан шашин, Эссэн, Христийн сахиусан тэнгэр-мэдээч” хэмээх гоёмсог номондоо тэрбээр Дорнодоос хөөгдсөн жүүд нар Палестинд эргэж ирэхдээ тэмээн жингийн цуваагаар ховор нандин халуун ногоо төдийгүй хувьсгалч шинэ үзэл санааг тээж авчирсан гэж өгүүлсэн байдаг. Сахиусан тэнгэрийн тухай домгийг эссэнчүүд буюу 1-р зууны үед элсэн цөлд амьдарч асан жүүдийн нэгэн урсгал шүүрэн авч Есүст дамжуулсан аж. Гэхдээ дө Бунсэний өгүүлснээр Есүс эссэнчүүдийг буруутгаж, үнэн хэрэгтээ өөрөө мэдээч байсан гэдгийг үгүйсгэдэг байж. Дө Бунсэний онолыг аль ч үед итгэхэд бэрх хийгээд 1947 онд Мөхсөн тэнгисийн ёроолоос эссэнчүүдэд холбоотой хуйлмал бичгүүд олсноос хойш энэхүү онолыг бүрэн няцаасан билээ. Одоогийн байдлаар ойролцоогоор 870 орчим хуйлмал бичгийн үлдэгдлийг илрүүлсэн ба тэнд Есүсийн талаар ч, сахиусан тэнгэр-мэдээчийн талаар ч дурдаагүй байна.
   
Дараахан нь Германы судлаач Р.Зийдэль Матай, Лук хоёрын өгүүлсэн "Баярт мэдээ” судар, Буддагийн намтрыг өгүүлсэн "Лалитавистара” буюу "Аугаа их цэнгэл” нэрт судруудад өгүүлсэн Есүс, Будда хоёрын хүүхэд ахуйн талаарх түүх гайхалтай адилхан болохыг илрүүлсэн байна. Гэхдээ үнэхээр ижил төстэй зүйлийг анх олж харсан хүн бол Энэтхэгт албан ажлаар томилогдсон Британийн Вангийн албаны түшмэл Артур Лиллий гэдэг хүн болно. Тэрбээр чөлөөт цагаараа Энэтхэгийн шашнуудыг сонирхон судалж эртний судруудыг нь уншиж үздэг байжээ. 1909 оны үед тэрбээр "Христийн шашин доторх Буддын шашин”, "Эртний Христийн шашин дахь Энэтхэг” гэдэг хоёр номоо хэвлүүлжээ. Харамсалтай нь Лиллий Бурханы шашны судруудыг Шри Ланк, Хятад зэрэг хамаагүй хол оршдог газруудаас авч, "Баярт мэдээг” шаштирласан судрууд дотроос сонгосон тул эдгээр бичвэрүүд хэзээ, хаана бичигдсэн зэргийг нь тодорхой өгүүлээгүй байна. Түүхчдийн хувьд Вангийн ордны түшмэл Есүсээс хойш хэдэн зууны дараа бичигдсэн Христийн шашны судруудад Буддын шашны нөлөө байгаа талаар иш татан өгүүлснийг нэг их тоож үзээгүй бололтой.
   
Харин яг тэр үед амьд сэрүүн байсан Альберт Ж.Эдмундс хэмээх америк эрдэмтэн уг судалгааг тодорхой болгож, мэргэжлийн түвшинд аваачсан билээ. Лиллий болон түүний өмнөх үеийхнээс ялгаатай нь тэрбээр өөрийн унаган шашнаа түүхийн үнэн бодит үнэнээс дээгүүр тавилгүй эрч хүчтэй, системтэй судалгаа хийсэн юм. Түүний бичсэн "Бурхан шашны хийгээд Христийн "Баярт мэдээ” судрууд” нэртэй 2 боть нь 1902 оноос эхлээд 30 жилийн дотор маш олон удаа хэвлэгдэж, өнөөдрийг хүртэл ижил төст хэллэгүүдийн тал дээр үнэлж барашгүй эх сурвалж болж байгаа билээ.
   
Дараа дараагийн эрдэмтэд Эдмундсийн үзлийг цааш нь хөгжүүлж "Баярт мэдээ” хэмээх дөрвөн сударт Бурханы шашны нөлөө байж болох талаар таамаглал дэвшүүлэхдээ эдгээр онолын гол элемент болсон Эссэнсийн урсгалтай холбогдох талаар тодорхой өгүүлсэн байдаг. "Есүст Будда нөлөөлсөн үү?” хэмээх зохиол бичсэн Дуайт Годдард гэдэг хүн Христ Бурханы шашны найман зам мөрийг дагаж, Хутагтын дөрвөн үнэний тухай сургаж байсан гэж өгүүлсэн байна. Өөр нэг судлаач "Баярт мэдээ "судрыг бичсэн дөрвөн евангелист эхлээд Бурханы шашны үзлийн талаар бичсэн хийгээд харин дараа нь түүнийгээ Есүсийн үг, үйл явдалтай хольж хутгасан гэж үзсэн байна.
   
Ер нь ихэнх тулхтай судлаачид Дорнын ухааныг, ялангуяа Зороастрийн сургаалийг Вавилоноос хөөгдөн Палестинд эргэж ирсэн палестинчууд Персээс авчирч, тэдгээр нь Есүсээс ч хэдэн зууны өмнө жүүдийн ухаанд нөлөө үзүүлсэн гэдэгт эргэлздэггүй юм. Гэсэн хэдий ч Перс буюу өнөөгийн Иран Энэтхэгээс нилээд зайтай хийгээд Зороастрийн номлол Буддын шашинтай тийм ч төстэй биш юм.
   

Зарим судлаачид бүр илүү адал явдал хөөсөн таамаглал дэвшүүлж Бурханы шашин эртний торгон замаар аялж Төв Азиас Ирак, Месопотами, Сири хүрч, тэндээсээ Палестинд хүрсэн гэж үздэг. Тэд Есүсийн амьдарч байсан үед худалдааны хөлөг онгоцуудыг Энэтхэгээс Мисир хүртэл тууж аваачдаг байсан борооны улиралд гардаг салхины тухай дурдахаа ч мартсангүй. Эцсийн эцэст Македонийн Александр МЭӨ 4-р зуунд Энэтхэгийн хагасыг эзэлсэн нь герегүүдийг Дорнын ухаантай танилцах боломж олгосон биз дээ хэмээн тэд нотолгоо болгодог. Есүс ч гэсэн герегүүд олноор суурьшсан томоохон хотоос хэдхэн бээрийн зайтай герегээр ярьдаг орчинд өссөн тухай баримт байдаг. Ийм байж болох тухай Рой С.Аморэ 1978 онд хэвлүүлсэн "Хоёр багшийн ганц сургааль” номондоо өгүүлсэн байна.
   
Зарим судлаачид ургуулан бодох авъяасаа ашиглан Есүсийн өсвөр нас, идэр үеийг "сударт тэмдэглэгдээгүй жилүүд” гэж үзээд "Шинэ гэрээс” сударт энэ үеийг бичиж үлдээгээгүйн учир бол Есүс тэгэхэд Энэтхэгт аялж Бурханы шашны лам хувраг, егүзэр нараас сургааль ном сонсож байсан хэмээн баталдаг. Эдгээр онол нь түүхийн үүднээс нарийн шинжилбээс аль нь ч үнэнд дөхөж очихгүй юм. Жишээ нь, Есүсийн тухай маш их бичсэн жүүдийн түүхч Жозеф, Ромын түүхч Сэтон, Тацит нар өөрсдийн олон боть бүтээлдээ Бурханы шашны тухай яагаад дурсаагүй вэ гэдгийг дээрх судлаачдын хэн ч гэсэн сонирхож үзээгүй байна.
   
Ихэнх хүмүүст эдгээр асуулт чухал биш, хамгийн гол нь энд түүхийн баримт биш оюун санааны үнэний тухай ярьж байгаа болохоор тэр аж. Ижил төст хэллэгүүдийн талаарх сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Торгон замаар хэн аялсан гэхээсээ илүү мөнхийн сургаальдаа тэдний үнэ цэнэ нь байгаа юм. Энэ утгаар нь цааш хөөвөл дэлхийн Бурханы шашинд хамгийн ихээр хүндлэгддэг хоёр гэгээнтэн ижил төст хэллэгүүдийг дахин гаргаж ирэхдээ тэднийг шашны гэрэл талаас нь авч үзсэн байна. 1995 онд Бурханы шашны хувраг Тикх Нхат Нанх "Амьд Бурхан, амьд Христ” гэсэн номыг хэвлүүлж, түүндээ "би тэр хоёрыг хоёуланг нь оюуны өвөг дээдсээ гэж үздэг” хэмээн өгүүлсэн байна. Дараа жил нь Далай лам өөрөө "Сайхан сэтгэл: Есүсийн сургааль дахь Бурхан шашны үзлүүд” хэмээх номыг бичиж ижил төст бичвэрүүдийг маш анхааран сонирхсон байна. Бурханы шашны энэ аугаа гэгээнтэнд дээрх ижил төст сургаалиуд урьд хожид хэзээ ч байгаагүй ихээр хэрэг болж. Учир нь соёл иргэншлүүд зөвхөн эдийн засгийн шаардлагаар бус оюунлагийн хэрэгцээгээрээ ч ойртон нягтарч байгаа өнөөгийн ертөнцөд бид амьдарч байгаа билээ.
   
Энэ хоёр хувраг ижил төст сургаалиудыг тойрсон олон асуудлыг нягталж үзээд бидний хариулт хайгаад байгаа оньсого бол үнэн хэрэгтээ нууцын доторх нууц юм гэсэн санаа дэвшүүлсэн байна. Анхных нь түүхийн нууц хийгээд 3000 бээр, таван зууны зайтай байж Есүс яагаад Бурхан багштай адилхан сургааль өгүүлнэ вэ? гэдэг асуулт юм.
   
Түүхчид энд ямар ч тайлбар олж чадахгүй байгаа бол бид илүү оньсого буюу мөнхийн асуудал руу хөтлөгдөж очоод байна. Есүс, Будда хоёр нэгэн адил үнэнийг тээж хүн төрөлхтний түүхийн өөр өөр үед гарч ирсэн, сансрын нэгэн эх сурвалжтай оюун санааны их багш нар байв уу? Магадгүй тэдний цэцэн ухаан хэмжээлшгүй байж болно, учир нь тэд аль аль нь нэгэн зэрэг дэлхийн хамгийн том хоёр шашны суурийг тавьж, хоёр шашны тулгуурладаг мөнхийн үнэнийг хооронд нь холбож өгсөн байж болох юм.
   
Өнөөдөр Азийн соёл Европ, Умард Америкийн соёлтой ялгарах юмгүй болж, манай дэлхий ертөнц сансар хорвоогийн уудам дахь нэгэн цул эд эсийг үүсгэж, тивүүд ямар ч газар зүйчийн төсөөлж байгаагүйгээр ойртон нягтарч байна. Бурханы шашин, Христийн шашны ариун ном судруудыг бид бага ч гэсэн анхааралтай унших юм бол энэ хоёр шашин, соёл хоорондоо хир төсөөтэй болохыг аль эрт мэдэж авах байсан юм. Эсвэл, бид зүгээр Киплингийн алдарт шүлэг рүү буцаж очоод "Дорно бол дорно, өрнө бол өрнө” гэж тунхагласан мөрийг алгасч, үргэлжлүүлэн уншсаар энэ хоёр хэзээ ч уулзалдахгүй гэдгийг зөгнөсөн мөрийг нь алгасч "20-р зуун мартагдсан юм шиг байна” гэсэн мөр, "хэдийгээр дэлхийн нөгөө хязгаараас ирсэн боловч хоёр хүчирхэг хүн нүүр нүүрээ хараад зогсоход дорно ч гэж байхгүй, өрнө ч гэж байхгүй, хил хязгаар гэж үгүй, язгуур угсаа, төрөл ч байхгүй” гэдгийг анзаарсан мөрөнд тулж очих хэрэгтэй ажгуу. 

Үргэлжлэл бий


Category: Танин мэдэхүй | Views: 1086 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024