+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » November » 18 » Уран зохиол:: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (1-р хэсэг)
8:45 PM
Уран зохиол:: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (1-р хэсэг)

Уран зохиол:: 
Г.Мөнхнасан. Эмчийн зөн (1-р хэсэг)




Манай сайтын редактор, зохиолч, сэтгүүлч Г.Мөнхнасангийн "Эмчийн зөн” туужийг уншигчиддаа хүргэж байна. Түүний бичсэн "Тайгын анчин” туужийг өмнө нь цувралаар хүргэсэн билээ. Тэрбээр "Тэхт уулын анчин” баримтат туужаа хэвлүүлсэн бөгөөд "Маш нууц” сонинд цувралаар нийтэлснийг уншигчид санаж байгаа биз ээ.

* * *

Аргын тооллын 1990 оны хавар. Хорвоод сая живаа тохиодог улирлын нэгэн ч монголчуудын хувьд улс төр, нийгэм, эдийн засгийн хувьсгалын жил байв. Сүхбаатарын талбай хүний хөлд урьдынхаасаа илүү дарагдан жагсаал, цуглаан  өрнөж, цагаан хоолой цангинасан ид бужигнаантай байсныг өгүүлэх юун. АУДС-ийн төгсөх ангийн оюутнууд субординатор/туслах эмч/-ын дадлагад гарах цаг болжээ. Энэ сургуулийн оюутнуудын тэсэн ядан хүлээдэг мөч юм. Эмч болно гэхээсээ илүү амьдралдаа анх удаа боломжийн цалин авах болохоор тэр л дээ. Туслах эмчийн зургаан сарын дадлагын цалин 550 төгрөг бөгөөд тэр үедээ л их мөнгө билээ. Юутай ч нүдээ бүлтэртэл гоёод авч дөнгөнө. Хотын оюутнууд орон нутагт, хөдөөгийнхөн дуртай газраа хийдэг өвөрмөц дадлага байлаа. Ховд аймгийн захын нэгэн сумын малчны хүү Аянга гэх "догшин” нэртэй залуу Төв аймагт дадлага хийх санал өгчээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хижээл бор эр түүнийг Аргалант суманд хуваарилав. Шуудангийн саарал автобусаар яваад хүрвэл сумын Намын хорооны нарийн бичгийн дарга/Одоогийнхоор Засаг дарга/ уриалгахан хүлээж аваад зочид буудалд өрөө гарган тухлуулжээ. Тэр өдрөө амарч өнжөөд маргааш нь тогтсон цагтаа очвол сумын эмч Үенжин гэдэг этгээд нэртэй, эмэгтэйтэй танилцуулав. Тэгээд сумын  эмчийг ээлжийн амралтаа авахыг зөвлөөд оронд нь шинэ эмч ажиллахыг даалган ажлыг нь хүлээлцүүлэв. Орны эмчгүйгээс ээлжийн амралтаа эдэлж чадалгүй удсан хотын хүүхэн харина гэхээс хөл нь агаарт алхах ажээ. Хоёр бага эмч, ээлжийн гурван сувилагч, асрагчийн хамт ажилдаа орлоо. Баасан гараг тул үзүүлж барих хүн ирсэнгүй. Сумын гуанзанд талоноор хооллочихоод амарчээ. Бямбад хагас амраад ням гарагтай золголоо. Сумын улаан буланд бүжигтэй гэх зар гарчээ. Хүн танихгүй тул очсонгүй. Тэр нь харин аз болов. Бүжгийн дараа бөөн зодоон болсон юм байх.
   
Тархиа хага цохиулсан хүн ирлээ гэх сургаар эмнэлэг дээрээ очив. Халамцуу хэдэн залуу байлаа. Амар мэндийг нь мэдээд зодуулсан гэх нөхрийг үзэхээр боллоо. Янхир биетэй, дөрвөлжин эрүүтэй, нэлээд түүширхэг бор залуугийн толгой, нүүр цусанд будагдсан харагдана. "Мангар”-ыг ална аа” хэмээн хэнд хандсан нь үл ойлгогдом ярих ажээ. Тэгснээ "Та эмч байсан юм уу?” гээд гөлөрчихөв. "Тийм ээ” гэвэл эргэж харангаа нэгэн гулжганасан шар нөхрийг цохиод унагачихав. "Миний гараар могой бариулах байжээ, п…чинь” гээд нулимана. Суухыг уриад үзвэл шанаан тус газар нь нэлээн том ярагджээ. Цус нь тогтох янзгүй тул оёдол тавихаас өөр арга алга. Тэр үед мэс заслын зүү, утас сумын эмнэлэгт асуудал биш болохоор санаа зовох юм байсангүй. Гурван оёдол тавиад өнжөөд боолгохыг зөвлөн хаяагаа маналаа. "Баярлалаа, эмч ээ. Та ямар азаар бүжигт очсонгүй вэ? Таныг би "алах” байж. Ардчиллын нэг хулгайч жагсаал зохион байгуулахаар ирсэн гэнэ. Буудалд байна. Бүжгэн дээр ирэх бололтой” гэсэн яриа гарсан юм. Бид үзүүлээд өгье гэж бодож байлаа. Энэ новш л хэлсэн байхгүй юү гээд түрүүчийн шанаадуулсан нөхрийг заав. "Би хэлсэн юм биш ээ. Манайхан тэр аяараа л тэгж ярьсан. Би үүнд зүгээр дамжуулсан юм” гээд гулжганана. Эмчлүүлсэн эрийг Гарам гэх ажээ. Сумын атаман бололтой. "Та энэ мөчөөс эхлэн гэрэлтэй өдөр, харанхуй шөнийн алинд ч сумын төвөөр чөлөөтэй явж болно” гээд аман зөвшөөрөл маягийн юм өгөв. Бүжигт очоогүй нь ёстой аз болжээ. Тэгээгүй бол түрүүчийн нөхрийн оронд байхгүй юү. Түүнээс ч дор юм болж мэднэ л дээ. Түүнийг өмгөөлж хамгаалах, таньж мэдэх хүн хар байх биш. Тэр үеийн хэллэгээр поли/бүлэглэх/-нд орно гэсэн үг. Ийм олон мангар хар юмны дундаас юу үлдэхэв. Ням гарагаар ийм сонинтой байлаа. Даваа гарагт ажилчидтайгаа танилцангаа ажил төрлийн хуваарилалт хийв. Холын дуудлагад хоёр бага эмчээ явуулж, өөрөө сумын төвөө хариуцах боллоо. Ингэх нь ч зөв байв. Хоёр бага эмч харьцангуй туршлагатай, хэн нэгэн төрлөө гэхэд хээр ч хүйсийг нь "огтолж” орхихоор зоримог улс санагдав. Ялангуяа Лууяа гэх ах хүү их нөмөр нөөлөгтэй хүн гэдэг нь хараажаар илт. Шура гэдэг шоволзсон шар бүсгүй ч хэр баргийн юмыг тэнд нь аргалчихаар сэргэлэн нэгэн болох нь  нүдэнд нь очтоно.
   
Энэ сумын бараг согоо/Одоогийнхоор мисс/ нь тэр болов уу. Үзэсгэлэн төгөлдөр гэхээргүй ч үлэмжийн зөв төрхтэй, биеийн галбир ганган, тэгш сайхан хэлбэртэй, өөртөө тохирсон өвөрмөц төрхтэй ажээ. "Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижгэвтэр тусмаа сайн” гэдэг үг энэ эмэгтэйд яг тохирно. Аальгүй дүү юм шиг атлаа, асуултад бүдчин, үгээ ганц нэгээр зөөн хариулах нь бүрэг ичингүйн шинж ээ. Гурван асрагч нь үе тэнгийн агаад гунхалзсан сайхан охид санж. Хөдөөгийн бориг охид тул хүүхдээрээ байлаа. Элдэв юм үзээгүй, эрд очоогүй нь эгэл нялхамсаг төрхөөс нь үзэгдэнэ. Гурвуулаа өнгөрсөн жил 10 дугаар анги төгсчээ. Хоёр нь бүр нэг ангийнх гэнэ.  Иймэрхүү нэгэн багтай ажиллаж гарсан хэрэг. Ажиглаад байхад сумын эмнэлгийнхэнд цаг, нар гэж лав үгүй бололтой. Ням гарагийн шөнө алсын дуудлага хоёр ч ирэв. Хоёуланд нь бага эмчээ илгээв. Тэд арыг найдвартай даав. Лууяа ах нэгэн малчин бүсгүйг гэрт нь төрүүлээд цус ялимгүй алдсан тул аваад иржээ. Шурагийн үзсэн хөгшин даралтаа хэмжүүлэхээр дуудсан байж. Нойроо харамласан бүсгүй хараал урсгасаар ирлээ. Багийн эмч нь аймаг явсан тул хөгшин тэгж "баашилжээ”, янз нь. Хоног өдөр нэг иймэрхүү өнгөрч байлаа. Бас нэг ням гараг тохиов. Ажин түжин өнжжээ. Нар гудайхын хэрд нэгэн автобус ирж буудлын гадаа зогссон бөгөөд зүс таних жүжигчид буух ажээ. Оройн хоолоо идчихээд ирвэл буудлын жижүүр авгай "Баруун чигт тоглолтоор яваа жүжигчид буулаа” гэсээр угтав. Аянга өрөөндөө ороод аар саархан үйлээр оролдож суулаа. Тэрбээр энд ирснээр ихийг ойлгожээ. Товчхондоо "Эмч болох яагаад ч үгүй” гээ мэдэв. Уншиж, мэдэх нэг хэрэг. Гардан хийх шал өөр ажээ. Нэгэн эхийн эхэс гаралгүй удсанд хэрхэхээ шийдэж ядан зогссоноо санав. Эх барих, эмэгтэйчүүдийн алдарт эмч Жав багшийнхаа заасан Амбружийн арга энэ тэрийг санавч чухам яаж авдгийг мартжээ. Хотод бол өөр л дөө. Өөрөө эс гэхнээ өрөөлийг дуудаад гаргуулчих юм уу, ядахдаа л асууна шүү дээ. Энд номоос өөр багш байх биш. Хариуцсан их эмч хажууд нь байхад бага эмч яаж хөдлөх билээ. Яагаад ч юм "Яах вэ?” гээд өөртөө их л итгэл муутай, зөөлхөн шивнэснийг нь сонсч орхисон Шура сая л учрыг ойлгов бололтой "Би гардчих уу?” гэжээ. Тэр толгой дохисноо л санав.
   
Гэтэл тун амархан салгаж орхихыг нь хараад дотроо өөрийгөө зэмлэсэн билээ. Уншихын хувьд Шураг хэрхэн дагуулах билээ. Гардан хийхийн хувьд харин дагахааргүй хол ажээ. Гэнэт хаалга цохилоо. Дуудлага л ирээ биз хэмээгээд орохыг "зөвшөөрөв”. Хаалга нээсээр нүд унамаар сайхан бүсгүй орж ирэх нь тэр. Тэрбээр "Уучлаарай, хотоос ирсэн эмч буудалд байгаа гэсэн. Та юу?” гэх нь тэр. "Тийм ээ” гээд суухыг уривал "Зүгээр ээ, манай дарга таныг өрөөндөө урьж байна” гэжээ. Сайхь бүсгүйг даган орвол манай нэг нэртэй жүжигчин "Наашаа суу, хүүхээ. Хотын улс чинь "земляки” гэсэн үг шүү дээ. Бид баруун аймгуудаар тоглолт хийхээр яваа жүжигчид байна. Энд хоноглоод өглөө эрт гарна. Оройн хоол хамт идъе. Хотын идээгээ санаа байлгүй” гэсээр угтжээ. Жүжигчидтэй гангар гунгар хийсээр, хонины шарсан гуя, чанасан мах, ногоо, элдэв амттанаас нь хүртэнхэн суулаа. Дарга нь болох нэрт жүжигчин "Хоолны даруулга” гээд "экспортын” гэх цагаан архи задлав. Аянга архи, пиво уудаггүй ч амсан барин, хөзөр тоглон тухалсаар нэлээд орой болгожээ. Бага багаар балгаж, тамшаалсаар бас ч гэж согтсон байлаа. Цагаа хальт халиавал зүү нь шөнийн 01,30-ыг заажээ. Харьж унтдаг юм бил үү гэх шүү юм бодож суутал коридорт "Эмч хаана байна?” гэх сувилагчийн сандарсан дуу гарав. Гараад очвол "Маш хүнд хүүхэд ирсэн” гэж товчхон хэлээд гарч оджээ. Араас нь салгалсаар эмнэлгээр орвол өрөөнийх нь үүдэнд нэг залуухан бүсгүй мэгшинэ. Нөхөр нь бололтой бор залуу таг гөлөрчээ. Нэгэн ханхар хүрэн өвгөн нуруугаа үүрчихсэн зогсоно. Эмгэн нь байж суух газраа олж ядна уу гэлтэй холхино. Халатаа өмсөөд малгайгаа тавин, чагнуураа хүзүүндээ тохоод хүүхэд хаана буйг сураглавал "Сэхээнд” гэх хариу сонсчээ. Сумын эмнэлгийн сэхээний тасаг болох жижигхэн умгар өрөөнд орвол долоо хэрийн насны хүүхэд буйдан дээр хөдөлгөөнгүй хэвтэж авай. Эмээ нь ороод ирэв. Ээлжийн сувилагч "Ундаанд хордсон бололтой” гэв. Чухам юу болсныг эмгэнээс асуувал "Оройхон тал шил ундаа уугаад л бөөлжиж, гүйлгээд эхэлсэн. Тун богинохон хугацаанд шингэнээ алдаад муудчихлаа” гэлээ. Үзлэгээр нэлээд гүн хордсон болохыг тогтоогоод яаралтай арга хэмжээ авав. Тэр үед эмнэлэг эм, тариагаар хахаж байсан тул санаа зовох юу билээ. Оношоо зөв тогтоож чадвал баргийн өвчнийг аргалчих хойно. Эмчилгээг ёсоор нь хийгээд сахиад суучихав.
   
Ар гэрийнхнээс нь анир, чимээ алга. Бүхнийг эмчид даатгасан нь илт. Эмчилгээ үргэлжилсээр үүр тэмдгэрэхийн алдад охин шээж, бие нь тавираад иржээ. Шээс хөөх, хордлого тайлах эмчилгээ нэмээд ажиглаад суугаад байв. Өөр ч яалтай билээ. Хүүхэд ингээд сайхан шүү. Бие нь онгон дагшнаараа болохоор сэхэл авах нь ч сайн, бас эмзэгхэн тул эндэх нь ч амархан гэдэг үнэн юм. Охин дахин нэг шээгээд, өглөө нар мандахын алдад уух юм асуужээ. Хордлого тайлагдаж эхэлсний хамгийн эхний шинж л дээ. Анхааралтай үзэв. Царай нь шингэрээд, хөлс нь дааварлан, юм уугаад наашлахын дохио өгснийг эмч, сувилагч хоёр л гадарлаж байв. Ар гэрийнхэн нь гадаа хоножээ. Өглөөний 09,00 цагт ажилчдаа хүлээж аваад охинд анхаарахыг сануулан эмчилгээг нь шинэчлээд жаал амрахаар харьжээ. Нойргүй хоносон, согтуу байсан гээд нэлээд ядарсан учраас дэрэн дээр толгой тавиад унтаж орхиж. Хэр удаан унтсаныг мэдэхгүй, сэрээд харвал цагийн зүү 17,40 минутыг зүглэсэн үзэгдэнэ. Босч нүүр, гараа угаагаад хоол идэхээр гарахыг завдав. Гэнэт хаалга тогшлоо. "Ор оо, ор” гэчихээд орон дээрээ суучихав. Хаалга нээгдэхүй харвал ханхар хүрэн өвгөн хөгшинтэйгээ ороод иржээ. Мэнд мэдвэл янз алга. Зөвшөөрөл энэ тэр ч гэлгүй сандал дээр нь суучихав. Эмгэн ч хажууд нь суугаад авчээ. Өвгөн хоолойгоо засаад "Чи ч азтай хүүхэд юм. Ахыг чинь "хар” Авирмэд гэдэг. Аргалант сум байтугай аймаг, ар халхад андахгүй. Ганц ач охин минь хордоод аргаа барахдаа чамайг бараадуулсан юм. Тэгтэл чи шал согтуу байна лээ. Өөр тохиолдолд ганц ачаа чамаар эмчлүүлэхээргүй байсан. Гуйваад, хана түшээд, архи ханхлуулсан амьтан л орж ирсэн шүү дээ. Хүүхэд муу байхад хэл, ам хийгээд яахав гэж бодсон. Тэгээд ч харанхуй шөнө хаачих билээ. Аймаг хол. "Эх нялхас” арай ойр ч миний муу "Лада” шөнө яаж барахав. Цаг алдаад эсэн бусын юм болно. Цаг нь болохоор чөтгөрт ч итгэдэг гэдэг л болов. Ач эндсэн бол "амь”-ийг чинь авах байлаа. Ахын чинь гар урт шүү.

Үргэлжлэл бий

www.T1771.Tk


Category: Уран зохиол | Views: 410 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2017