+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 13 » Уран зохиол: Италийн нэрт зохиолч Альберто Моравиа. Өрөөний эзэн
9:42 PM
Уран зохиол: Италийн нэрт зохиолч Альберто Моравиа. Өрөөний эзэн

Уран зохиол:
Италийн нэрт зохиолч Альберто Моравиа. Өрөөний эзэн

”ЁС СУРТАХУУНГҮЙ ӨГҮҮЛЛЭГҮҮД” ТҮҮВЭР ЗОХИОЛООС



Ингээд бүх юм жин тан.  Зочны өрөөн дэх буйданг ор болгон засав. Энд би унтана. Тэр харин миний орон дээр тухлах болно.  Юмыг яаж мэдэхэв, хэрэв тэр гэрээс гарахыг хүсэхгүй, эсвэл гарч чадахгүй бол түүнд зориулж хэдэн даршилсан загас, хэдэн жин гоймон, мөн бяслаг, хиамнаас төрөл төрлөөс нь худалдан авч зэхлээ. Эцэст нь ханын шүүгээнээс өөрийн эд хогшлыг авав. Түүнд өөрийн эд зүйлийг хийхэд нь хэрэг болж магадгүй шүү дээ. Харин одоо надад хүлээх л үлдлээ.  Хэрэв өчигдөр утасдсан нь үнэн л бол тэр дээд тал нь цагийн дараа ирэх ёстой.
    
Энд үгийн утга чанарын талаар хэдэн үг хэлэхийг бодлоо. "Урьд” нь үгнүүд өөрийн гэсэн хэвийн утгатай байлаа. Харин "одоо” нэг л зохион байгуулалтын гэмээр өөр утгыг илэрхийлэх болж. Тухайлбал, миний хувьд "хүлээх” гэдэг үг "зохион байгуулалттай нямбай байх” гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг, ямарваа нэгэн зүйлийг хүлээхгүй, харин байх ёстой газраа байж, өөр тийш явахгүй байхыг илэрхийлдэг. Ер нь бол хүлээлт бүрт өөрийн гэсэн онцлог бий, гэхдээ өнөөдрийн миний байдлыг хүлээлт гэж нэрлэж болохгүй.
    
Дашрамд хэлэхэд "ердийн хүн” гэсэн ойлголт намайг зохион байгуулалтанд орсноос хойш огт өөр утгатай болсон. "Урьд өмнө нь” би миний бие бусадтай адилхан жирийн хүн гэдэгт итгэлтэй байж үүндээ тун сэтгэл хангалуун байдаг байлаа. Харин "одоо” бол би ер бусын хэн нэгэн болон хувирч үүнийхээ дүрд итгэлтэйгээр тоглох болчихоод байна. Тэгэхээр миний хувьд "жирийн хүн” гэдэг нь жирийн хүний дүрийг эсгэсэн эгэл бус хүн болоод байна. Гэхдээ үүнийгээ ямар нэг өвөрмөц ярвигтай зүйл хийхэд л ашиглана шүү дээ.
    
Хэнийг ч хүлээгээгүй байхдаа би ямар нэг байдлаар цагийг өнгөрүүлэх хэрэгтэй, гэвч харамсалтай нь "урьдынх” шиг өнгөрүүлж чадахгүй, өөрөөр хэлбэл жишээ нь эмэгтэй хүнийг зүгээр л нэг хүлээж лав тэвчихгүй.

Дундаж насны, тунчиг нүдэнд дулаахан, бага зэргийн цалинтай, хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг над шиг хүний хүлээлт ямархуу байх нь ер нь бол ойлгомжтой л доо. Мэдээж хэрэг би хэн нэг эмэгтэй хүнийг ирээсэй гэж хүлээхээс гадна ямархуу хүн байх бол, миний хувьд ямар чухал хүн байх бол гэж төсөөлөн бодно.

Үүний тулд юуны өмнө цонхоо том гэгч нь дэлгээд тавцангийн өмнө зогсов. Миний бие гурван давхарт амьдардаг учир нууцаар ажиглалт хийхэд хамгийн тохиромжтой газар гэх үү дээ. Эндээс хэнд ч анзаарагдахгүй байж болдог юм. Үдэш орой болжээ. Хаврын бороотой өдрийн дараа зам тэр чигтээ норж, толь шиг гялтагнана. Агаар маш цэвэрхэн, чийглэг болжээ. Эхэндээ би гудамжны нэг тал руу харав. Тэнд олон давхар, олон ижил цонхтой, нэг давхартаа үйлчилгээний цэг, дэлгүүр шамбааралдсан тэнгэр баганадсан, манайхтай ижил байр байдаг. Улмаар явган хүний замын дагуу гацуур мод шиг жагссан машинууд руу харав. Дараа нь мөн л эгнэн ургасан модод руу харцаа чиглүүлэв. Цаашлаад тасралтгүй машин урсах зам руу харлаа. Эцэст нь замын эсрэг талд байх мөн л нэгэн хэв маяг болсон байрны гадаа байгаа загасны яс шиг эгнэсэн олон машин, бас модод руу харав. Харин энд ялгаатай нь сонин зарах цэг байх аж. Харин манай байрны нэгдүгээр давхарт байх дэлгүүрийг би харж чадахгүй ч яг л эсрэг талын байрныхтай ижил гэдгийг мэдэрч байлаа.

Хотынхоо энэ байдлыг өнөөдөр ийн харж зогсохдоо ямар их өөрчлөгдсөнийг сая л анзаарав. Хэзээ ч билээ би хотынхоо нэгэн хэсэг гэж өөрийгөө санаж явсан, энэ нь ч надад таалагддаг байв. Өдөржин ажлын ширээний ард ажиллачихаад босч цонх руу очиж том гэгч нь онгойлгож, тамхиа амтархан татаж байхдаа гудамжаа би хардаг байлаа. Урьд өмнө мянгантаа харж байсан зүйлээ анх удаа харж байгаа шиг л шимтэн ажигладаг байлаа. Тэр бүрийдээ ямар нэг таатай, зүрхэнд ойр зүйлийг олж мэлрэнэ. Хачирхалтай зүйл энд байна гэж үү? Би жирийн хүн, бусад оршин суугчдын нэгэн адилаар гудамжныхаа амьдралаар л амьдардаг. Ер нь бол цонхоо онгойлгож гадагш харах дуртай байх нь хэвийн л зүйл шүү дээ.

Гэтэл өнөөдөр нэг л өөр. Яагаад гэдгийг ч би сайн ойлгож байна. Тамхиа хамгийн түрүүн шүүрч авахынхаа оронд би шууд л цонхоор шагайсан учир юу хийхээ мэдэхээ больчихсон хэрэг. Өмнөө байгаа бодит байдалд шууд нэвтрэлцэж чадахгүй байгаагаа шууд л мэдрэв. Төрж өссөн гудамжаа би танихаа байчихаж. Хараад л байдаг, тэгтэл хөлөрч цантсан толинд буусан юм шиг бүдэг бадаг харагдана. Ямартаа ч миний он удаан жил амьдарч ирсэн гудамж одоо нэг л өөр, огт танихгүй газар шиг болжээ.

Ийн бодож, эргэцүүлж байхад гудамжны гэрлүүд ээлж дараалан асч эхлэв. Яг тэр мөчид хаанаас ч юм нэгэн бүсгүй эсрэг талын гудамжнаас манай байрыг чиглэн ирэв. Залуухан, бүр дэндүү залуухан, өндөр гоолиг, хүчирхэг, нэг үгээр хэлэхэд гоо сайхны цогцлоо болсон бүсгүй байв. Тэрээр босоо судал бүхий нилэмгэр цамц, бас бариу жийнс өмсчээ. Дэндүү бариу тул түүний умдагны хавьд үй олон жижиг нугалаас гарсан нь тэнгэрийн хаяа руу жаргаж буй нарны туяаг надад санагдуулав. Цээж хөхөө урагш түхийлгэн, өгзөгөө хойш нь оцойлгоод зоригтой алхах нь том биетэй хүүхнүүд чармай нүцгэн байхдаа эзэлдэг байр суурийг санагдуулна. Хүзүү нь бөөрөнхий, бас улаан, шанаа өндөр, том саарал нүдтэй юм. Энэ царайг би хаана харлаа. Унтлагын өрөөний ханан дээр байх Пьерро делла Франческагийн зургийн хуулбар дээрх эмэгтэй биш биз?

Шөнийн харанхуйгаар баг хийсэн сайхан бүсгүй эгнэн зогссон машин дундуур алхаж явахдаа гэнэт дээш, миний байгаа зүг рүү харав. Тэр мөн байна. Яг өнөөх, намайг байгууллагад урьдаг бүсгүй байна. Тийм ээ, тэр мөн. Би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн шиг санагдав. Гэвч хормын дараа миний байшингийн дор ирлээ. Хором ч эргэлзэлгүй би гараа өргөж "Дээшээ гараарай, би гурван давхарт амьдардаг шүү” хэмээн гараараа зангав. Тэрээр миний дохиог анзаараад ойлгосноо мэдэгдэж толгойгоо дохиод тэр даруй алга боллоо. Зүрх маань амаар гарах шахам цохилж, би ч хаалга руу гүйж дурангаар харж зогслоо. Дашрамд хэлэхэд энэ бол хэдийнэ надад байдаг зуршил гэх үү дээ. Би урьд нь ч энэ дурангаар бүсгүйчүүдийг харж зогсдог байсан. Үнэндээ ийм адал явдал урьд өмнө нь надад цөөхөн тохиолдож байсан. Гэхдээ энэ салбартаа хангалттай туршлагатай гэхэд болно.

Харин одоо амьдралд минь анх удаа надтай тун гайхамшигтай зүйл тохиолдох гэж байгаа мэт мэдрэмж төрөв. Намайг байгууллагадаа урьсан энэ бүсгүйд би дурлаж, түүгээр ч барахгүй урьд өмнө нь ч хайртай байсан мэт санагдана. Энэ бодлоосоо болж би их л аз жаргалтай болов.

Хаалганы дурангаар шагайх бүрийд надад ер бусын мэдрэмж төрдөг. Юмс үзэгдэл тэртээ хол, хэтийн ирээдүйд байгаа мэт харагддаг, тэгтэл тэр юмс үнэндээ яг дэргэд минь байдаг шүү дээ. Дурангийн цаана байх хүмүүс маш хол, оньсого мэт, нас барсан хүний сүнс шиг л санагддаг билээ. Гэвч энэ удаад надад хүсэл мөрөөдөл, бас өөрийгөө зэмлэсэн бодол зэрэгцэн төрнө. Урт хонгил руу гарсан талбай байна. Тэрний цаана шат байх агаад түүгээр жийнсэн өмд, цамц бүхий сайхан бүсгүй юу юугүй ороод ирэх байх. Түүнийг урьсан явдал тэртээ сая жилийн өмнө болсон мэт. Гэвч намайг хаалга онгойлгох үед тэрээр маш ойрхон, гар сунгах төдий зайд л байх болно.

Гэтэл тэр талбайд хэн ч гарч ирсэнгүй, удтал хоосон байв. Магадгүй үүдэн дээрх нэр бүхий жагсаалтыг хараад саатаа юм бол уу? Үгүй ээ, түүний толгой харагдав. Тэр шатаар өгсөж байна.

Миний тооцоолсон зүйлд нэг л биш юм байгааг би тэр агшинд ухаарав. Тэр эмэгтэй бол огт өөр нэгэн байлаа. Гудамжинд харснаас илүү туранхай юм. Хүзүү нь бөөрөнхий, бүдүүн биш харин нарийхан аж. Нүүрэн дээр нь Пьерро дела Франческагийн зурган дээрх шиг охин тэнгэрийн инээмсэглэл биш харин тэнэгдүүхэн байдал харагдана. Нойтон юм шиг үс нь туранхай хацрыг нь даган унжина. Цамцных нь цаанаас хөх нь товойж харагдахгүй юм. Хаашаа ч юм, бүсэлхий хавьд нь хөх нь унжаа юм болов уу. Тэрээр дөхөж ирээд хаалганы өмнөх дугаарыг анхааралтай харах биш харин дөрвөн давхар луу чиглэсэн шат руу өгсөхөөр завдав. Тэр үед би хаалгаа онгойлгоод:
-Хүүе, чи хаашаа явна вэ? гэж асуув.
Тэрээр зогсоод над руу эргэж харав. Хамрын үзүүр, амны завьж хавьд нь улайсан байхыг би харав.
Тэрээр инээмсэглээд:
-Чамайг хаанаас олохоо мэдэхгүй байлаа. Чи дохио өгчихөөд л алга болчихсон гэв.

Дуу нь тун ч таагүй, хахир, сөөнгө байв. Эмэгтэй над руу бууж ирэхэд би маш түргэн буцаж ороод хаалгаа түсхийтэл хаав. Тэрээр хаалганы цаанаас тун сэтгэл дундуур байдалтайгаар:
-Чи чинь яаж байна аа хэмээн хашгирч байна.
Хаалттай хаалганы цаанаас би:
-Уучлаарай, би чамайг өөр хүнтэй андуурчихаж гэлээ.
-Эхлээд сайн бодох хэрэгтэй байсан юм. Намайг дандаа л бусадтай андуурдаг. Надад ядаж жаахан ч болтугай мөнгө өг хэмээн тун өрөвдөлтэй дуугарав.
-Хэд хэрэгтэй юм бэ?
-Идэх юм авах тавин лир байхад хангалттай.

Хэдхэн хоногийн өмнө манай орцонд тариур хаясан байсныг гэнэт санав. Хэн нэгэн тун ч яаруу сандруу өөртөө хар тамхи тарьсан бололтой.
Уур хүрч байна гэж жигтэйхэн.
-Идэх юманд уу, эсвэл хар тамхинд уу?
-За, боль доо. Тавин лир өгөх үү, үгүй юу?

Түрийвчнээсээ мөнгөө гаргаад хаалган доогуураа шургуулав. Тэрээр бөхийгөөд авлаа. Гэтэл энэ мөчид цонхигор царайтай, хөх шанаатай, бөөрөнхий том нүдтэй, хатингар биетэй  эрэгтэй хүний царай харагдав. Гарт нь хүнд гар цүнх байх ажээ. Тэрбээр бүсгүй рүү гайхсан харцаар харав. Бүсгүй цааш хараад, туранхай өгзөгөө хоёр тийш хаялан яваад өгөв. Тэгтэл хаалга тогшиход онгойлгоход өнөө эрэгтэй орж ирлээ.
Орчуулсан Ц.Мөнхүүш
WWW.T1771.TK


Category: Уран зохиол | Views: 1078 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024