+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » January » 24 » Уран зохиол:: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (7-р хэсэг)
7:49 PM
Уран зохиол:: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (7-р хэсэг)

Уран зохиол::

 Г.Мөнхнасан. Эмчийн зөн (7-р хэсэг)



Манай сайтын редактор, зохиолч, сэтгүүлч Г.Мөнхнасангийн "Эмчийн зөн” туужийг уншигчиддаа хүргэж байна. Түүний бичсэн "Тайгын анчин” туужийг өмнө нь цувралаар хүргэсэн билээ. Тэрбээр "Тэхт уулын анчин” баримтат туужаа хэвлүүлсэн бөгөөд "Маш нууц” сонинд цувралаар нийтэлснийг уншигчид санаж байгаа биз ээ.

* * *

Үргэлжлэл.


Хагалгаа нэгэнт эхэлсэн тул харж зогсох эрх аймгийн хавдрын эмч, сум дундын эмнэлгийн мэс засалч хоёрт байсангүй. Ханцуй шамлан орцгоожээ. Цээжний хөндийд асгарсан хоол, ундны үлдэгдлийг хамгийн түрүүнд цэвэрлэв. Хоол ч гэж дээ хурган бантангийн үлдэгдэл харагдана. Улаан хоолойн хавдартай хүн ууж, идэж чадах биш. Өвчний эхний шатанд шингэн зүйл бага сага орох нь бий. Хавь орчмын эрхтэнүүдийн булчирхайд үсэрхийлсэн хавдрыг булчирхайтай нь түүж авлаа. Энэхүү үйлдлийг арай туршлагатайгаараа аймгийн эмч хийсэн байна. Хавдрын задарсан хэсгийг янзлан, үндсэн хавдрыг нь тайрч аваад улаан хоолой, ходоод хоёрыг нь залгахдаа залгиураас ходоодны мухар хүртэл хаймсуур тавилаа. Түүгээр хооллож байх юм. Нэгэн гуурсыг цээжнээс гадагш гаргаад үзүүрт нь гялгар уут бэхлэв. Тэрхүү гуурсаар цээжний хөндийд хуралдсан шингэн гадагшлаж байх бөгөөд наалдац үүсэхээс сэргийлсэн хэрэг л дээ. Хагалгаа ерөнхийдөө амжилттай болсныг өгүүлэх юун. Хагалгааны явцад Аянгын гардан хийж буй үйлдэл хоёр эмчийг ёстой солиоруулсан гэхэд болно. Уртай, уртай гэхэд дэндүү уран ажээ. Байгалиас заяасан төрмөл авьяас чадвар гэж үүнийг л хэлэх биз. Аянга хэдийгээр сүүлчийн хоёр курсын ихэнхийг эмнэлэгт, тэр дундаа мэс заслын тасагт өнгөрөөснийг бид мэднэ. Ялангуяа ХСҮТ-ийн мэс заслын тасагт яг жил зургаан сар ажилласан билээ. Тэгж явахдаа хавдрын хагалгаанд гар бие оролцож, яаж хийдгийг нь анзаарч байсан нь мэдээж. Гэвч тэрбээр мэс заслынур дүй олгох курс төгсөөгүй нэгэн билээ. Тийм хүнийг мэс засалч гэх нь битгий хэл, мэс засал хийлгэх ёсгүй л дээ.
   
Тэгэхдээ мэргэжлийн эмч хүн чадна гэсэн бол хорио бас байхгүй л дээ. Иймэрхүү учир шалтгааны улмаас Аянга үргэлж бие даан хагалгаа хийхэд бэлэн байх бөлгөө. Түүнд бусдаас онцгой, өвөрмөц зүйл бас буй. Тэр бол ер бусын гэхээр сонин зөн совин ажгуу. Яагаад ч юм ямагт чадна гэх нэг итгэл бас дагалдах. Зөнтэй, итгэлтэй байна гэдэг хүчтэйн шинж юм. Хүчтэй хүнийг ямагт аз дайрдаг гэдэг үг чухамдаа түүнд л тохирох бүлгээ Улсын шалгалтад үргэлж хамгийн амархан асуулт таараад байдаг нь ч үүнтэй холбоотой буй за. Эмч хүнд ховорхон заяах клиник сэтгэлгээ гэдэг зүйл Аянгад эцэс төгсгөлгүй мэт оногджээ. Эх адаггүй, төөрөлдмөөр олон асуулт өгөхөд хэсэгхэн бодолхийлээд энэ л гол нь болов уу хэмээн сонгох нь байгаа ямагт онож тусдаг билээ. Тэр үндсэн оношийг төвөггүйхэн  олоод тавьчихдаг тун цөөхөн эмчийн нэгэн болох нь гарцаагүй. Тийм эмч өвчтөнийг эрлэгийн гараас булааж чаддагийг хүн төрөлхтний түүх харуулсаар ирсэн юм. Хагалгаа дуусаад эмч нар хоол, цай болж байхад аймгийн ЭХГ-аас хэл ирэв. Хагалгааны болон нарийн мэргэжлийн хоёр эмч хотын ХСҮТ-өөс ирээд аймагт буужээ. "Онгоц явуулъя, өнөө хүнийг харгалзагч хүмүүсийн хамт ирүүл” гэсэн байна. "Хагалгаа хийсэн. Амжилттай болсон” тухай товч мэдээгээр хариулжээ. Тэгсэн хэдий ч холоос ирсэн тул өвчтөнийг үзэж, хагалгаа хийсэн байдалтай танилцах хэрэгтэй тул тэднийг Булган сум уруу илгээх болсноо аймгийн ЭМГ-ын дарга хэлээд утсаа салгав. Орчин үеийн агаарын хурдан хөлөгт юу байхав. Хориод минут хүрэхгүй хугацаанд хүрээд ирэх нь тэр. Эмч нарыг хооллож, ундлаад хагалгаагаа танилцуулжээ.
   
Өвчний түүх дээр хөтөлсөн хагалгааны явцыг уншиж танилцсан хотын хоёр эмч жинхэнэ алмайрч орхижээ. Төвийн том эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын зовж хийх ёстой хагалгааг хөдөөгийн нэгэн шавар тагзанд хийж орхино гэдэг үнэхээр гайхамшиг байлаа. Хагалгаа хийх газар нь шавар тагз байх эсэх нь тийм гол юм биш л дээ. Хагалгаа хийсэн эмч нар нь тийм ч нарийн мэргэжлийн бус, тэр дундаа голлож хийсэн Аянга эмч мэс заслын олгох курс ч хийгээгүй нь сонин байв. Байж боломгүй юм үзсэн эмч нар бүр хөшиж орхижээ. Хэлэх үгээ ч олохгүй байлаа. Унтуулсан эмчийн ур чадвар ч яригдана. Ёстой л нөгөө Гиннесийн номонд орохоор зүйл тохиосон нь илт ажээ. Мэс заслын эмч болох өндөр шар эр "Хорошо, хорошо” гэхээс өөр үг хэлэхгүй, хэлэх ч сөхөөгүй байлаа. Хаанаас нь ч харсан хагалгаа ер бусын гэхээр "гоё” болжээ. Цээжний хөндийд хуралдсан шингэнийг гаргах гуурсыг л жаахан "монголчилж” тавьсан байв. Уг нь баруун, зүүн аль нэг хавирганы завсраар нэлээд доогуур тавьдаг номтой л доо. Манай хэд өрцөн тушаа газраар нь гаргаад иржээ. Харин ч сайн шавхарч байгаа харагдана. Заавал ном дагалгүй, ийнхүү сэтгээд хийчихэд ч болохгүй нь юу байх билээ. Хагалгааны явцтай танилцаж дууссан мэс заслын эмч урт гэгч нь санаа алдаад "Ийм эмч нартай байгаа юм чинь энэ Булганыхан барагтай л бол бурхны оронд залрахгүй нь бололтой. Азтай хүмүүс юм даа” гээд гар барингаа гурван эмчийн мөрийг аварга том алгаараа алгадсан нь "Алтан гадас” энгэртээ гялтгануулахаас ч эрхэм шагнал санагдав. Төвийн эмчид ийнхүү үнэлэгдэнэ гэдэг тун ховор үзэгдэл билээ.
   
Тэрбээр онгоцонд суухынхаа өмнө "Мэс заслын олгох курсыг маш яаралттай хийх хэрэгтэй” хэмээн зөвлөжээ. Тэглээ гээд Аянга ямар өөрөө шийдэх биш. Хэнийг, юуны мэс засалч болгохоо ЭМЯ-ныхан шийддэг байсан цаг л даа. Гэхдээ нэг иймэрхүү дуулиан, адал явдлыг ер орхидоггүй байсныг тэр үеийнхэн мэднэ. Аянга ямар нэг юм дуулна гэдгээ аяндаа зөнгөөрөө мэдэж байлаа. Дотоод "хүн” нь дотроос нь хатгаад байсан гэхэд болно. Тэр үргэлж дотоод хүнтэйгээ ярьдаг болсон агаад алдана гэж бараг үгүй билээ. Үүнийг л эмчийн зөн гээд байгаа юм даа. Аймгийн хавдрын эмч ч тэдэнтэй буцсан байлаа. Тэгэхдээ өвчтөний эмчилгээг жин тан болгон бичиж өгөхөө мартсангүй. Хотын эм ч эмчилгээтэй нь танилцан гарын үсгээ зурсан тул санаа зовох юу байх вэ. Болдог юм болдгоороо болов. Хэд хоногоос өвчтөний бие түрдээ сайжирсан тул эмнэлгээс гарч, хөнгөвчлөх эмчилгээг гэрээр хийлгэх болов. Хавдартай хүмүүсийн хамгийн их шаналдаг зүйл өвдөлт тул түүнийг нь дарахын тулд хар тамхи буюу опиумын бэлдмэл болох морфин гэх өвдөлт намдаах хүчтэй эм тарихыг хөнгөвчлөх эмчилгээ гэдэг билээ. Хэд хоног амар амгалан байсан гэхэд хилсдэхгүй. Булган сум хүн амаараа аймагтаа төдийгүй улсдаа томд ордог болохоор бусад сумыг бодвол өвчин эмгэг мэр сэр гарамтгай ажгуу. Гэвч сум л бол сум шүү дээ. Харьцангуй тайван байлаа гэхэд болно. Харин нэг гэнэтийн тохиолдол урьд өмнийн явдлыг сэрээв. Тавдугаар бригадын малчин Тасран гэгч эрийн бие гэнэт муудсан дуудлага ирсэн бөгөөд очсон эмч аваад иржээ. Тэр нь ч сайн болов. Мухар олгойн хурц үрэвсэл тусаад хоночихсон байжээ. Хөдөөгийнхөн бориг бариг болохоор баргийн юмыг тоох биш. Бөөлжиж, гүйлгээд байхаар нь фталазол уучихгүй юү.
   
Өвдөлтийг нь түр дарж, гүйлгэхийг нь намдаачихаар эдгэчихнэ гэж бодсон хэрэг. Гол нь Тасран, олгой хоёрт байсангүй. Олон жилийн өмнө тохиосон нэгэн эмгэнэлт явдлын мартагдаж асан сэжим сэргэсэнд байлаа. Тасрангийн ах Тажив, Аянгын ах Асралт хоёр ан хийж яваад маргаснаас болж буу, шийдэм болж Асралт амиа алдан, Тажив шоронд орсон хэрэг юм. Тэр үед Аянга хүүхэд байсан тул "Ахынхаа өшөөг аль нэгнээс чинь авахдаа л нэг авна” гэчихсэн юмсанж. Бухимдсан хүний амнаас гардаг л үг шүү дээ. Үнэндээ тэгэх байсан эсэхийг хэн хэлж мэдэх билээ. Сум дундын эмнэлгийн мэс заслын эмч аймгийн төв рүү семинарт явсан болохоор Аянгаас өөр үзэх, хагалах эмч байсан биш. Түүн дээр таарчихсан нь таагүй явдал үүсгэх шахсан билээ. Өвчтөнд яаралттай хагалгаа хийхгүй бол үжил буюу сепсис болж, амь насаа алдахад хүрэх байв. үзлэг, шинжилгээгээр мухар олгой болох нь баараггүй болсонд хагалахаас өөр арга байх биш. Хагалгаанд бэлдэх болжээ. "Миний ах Аянгын ахыг алсан. Би Аянгын гарт үхэх ээлж иржээ” гэж Тасран гэрийнхэндээ хэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, цусан өшөө авах сайхан боломж гарлаа гэж өвчтөн өөрийнхөөрөө ойлгож л дээ. Хүнд цагт хүн есөн шидийн юм боддог хойно доо. Түүнд ч ямар буруу байх билээ. Гэрийнхэн нь ч багагүй хардаж, хагалгаа хийлгэхгүй, аймаг уруу хүргээд өг энэ тэр болов. Тэгэх ямар ч боломж байхгүйг Аянгаас өөр эмч нар ч хэлэв. Ингээд хүссэн ч эс хүссэн ч, хагалгаа хийлгэх болжээ.
   
Хагалгааны орон дээр гаран гартлаа Тасран ганц ч үг ганхийсэнгүй. Тэр бүхнийг гадарласан Аянга "Дэмий юм бодож сэтгэлээ битгий зовоо доо” гээд эр хүн шиг хэлчихсэн нь харин хаа очиж өвчтөнийг бага боловч тайвшруулсан байлаа. Хагалгаа эхэлж, хэсгийн мэдээ алдуулалт хийгээд хэвлийг яртал хэрэг бишдээд ирэв. Олгой нь дотроо хагарч хэвлийн хөндийг тэр чигт нь бохирдуулснаас хэвлийн хөндийн үрэвсэл буюу перитонит болон газар авчээ. Өвчтөний гэдэс дотрыг гаргаж цэвэрлэхээс наашгүй болсон тул хагалгааг нойрсуулаад үргэлжлүүлэхээс аргагүй болох нь тэр. Бодит байдлыг өвчтөнд болон ар гэрийнхэнд нь дуулгаад унтуулагч эмчийг дууджээ. Хэрэг бас л буруугаар эргэх шахлаа. "Тэгвэл хагалгаа хийлгэхгүй. Үхвэл ч үхэг. Мөрөөр үхье” хэмээн гүрийжээ. Гээд яах билээ. Үнэнд гүйцэгдэнэ гэдэг л болж, нойрсуулагч эмч зад загнаж байгаад унтуулжээ. Хагалгаа амжилттай болсныг товчлон өгүүлэх нь дээр буй за. Наркоз нь гарсан Тасран ухаан ороод амьд сэрүүн байгаагаа мэдэн тэсгэлгүй ихээр баяссаныг өгүүлэх юун. "Би байсан бол?” гэх хөгийн бодол төрснийг нуух юун. Тэгэхэд хүрвэл тэр эмч байж таарна. Тангараг өргөсөн эмч хүн тийм юм хийнэ гэж үү? Эмчийн тангараг гэж үүнийг л хэлдэг билээ. Өстнөө ч эмнэ гэдэг үг ийм учиртай ажгуу. Энгийн хүмүүс ойлгохгүй л дээ. Энэрэхүйн ухаанд нэвтэрсэн эмч хүн тийм өчүүхнийг үл хийх бөлгөө. Тасрангийн ар гэрийнхэн хулган байж хоол, унд хийж авчирчээ. Хагалгааны дараа сураггүй байсан тэд хүнээ ухаан орохоор дагаад ухаан орсон нь тэр юм. Аянга юу ч болоогүй юм шиг хоолыг нь идэж, архийг нь уучихжээ. Юу ч болох билээ. Ажлаа л хийсэн шүү дээ. Иймэрхүү нэгэн хагалгаа болсон нь тэрүүхэндээ хөөрхөн шуугиан тариад амжжээ.
  
"Ахыг нь алсан хүний ахын амийг Аянга эмч аварчээ” гээд л ярьцгаасан байна. Хатуухан хэлэхэд хачирхалтай, нэг тиймэрхүү юм болж орхисныг та бүхэн харлаа биш үү?  Хэд хоногоос Тасран эдгэн гарчээ. Жижигхэн юм шиг мөртлөө хүнд ухаарал хайрласан иймэрхүү үзэгдэл хүмүүний амьдралд үе үе тохиодог билээ. Улс орон зах зээлд шилжиж, бараа товар хомсдон, хүнсний зарим нэр төрлийн бараа картын систем гэгчид орж, хүмүүсийн амьдрал хүндрээд ирснийг товч атугай өгүүлэх нь зөв болов уу. Монголын хамгийн баян сумынхан модоо барихдаа туллаа. Мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж, амьдрахад бэрх болов. Яг энэ үеэр Хятадтай таагүй байсан харьцаа сэргэж, хүйтэн дайны уур амьсгал ч үгүй болов. Хятад, Монголын хил нээгдэн амьтан хүн солилцон явахын зэрэгцээ, бараа таваарын солилцоо ч ихэсчээ. Хятадын янз бүрийн эрээн мяраан бараа нүд баясгаж, сэтгэл чимэх болжээ. Бараа солилцоо, арилжаа наймаа ч дэлгэрэх янзтай. Тэр дотроос хамгийн сонирхолтой үйл явц өрнөх болсон нь Хятадын Шинжаан Уйгарын Өөртөө засах оронд буй ахан дүүстэйгээ уулзах, бие биенээ сураглах болсон явдал юм. Ялангуяа торгууд, казах иргэдийн дунд энэ үзэгдэл ихэд дэлгэрчээ. Хятадаас ирж хамаатан садантайгаа танилцаж буй хүмүүс ч элбэгшлээ. Хятадын бараа, бүтээгдэхүүн дэлгүүрийн хоосон лангуу, тавиурыг дүүргээд ирсэн нь бухимдсан ард түмнийг багагүй тайвшруулж авай. Тэр дундаа хоёр орны хилийн сум болохоор бусад сумыг бодвол зах зээлд арай түрүүлж хөл тавих нь ойлгомжтой шүү дээ. Хуучны танил болсон Хятадын халуун сав, үзэг, янз бүрийн зурагтай нусны алчуур гээд юу эс байх билээ. Жимс, хүнсний ногоо ч жингийн туухайг амраахаа байжээ. Аянгын үе тэнгийнхэн арилжаа, наймаа эрхлэх болжээ.
Үргэлжлэл бий

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Category: Уран зохиол | Views: 1007 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024