+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 7 » Уран зохиол :: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (8-р хэсэг)
8:48 PM
Уран зохиол :: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (8-р хэсэг)

Уран зохиол :: 

Г.Мөнхнасан. Эмчийн зөн (8-р хэсэг)



Манай сайтын редактор, зохиолч, сэтгүүлч Г.Мөнхнасангийн "Эмчийн зөн” туужийг уншигчиддаа хүргэж байна. Түүний бичсэн "Тайгын анчин” туужийг өмнө нь цувралаар хүргэсэн билээ. Тэрбээр "Тэхт уулын анчин” баримтат туужаа хэвлүүлсэн бөгөөд "Маш нууц” сонинд цувралаар нийтэлснийг уншигчид санаж байгаа биз ээ.

* * *

Үргэлжлэл.

Тэднийг дагая гэвч мэргэжилдээ үнэнхүү дуртай тул тэсч үлдэв. Тэгсэн хэдий ч амралтын үеэр ахан дүүс, найз нөхдөө даган хилийн дээс хэд хэд алхжээ. Харин ганц юмыг ясандаа тултал ойлгосон нь хэзээ ч наймаа хийж чадахааргүй сэтгэлзүйн хэв маягтай ажээ. Өөрийн юмыг аль болох хямд өгч, хүний юмыг хэлснээр нь авчихдаг өр нимгэн, сэтгэл цайлган хүн наймаанд ёстой явахгүй юм байна гэдгийг ойлгов. Энэ нь ч дээр байлаа. Хүн чаддаг, чаддаг юмаа хийхээс эрхэм зүйл хорвоод хаана байх билээ. Бурхан түүнд зөвхөн мэс засал хийхийг даалган илгээсэн гэлтэй нэгэн гэдгийг хэлэх илүүц биз ээ. Хэн ч харсан түүнийг "эмч” хүн юм гэж харахаар хачин, сонин төрх, араншинтайг хэлэх үү. Эмч хүн нэг иймэрхүү хүн байх ёстой гэх ерөнхий жор байхгүй ч Аянгыг харсан хэн боловч "Эмч” гэчих гээд байдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Хөдөөгийн мянга, мянган эмчийн адил хийхгүй ажил, үзэхгүй өвчин түүнд байсангүй. Харшил, хайст үлд хоёрыг андуурч хөгөө тарих шахав. Дэлгүүрийн худалдагч Дэлгэрмаа гэх хүүхэн дэлэн хөх, суга цавь, ер нь хамаг биеэ урж, тасдах нь холгүй маажсаар ороод иржээ. "Унтуулсангүй шүү. Ямар ёрын өвчин тусчихаваа” гээд уйлагнана. Хамаг биеэр нь улаан бижрүү туурчээ. Зарим газраар нь шүүдэс мэт ус гоожно. Хайрст үлд хэмээх онош тавиад гормонтой бэлдмэл болох гидрокортизоны тос бичээд явуулжээ. Маргааш өглөө нь нус нулимсандаа холилдсон амьтан орж иржээ. Таны бичсэн тосыг түрхээд бүр сэдэрчихлээ. Бүтэн нойргүй хонолоо. Энийг эмчлэх арга чарга байна уу гээд уйлна. Яах учраа мэдэлгүй суутал ямар золоор тэгж таарав Санжаа эх баригч ороод иржээ.


   
Хүүхний улаан эрээн бие, хийх юмаа олж ядсан Аянга хоёрыг хараад алмайрч орхижээ. "За, юу болоод нэг нь уйлаад, нөгөө нь бодолд дарагдаж суудаг билээ?” гэжээ. Болсон явдлыг Аянга эмч, өвчтөн хоёр ам өрсөн ярьжээ. Санжаа эгч нь сайтар харснаа "Ямар юмных нь хайрст үлд байхав. Ямар нэг юмны харшил байна. Хүндэрчихэж. Шоконд ч орж мэднэ. Дусал яаралтай хийгээд хэвтүүлж эмчил. Гэрээр эмчлээд нэмэр болохгүй. Дусалд нь дексаметазоны бэлдмэл нэг граммыг холиод схемээр хий” хэмээн зөвлөжээ. Бүхнийг ёсоор болгов. Өвчтөний бие үдээс хойш засраад ирэв. Харшлын эсрэг өөрийн мэдэх эмчилгээ болгоныг хамж шимээд хийжээ. Төгсөх курсын дадлага хийж байхдаа хамуу, харшил хоёрыг андуурч балрах шахаж байснаа ч санав. Энэ бүхэн юу хэлээд байгааг ч ойлголоо. Мань хүн арьсны өвчин судлалын хичээлд нэг тиймэрхүү оролцжээ гэсэн үг л дээ. Хамаг анхаарлаа мэс заслын хичээлд тавиад бусдыг жаахан орхигдуулсан тал бий нь ч бий билээ. Тиймээс арьсны өвчин судлалын хичээлийн сурах бичгээ жаал сөхөж салхи оруулах шаардлагатайг ойлгожээ. Өвчтөнөөс авсан асуумж /анамнез/-аас үзвэл Хятадаас оруулж ирсэн нархамба баахан идчихсэний дараа гарын салаагаар нь загатнасан этухай дурдсаныг тэрбээр эс анзаарсан нь ийм алдаанд хүргэжээ. Санжаа эгч нь орж ирээгүй бол чухам яах байсныг эмнэлгийн бурхан Оточ манал л мэдэх байсан байхдаа. Аянга сум дундын эмнэлгийн эрхлэгчийн албан тушаалтай ч ажлын цагаар үзлэг хийж байсан нь ашигтай туссаныг өгүүлэх юун билээ. Тэрбээр өдрөөр бус бараг цагаар туршлага сууж авай.
   
Бичиг цаас, тамга тэмдгийн ажлыг хоёрт тавьсаар ирсэн нь ч тус болсон гэхэд хилсдэхгүй билээ. Тэгээгүй бол тэрхүү харшил, хайрст үлд хоёрыг насан туршдаа андуурах байсан ч юм уу, хэн мэдлээ. Өглөөний яриа хийж, тасаг, палатаар явж хамтарсан үзлэг хийчихээд л өвчтөн үзэн суух бүлгээ. Ойр зуурын мэс засалд ч орсоор авай. Эмч хүнд онолын мэдлэг чухлаас гадна практик үзлэг машид хэрэгтэйг амьдралаараа ойлгож авсан нь энэ юм. Ихэнх залуу эмч нар ямар нэг сэтэр зүүхээрээ даргалах өвчнөөр өвдөж, улмаар хэн ч биш болдгийг олон газрын баримт хангалттай нотолдог юм. Тэд амьдралынхаа туршид албан тушаал хөөцөлдөж, зарим нь хүссэндээ хүрдэг ч олонхи нь хурган даргаас хэтэрдэггүйг амьдрал бэлээхэн харуулдаг ажгуу. Насаараа сумын эмнэлгийн эрхлэгч хийж, машин унасан нөхөд цөөнгүй авай. Аянга тэдний алдаа дутагдлыг арай давтчихаагүйг хэлэх хэрэгтэй. Түүний нөгөө дотор хүн нь тийм аюулаас аварсан гэхэд буруудахгүй буй за.  Хуучны анд оросуудтайгаа тангараг тасрах нь холгүй хороолол, хорооллоор барьсан байшин, барилгыг нь авч үлдээд, хөл гарыг нь ч барилгүй хөөн гаргаж эхлэв. Чанартай, эдэлгээтэй бараа, таваар нь тэднийгээ дагаад арилжээ. Столичная, русская водка, коньяк нь үгүй болж антводка, өвгөнт, пийжүү орыг нь эзэлснээр юм үзээгүй монголчууд чухам л ангасан үхэр аятай гударч гарав.  
   
Эр, эмгүй, хөгшин залуугүй архидаж эхэлсэн эмгэнэлтэй түүх эндээс эхэлдэг билээ. Түрүүчээсээ архинд орж, сэтгэл султай хэсэг нь сэтгэцийн эмгэгтэй болон архины цагаан солио хэмээх өвчин тусах болжээ. Архаг архичид, тэр дундаа цагаан солиотны тухай онолоор үзсэн хичээлийг бататгахаар АУДС-ийн оюутнуудад хичээл орох болоход тийм эмгэгтэй хүн олддоггүй байсан үе хоёрхон жилийн өмнө байлаа. "Тахиа” Чимэддорж архиа уугаагүй байна. Дарханы Серёжа ойрд бас амсаагүй яваа сурагтай. Тэр хоёр л уухаараа солиордог юм. Тийм үе нь таарвал та нарт үзүүлж болохсон. Энэ удаа боломж олдсонгүй хэмээн багш нар нь дуртай, дургүй дурсан ярьдаг байв. Архи уухаараа солиорч "Тархин дээр тахиа донгодоод болдоггүй” гэх зовлон тоочоод унтахаа больчихдог нөхрийг "тахиа” Чимэддорж гэх бөлгөө. Дарханы Серёжа эмч нарыг, ялангуяа мэс заслын эмч нарыг жинхэнэ зовоодог гэнэ билээ. Уухаараа бас л унтахаа байчихдаг бөгөөд урт хөлөө тайраад өгөхийг гуйж, орилж хашгиран зовоодог юм гэсэн. "Миний хоёр хөл урган, ханаар нэвт гараад, даараад байна. Хөнжил хүрэхгүй хэцүү юм. Тайраад өгөөч” гэдэг юм гэнэ лээ. Энэ бүхнийг эргэн дурссаны учрыг одоо тайлъя. Булган сумын төв тэрүүхэндээ архичидтай болсон байлаа. Улаанбаатарын "Хүнсний нэг, Хорьдугаар дэлгүүрийн үүд, Төмөр замын вокзал, УБДС-ийн урд гудамж, "Урт цагаан”-ы өмнөх талбай, Туул рестораны өмнө, Бөмбөгөрийн хавьд архичид бий болсон гэдэг шиг Булган сумын архичид хүнсний дэлгүүрийн үүдээр гүйдэлтэй болж эхэлсэн бөгөөд зарим нь бүр архагших янзандаа оржээ.
   
Тэдний дунд Арсай гэдэг нэг "халууны шил” /архичдыг тэр үеэс тэгж нэрлэдэг болсон юм/ төрөлхийн архичин мэт байх болжээ. Арсай уг нь агрономич нэгэн агаад хөдөө газар жинхэнэ хэрэгтэй хүн байлаа. Их хожуу, хоёр, гурван жилийн өмнөөс ууж эхлээд ид дундын насандаа архинд нэг мөсөн живжээ. "Оройхон гараад ширүүхэн дайрна” гэдэг үг одоо зөвхөн түүнд л зориулсан мэт авай. Тааралдсан болгоноо ууж, танилцсан болгоноо шаналгадаг нэгэн гэхэд хилсдэхгүй. Цэнхэр спирт, одеколон, үнэртэй ус ч уучихдаг гэлцдэг билээ. Тэрхүү Арсай солиорсон тухай мэдээ нэгэн өдөр дунд ирэв. Жинхэнэ "Белая горячка”/цагаан солио/ түүнд тусчээ. "Ходоодон дотор минь могой эвхрэлдээд байна. Унтаж байхдаа залгиж орхиж. Даан ч нэг их хүйт оргиод юм залгиад байсан юм. Хагалаад аваад өгч тус болооч” гээд аюулхай дээрээ даран, ихэд айсан дүртэй суух ажээ. Харцанд нь жинхэнэ айдас хургах авай. Хэвлий хавьд байсан бол ядаж нээгээд мухар олгойг нь авч орхихсон доо. Эрүүл саруул хүний ходоодыг нээж, эрхтэнээр нь тоглох эрх эмчид байх биш. Гурван өдөр, шөнөгүй унтуулж, тайвшруулж, хордлого тайлах эмчилгээ хийж байж арайхийж нэг юм болиулав. Эдгэрсэн хэдий ч эргэлзсээр байсан юм. Нутгийнхан болон нөхөд нь түүнд "могой” Арсай хэмээх мөнхийн хоч хайрлажээ. Сэтгэл заслын эмчилгээ ч хийв. Харин архины дуршил дарах "Алкабус” гэдэг эм олдсонгүй. Ховдын Булганыг хэн архаг архичидтай болно гэж санах билээ. Ганц нэг архаг архичин ийнхүү цагаан солиотой болох ч яахав гэхэд энэ ууж байгаа янзаараа бол эндхийн ихэнх эрчүүд тун удалгүй "тахиа” Чимэддорж, "могой” Арсай хоёрын хойноос орох нь гэлтэй дүр зураг харагдсаныг нуух юун билээ. "Могой” Арсай уг нь мойл хар нүдтэй, монхор, өндөр хамартай, шүд, хөмсөг болсон сайхан эр юм. Эхнэр нь гээд туялзсан, энхрий зөөлөн ааштай, эрэвгэр алаг нүдтэй биерхүү, гоолиг цагаан бүсгүй ажээ.
   
Ийм сайхан хос ингэж зовж байх гэж дээ гэх бодол үе үе төрж, өр зүрхийг нь өвтгөж байлаа. Тэдний өмнөөс хэд хоног шаналсныг эс тооцвол тэр хэдэн хоног тайван амгалан өнгөрчээ. Ингэж тэгсээр ирэх хавартай золгосныг товчлон өгүүлье. Хавар тохиодог хамгийн шаналгаатай  зүйл бол халирамхай эрс цэрэгт явахгүйн тулд ар, өврийн хаалгаар хийлгэдэг мухар олгойн хагалгаа байлаа. Социализмын үеэс уламжлал болсон энэ арга цэргийн албанаас зайлсхийх сонирхолтой хорин долоон настай эрчүүдийг бараг толгой дараалан дайрдаг байсныг тэр үеийнхэн одоо ч сайн санах буй за. "Хорин долоо”-г яаж ийгээд аргалаад өнгөрөөчихвөл насан туршдаа цэрэгт татагдахгүй болж, санаа нь амардаг хэрэг л дээ. Улс орны эдийн засаг доройтсон хийгээд улс төрийн тогтворгүй байдлаас болоод цэрэгт тураал нүүрлэн, цоо эрүүл мордсон эрчүүд цаг бусаар хорвоог орхидог болсон нь тэгэхэд бас нөлөөлсөн талтайг үгүйсгэж болохгүй. Сум дундын эмнэлгийн мэс заслын болон бусад тасгууд хүртэл хэвлийгээ нээлгэсэн эрчүүдээр дүүрчээ. Нэгэн хөгийн гэмээр ховор тохиолдол болов. Эх баригч Санжаа эгчийнх нь эмэгтэй дүүгийн хүүхэд ийм аргаар цэргээс зайлсхийх сонирхолтой байж л дээ. Тэр талаар Санжаа эгч нь гуйсан болохоор тэрбээр үгүй гэж чадсангүй. Олны хөл татрахаар оройхон аваад ир гэчихжээ. Цаг нь ч ирэв. Мухар олгой авах уг нь юмгүй л дээ. Бишгүйдээ л авч байсан болохоор санаанд ч орсонгүй. Мэс заслын орон дээр гаргаад мэдээ алдуулалтыг хэсгийн аргаар хийгээд мэс ажилбараа эхэлжээ.
   
Хэвлийг ариутгах, нээхийг хэнээр хэлүүлэх билээ. Ёстой юм ёсоороо болжээ. Бүдүүн гэдэсний баруун доод хэсгийг эргүүлж, тойруулж үзээд бүр гайхаж хоцров. Өнөө "сайн дурын өвчтөн”-д өөрийн гэх олгой алга гэнэ. Байх ёстой газраа байхгүй болохоор балмагдахдаа бүдүүн гэдсийг нь бүтэн тойруулж хараад ч юу ч олж үзсэнгүй. Хачин юм хорвоо дэлхийд цөөнгүй ч хаа очиж мухар гэдэсгүй хүн байдаг тухай сонсоогүй юм байна. Аргаа бараад мэс заслын туршлагатай сувилагч Жавзансүрэнг дуудуулав. Гэр нь ойрхон болохоор тун удалгүй хүрээд ирлээ. Болсон явдлыг бүгдийг яриад, бээлийтэй гараа хий дэмий савчих авай. Жавзансүрэн ч гайхахын дээдээр гайхав. Гучин жил мэс заслын сувилагч хийхдээ мухар гэдэсгүй хүнтэй огт таараагүйгээ яриад, нэг санааг санамсаргүй хэлчихжээ. Тэр жил нэг залуугийн мухар гэдэс бүр нуруу уруугаа өгсөөд, бүдүүн гэдэснийх нь араар наалдчихсан байсныг Балдан эмч бид хоёр арайхийж салгаж билээ гэсэн дурсамж л даа.
   
Тэгэнгүүт гэнэт "Восходяший аппенпецит” гэх өвөрмөц, ховор олгой байдгийг багш нар нь хэлж байсан санаанд нь буужээ. Ингээд нурууг нь дагуулаад бүдүүн гэдсийг нь нэгжвэл, хөөрхий минь байлгүй хаачихав. Нуруун тушаа газар нь гэдэснийх нь араар шургачихсан час улаан "чийгийн улаан өт” атиралдан байх нь тэр. Түүнийг оросууд "Червеобразный отросток” гэдэг нь ч тохиолдлын хэрэг биш юм. Мухар олгой чийгийн улаан хоёр тун төстэй л дээ.  Жавзансүрэн сувилагч байгаагүй бол чухам яах байсныг ёстой чөтгөр бүү мэд. Тэрбээр туршлага дээрээ ийнхүү туршлага нэмж байлаа. Мэс ажилбараа дуусгаад гараад ирэхэд нь түүнийг нэгэн баярт мэдээ хүлээж байсныг хичнээн зөн билэгтэй ч Аянга яахин төсөөлөх билээ.

Мэс заслын мэргэжил олгох курсэд суусан хийгээд ховор хачин хагалгаа хийлцсэн тухай дараагийн хэсгээс уншаарай

* * * 
Хагалгаа амжилттай болсныг өвчтөний ар гэрийнхэнд дуулгаад тэдний хийж ирсэн хоолыг идэж, цай уун, идээний дээжид ам хүрч суутал хүлээн авахын сувилагч сурагласаар орж ирэв. Түүнийг хагалгаа хийж байхад аймгийн Эрүүл мэндийн газрын дарга утсаар ярьжээ. Аянгыг ирэх лхагва гарагт бэлэн байхыг хэлүүлсэн байлаа. Аймгаас дуудаж л байдаг, тэр очиж л байдаг уламжлал тогтсон болохоор элдэв юм санаанд нь орсонгүй. Семинар зөвлөгөөн, хурал цуглаан мундах биш дээ. Товлосон хугацаанд тохирсон газар нь яваад очжээ. Эрүүл мэндийн газрын даргын байр байдлыг харвал урьд өмнөхөөс нэлээд өөр нэг л чухал ажил ярих шинжтэй болоод явчихжээ. Өөртөө ойртуулж суулгаад ийн ярьсан байна. "Хотоос албан бичиг ирсэн. Сайдын даалгавар гэж ойлгож болно. Чамайг мэс заслын олгох курсэд зургаан сарын хугацаатай суулгах болсон доо. Сууж ирээд аймгийн эмнэлэгт хоёр жил ажиллаад хот руу шилжинэ. Ерөнхийдөө ингэж ойлгож болно. Бэлтгэлээ базаа” гэв. Аавындаа амрах зуураа аар саар зүйл бэлдээд Улаанбаатарын зүг хүлгийн жолоо залав. Агаарын хүлэг өндөр авч, Жаргалант хайрханы оройгоор даван Сутай хайрханыг чиглэн одлоо. Заримдаа үүлсийн доогуур, үе үе үүлсийн дундуур, хааяа дээгүүр нь нисэх ажээ. Орчин үеийн хурдан онгоцод Улаанбаатар орох ёстой юу ч биш байлаа. Казахуудын мах чанадаг хугацаанд орчих бөлгөө. Аянгын сэтгэл зүрх баяраар бялхаж байсныг өгүүлэх хэрэгтэй. Тэр үүнийг л хүсч мөрөөдөж байсан авай. Хотын тохилог эмнэлэгт амар хялбар ажиллахыг харин хүсээгүй юм шүү. Олны дунд нэртэй төртэй ажиллаж, амьдрахыг бодсондоо тэр л дээ.  Зургаагийн зургаан жил элэгдтэл нь хэссэн оюутныхаа дотуур байранд орж ирвэл халуу дүүгэн, хачин сайхан угтах нь өөрийн гэр мэт ажээ. Хэдийгээр их засвар орж, өнгө будаг зассан ч нэг л өөриймсөг агаад дотно ажгуу. Гадаад дотоодод, гадуур хээр олон хоног явж байгаад ирэхэд төрсөн гэр ямар санагддаг билээ, яг тийм байлаа. Дуртай газраа дураар босч, сууж болох нь даанч сайхан.
   
Аавынхаа гэрийн хоймрын орон дээр орж очингуут хэвтээд авдаг даа. Түүн лүгээ бүлгээ. Байрандаа тохижиж аваад гадуур гарч хотын байдалтай танилцав. Арслантай гүүрээс Багшийн дээд, АУИС орох замын хоёр хажуугаар том, жижиг "ТҮЦ”-үүд ярайн гар дээрээс худалдаа хийх хүмүүсийн хөлд нэг мөсөн даруулжээ. Ёстой л эсэн бусын юм зарж авай. "Шаг аваарай, шаг аваарай” хэмээн шаагилдах авгайчуул, ширхгийн тамхи, бохь барьсан хүүхнүүд, самар зарсан охид, хөвгүүд, янжуур зуусан, архи ханлуулсан харчууд гээд л хөвөрнө. "Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай, Лениний хөшөөний орчимд өсвөр насны охид, залуухан бүсгүйчүүд өнгөрсөн болгоныг хулгайн нүдээр урих нь өнөө биеэ үнэлэгчдийн арми бололтой. Согтуу хөгшин авгайчууд ч байх шиг. Ер нь хөгийн газар бололтой. Тэгж яваад хориод насны хоёр бүсгүйтэй танилцав. Танилцав ч гэж дээ, тэд ч өдөж, мань эр ч сонирхжээ. "Хэдэн төгрөг хэрэгтэй байна. Ууж идэх, хонох газар даачихаад дээр нь тав, таван мянган төгрөг өгвөл явлаа” гэжээ. Аятайхан охид юм, авгайгүйн хэрэг юу билээ. Аваад хаячихсан ч яахав. Хамт нэг өрөөнд орсон Хөвсгөлийн ах хүү яах бол гэж бодсоноо дагуулаад туучихжээ. Хүрээд очтол Хүдэрчулуун хаана уучихсан юм жаал халчихсан өөрийг нь хүлээж суулаа. Түүний дагуулж ирсэн охидыг хараад эр хүн юм болохоор нүд нь сэргээд ирэв. Учир явдлыг өгүүлбэл буруу сонсоогүй л бол гэдэг шиг буцахааргүй нэгэн байжээ. Ёстой л уухайн тас юм болов. Ах хүү дэлгүүр явж, захисан болгоныг авчирсан бөгөөд дөрвүүл нийлээд наргиж гарчээ. Аз болоход курсын хичээл нөгөөдөр нь эхлэх байжээ.
   
Хоёр бүсгүй сурцтай улс бололтой. Уусан шиг ууж, татсан шиг татах ажээ. Хоёр шил архи, хоёр хайрцаг "Магна” гэх америк тамхи хоромхон зуур дуусчээ. Нэлээд орой болсон байлаа. Хоёр охин гэнэт санал гаргах нь тэр. Бидний ойлгосноор дөрвүүлээ "унтах” юм байгаа биз дээ. Тэгэхээр хаалтаа хийчихээд ажлаа эхэлье л дээ. Дараа нь босон суун ууж, иднэ биз гэжээ. Тохирсон ёсоор тав, таван мянгаар мялаагаад зэрэгцээ орон дээрээ дараад авцгаажээ. Харьцангуй мэргэшсэн охид тул хуял тачаалын галыг бадраан элдэвлэх агаад нэг л сурамгай, дадамгай авай. Шавайгаа ханатал сексдээд, шартаж хордотлоо архидаад хоносныг товчлон өгүүлье. Нэгэнт өглөө болсон тул Хүдэрчулуун эхлээд сэрчихжээ. Түүний түжигнэх чимээгээр тэр гурав ч сэрэв. Дотор гэж ёстой авах юм алга ажээ. Ашгүй дөнгөж онгойлгоод орхисон шил архи байв. Дөрөв хувааж татчихаад тамхилан хэвттэл Аянгын "адуу” нь сэрээд иржээ. Тэртэй тэргүй худалдаад авчихсан юм чинь тэгэх ингэх нь дур юм чинь. Нөгөө хоёроос ичиж зовсон ч үгүй. Нүглийг нүүрэмгий нь аргагүй үйлджээ. Тэр хоёр үндсэн ажлаа дуусч байхад Хүдэрчулуун партнёртойгоо үзэж тарж байв. Охиных нь орилох, Хүдэрээгийн хүрхрэх хоёр нийлээд байшингийн шал, тааз хоёрыг нийлүүлэх дөхнө. Тэгж тэгж тамын ажлаа дуусгав. Дөрвүүлээ хэрхэхийг төлөвлөв. Өглөө эрт тул хоёр охин ч яарсангүй. Жаал үргэлжлүүлээд наргихаар болжээ. Энэ удаа Аянга гарав. Дөнгөж ирсэн тул мөнгөнд санаа зовох зүйл үгүй нь мэдээж. Хоёр шил архи, хайрцаг тамхи, ойр зуурын даруулга авчирчээ. Санаа зорилго нийлсэн дөрөв салам архидаж, зад сексдсэнийг ингэсхийгээд орхин өгүүлье. Энэ жилийн мэс заслын олгох курсыг хавдрын мэс засалч бэлдэх зорилгоор хийж буй юмсанжээ.
   
Хавдар судлалын үндэсний төвийн цээж, хэвлийн хөндийн мэс заслын тэнхим дээр хийв. Улиг болтол үзсэн хүний биеийн анатомиос эхлэн үзэж, цогцос шинжилж, хагалгаанд орсон шиг хэд хоножээ. Сургууль төгсөөд даанч удаагүй тул үзсэн, харсан нь амархан сэргэж авай. Цээж, хэвлийн хөндийн мэс засал гэхээр ойлгомжтой байлаа. Тэнд байдаг эрхтэний хавдарт хагалгаа хийж мэргэшинэ гэсэн үг л дээ. Тэнд цөөн хэдэн эрхтэн байдгаас бүр нарийсгавал улаан хоолой, ходоодны хорт хавдрын хагалгаа хийж гарших юм. ЭМЯ-аас гаргасан тоогоор энэ удаа хорин эмч бэлдэхийг зорьсон бололтой. Хориулаа дөрөв хуваагдан, дөрвөн групп болоод хичээлдээ оров. Нэгэнт судлах, сурах хэрэгтэй болсон, хоёрт өөрөө дур сонирхолтой учраас шөнө дүл болтол хичээллэж байсан гэхэд болно. Хүдэрчулуун ч адилхан зорилготой болохоор ханиндаа хичээлээ давтсаар авай. Хааяа, хааяа зүггүйтэхээ ч мартсангүй. Хагас, бүтэн сайнд харин жаал балгачихдаг байв. Тэр үеийн нийгмийн амьдрал ч тийм байсан билээ. Сав л хийвэл ууж, иддэг байсан даа. Ууж, идэхийг юу дагалддагийг бүгд мэдэхээс хойш тэр талаар цэглэсэн нь дээр буй за. Дадлага дундаа орж ахуй дор нэгэн сонин хагалгаанд орох болжээ. Энэ бол маш сонирхолтой хагалгаа тул бүх дадлагажигч бүрэн оролцохыг анхааруулжээ. Өвчтөн нь 40 эргэм насны хөдөөгийн малчин эр байв. Хамгийн сонирхолтой нь ходоодны хавдар атлаа хоргүй байсан бөгөөд хачирхалтай нь 10 орчим килограмм жинтэй гэх. Яахаараа хүний ходоодонд ийм том хавдар ургадгийг харин хэн ч тайлбарлаж чадахгүй байв. Хоргүй хавдар тул өвчтөн тэгтэл их тамирдаагүй. Бас ч гэж аз болоход ходоод улаан хоолойн уулзварт байрлаагүй ажээ. Хэрэв тэгсэн бол хоол орох зам бөглөрснөөс өвчтөн турж үхэхгүй юү.
   
Ходоодны их биеэс ургасан болохоор аюулхай орчмоор цүлхийж, гүзээлсэн аятай томорчээ. Ёстой л арван сараа гүйцээсэн жирэмсэн эмэгтэй мэт харагдаж авай. Яагаад ийм том болтол нь байлгасныг хэн ч мэдсэнгүй. Ингээд өвчтөнийг тэдэнтэй танилцуулжээ. Говийн хөрслөг хүрэн бор эр байв. Нэг л мэдэхэд өрцөн тушаа товойж эхэлсэн. Ямар ч зовиургүй байснаас санаанд ороогүй. Тэгээд ч зүгээр гүзээ сууж байгаа юм шиг л байсан. Хоол, нойр хэвийн болохоор эмнэлэг, эмч болоогүй хэмээн ярьжээ. Анагаах ухаанд иймэрхүү зүйл хааяа боловч тохиолддог бөлгөө. Маргааш нь товлосон цагт төлөвлөгөөт хагалгаа эхэлжээ. Хагалгааны дэг жаягийг тоочихоос зайлсхийв. Хавдрыг туршлагатай мэс засалчид авахдаа зүслэг, оёдол болгон дээр зөвлөж байсныг хэлэх хэрэгтэй. Хоргүй хавдар учраас гөлгөр, ухаа ягаан гадартай, хана нь хэд дахин зузаарсан томоос том ходоод байсан гэхэд болно. Хавдрыг салгаж аваад тусгай уусмалд хийн, захисан ёсоор эмгэг анатомийн танхимд сургалтын материал болгохоор явуулжээ. Өвчтөний хэвлийн дотоод даралт гэнэт буусан тул хэд хоног хэвтрийн дэглэм сахиулжээ. Хагалгаанд орсон эмч, оюутнууд өвчтөнийг өдөр бүр үзэж хянаж байлаа. Ийнхүү түүхэнд үлдэхээр ховор хагалгаанд оролцсоныг хувь заяа гэхээс яах вэ. Олгох курсын дадлага нэг иймэрхүү маягаар үргэлжилж байв. Тэр нэгэн азтай бас од хийморьтой өдрийг өгүүлэхгүй байж яахин болох билээ. Тийм өдөр гэдгийг тухайн үед яаж мэдэхэв. Хавдар судлалын үндэсний төвийн хоёрдугаар давхрын хэсэгхэн зайд хоёр оюутан охин зогсч байхыг санамсаргүй харсан хэрэг л дээ. Байдлыг ажиглавал ахлах буюу төгсөх курсын оюутнууд болох нь илт байлаа. Цагаан халаатаар ижилдэн гоёсон хоёр гоолиг бүсгүйн баруун талд зогссон зэгзгэр бор бүсгүй цаглашгүй үзэсгэлэнтэй харагдах нь дэндүү сайхан. Ёстой л хараа салгамгүй амуу.
   
Хорвоод хорь гаруй жил амьдрахдаа хэн нэгнийг, тэр дундаа бүсгүй хүнийг тийн сонирхон, сонжин харсанаа санахгүй юм. Зүрх сэтгэл догдолно гэж чухам л үүнийг хэлдэг болов уу гэмээр ажээ. Амьсгал нь давчдан, зүрх нь цохилон амаар гарах шахна. Хол гүйгээгүй, хүчний дасгал хийгээгүй байхад ингэхийг бодоход мөн ч хүчтэй догдлол болох нь тодорхой ажгуу. Түүнээс өөрөөр тэгж догдолж асанаа лав санахгүй байлаа. Орь залуу байхад охид, бүсгүйчүүд хараад хөөрч догдлолгүй л яахав. Гэхдээ аль нь ч үүний талд нь хүрэхгүй бөлгөө. Тэр хэсэг алмайрч зогссоноо өөрөө ч мартжээ. Өөрөөсөө ичих шиг болсноо гэнэт мэдрээд бушуухан зайлахын түүс боллоо. Тэрбээр эргэж харахгүй байхыг хичээвч эргэж харсаар нэг мэдэхэд нэгдүгээр давхарт буугаад ирчихжээ. Халаатаа тайлж цүнхлээд хувцасаа солин гарах гэснээ болиод үүдний дэргэдэх сандал дээр түр суучихав. Нэг мэдсэн чинь өнөө хоёр охин шатаар буугаад хажуугаар нь өнгөрч явлаа. Түүний шилсэн охины алхаа гишгээ тэр чигтээ бүжих адил хөвөлзөж харагдана. Ийм уян хатан, тийм уран яруу алхаа хэзээ ч, хаана ч үзээгүй санагдана. Тэр хоёр охин хувцасаа солиод гарч одлоо. Холоос хэсэг дагаж явлаа. Хорооллын чиглэлийн автобусанд суухыг нь хараад хоцорчээ. Тэр өдөр жинхэнэ тамтай юм шиг өнгөрчээ. Өнөө охин ухаан санаанаас нь гарахгүй байсныг өгүүлэх юун. Ёстой л өдрийн бодол, шөнийн зүүд гэж үүнийг л хэлдэг болов уу гэхээр ажээ. Унтан унтталаа тэр охиныг бодон гансарчээ. Өглөө эртлэн босоод өмнө нь тэгж байгаагүйгээр гоёж гоодож гарлаа. Урьд нь шурхийж босоод нүүр, гараа бараг шударч орхиод оддог байсан бол энэ өдрөөс тэгэхээ байжээ. Үсээ амьдралдаа анх удаа самнаж буй юм шиг санан тольдоно.
   
Харамсалтай нь, тэр хэдэн өдөр тэр охинтой тааралдсангүй. Аргаа бараад анагаахын сургуулиар очдог ч юм бил үү гэж боджээ. Хэрэв өнөөдөр тааралдахгүй бол тэрүүгээр хайхаас гээд автобусанд суун эмнэлгийнхээ дэргэдэх буудалд буутал өнөө охин хамт нэг автобуснаас буух нь тэр ээ. Тэр бол бурханаас бэлэглэсэн өдөр байлаа. Эмнэлэг хүртэл бас ч гэж зайтай болохоор зэрэгцээд багагүй алхахаар байв. Зэрэгцээд зүгээр яваад байлтай биш. "Та нарын хичээл өглөө эрт ордог юм уу?” гэсэн тэнэгдүү асуулт тавьжээ. Охин инээвхийлээд   "Үргэлж л ингэж ордог ш дээ. Та энд ажилладаг юм уу?” гэсэн арай ухаалаг асуултаар охин яриа өджээ. Бараг долоон булчирхайгаа тоочиж дуустал эмнэлгийн үүдэнд ирсэн байв. Тус тусын анги руу явах тул нэрээ мэдэлцээд салав. Охины нэрийг Билигмаа гэх ажээ. Үдийн завсарлагаар хоолонд урьж амжлаа. Өдрийн 12.00 цагт эмнэлгийн төв хаалганы дэргэд уулзахаар тохиров. Тэд цагтаа уулзацгаан тэр хавийн нэгэн цайны газар хоолонд оров. Билигмаа эмчилгээний анги агаад энэ жил төгсөх ажээ. Хотын унаган хүүхэд бөгөөд ээж, аав нь ч эмч болохыг мэдэж авав. Аз болоход хоёулаа Төмөр замын эмнэлэгт ажилладаг юм байна. Удам дамжсан эмч айл болох төлөвтэйг нь мэдэж авав. Төмөр замын эмнэлгийн эмч нар сургуульд багшлаад байдаггүй. Оюутнууд ч тэнд дадлага хийгээд байдаггүйг яагаад ч юм бэ аз гэсэн хэрэг. Тэр болгон тааралдаад байх боломжгүйг тэгж илэрхийлсэн ч байж мэдэх юм. Тэр өдрөөс хойш тэр хоёр бараг салахаа байв. Аянга ч Билигмаад таалагджээ. Өөрөөр хэлбэл, Билигмаа ч Аянгад дурласан хэрэг. Маш богино хугацаанд тун ихээр дотносчээ.
   
Хорвоогийн өдөр хоног урсах адил өнгөрөх болохоор нэг л мэдэхэд хаврын шалгалтууд хаяанд ирсэн байлаа. Хоёулаа хичээлээ хамтарч давтсан нь хоёуланд нь ашигтай ч Билигмаад илүү ашигтай байсан нь мэдээж. Зарим нэг хичээлд Аянга багш л гэсэн үг авай. Шалгалт олон тэгээд ч хаяанд ирсэн тул цөөн хэдэн хоногийг ч ашигтай өнгөрөөхийн тулд Аянга хайраа илчилхээр шийджээ. Халгаж дөлсөн ч үгүй номын санд суучихаад гэрт нь дөхүүлж өгөхдөө Сүхбаатарын талбайгаар дайрч, хөшөөний холбоосон гинжин дээр зэрэгцээд савлан сууж байхдаа зүрх сэтгэлээ нээжээ. Кино, номонд гардаг шиг романтик хайр өрнүүлсэнгүй. Зүгээр л "Билигмаа?” гэж дуудаад "Би чамд хайртай” гээд тулгаад хэлж орхижээ. Цаадах нь ч цааргалж маягласангүй. "Би ч бас " гээд толгойгоо цээжинд нь наасан байна. Яс юман дээр хайр дурлалын тал дээр Билигмаа илүү туршлагатай байсан гэхэд болно. Тэр арван жилийн сурагч байхдаа анхны дурлалтай учирч, алдаж эндэж явжээ. Өөрөөр хэлбэл, Аянгын дэргэд доль цохисон толгой авай. Тэндээ хэсэг үнсэлцэн суугаад гэрт нь хүргээд харьжээ. Ингэхдээ олон зүйл ярьж тохирч амжсан байв. Гурван хоногийн дараа тохиох бямба гарагт Билигмаагийнд очиж аав, ээж, эгчтэй нь танилцаад үнэнээ хэлж нэг гэрээс хичээлдээ явахаар тохирсон байв. Хэтэрхий шуурхай ч тэгэхээс аргагүй байсан гэхэд болно. Бямба гарагийн өдрийн 12.00 цагт Аянга ирээдүйн, ирээдүйн ч гэж дээ, ер нь хувь тавилангаар учирсан хадмынхаа хаалганы хонхыг дарж зогсов. Өмнөх өдөр нь Билигмаа бүгдийг гэрийнхэндээ дуулгасан тул эсрэг тал нь ч бэлтгэлтэй байжээ.
   
Тэгээд ч нэг их зовлон байсангүй. Бүгд нэг мэргэжилтэй болохоор ярианы сэдэв мөнхийн гэхэд болно. Билигмаагийн аав бусдын л аав шиг хээгүй гүдэсхэн нэгэн байв. Ээж нь ч бусад ээжийн адил бөгөөд эмч хүн болохоор арай уужуу тайван хүн болох нь илт. Харин эгч нь болох ботаникч мэргэжилтэй өндөр шар бүсгүй төрөлхийн аманцар, сэргэлэн нэгэн бололтой. Нүүрэмгий гэдэг нь ч гаргууд ажээ. Хоол, цай болсны дараа гэр орноо танилцуулах үүрэг түүнд ноогджээ. Гурван өрөөтэй юм. Зочны өрөөгөө өнөөдрөөс аав, ээжийн болж буйг хэлэв. Завсрын дунд зэргийн өрөөг өөрийнх болохыг яриандаа хавчуулаад харин зүүн талын жижиг өрөөгөөр шагайнгуутаа "Энэ бол та хоёрын өрөө” гэжээ. Өглөөхөн оюутны байрнаас боссон Аянга өдөр дунд өөрийн өрөөтэй болчихсон тууж явахыг бодоход шуурхай гэхэд зарим талаар дэндсэн шуурхай явдал байв. Тэгэвч тэгэх л байснаас хойш ёстой яалтай билээ. Ингээд Билигмаа Аянгыг нүүлгэж ирэхээр хамт гарав. Таксигаар яваад ирэхэд юу удахав. Үсрээд л гучин минутын ажил байсан нь мэдээж. Ийнхүү Ховдын хөвүүн хотын хүргэн болсон байлаа. Тэр хоёрыг ирэхэд өрөөг нь ээж, эгч хоёр нь бүр тэс өөр болтол хувирган засчээ. Хамгийн сонирхолтой хийгээд сонин зүйл нь хоёулаа өрөөндөө зурагттай болсон байлаа. Тэр үед өрөө өрөөндөө зурагттай айл цөөхөн байсныг өгүүлэх илүүц биз ээ. Хүний амьдрал хачин юм. Саяхан л яаж шүү нэг юм өөрийн гэсэн гэр орон, гэргий, хүүхэдтэй болно доо гэж бодож явсан бол одоо бүр өрхийн тэргүүн, айлын хүргэн болж орхижээ.
   
Нэг бодлын сонин ч нөгөө бодлын инээд хүрмээр энгийн үзэгдэл байлаа. Хадмуудаа аав, ээж гэж дуудах л эхэндээ жаахан тийм байснаас бусдаар дасан зохицоход ядах юм байсангүй. Аав нь дотрын, ээж нь эх барихын эмч гэнэ.  Үндсэндээ эл гэр бүл Монголын эмч нарын армийг нэгээр нэмж буй хэрэг. Үе дамжсан, удамтай, олон сайхан эмч гэр бүлийн нэгэн гэсэн үг ээ. Хаврын шалгалтууд шуугиад өнгөрч, Монголд мөн л шинэ эмч, шижигнэсэн залуу мэргэшсэн эмч хоёр нэмэгдэв. Мэргэшсэн эмчийн хувьд гэрээт газар буюу нутаг руугаа буцахаас өөр арга байсангүй. Шинэ эмч бол хаа дуртай газраа ажиллах эрхтэй билээ. Өөрөөр хэлбэл, ажлаа өөрөө олох юм. Гэр бүлийн хүрээнд хуралдаад хоёулаа Ховдын хязгаарыг зорих нь зүйтэй гэж үзжээ. Үүнд бас учир байлаа. Юутай ч социализмын үе шиг хөдөө аваачаад мартаад хаячихдаг хөг өнгөрсөн. Аянгыг аймагт хоёр жил ажиллуулаад хотод илгээнэ гэсэн утгатай аман тохироо ч бас буй. Энэ бүхнийг авч хэлэлцээд энэ удаа ингэж шийдэх нь зүйтэй хэмээх дүгнэлтэд хүрчээ. Хотоос гарч үзээгүй Билигмаагийн хувьд Ховд явна гэдэг бараг гадаад явах дайны юм болов. Бүсгүй хүний үндсэн дутагдлаар бараг гэрээ нүүлгэх шахжээ. Ховдынхон хоёр эмчээ сайхан угтлаа. Аянга аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засалчаар очсон өдрөө томилогдлоо. Билигмааг 14 хоног амраагаад амбулаторид дотрын эмчээр ажиллуулахаар тохирчээ. Тэр хоёр Аянгын аавын гурван өрөө байрны нэгэнд суув. Тухайн үед тэгэх нь ч зөв байв.
   
Бараа таваар өнөөгийнх шиг элбэг дэлбэг биш тул нэгэн тогооноос хооллож байх нь хялбарыг ойлгохтойгоо нь мэдээж. Тэгээд ч Аянгынх ам бүл цөөн болохоор элдвийн зовлон, бэрхшээл тохиосонгүй. Тэрүүхэндээ даруухан боловч боломжийн амьдарч байлаа. Аянга хавдрын мэс засалч нэртэй ч аймагт тийм хагалгаа төдий л олон тохиодоггүй учраас хэвлийн хөндийн бүхий л хагалгаа хийлцэж байлаа. Хөдөөгийн эмч ер нь тэгж таардаг билээ. Аймгийн гэмтлийн эмч хотод мэргэжил дээшлүүлэхээр явсан тул түүнийг орлох онцгой үүрэг Аянгад оногдов. Яс юман дээр Аянга гэмтлийн мэс засалчаар огт бэлтгэгдээгүйг дурдах нь зүйтэй болов уу. Тэгэхээс тэг гэсэн юм шиг тэр үеэр Булган суманд автын осол гарч аймгаас эмч дуудсан тул Аянга явж таарав. Өөр хэн ч явах билээ. Төрөлх сум, түүнийг анх тоссон хамт олонтойгоо уулзана гэдэг том завшаан боловч чухам ямар аюул түүнийг угтан буйг хэн мэдлээ. Булган сумын иргэд түүнийг нэгэн нэр алдар бүхий хүн ирсэн мэт угтжээ. Тааралдсан болгонтой гар барьсаар яваад шууд л сумын эмнэлгийн сэхээнд очвол тракторчин Бадрал үүдэнд нь уйлж зогсоно. Тэр үг ч солих тэнхэлгүй байв. "Бүх юм өнгөрсөн” гэхээс өөр үг амнаас нь гарахгүй байв. Өөр юу ч ярих билээ дээ. Дотогш орвол сэхээний тасагт хоёр хүн байх ажээ. Насанд хүрсэн эмэгтэйн ухаан орж, гараад байна гэх бөгөөд Бадралын гэргий Балжмаа ажээ. Хажууд нь байгаа зургаа, долоо орчим насны эрэгтэй хүүхэд мөн л ухаангүй гэх бөгөөд Бадралын бага хүү гэнэ. Балжмааг үзвэл баруун талын дунд чөмөг, шилбэний яс хугарчээ.
   
Мөн зүүн талын доод гурван хавирга хугарсныг рентгений эмч тодорхойлжээ. Хавиргыг ч яахав аргалж болох бололтой. Дунд чөмгийг хадахаас өөр арга байсангүй. Аймгийн эмнэлгийн гэмтлийн сувилагч Баярсүрэн туршлагатай нэгэн тул дунд чөмөг хадах материалыг орхилгүй авч гарсан нь хэрэг болов. Дуудлагын байдлыг сонсоод туршлагатай сувилагч мэдэрсэн нь тэр л дээ. Харин одоо хадах л үлдэв. Өвчтөнийг хагалгаанд бэлдүүлчихээд хүүг үзвэл толгойн духны хэсэг шалчийж орхижээ. Учрыг асуувал сувилагч нь ийн тайлбарласан байна. Бадрал тракторынхоо кабинд эхнэр, хүүхдээ суулгаад явж байтал гэнэт донсолгоо таарч хүчтэй савалсанд хаалга нь онгойн дотор нь сууж явсан хоёр гэмтсэн байна. Ээжийнхээ өвөр дээр сууж явсан хүү унахдаа тракторын арын дугуйнд толгойнхоо урд хэсэг буюу духыг дайруулан газар дээрээ ухаан алджээ. Араас нь унасан хүүгийн эх нэлээд зайтай шидэгдэхдээ дээрх гэмтэл авчээ. Хүүгийн амь насыг аврахад хэт оройтсон байв. Ухаан орохгүй байгаагаас гадна зүрх судас, амьсгалын тогтолцоо нь доголджээ. Түүнд цаг орчмын л амьдрал, амьсгал үлджээ. Авах ёстой арга хэмжээ, хийх ёстой эмчилгээг хийвч ийм гэмтэл ямар ч найдваргүй байдаг билээ. Тархинд нь том цус хуралт үүссэн болохоор тэр нь тархины хальсанд багтахааргүй томорч, амьсгал, зүрх судасны төвийг шахаж, дарсан нь илэрхий ажээ. Хүүхэд тэгсхийгээд нас барав. Балжмаад энэ талаар дуулгаагүй бөгөөд юутай ч эхлээд өөрийнх нь амь насыг аврах нь зүйтэй байсан бөлгөө. Харин аз болоход яс нь нэлээд зөрөөтэй ч няцарч, бяцарсан нь гайгүй харагдана.
   
Хугарсан хэсгийн хоёр талд өрөмдөн цоолоод ган хадаасаар хадах ёстой байлаа. Ариутгал маш сайн хийсэн нь тодорхой. Харин яг хадах болоход яаж хадах дээр тулаад гацжээ. Туршлагатай сувилагч Баярсүрэнгийн хэрэг гарч, "Хугарлын амыг даран ган суулгац хийх ёстой”-г анхааруулжээ. Яриангүй тэгэх ёстой байлаа. Бүр хоёр талд нь ган холбоос барин хадаж тогтоов. Хашир нь дээр байлаа. Хашраас хэзээ ч алддаггүйг тэр мэдэх хойно. Ингээд хадсан хэсгээ мах, арьсаар нь даран оёдол тавьжээ. Тэрбээр хэрдээ л косметик оёдол тавих гэж оролдов. Тэгтэл сувилагч нь "Одоохондоо косметик оёдлоор яах юм бэ? Битүүлж л орхивол болоо биш үү?” гэжээ. Гайхаж хоцорсон Аянга "Яагаад тэр билээ?” хэмээн нэлээд ширүүхэн асууж орхижээ. "Эдгэсэн хойно хадаас, холбоосыг нь авахын тулд дахиад л зүснэ шүү дээ” гэв. Аянга эмч өөрөөсөө бус сувилагчаасаа ичив. Хотод хавдрын мэс засалчийн нарийн мэргэжил эзэмшсэн өнөө мундаг эмч нь иймэрхүү нөхөр байсан юм уу гэж лав бодоо доо. Тэр ингэж бодохоос дургүй нь хүрч хамаг хөлс нь цувж байлаа. Ингээд оёо тавихаар хам, хум хийх аядав. Түүний алдаа бас л дуусаагүй байжээ. Бүр ч бүдүүлэг алдаа гаргах шахжээ. "Та холбооснуудын дор ивсэн марлиа авахгүй юм уу?” гэж сувилагч нь асуусан байна. Ийм ичгэвтэр юм бас байх уу? Багш нарынх нь үргэлж анхааруулж, үглэж байдаг алдаа гээчийг алс холын энэ суманд итгэлт шавь нь давтаж л зогсдог мөн ч сонин хорвоо юм даа.
   
Тэр юу ч дуугаралгүй тампоныг авч хаяжээ. Ингээд оёчихов. Баярсүрэн байгаагүй бол ч балрах байсан нь энүүхэнд санагдана. Түүнд дандаа туршлагатай сувилагч таараад байдаг нь бас сонин санагдахыг хэлэх юун. Хоёр туршлагагүй хүн нийлбэл хүний амь нас аврахаас эсэн юм болж ч мэдэх орчлон ажээ. Хэрэв тэр тампоныг аваагүй бол шарх эдгэхгүйгээс гадна идээлж, цусан үжил ч болж мэднэ шүү дээ. Манайхны сайн мэдэх остеомиелит гэх чөмөгний идээт үрэвсэл иймэрхүү юмнаас болсон тохиолдол цөөнгүй билээ. Хагалгаа нэгэнт дууссан болохоор өвчтөний ар гэрээс ирсэн хоол, цайг зооглочихоод архинаас нь ч уучихав. Нэгд, ядарсных. Хоёрт, өөртөө нэг л гомдолтой мэт санагдсанд тэгжээ. Маргааш буцах тул сумын зочид буудалд очоод хамт олноо цуглуулан зад наргиад гомдлоо нэг мөр тайлжээ. Өглөө эрт сэрвэл дотор ёстой авах юмгүй болжээ. Хоолой, ам нь хатаад шингэний дутагдалд орсон байв. Аянга сүүлийн үед шилтэй цэнхрээс буцахгүй болоод буйгаа анхаарч байлаа.

Аймгийн эмнэлэгт бурханчлагдан тахигдсан талаар дараагийн хэсгээс уншаарай.

[www.T1771Music.Ucoz.Net]







Category: Уран зохиол | Views: 1253 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024