Танин мэдэхүй:
Элдэв сайтаар орж үйлчлүүлдэг хүмүүс ажлын бүтээмж өндөр байдаг
Үндсэн ажилтайгаа огт холбогдолгүй сайтуудаар орох нь офисын ажилтнуудын
хөдөлмөрийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг болох нь Мельбурны их
сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар тодорхой болжээ.
Судалгаагаар ажлын цагийнхаа 20 хүрэхгүй хувийг элдэв хөгжөөнт
сайтуудаар орж үйлчлүүлэхэд зориулдаг клеркууд бүх цагаа ажилдаа
зориулдаг ажилтнуудаас есөн хувь илүүтэйгээр үр бүтээлтэй ажилладаг
болох нь тогтоогдов.
Түүнчлэн ажил дээрээ интернэтэд
холбогдсон ажилтнуудын 70 орчим хувь нь түүнийг өөр бусад сайтуудыг
үзэхэд ашигладаг болох нь илэрчээ. Доктор Брект Кокерын өгүүлснээр
сайтууд үзэх нь офисын ажилтнуудыг хэсэг зуур ч болов ажлаасаа
сатаарахад хүргэснээр өөрийн үндсэн ажлыг хийж гүйцэтгэхэд анхаарлаа
хандуулахад хүргэдэг байна.
Офисын ажилтнууд голчлон мэдээ
уншин, элдэв бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хайдаг аж. Тэгвэл
онлайн-тоглоомууд ажилтай холбоогүй хийгддэг хамгийн эрэлттэй үйл
хэргийн жагсаалтад дөнгөж тавдугаарт бичигджээ. Youtube-ээр видео кино
үзэх явдал долоодугаар байрт орсон байна.
WWW.T1771.TK