+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » January » 20 » Танин мэдэхүй:: Эх оронч үзэл ба адгийн шаарнууд
5:43 PM
Танин мэдэхүй:: Эх оронч үзэл ба адгийн шаарнууд

Танин мэдэхүй:: 
Эх оронч үзэл ба адгийн шаарнууд




"Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж” гэсэн нэгэн үгийг хүмүүст буруу ойлгуулж төөрөгдөлд оруулснаас болж олон залуус огт буруугаар ойлгож явдаг болсон байгаа учир энэхүү ноцтой ташаа ойлголтыг залруулах хэрэгтэй гэж үзлээ.

Энэхүү хэллэг үгийг либералчид анх хэлсэн тэр жинхэнэ утгын холбоотой санаан дотроос нь сугалж аваад шал өөр утга, өнгө аяс оруулж огт өөр зүйлтэй холбож ишлэж хэрэглэсэн нь (!) энэхүү үгийг анх хэлсэн тэр хүний хэлэх гэсэн санаанаас нь шал өөр эсрэг ойлголт, бодол санааг монголчуудад, ялангуяа залууст төрүүлсэн байдаг.

Энэ "жигүүрт хэллэгийг” олж уншиж ташаа ойлголттой болсон монгол залуучуудын нилээд хэсэг нь Эх орон гэж ярихаас, Эх оронч гэж харагдахаас айж ичиж жийрхэж явдаг болсон юм. Энэ бол Эх оронгүй, Үндэс угсаагүй, хаана амар жимэр гэдэс цатгалан амьдарч болж байна тэр газраа "бага эх орон” гэж үздэг космополит – дэлхийн хүн гэсэн үзлийг дэлгэрүүлэх гэсэн алсдаа тун уршигтай, либералчдын явуулга юм. Үүнийг үр дүнг бид бүхэн улс үндэстнээрээ одоо хангалттай "амсаж” харж байна!

Энэ үгийг манай нэг либералчийн бичдгээр Л. Н. Толстой хэлээгүй, харин Британийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч Сэмуэль Джонсон (1709-1784) 1775 оны 4-р сарын 7-нд нэгэн оройн хүлээн авалтын үеэр тэр үеийн английн III Джордж хааныг хувийн улстөрийнхөө явцуу ашиг сонирхолынхоо үүднээс дайрч шүүмжилж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хандаж хэлсэн ажээ. Англи дээрхи эх үүсвэрээс нь харвал Patriotism is the last refuge of a scoundrel гэсэн байгаа.

Джонсон энэ үгээ хэлэхдээ чухам яг энэ санаагаар хэлсэн үү, аль эсвэл шал өөр утгаар хэлсэн үү? Тэрбээр эх оронч үзлийг адгийн шааруудын арга бач гэж үзэж эх оронч үзлийн эсрэг байсан хэрэг үү?

Үгүй ээ! Харин ч яг эсрэгээрээ..!?

Энэ үгийг Джонсоны ойрын найз, зохиолч Джеймс Боуэлл хожим бүтээлдээ иш татаж хүмүүст хүргэхдээ Джонсон либерал улстөрчдийн худал дүр эсгэсэн, хувийн либерал ашгаа халхлахын тулд эх оронч мэт баашилж байгаа байдлыг нь л шүүмжилж хэлсэн, үнэндээ бол ямар ч өөдгүй этгээдэд ч гэсэн эх орон гэдэг агуу нэг юм үлдсэн байх ёстой гэдэг утгаар хэлснийг нь тайлбарласан байдаг. Тэр үед ч бас олон либерал улстөрчид засаг төрөө шүүмжилж хүмүүст таалагдах үг яриа хэлж ярьж байгаагаараа өөрсдийгөө эх орончид гэж ард түмэнд ойлгуулахыг оролдож байсан гэдэг.

Гэвч цөөнгүй жинхэнэ эх оронч хүмүүс үүнийг нь ойлгож тэднийг хариуцлагагүй, хоосон чалчигчид гэж үзэж байсан байна. Тэдний нэг байсан Джонсоны бүх уран бүтээлд түүний өөрийн Эх оронч үзэл нэвт шингэсэн байдаг. Тэрээр харин ч Эх оронч үзлийг хүний хамгийн эрхэм дээд чанар гэж тэмдэглэн хэлж ярьж Patroit – Эх оронч гэдэг үгийг дандаа том үсгээр эхлэн бичиж байсан ажээ.Сэмуэль Джонсоны "Эх оронч хүн”("The Patriot” /1774/) нийтлэлээс хэрэв иш татвал:

"Зарим хүн хэдийгээр эзэн хаанаа үзэн ядаж байж болох ч тэр бас үүний хажуугаар өөрийн Эх орон, ард түмнээ ч хайрлахгүй байж болдог” гэж сануулжээ.

"Эх оронч хүн бол нийгмийн амьдралд оролцохдоо зөвхөн нэг л сэдлээр – Эх орноо хайрлах сэтгэлийг удирдлагаа болгосон хүн юм, энэ бол парламентын гишүүн байсан ч ялгаагүй хувьдаа бол найдвар горьдлогоо ч, айдас хүйдсээ, сайхан сэтгэлээ, гомдол харууслаа ч үл тоон харин өөрөө өөрийгөө гагфхүү улс нийгмийнхээ сайн сайхны төлөө өгч байгаа тэр хүн юм” гэж бичсэн байдаг.

Мөн иш татвал : "Эх оронч үзлийн гол чанарууд бол аливааг хардан шалгадаг сонор соргог байх, бүх далд нууц махинацуудыг нь ажиглан хардаг байх, мөн нийгэмдээ орж ирэхээр айсуй яваа аюулыг алсаас олж харж чаддаг байх гэсэн үг юм. Өөрийн улс эх орныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн өөрийн эмзэглэл, шаналалуудыг ярихад мөн аюул ойртон ирж байгааг мэдэрч байгаа бол түгшүүрийн харанга дэлдэхэд хэзээд бэлэн байдаг. Гэвч тэр түгшүүрийн харанга байнга дэлдээд байдаггүй. Хэрэв дайсан байхгүй бол, өөрт нь эмзэглэл болгоомжлол төрөхөөс нааш тэрээр хэзээ ч өөрийн эх орон нэгтнүүдээ айлган сүрдүүлдэггүй. Ийм учраас үнэнд үл нийцэх худал зүйлүүд ярьж улс ард түмэндээ сэтгэл тавьж байгаа мэт байгаа зарим хүмүүсийн "эх оронч үзэл” нь зүй ёсны шударга эргэлзээг төрүүлж байдаг” гэж бичиж байжээ.

Харанхуй хүмүүст л таалагдах гэж хоосон чалчигдын /демагогуудын/ ээлжит нэг золиос нь болохгүйн тулд дараахи зүйлийг санаж явахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэ бүтээлээс нь иш татвал:

Эх оронч хүн хэзээд заавал өөрийн ард түмнээ хайрлаж байдаг. Гэвч энэ шинж тэмдэг нь ч бас бид бүхнийг хууран мэхлэж чадна. Ард түмэн бол янз бүрийн хүмүүсийн, баян ба ядуу, саруул ухаан ба ухвар мөчид, сайн ба муугийн ер нь нэг утгаар ойлгох боломжгүй нэг цул нэгдэл юм. Өөрийн ард түмний төлөө санаа тавьж байгаа нэг хүнд эх оронч хүн нэрийг олгохын өмнө тэр хүн ард түмний чухам ямар хэсэг үрүү нь анхаарлаа хандуулж байгааг нь авч үзэх ёстой. Зүйр үг байдаг шүү дээ: чиний найз чинь хэн гэдгийг надад хэл, тэгвэл би чамайг өөрийг чинь хэн гэдгийг чинь хэлээд өгье гэж. Хэрэв эх оронч гэж байгаа тэр хүн өндөр түвшний хүмүүст зөв үзэл санаануудыг суулгаж өгч тэднээр дамжуулан доод түвшний хүмүүсийг зөв замд удирдах гэж хичээж байгаа бол, хэрэв тэрээр голдуу ухаалаг, даруу төлөв, хуулийг дээдэлдэг мөн сайн үйл бүтээж явдаг хүмүүстэй харьцдаг бол түүний ард түмнээ хайрлах сэтгэл бол чин сэтгэлийнх байж болдог. Хэрэв тэр хүний үндсэн ажил нь хялбархаан молигодож болох доод түвшний ядууст, өөрийн цаад дотоод мөн чанараараа бүх зүйлд сэжиглэнгүй хандаж байдаг сул дорой хүмүүст, хойноосоо амархан дагуулж болох боловсролгүй мөн гэнэн залуу хүмүүст, гай зовлон ба цөхрөлд унаж ёс суртахуунгүй болсон хүмүүст хандаж байгаа бол түүнд өөрийн ард түмнээ хайрлах сэтгэлээрээ гайхуулах эрх байхгүй юм. Хэн ч үхрийн мах сайхан шардаг, гутал хийдэг, жагсаал цуглаанд очдог эсвэл ямар нэг клубт гишүүн болсноороо өөрийн эх орныг хайрладаг хүн гэж тооцогдож чадахгүй юм. Тэр хүн согтуурагчдын дунд сэтгэлийн найз нь байж болох ч эрүүл, элдэв зүйлд сэргэлэнчүүдийн дунд харьцахад амархан, эелдэг нэгэн эрхэм байж болох ч жинхэнэ эх оронч хүн гэж тооцогдохын тулд юуны өмнө эдгээрээс илүү бас  онцгой чухал шинж чанаруудтай байх ёстой юм”.

Манай өвөг дээдэс мөн гадаадын олон нэрт хүмүүс өөр өөрсдийн Эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлийг дээдлэн амьдарч тэмцэж туурвиж бичиж ирсэн байсан байхад одоо "ардчилсан” Монголд энэхүү агуу үзлийг зориуд гуйвуулан үгүйсгэж бүр буруу орчуулж залуучууд, хүмүүсийн тархийг угааж байгаа!

Монголчууд бид яагаад Эх орноо хайрладаг, дээдэлдэг сэтгэлтэй үзэлтэй байж болохгүй, ийм эрхгүй байх ёстой юм бэ?….. үүнээс л либералчид хамгийн их айж байдаг билээ…

Ер нь бидний тархийг 20 гаруй жилийн турш маш хүчтэй угааж ирсэн ба үүнд нь итгэж төөрөлдсөн манай нийгэм бидний олонх олон хоосон үл гүйцэлдэх үзлүүд, ташаа ойлголтуудын дунд нэг үгээр хэлбэл харийн "үлгэр” дор амь зууцгааж байна! Энэ бол манай Эх орон, ард түмний өнөөгийн ядуу сул дорой байдлын нэг гол шалтгаан юм!

Үүнээс гарах гарц бол юуны өмнө бид оюун санааны төөрөгдөл, хүлээснээс гарч гэгээрэл ухаарал уруу тэмүүлж амьдрах явдал юм… Энэхүү хүлээснээс гарахын хирээр хүн бүрийн өмнө бидний хамтын амьдрал, бидний улс Эх орны маань хөгжил цэцэглэлтийн зам мөр улам тод зурайх болно гэж итгэж найдаж байна.

Харин дийлэнх маань үүнийг ойлгож ухаарахаас нааш бидний хамтын амьдрал, амьдрал аж байдал маань улам хэцүү болсоор байх болно гэдгийг мартаж болохгүй юм!

Х.Болорболд



Category: Танин мэдэхүй | Views: 1123 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024