+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » June » 24 » Танин мэдэхүй:: Логик болон шинжлэх ухааны үүднээс сүнсийг тайлбарлах нь
6:46 PM
Танин мэдэхүй:: Логик болон шинжлэх ухааны үүднээс сүнсийг тайлбарлах нь

Танин мэдэхүй:: 

Логик болон шинжлэх ухааны үүднээс сүнсийг тайлбарлах нь

 

Өдгөө дэлхий дээр 10 мянга гаруй хүн сүнс болон тэдгээрийн оршин байж болох газруудыг идэвхитэй хайж байгаа юм. Судлаач Шерон Хиллын өгүүлснээр бол зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр л гэхэд өөрсдийгөө “Сүнсний ангууч” хэмээн нэрлэсэн 2000 орчим сонирхогчийн баг үйл ажиллагаагаа явуулдаг байна. Далд ертөнцөөс ирэгч зочид олон мянган жилийн туршид тэмдэглэгдэн үлдсэн олон тооны харанхуй түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Тэр ч бүү хэл өнөөдөр нэгэн өвөрмөц төрөл зүйл бий болсон нь “Сүнстэй холбоотой түүхэн явдлууд” билээ. Учиг нь тайлагдахгүй байгаа олон тооны үзэгдлүүд дотроос зөвхөн сүнснүүд л бидний сонирхлыг онцгой ихээр татдаг байж магадгүй юм. Үүнийг үхлийн дараахь амьдрал, тэдгээрийн оюунтай харилцах сэдэв маш олон хүний анхаарлыг татдагтай холбон тайлбарлаж болно.


Талийгаач нар бидний дунд эзэн биегүй байдалд оршин тогтнож магадгүй гэсэн санаа аль эрт дээр үеэс бий болсон гэлцдэг. Олон хүний хувьд энэ санаа бодол нэг ёсны тайтгарал болсон юм. Тантай ойр дотно байсан хүн тэнгэрт хальсан ч бидэнд тусласан хэвээр, элдэв аюул болох гэж байгааг анхааруулж, хүнд хэцүү цаг мөчид дэргэд минь байгаа гэдэгт хэн ч гэсэн итгэхийг хүсэх болов уу. Зарим нэг хүн өөрт тохиолдсон явдал, ямар нэг тайлбарлаж боломгүй зүйлийг харж юм уу мэдрээд үүнд итгэж эхэлдэг аж. Гэвч хувийн туршлага гэдэг нэг зүйл, харин шинжлэх ухааны нотолгоо гэдэг нь огт өөр зүйл билээ.

Сүнснүүдийг судлах нь ихээхэн асуудалтай зүйл. Учир нь, энэ үзэгдэлд ямар нэг нийтээр оноож өгсөн тодорхойлолт ч байдаггүй юм. Сүнс гэдэг нь үхэгсдийн онгод, цалиг бөгөөд тэдгээр нь нөгөө ертөнц рүү явах замдаа ямар нэг учир нь үл мэдэгдэх шалтгаанаар “төөрч будилсан” байх гэдэгт зарим хүн итгэлтэй байдаг. Үлдсэн хэсэг нь үүнийг бодит ертөнцөд бидний төсөөллийн улмаас орж ирдэг нэг ёсны хийсвэр зүйл юм гэж үздэг билээ.

Мөн сүнснүүд янз бүрийн төрөл зүйл байдаг гэж үздэг хүмүүс ч бий. Мэдээж хэрэг, энэхүү төрөл зүйлд хуваах явдалд шинжлэх ухааны тайлбар байдаггүй юм. Та бидний бодож олсон төрөл зүйл болгонд нотолгоо олдохгүй. Гэхдээ сүнс байдаг гэдэг санаатай зөрчилдөх олон тооны юмс бий.

Жишээ нь, тэд материаллаг уу, аль эсвэл эзэн биегүй юү гэсэн асуудал урган гарна. Логикийн хувьд бол нэг л зүйл боломжтой. Нэг бол сүнснүүд хатуу биетээр нэвтэрч чаддаг, аль эсвэл хаалга үүд саван, эд зүйлийг шидлэх боломжтой юм. Хэрэв сүнснүүд хүний оюун санааг тээсэн онгод, цалиг юм бол яагаад тэд гартаа бүрх малгай юм уу таяг барьчихсан, хувцастай үзэгддэг юм бол? Дээр нь сүнс галт тэрэг, сүйх тэрэг, автомашинууд хүртэл байдаг шүү дээ.

Сүнсний ангуучдад тэдгээрийг эрж хайх олон янзын аргачлалууд байдаг аж. Тэдгээрийн дотор нэлээн эргэлзээ төрүүлэм аргууд ч бий. Ангуучид бараг бүгд л өндөр технологи бүхий төхөөрөмжүүдийг ашиглан итгэл үнэмшил бий болгон, шинжлэх ухааны ололт амжилтыг удирдлага болгодог хэмээн өгүүлдэг. Тэд янз бүрийн илрүүлэгч төхөөрөмж, мэдрэгч сайтай микрофон болон инфра улаан туяаны камерыг ашигладаг. Гэвч эдгээр ярвигтай төхөөрөмжүүдийн нэг нь ч ганц ширхэг сүнсийг баттай илрүүлж чадаагүй юм. Энд бас нэг өөр байр суурь байдгийг онцлох нь зүйтэй болов уу. Тэдгээр хүмүүс сүнснүүдтэй харилцаа холбоо тогтооход туслах тийм төхөөрөмж одоогоор бүтээгдээгүй байгаа тул сүнс байгаа гэдгийг албан ёсоор нотлож чадахгүй байна гэж үздэг. Гэвч энэ байр суурьт логикийн үл нийцэл байгаа юм. Сүнснүүд байдаг бол физик ертөнцөд үзэгдэх ёстой. Тиймээс тэдний гэрэл зургийг авах юм уу дүрсийг нь бичиж авч болно. Эсвэл сүнс байхгүй учраас огт харагдаж, үзэгддэггүй гэнэ. Хэрэв сүнс үнэхээр байдаг ч тэдгээрийг илрүүлэх боломжгүй бол өдгөө тэдний гэрэл зургууд, дүрс бичлэг гэх зүйлүүд бүгд хуурамч эд болж таарна.

Зарим нэг хүмүүс сүнс оршин байдаг гэдгийн нотолгоонуудыг орчин үеийн физикийн шинжлэх ухааны тусламжтайгаар олохыг зорьдог юм.


Жишээ нь, их эрдэмтэн Альберт Эйнштейн нэг ийм шинжлэх ухааны үндэслэлийг дэвшүүлжээ. Хэрэв энерги буюу эрчим хүчийг бий болгох юм уу устгаж болохгүй, тэр зүгээр л өөрийн хэлбэрийг өөрчилдөг бол бидний биеийн эрчим хүч нас барсны дараа хаашаа алга болдог вэ? Тэр энерги ямар нэг аргаар сүнс болж өөрчлөгддөг байж мэдэх л юм. Хэрэв физикийн үндэс суурийг сайтар мэдэхгүй бол энэ нь логикийн хувьд боломжтой зүйл. Үхлийн дараа хүний биеийн энерги хүрээлэн буй ертөнцөд бусад амьд биетүүдийн эрчим хүч шиг сарнидаг байна. Тэр энерги дулаан адил ялгардаг бөгөөд түүнийг бусад амьтад, цэцэг, ургамлууд залгидаг гэнэ.

Ямар ч тохиолдолд сүнсний тухай сонирхолтой түүхүүд хүн бүхэнд таалагддаг билээ.

 

 

 

 

Category: Танин мэдэхүй | Views: 1008 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024