+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 23 » Уран зохиол:: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (9-р хэсэг)
8:06 PM
Уран зохиол:: Г.Мөнхнасан. Эмчийн зөн (9-р хэсэг)

Уран зохиол::

 Г.Мөнхнасан. Эмчийн зөн (9-р хэсэг)


Үргэлжлэл.

Хоног өдөр харвасан солир шиг нисэн одсоор байлаа. Билигмаа аймгийн эмнэлэгт ажиллахын зэрэгцээ бие давхар болж, энэ айлд нүүртэй болсон тул бишүүрхэнгүй ирж байсан  анхны ааш нь арилж, би ийм хүн байсан юм гэх шиг зан гаргах болжээ. Эцгийн совин үнэний хувьтай багцаалджээ.


    
Аав нь Билигмаатай нэг их дотносдоггүй ч бас ч зай бариад байдаггүй байв. Нэрээр нь тэр бүр дуудаад байхгүй болохоор эрхбиш Билигмаа хүндэтгэх, дөлөхийн алин болохыг мэдэхгүй нэг л холуур харьцах ажээ. Хадам, бэрийн хувьд хамгийн зөв харьцаа энэ байсан юм. Харин ээж нь анхнаасаа жаахан хөл алдчихсан нь тийм сайн юмны ёр бишийг урьдаас яахин таах билээ. Ер нь бүсгүйчүүдийн хамгийн том алдаа, бүдүүлэг харьцаа үүнээс үүддэг жамтай. Эмэгтэйчүүд энийг мэддэг, өөрсдөө туулдаг хэдий ч ямагт гаргадаг, хэзээ ч залруулж болдоггүй дутагдал нь тэр юм. Бага зэргийн хэл ам муруйх байдаг л зүйл л дээ. Билигмаа, хадам хоёрын харьцаа хоногоор шахуу холдож, хөндийрч эхлэв. Энэ нь их энгийн юмнаас болжээ. Нөхрийнхөө хир нугадыг угаачихад яадаг юм гэж эх хүний хувьд хэлчихсэн нь ийм аймшигтай урхаг дагуулна гэж хэн санахав. Аянга ажлаасаа ирчихээд нэг удаа гарах болоход яагаад ч юм үнэндээ цэвэрхэн цамц байгаагүй таарчээ. Бараг тохиолдол гэхэд болно л доо. Хүүхнүүд иймэрхүү юмыг хүлцэх биш, хэрүүл болж орхихгүй юү. Түүнээс хойш байнга тар түр хийх болж, тэр болгонд Билигмаа давхар биеэрээ түрий барих нь ихэсчээ. Бүр нэг удаа би, чи дээ тулсны дараа Билигмаа Аянгад "Ээжийг чинь би насаараа үзэн ядна” гээд хэлчихжээ. Эр хүнд ийм үг ямар хүнд тусдгийг тэр эхэндээ төсөөлөөгүй хэрэг л дээ. Аянга чухам яах учраа олохоо байв. Ээжийнхээ талд ороод байх хэцүү, эхнэрээ өмөөрөөд суух бүр хүнд болсныг өгүүлэх юун. Иймэрхүү үзэгдлээс болоод Аянга гэртээ тогтохоо ч болиод ирэх янзтай болсныг хэлэх хэрэгтэй. Тэгээд ч эр хүн тэгдэг зантай шүү дээ. Ажлаа тараад гэртээ яарахаа болиод ирэв. Цагийг аль болох найз нартайгаа өнгөрөөхийг илүүд үзэх боллоо.
    
Тэр бүхнийг юу дагадаг нь ойлгомжтой юм. Архи, мансуурал л дагана шүү дээ. Аянга орой болгон согтуу ирэх болов. Тэгж л зовлонгоо нимгэлж байлаа. Тэр үед Засгийн газраас нэг хачирхалтай шийд гарсан байлаа. Эмнэлгийн төлбөрт үйлчилгээ гэх нэг тиймэрхүү тушаал, шийдвэр л дээ. Ажлын бус цагаар хүн үзэж, зөвлөгөө өгвөл төлбөр авах тухай юм. Ер нь хүний зовлонгоор бизнес хийх санаа тэр цагаас эхтэй билээ. Зарим эмч түүнийг мөнгө олох арга болгосон юм. Яг түүнийг дагаад хувийн эмнэлэг байгуулж болох тухай яриа ч гарав. Хотод аль хэдийнэ биеллээ олсон байв. Бололцоотой, чадалтай эмч нар хувийн эмнэлэг байгуулах хөдөлгөөн хот, хөдөөгүй өрнөх болжээ. Гадаадад курсэд явж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй залуу эмч нар, төр, засгийн шагналд тулчихсан ахмадууд л яаж ч чадалгүй улсын эмнэлэгт ажилласаар авай. Тэгээд ч онцгой мэргэжилтэй эмч нар хамгийн түрүүнд хувийн эмнэлэг байгуулсан юм. Тухайлбал, шүдний, арьс өнгөнийхөн энэ чиглэлийг тэргүүлсэн гэхэд болно. Энэ бүхнийг дагаад этгээд арга ч дэлгэрэв. Бизнес сэтгэлгээтэй зарим эмч, эмийн мэргэжилтнүүд эм, эмийн бүтээгдэхүүн ихээр оруулж ирэх болжээ. Ялангуяа Орос, Хятадаас олноор нь бөөндөн оруулж ирж эхэлсэн билээ. Мөн л арьс өнгөний өвчний эмүүд эрэлт ихтэй болоод ирэв. Аймгийн эмнэлгийн арьс өнгөний кабинетийн эмч Амараа нэлээд бийлэгжүү загнах болсныг жиг, жуг гэлцэх болжээ. Тэрбээр нэгэнтээ халамцуудаа ийн ярьжээ. "Одоо овоо юм олчих цаг ирэв бололтой. Ажил тарахыг л хүлээдэг өвчтэй болох нь ээ. Манай аймаг арьс өнгөний өвчин элбэгтэй нь нэг талаар аз юм” гэх зэргээр эмч хүний амнаас гарамгүй зүйл ярьжээ. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ "Батхуяг хувийн эмийн сан нээсэн нь их ашигтай байна. Хойшоо, урагшаа явах зав надад олдохгүй юм. Тэглээ гээд яахав. Батхуягийн хойноос оруулж ирдэг цифролит гэх нэг удаагийн тариа их эрэлттэй байгаа.
    
Ямар ч заг хүйтнийг ганцхан тариад л нам авдаг эм л дээ. Ганцхан ампул нь 3000 төгрөг гээд бод доо. Өвчнөөсөө салахын түүс болсон залуус, хосууд ганц хийлгэхийг л бодно шүү дээ. Би тэр эмийг 3000 төгрөгөөр бөөндөж аваад 4500-гаар хийгээд байхад л сардаа цалингаа дагуулахгүй орлого олдог болсон” гэх зэргээр буржээ. Нэг удаа тун санамсаргүйгээр Батхуягийн кабинетээр шагайжээ. Тэр нэгэн залуу хосыг үзэж байлаа. Амараа ийн ярих дуулдана. "Схемээр эмчилнэ гэвэл эм, тариа бичүүлээд авсан ч болно. Долоон хоногийн ажил болно гэдгийг мартаж болохгүй. Пенициллинийг дөрвөн цагийн зайтай тарихын хажуугаар трихопол схемээр ууна шүү. Өнөөгийн гонорей трихомониазтай хавсардаг болсон тул ингэхээс өөр арга байхгүй. Өөр нэг арга бий. Трихополыг схемээр уухын зэрэгцээ цифролит гэдэг тариаг ганцхан тарихад л нам болно. Жаахан үнэтэй эм л дээ. Та хоёр 9000 төгрөгөөр хийлгэнэ гэсэн үг. Өөрсдөө мэд л дээ” гээд учирлах, тулгахыг хослуулах ажээ. Нөгөө хоёр нь ч уухайн тас тэр эмийг нь тариулах болоод явчихав. Ийм л аргаар амьдралаа дээшлүүлж буйгаа дээр хэлсэн юмсанжээ. Амараатай ойр зуурын юм ярингаа ганц "юм” уугаад салахаар болов. Яриандаа улайраад, бас ч гэж харимгүй байсан тул даварсаар бараг тасардгийг даваан дээр нэг юм харьсан байна. Аянгын ажил алба нэг иймэрхүү хөвөрч байлаа. Билигмаа ажлаа тараад эрт харивч замдаа өөрийгөө аргалчихаад хоол ундгүй өрөөндөө бүгэн суух нь хэвийн үзэгдэл болов. Хэрүүл шуугиангүй, тэр нь ч амар ажээ. Хадам нь орж ирээд хэрэлдэнэ гэх биш, хаалгаа дотроос нь түгжиж орхиод суудаг нь ч дээр санагддаг биз.
    
Хадам аавтайгаа хаалга хавьцаа хааяа тааралдавч мэндийн зөрөөтэй төдий байлаа. Аянга мэс заслын тасагт жижүүр эмчээр гарчээ. Орой болтол ганц олгойтой хийх юмаа бараг олж ядан суутал гэнэт хүндхэн хүн иржээ. Үзлэг, шинжилгээгээр түгжрэл маягийн онош гарлаа. Харьцуулах оношийг яв цав тавиад хэвлийн хөндийн мэс засалчийг дуудуулан хамтдаа хагалгаанд оржээ. Гэдэсний түгжрэл мөн байв. Сонин хачин зүйл үгүй тул хагалгааны явцыг товчлон өгүүлье. Хагалгааны дараа өвчтөний ар гэрийнхэн ёс юм шиг халуун хоол, цай, архи дарс болов. Хүртдэгээ хүртчихээд гарах гэтэл хагалгаа хийлгэсэн залуугийн эхнэр Аянга, нөгөө мэс засалч хоёрт дугтуйтай зүйл гардуулсан нь хорин мянган төгрөг байжээ. Тэр хос хотоос ирээд удаагүй тул хоол унд зохиогүй юм болов уу гэх ухааны юм ярьж байсан нь санаанд оржээ. Хотод ингэдэг хэрэг байх нь. Шууд мөнгөөр гар хүндрүүлдэг болсон тухай яриа гарах болсон. Ийм учиртай юм байжээ хэмээн бодмоглон суув. Түүнээс хойш ингэх нь мэс заслын эмч нарт ердийн үзэгдэл болжээ. Өвчтөний ар гэрийнхэн боломжоороо гар цайлгадаг болох нь анзаарагдаж байлаа. Хүний өгсөнийг гололтой биш дээ. Өгсөнийг нь л авч орхидог болов. Хавдрын болоод энгийн хагалгааг амжилттай хийдэг аймгийн ганц эмч болохоор Аянгын нэр хүнд тэр хавьдаа суга өсч, бараг бурханчлагдан тахигдаад ирэв. Өөр тасгийн, өөр хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд хүртэл түүнд үзүүлж, зөвлөгөө авахыг чухалчилдаг болжээ.
    
Хамаатан садан, найз нөхдийн холбоотой тухай эмчлэгч эмчид нь эвтэйхэн ойлгуулаад сэмхэн үздэг болов. Түүнээс биш эмчийн этик буюу ёс зүйд харш эд л дээ. Албан ёсны зөвлөх эмч бол өөр хэрэг л дээ. Аянга одоохондоо тийм бус тул хэцүү байсан нь мэдээж. Тэгэвч тэр аргалсаар байсан юм. Билигмаа юу юугүй төрөх болсон нь хадам, бэр хоёрыг түр боловч сайндахад хүргэв. Хадам нь алдаа эндэл гаргахаас илт болгоомжлон Билигмаагийн үгийг бурханы зарлиг мэт ёсчлон биелүүлдэг болсон нь Аянгад ч түрдээ таатай болоод ирэв. Билигмаагийн аав, ээж хотоос ирэх сураг гарсан ч болиулав. Хүүхдээ төрөнгүүт хамтдаа хот орно. Ойр, ойрхон онгоц сүйдээд байгаа тул одоохондоо гарцаагүй юм тохиохгүй л бол нисэхийг хүмүүс чухалчлахаа байжээ. Зэрэг сумын нэг өвгөн ходоодны хорт хавдартай нь тодорхой болж, хагалгаа хийх болжээ. Рентген зураг бөөн маргаан дэгдээж орхих нь тэр. Өвчтөний хавдар эдийн шинжилгээгээр дөнгөж ургаж буй нь тодорхой байсан билээ. "Нялх” эсүүд голлож байснаас тэр л дээ. Гэтэл зураг дээр их том хавдартай юм шиг гарсан байлаа. Рентгений залуу эмчийн оношоор бол ходоодны их биеийн хавдар болох гээд байдаг. Дурангийн шинжилгээгээр тийм зүйл харагдахгүй байсан нь хачирхалтай санагдана. Ингээд юутай ч хагалгаа эхэлжээ. Ходоодны амсарт ургаж буй хавдрыг тайрч аваад улаан ходоодыг нь шууд залгачих ёстой хагалгаа юм л даа. Ямартай ч цээжний хөндийг нээчихээд ёстой алмайрцгаажээ.
    
Давхар ходоодтой хүн ажээ. Өөрөөр хэлбэл, хос ходоодтой нэгэн гэхэд болно л доо. Хамгийн хачин юм нь тэр ходоод улаан хоолойтой нийлээгүй бөгөөд бараг тусдаа бэлэн ходоод байжээ. Үндсэн ходоодны улаан хоолойтой нийлдэг хэсгийн гадна наалдаад оршсон бурханы бэлэг гэхээр нэг тийм бэлэн ходоод болохыг нь хэлээд байгаа юм л даа. Чухам хоол боловсруулж чаддаг эсэх нь л сонин байв. Гаднаасаа бол энгийн илүү ходоод харагдана. Хэмжээ арай бага байж мэднэ. Энэ бол байдаг л зүйл шүү дээ. Нарийн хэмжвэл хүний баруун хийгээд зүүн гар, хөл нэгнээсээ ялимгүй болтугай ч том, жижиг байдаг юм. Солгой л биш бол баруун нь зүүнээсээ бяцхан боловч томыг хэлээд байгаа юм. Яг түүн шиг ходоод гэсэн үг. Доторх хана, салстыг нь үзэх хэрэгтэй байлаа. Нээвэл яг л хэвийн ходоод ажээ. Эмч нар гацаж орхилоо. Илүү ходоодыг хэрхэх вэ гэсэн асуулт гарчээ. Ингээд лаборант дуудуулан илүү ходоодны хүчлийг яаралтай шинжлүүлжээ. Шинжилгээний хариу тун сонирхолтой гарсныг хэлэх нь зүйтэй болов уу. Ёстой л сохор аз гэвэл үүнийг л хэлэх биз ээ. Бүрэн ажиллагаатай, цоо шинэ, биологийн бэлэн ходоод байв. Эндээс л нөгөө эмчийн зөн яригдана даа. Нэгэнт өвчилсөн ходоодны хавдрыг тайран ававч тодорхой хугацааны дараа дахих магадлал маш өндөр шүү дээ. Тэгэхээр тэр ходоодыг нь авч хаяад шинэ ходоодыг улаан хоолойтой залгах нь зүйтэй санагдаад болдоггүй. Бодож, бодож дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой гээч л болов. Бусад эмч нар эргэлзэж байсныг өгүүлэх юун.
    
Хоол боловсруулдаггүй байвал яана гэх айдас дагаж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй биз. Эцсийн эцэст Аянга зөндөө найдаад залгаж орхилоо. Бусад нь мэргэжлийн эмчийн шийдийг дагав. Хагалгаа маш амжилттай болов. Ар гэрийнхэнд нь үнэнийг хэллээ. Хавдар гэх өвчингүй, бүр цоо шинэ ходоодтой болсныг дуулгаад хавдар ургаж асан хуучин ходоодыг нь харуулжээ. Тэд ч бүр гайхаж хоцорсон билээ. Арга ч үгүй юм. Мэргэжлийн эмч нар алмайрч байхад эгэл хүмүүс гайхалгүй яах ч билээ дээ. Тэдний буруу биш л дээ. Өвчтөний биеийн байдал хоног, өдрөөр сайжирч байв. Хоолонд орох өдөр битүүхэн айдас, болгоомжлол тээсээр ирэв. Өвчтөнд хурган бантан өгөхөөр шийдэв. Хоолыг тун давгүй идэж орхив. Хоёр цагийн дотор ямар шинж илрэх вэ гэдэг л хачирхалтай байлаа. Халгаж цохисон Аянга ходоодны тухай мэдээг эрүүл сонсохоос үнэндээ  бэргэж байсан тул хажуугийн баар уруу оджээ. Сувилагчдаа сайтар захисан байв. Гучин минут тутамд илрэх шинжийг хэлж бай гэжээ. Сувилагч ч баахан цэрвэсээр ортол өвчтөн хөлс дааварлачихсан хэвтэж байжээ. Хөлөрнө гэдэг бодисын солилцоо явж байна гэсэн үг ээ. Үүн шиг баяр хаана байх билээ дээ. Өвчтөний бие өдрөөс өдөрт засарсаар бараг эрүүл хүн шиг болоод эмнэлгээс гарав. Хавдартай хүмүүс хагалгаа хийлгэсний дараа их удаан сэхэл авдаг бол энэ өвчтөн цоо эрүүл байсан хүн ямар нэгэн хагалгаанд орсон мэт маш хурдан сэхсэн нь гайхалтай. Тэгэхээс ч аргагүй байлаа. Тэр шинэ ходоодтой, архаг хууч үгүй нэгэн болохыг бид өгүүлсэн шүү дээ. Тэр үеэр аймгийн радио, сонин хоёрт тэр тухай мэдээ гарсан нь ч багагүй шуугиан тарьж орхижээ.
    
Монголчууд дуулиантай мэдээллийн амтанд орж асан цаг үе тул түүнийг өлгөж авалгүй яах вэ. "Мөнгө дайвал дутаж хүрдэг. Үг дайвал өсч хүрдэг”-ийн үлгэр биелсэн гэхэд болно. "Манай Аянга эмч хавдартай хүнд шинэ ходоод суулгачихжээ. Нөгөө хүн нь тэр өдрөөсөө л хоолонд орсон гэнэ. Хуучин ходоодыг нь аваад хаячихсан юм байх. Шинэ ходоод яаж хийдэг байна аа? Аянга аргатай. Шинэ ходоод байтугай шинэ нүд суулгачихаж мэдэх шидтэй хүн шүү” гэх зэргээр ярьцгаажээ. Иймэрхүү яриа зөвхөн Ховдоос ч халив. Хотын сонингуудад ч мэдээ гарсан сурагтай байлаа. Ийнхүү нэгэн хагалгааны далимаар нэр хүнд нь бараг тэнгэрт тулсан гэхэд хилсдэхгүй. Тааралдсан болгон гар барин баяр хүргэх ажээ. Ард түмнийхээ талархлыг хүлээх шиг сайхан зүйл ардын эмчид хаа байхав. Аянга алдаршиж байлаа. Тэр зөвхөн хавдрын бус бусад хагалгаанд ч оролцон мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж байв. Энэ үеэр аавынх нь төрсөн ахын бие гэнэт доройтов. Эмнэлгийн хийгээд харын элдэв арга хэрэглээд ч эдгэсэнгүй. Шинжилгээний эцсийн хариугаар элэгний хорт хавдар болох нь тогтоогджээ. Тэрхүү хавдрыг тун яаралтай авах хэрэгтэй болов. Элгийг тайрчихад л болох байлаа. Хотын эмнэлэг бараадах гэхээр цаг алдах гээд байжээ. Хотод ирээд шинжлүүлсээр яваад нэг мэдэхэд л хүндэрчихдэг тохиолдол тэр үед бишгүй тохиолддог байсан юм. Өөрөө ардын эмнэлэгт талтай хүн тул тэрүүхэндээ бас цаг алдчих гээд байсныг ч хэлэх хэрэгтэй. Ингээд элэг, цөсний эмч нартайгаа зөвлөөд хагалгааг эндээ хийхийг дээр гэж үзэв. Тэр үеийн бүхий л аргаар шинжлээд хавдар хавийн эрхтэндээ үсэрхийлээгүй болохыг тогтоосон нь хамгийн чухал ололт байсан юм. Ингээд төлөвлөгөөт хагалгаанд орох болов. Авга ахыгаа тайвшруулаад, хагалгааг өөр эмч хийхийг хэлжээ. Хэрэв хагалгааг би хийнэ гэсэн бол авга нь татгалзах байсан нь мэдээж. Хүн их сонин амьтан шүү дээ.
    
Өрөөлийг болохоор нэг л сайн гэчихвэл итгэж орхидог. Өөрийн нэгнээ үргэлж голж, эргэлзэж явдаг билээ л. Ийм явдал хүнд аль элбэг тохиолддогийг тэр гэхэв. Тэнд нэг үздэг, мэддэг хүн байна гэвэл согтуу, галзуу амьтан байсан ч очоод үзүүлээд хамаг юмаа бариад л гүйнэ шүү дээ. Харин өөрийнх нь ахан дүүс дотор үнэхээр үздэг, хардаг хүн байлаа гэхэд огт тоохгүйгээр барахгүй очих ч үгүй байж мэдэх юм. Ер нь нэг тиймэрхүү л хорвоо биш үү? Тэр ч байтугай нөгөө хагалгаа хийчихээд мандаж байхад нь авга ах нь сонсчихоод "Нэг тийм тохиолдол болоо биз дээ. Манай Аянга болоогүй ээ. Дор хаяж долоон жил лав буй” хэмээсэн нь ч түүний санааг илэрхийлээд байв. Ингээд өвчтөнийг хагалгаанд бэлдээд нойрсуулсны дараа Аянга хагалгаанд оржээ. Хамгийн хэцүү юм нь өвөр дээр нь шахуу өссөн авга ахынхаа өр дээр хутганы ир тавих байлаа. Хутганы ир тавих ч биш хутгаар зүсэх байв. Ариутгасан талбай хараад хэсэг гөлөрчихсөн нь тэгснийг нь илтгэн байжээ. Хамт хагалгаанд орсон Халтар эмч "Аянга аа, ажилдаа ор доо” гээд намуухан хэлэхийг нь сонсоод бараг цочсон гэхэд болно. Ингээд хэвлийн хөндийн хүндхэн хагалгаа эхлэв. Эхэндээ гар нь жаал чичирч байснаа мэс заслын явцад бие нь тайвшраад чөлөөтэй болоод иржээ. Элэгнийх нь зүүн салаанд хавдар ургажээ. Хавдартай хэсгээр нь тайрах уу, салааг нь тэр чигт нь авах уу гэдэг асуулт гарлаа. Аянга зөвхөн тэр хэсгийг нь авах бодолтой байв. Харьцангуй туршлагатай Халтар эмч нэгэнт тайрсных зүүн салааг нь бүхэлд нь авах нь зүйтэй, хатуурч бариагүй, хэвийн элэг нөхөөд төлжчихнө. Хэдхэн сарын дараа бүтэн элэгтэй болчих юмыг дутуу хийгээд яахав гэжээ. Энэ бол хамгийн зөв зүйтэй санал байсан билээ. Ингээд элэгний зүүн салааг тэр чигт нь аваад оёх болжээ. Элэг оёход хамгийн хүндрэлтэй эрхтэн ажээ. Оёдол даахгүй сэтэрч урагдчих гээд байв. Тиймээс бүхэлд нь хавж оёхоос өөр арга олдсонгүй.
    
Хавь ойрын эрхтэний булчирхайнуудыг хамж түүгээд оёжээ. Элэгний хавдрын хагалгаанд оролцсон, тэр дундаа хайртай авга ахдаа хийсэн гээд нэлээд түүхтэй мэс засал болсон нь мэдээж. Хагалгаа мэдээж амжилттай болсныг хэлэх хэрэгтэй. Ахынх нь наркоз гарч ухаан оржээ. Эхнэр нь сахиж байсан бөгөөд эхний асуулт "Хагалгаа хэн хийв?” байжээ. Юм санаагүй эхнэр нь "Аянга хийлгүй өөр хэн хийхэв” гэчихэж. Нөхөр нь дуугаа хураагаад бодол болоод хэвтчихжээ. "Яав өвгөөн? Юу болоо вэ?” гээд эхнэр нь сандарчээ. Яг энэ үеэр Аянга орж ирлээ. "За, дажгүй юү? Ахын бие яаж байна?” гэжээ. "Дажгүй эсэхийг чи л харин мэдэх юм биш үү? Би ямар өөрөө үзсэн биш” гэжээ. Хэлэх үг олдолгүй түр тулгамдсан Аянга түгдэрсхийснээ "Зүгээр ээ. Таны элэг хаа очиж хатуурч бариагүй нь аз болсон. Ёстой л хүүхдийнх шиг улаан хүрэн, гялгар элэг байна лээ. Хагас жилийн дотор төлжөөд бүтэн болчихдог юм” гэжээ. "Чамайг өвөр дээрээ өнхрүүлж, шээлгэж суухдаа хэзээ нэг цагт өөртөө хагалгаа хийлгэнэ гэж ёстой зүүдэлсэнгүй” гэжээ. Тэгээд тайвшрав. Хүчтэй, удаан гэгч нь санаа алдаад инээвхийлсэн нь тэр итгэж, уучилсных биз ээ. Авга ахынх нь бие сайжран эмнэлгээс гарч хоол унданд орон, нойрондоо ч сайн болжээ. Сарын дараа ажлаа хийгээд эрүүл саруул хүн болчихсон яваа нь саяхан онош нь тодрохгүй өвчтөн байсанд итгэхэд бэрх авай. Энэ мэтчилэн өдөр хоног өнгөрсөөр яг зургаан сарын дараа эмнэлгийн үзлэг, шинжилгээнд ороод юу үзсэн гэж санана. Элэг нь ургаж, төлжөөд тайрсан, танасны шинж ч үгүй болжээ. Ингээд бүрэн бүтэн элэгтэй болсны баяр хийж, найзуудтайгаа зуу татаж тэмдэглэжээ. Нэлээд халамцсан авга нь Аянгад "Ах нь дүүдээ баярласнаа амаараа хэлээгүй байж мэднэ. Дотроо ямар их баярлаж, бахархаж байсныг минь бурхан л мэдэх буй за” гэсэн нь хэний ч хэлээгүй шагнал байлаа. Манай монголчууд хэр ам чангатай улс болохын ганцхан жишээ үүнээс харагддаг билээ.
    
Билигмаа төрөхөөр өвдөж эхэллээ. Бусдыг төрөхөд тэгтлээ догдолдоггүй, тэгээд ч бараг дассан эмч гэхэд Аянга дотроо бага боловч түгшүүр тээх ажээ. Эхийн эндэгдэл газар авах болсон. Сар гаруйхны өмнө анхны төрөгч цэл залуухан бүсгүй эндсэн гээд олон зүйл сэтгэлийг нь чилээж байв. Ээж нь бэрийнхээ дэргэдээс салахгүй байлаа. Тэр хоёрын тийм эвтэй байхыг сүүлийн үед бараг хараагүй санагдана. Харин аав нь тамхиа татсан шигээ юу ч болоогүй юм шиг царайлах агаад эхнэр, бэр хоёрынхоо хэлсэн болгоныг харин хуульчлан биелүүлэх ажээ. Түргэн дуудах арай болоогүй тул бэлтгэлийг нь базааж байв. Яг энэ үеэр Билигмаа, Аянга хоёр нэгэн зүйл дээр санаа нэгдлээ. Ер нь төрөх гэж зовж байхаар нэг мөр кесарево хагалгаа хийлгээд төрчихье. Цагаанаа эмч хийсвэрээр энэ хавьдаа л дархлагдсан хүн. Өнөөг хүртэл осол эндэл гаргасныг сонсоогүй гэцгээгээд ээж, аавдаа хэлжээ. Ээж нь уухайн тас дэмжлээ. Өөрөө төрөхийн зовлон мэддэг эмэгтэй хүн болохоороо өөртэйгээ зүйрлэн бодоо биз ээ. Харин аав нь дурамжхан царайлжээ. "Байгалийн жамаараа төрж, төгсдөг хорвоог замаас нь өөрчлөх гээд яана? Түмний төл төрж болоод л байна. Эрүүл саруул биедээ мэс хүргэхэд дурлаад яадаг юм. Өвчин зовлон биш. Амьтны л ёс биз дээ” гэжээ. Яс юман дээр аавынх нь зөв байлаа. Тулхтай монгол эр хүн тив алгасч харна шүү дээ. Тэгээд санал хоёр хуваагдсанаа эмнэлэгт очиж эмч нартай зөвлөж байгаад шийдэхээр болжээ. Түргэн тусламж ирж бараг гэр бүлээрээ төрөх рүү явлаа. Аз болоход Цагаанаа эмч ажил дээрээ байв. Аянга хамгийн түрүүнд түүнтэй уулзан хэрхэхийг зөвлөжээ. Цагаанаа "Би даая даа” гэхээс өөрийг хэлсэнгүй. Билигмаа ёолон барин коридороор холхисоор цаг гаруй болов. Аргаа барсан Аянга Цагаанаа дээр орж дээрх санаагаа цухуйлгажээ. Цагаанаа "Одоо төрүүллээ. Санаа зоволтгүй” гээд гаргажээ.
    
Төдөлгүй Билигмааг дагуулан төрөх өрөөнд оруулсан бөгөөд Аянгыг гадаа хүлээж байхыг анхааруулжээ. Аянга бараг бүтэн хайрцаг тамхи татаад дуусч байлаа. Ээж, аав хоёр нь ч бодол болон босч, сууцгааж харагдана. Энэ үеэр төрөх өрөөнд эмчилгээ эхэлж байлаа. Анхны, тэгээд ч эрүүл төрөлт учраас байгалийнхаар нь удирдахаар Цагаанаа эмч шийдсэн байлаа. Энэ нь ч дээр байсныг өгүүлэх юун. Тэрбээр Билигмаатай өөртэй нь зөвлөөд өвдөлт намдаах, умайн булчин агшаах стимуляци хийжээ. Хэдхэн минутын дараа төрөх өрөөнөөс хүүхдийн чарлах дуу дуулдсан нь хорвоод нэгэн хүн ирж, Аянга аав болсныг зарласан мөч байлаа. Тэр хүүтэй болжээ. Билигмаа эмч хүн мөртлөө өөрөө төрж хараахан үзээгүй тул төрөх гэж ийм амархан юм байдгийг мэдэлгүй явжээ. Хүн аливааг үзэж байж сая ухаардаг хуультай юмсанж. Аав, ээж хоёр нь хоол, унд болон гүйлдэх нь өөрсдөө хүүхэд мэт болчихсон хөл, хөөрцөг болсных буй за. Тэр хоёр ч ингээд өвөө, эмээ болсон бөгөөд нөгөө эмээ, өвөө хоёрт хамгийн түрүүнд дуулгасан билээ. Хотод чухам юу болсныг энд өгүүлэх илүүц биз. Тэнд ч бөөн баяр болсныг хэлэх юун. Аянга аав болсноо бодоод хэсэг шоконд оржээ. Хатуу үнэнийг хэлэхэд нэг их баярлаж хөөрсөн гэхээсээ илүү "Ингээд аав болчихдог юм байж” гэж боджээ. Эр хүн болгон бараг тэгдэг билээ. Аянгын ажлынхан баяр хүргэн, найз нар нь "юм” задлан сүйд болов. Билигмаа, хүү хоёр хоёрхон хоноод төрөхөөс гарчээ. Хөдөө газар агаар цэвэр болохоор хүүхдийн хүйн талаас хүндрэл бараг гардаггүйг тэгэхэд л анзаарчээ. Гурвуулаа болсны баяр тэр гэр бүлд баяр хөөр авчрахын хажуугаар халуун дулаан уур амьсгал ч тээж иржээ. Тэр хоёр хэд хоноод хот орж Билигмаагийн аав, ээжид зээг нь харуулахын хүслэн болж авай.

Аянга Японд мэргэжил дээшлүүлэн, хотод шилжсэн тухай дараагийн хэсгээс уншаарайI



Category: Уран зохиол | Views: 1262 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024