+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » July » 13 » Уран зохиол :: “Моби Дик”-ээс “Үлисс” хүртэл
6:10 PM
Уран зохиол :: “Моби Дик”-ээс “Үлисс” хүртэл

Уран зохиол ::
 "Моби Дик”-ээс "Үлисс” хүртэл

Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын "Моби Дик буюу Цагаан Халим” хэмээх ном XIX зууны романтик утга зохиолын аугаа хийгээд гайхалтай бүтээлийн тоонд зүй ёсоор ордог билээ. Цаг хугацааны зайлшгүй тохиолоор уг романыг монгол хэлнээ хөрвүүлж, ийнхүү уншигч түмний хүртээл болгох учир жанцан тохиов. Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвилл 1819 онд Нью-Йорк хотын нэгэн чинээлэг худалдаачны гэр бүлд мэндэлсэн бөгөөд түүнийг 12 настайд эцэг нь дампуурч, төд удалгүй нас баржээ. Ирээдүйн зохиолч эр 15 насандаа сургуулиа орхин хэсэг зуур банкинд зарлага хийж, улмаар хөгшин Европыг зорин Англи улс руу хөдөлсөн хөлөг онгоцны идэр далайчин болж байсан түүхтэй. Тэнгис далай түүний сэтгэлийг өөрийн эрхгүй татжээ. Тиймээс Х.Мэлвилл Америкт эргэж очмогцоо хэд хэдэн ажил төрөл хольж сольсны эцэст халим агнуурын хөлөг онгоцны далайчны дүрд хувирч эргээд их далайдаа гарсан гэдэг. Х.Мэлвиллын тэрхүү аялал чилийсэн дөрвөн жил үргэлжилжээ. Төдөлгүй залуу Х.Мэлвилл халимын ангууч, далайчны ажил эрхэлж байсан туршлагаасаа хуваалцан ном зохиол бичих сэдэл төрсөн байна. Тэрбээр 1846 онд хэвлүүлсэн "Тайпи” нэртэй анхны номондоо Маркизын арлууд дээрх полинэзчүүдийн дунд хэрхэн амьдарсан тухайгаа өгүүлсэн бол 1847 онд олны хүртээл болгосон "Ому” хэмээх тууждаа зохиолч эр Таити арал дээр байсан тухайгаа дурсчээ. Улмаар жил дараалан "Рэдберн”, "Марди” зэрэг хоёр ч бүтээл туурвисан нь мөн л далайн аяллын сэдвийг хөндсөн байв.

Дээрх номууд АНУ-д хэвлэгдэн гарснаар Х.Мэлвилл утга зохиолын хүрээнд болон уншигчдын дунд тодорхой хэмжээнд танигдсан аж. 1849 онд тэрбээр Европоор аялах зуур Англид ч мөн түүний ном зохиолыг хүмүүс шимтэн уншиж буйг олж харсан байна. Яг энэ үеэр Х.Мэлвиллд "Моби Дик”-ийг бичих бодол санаа бүрэлдэн тогтож байжээ. Европоос эргэж ирмэгцээ тэрбээр Питтсфильд тосгон дахь байшиндаа гэр бүлийн хамт бүгэж, дан ганц "Моби Дик”-ийг бүтээх ажилд анхаарлаа хандуулснаар уг роман 1851 онд уншигчдын хүртээл болсон билээ. "Моби Дик”-ийг хэвлэгдэн гарснаас хойш Х.Мэлвиллын уран бүтээлийн замнал хийгээд хувийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарчээ. Утга зохиол шүүмжлэгчид тухайн үед "Моби Дик”-ийг айхтар ойлгон хүлээж аваагүй бөгөөд уншигчдын зүгээс ч төдийлөн амжилт олсонгүй. Гэсэн хэдий ч Х.Мэлвилл 1863 он хүртэл Питтсфильдэд амьдарч үргэлжлүүлэн туурвисаар байлаа. Энэ хугацаанд бичсэн түүний хэд хэдэн ном нь ч утга зохиолын хүрээн дэх нэр хүндийг нь өсгөж чадаагүй гэдэг. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд тэрбээр хоол ундаа залгуулах үүднээс Нью-Йоркийн гаалийн албанд ажилд орсон бөгөөд үлдсэн амьдралаа аугаа зохиолч маань олонд танигдаагүй хэвээр өнгөрүүлсэн юм. Х.Мэлвиллыг 1891 онд нас барахад хүмүүс түүнийг бараг мартсан байсан гэж хэлж болох байлаа. Учир нь, "New York Times” сонинд нийтлэгдсэн багашаархан эмгэнэлийг нийтлэгч нь зохиолчийн нэр усыг хүртэл зөв бичээгүйгээс энэ нь харагддаг. XIX зууны Америкийн соёлын хөгжилд тухайн үеийн эдийн засаг, нийгмийн олон учир шалтгаан нөлөөлж байжээ. Реалист роман тухайн цаг үед сулхан хөгжсөн байсан нь Америкийн утга зохиолд ноёрхож байсан романтик зохиолчдын дэргэд нийгэмд ямар нэгэн даацтай үүргийг үл хүлээж байв. "Моби Дик”-ийн олон зуун хуудсанд Атлант болон Номхон далайд амьдарч асан халимны төрөл зүйлийг Х.Мэлвилл нэгд нэгэнгүй дүрслэн харуулснаар орчин цагийн ертөнцөд хүмүүний амьдралтай холбоотой нийгэм, ёс суртахууны зарим нэг дүгнэлтийг хошигнох маягаар харьцуулан илэрхийлж байсныг олж харж болно.

Х.Мэлвиллын хувьд АНУ-д дэлгэрч байсан хөрөнгөтний ардчилал утга учиргүй санагдаж байсан агаад анхны ном зохиолдоо тэрбээр Америк улсын иргэдээс Полинэзийн отог омгийнхон илүү аз жаргалтай амьдарч буйг өгүүлжээ. "Моби Дик”-ийг орчуулж байх явцад надад олон зүйл бодогдож байсныг нуух юун . Нэн түрүүн халим судлалын сурах бичиг гэж хэлж болмоор энэхүү адал явдалт зохиол нь Цагаан Халимд хөлөө тас хазуулсан ахмад Ахав буюу хүмүүний заналт өшөө авалтын тухай өгүүлж буйг эрхэм уншигч та эл романыг унших явцдаа түвэггүйхэн ойлгох болно. Таны шимтэн унших зохиолын үйл явдлын тухай дэлгэрэнгүй нуршихыг орчуулагчийн зүгээс үл хүсэв. Нөгөөтэйгүүр, миний хувьд Ирландын ХХ зууны суут зохиолч Жэймс Жойсын "Үлисс” романыг хөрвүүлж байсан үе "Моби Дик”-ийг орчуулах явцад эргэн санагдахаас өөр аргагүйд хүрч байлаа. Учир нь, Ж.Жойс "Үлисс”-ыг туурвихдаа Х.Мэлвиллын "Моби Дик”-ээс зарим нэг санааг авч тэрхүү аугаа бүтээлээ бичсэн нь тодорхой болов. Энэ бүхнийг ам бардам хэлж буй нь дээрх хоёр бүтээлийг чамгүй судалж, дуун хөрвүүлсний үр дүнд хийсэн дүгнэлт билээ. "Үлисс”-ын гол дүр болох Леопольд Блум гэхэд л тус романы 15 дугаар бүлэгт монгол цусны хүн болох нь тогтоогддог. Тэгвэл "Моби Дик”-т эмэгчин халимны хэвлийд бойжиж буй тугалыг яг л Чингис хааны эрхий мэргэн харваачдын нумарсан нум шиг байрлалд байна гэх адилтгалаас гадна уг зохиолын ихэнх баатрууд дан ази гаралтай далайчид байдаг. Халимын ангуучдын нэг болох хөгшин Могол гэхэд мөн л сархад сөгнөх тун дуртай монголчуудын өвөг дээдсийн нэг болох зохиомол дүр авч угтаа Чингисийн байлдан дагуулал хийгээд дэлхийг чичрүүлж байсан монгол цэрэг эрсийн дайнч, тулаанч түүхийг XIX, ХХ зууны сонгодог зохиолчид дээрх суут бүтээлдээ их, бага хэмжээгээр тусгасан нь өөрийн эрхгүй монгол зүрхтэй хүн бүрийн цөсийг хөөргөж, омогших сэтгэл төрүүлэх нь лавтай. Тэр ч бүү хэл, Доголон Төмөр хааны тухай хүртэл зурвасхан дурдаад өнгөрсөн байдаг нь Хэрман Мэлвиллыг шаггүй түүх судлаач, арай монголч эрдэмтэн байсан юм биш байгаа гэх бодлыг орчуулгын явцад төрүүлсэн юм.
Хэрэвзээ дээрх хоёр зузаан номыг харьцуулан уншиж чадвал эрхэм уншигч та гайхалтай нээлтийг хийх болно. Харин молхи орчуулагч миний бие өөрийн хувьд гагцхүү тухайн зохиолыг чадан ядан эх хэлнээ буулгахыг зорьсон болохоос бус илүү дутуу дүгнэлт хийхийг бодсонгүй. Гэхдээ Ж.Жойсын "Үлисс” болон Х.Мэлвиллын "Моби Дик” зохиолууд хүйн холбоотой гэж хэлэх зүрх зориг надад бий болсон. Европын утга зохиол судлалд Ж.Жойсын "Үлисс”-ийг Эртний Гэрэгийн нэрт найрагч Хомерын "Одиссей” хэмээх баатарлаг туульсаас санаа авч бичсэн гэж үздэг ч мөн чанартаа дан ганц далай тэнгисээр хэрэн хэсч, дайтаж явсан домогт баатар Одиссейн домог, түүхээс гадна Х.Мэлвиллын "Моби Дик буюу Цагаан Халим” романыг нэвт шувт уншиж судалсны эцэст өөрийн гэсэн модернист бүтээлийг туурвисан гэж үзвэл зохилтой санагдав. Учир нь, дээрх хоёр зохиолын үйл явдал харилцан адилгүй хоёр өөр зуунд, өөр ахуйд өрнөж буй ч Ж.Жойс "Моби Дик” дээр гарч буй олон сонирхолтой санааг шууд бус утгаар нь өөрийн зохиол бүтээлдээ тусгаж байсныг онцлон хэлмээр байна. Монголд хэдийгээр далай тэнгис үгүй, халим тэр тусмаа сураггүй тул халим судлалын ухааныг бага ч атугай өөртөө нээн судалж, уншигчдад ойлгогдохуйц нэр томьёог оноон хөрвүүлэхийг зорилоо.

"Моби Дик”-ийн гол дүрийн нэг болох ахмад Ахав гэхэд л Цагаан Халимтай хийх тууштай тэмцлийн гол санаачлагч нь бөгөөд зохиогчийн гаргаж ирсэн бараг домог шахуу хувь хүн юм ч гэж хэлж болно. Тэгвэл зарим судлаачид энэхүү зохиолд гол дүр гэж байхгүй хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, "Моби Дик”-ийн бас нэг баатар болох Измаил энэхүү үйл явдлыг өгүүлж буйгаар уг зохиол эхэлдэг. Библийн домогт өгүүлсэнчлэн, Измаил гэгч нь орон гэр, төрөлх нутгаа орхин элсэн цөлөөр бадарчилж явсан тийм л нэг зовлонт эрийн дүр. Харин "Моби Дик”-т болсон үйл явдлыг өгүүлэхдээ тэрбээр өөрийн жинхэнэ нэр усыг ч дэлгэхийг хүсэлгүй, эргэж ирэх нь тодорхой бус урт удаан далайн аян замд гарахдаа эх орон нэгтнүүдийнхээ амьдралыг үзэн ядсаны улмаас байж суух газраа олж ядан иймэрхүү алхам хийснийг тодхон харуулдаг билээ. Магадгүй, тухайн цаг үед нийгэмдээ адлагдаж явсан их зохиолч маань өөрийнхөө дүрийг Измаилаар төлөөлүүлэн илэрхийлэхийг хүссэн ч байж мэднэ.

Пэкод онгоцны ахмад Ахав өрөөсөн хөлөө Цагаан Халимд тасдуулсны хариуг авахаар 40 жилийн туршид далай тэнгисээр аялсан ч түүний туйлын хүсэл мөрөөдөл талаар нэг болдог. Хэдийгээр Хэрман Мэлвиллын "Моби Дик” романыг тухайн үед мөн л Ж.Жойсын "Үлисс”-ын нэгэн адил цаг үе нь хүлээн авч, ойлгож мэдэрч чадаагүй ч хожим нь ирээдүй хойч үеийнхэн ийнхүү бишрэн шүтэж, аугаа зохиол хэмээн шимтэн уншицгаасаар өнөөг хүрэв. Зохиолч Х.Мэлвиллын хувьд ахмад Ахавын туслахыг зүгээр нэг Старбак хэмээн нэрлээгүй ажээ. Түүх сөхөн үзвэл, 1823 онд халим агнуурын "L’Aigle” онгоцны ахмад Валентин Старбак Номхон далайд орших нэгэн арлыг нээжээ. Старбак ахмад тэрхүү арлыг Волонтёр арал хэмээн нэрийдсэн агаад тэр жилдээ Хавайн хааны гэр бүлийг өөрийн онгоцоор Их Британид хүргэж өгсөн ч хааны гэр бүл замдаа улаан бурхан өвчин туссаны улмаас нас барсан гэдэг. Магадгүй, энэ ахмадын нэрийг Х.Мэлвилл уг зохиолдоо ахмадын ахлах туслахын дүрээр мөнхлөхийг хүссэн байж мэднэ. Эдүгээ дархан цаазат Старбак арал Кирибати улсын нутаг дэвсгэрт багтаж байна. Тэгвэл АНУ-ын Миннесотта мужид мөн л Старбак хэмээх жижигхэн хот бий. Харин эдгээр арал болон хотын нэрнээс илүү уг зохиолын нэгэн баатрын нэр дэлхийг хэрсэн Starbucks кофены 19 мянган сүлжээ газар болон дархлагдсан явдал нь тус корпорацийг үүсгэн байгуулагчид хүртэл "Моби Дик”-ээр өвчилж явсанаас үүдэлтэй болов уу.
Энэхүү романы ихэнх үйл явдал тэр чигээрээ далай тэнгист өрнөж буйгаараа онцлог билээ. Тэр тусмаа хоёр их гүрний дунд оршдог эх газрын манайх шиг орны уншигчдын хувьд далайн амьдрал тун чиг сонирхол татаж мэдэх юм. "Моби Дик”-ийн үйл явдал "Үлисс”-ыг бодвол илүү адармаатай, ямар ч насныханд хүртээлтэй, ойлгоход хэцүү, нэн түвэгтэй асуудал үл гарах аваас уран зохиол шимтэн уншигчдад олон талын мэдрэмжийг төрүүлсэн онцгой гойд сонгодог бүтээл болох нь тодхон харагдана. Халим судлалын нэвтэрхий толь гэгддэг энэхүү романд хүн, байгалийн харьцаа, тэдгээрийн харилцан шүтэлцэл хийгээд эсрэг тэсрэг байр суурийг эрхэм зохиолч тод томруун харуулсан нь олзуурхууштай. Та бүхэн Монголын хөрснөө буусан "Моби Дик”-ийн гайхамшигтай ертөнцөөр тавтай аялна уу.


Category: Уран зохиол | Views: 1211 | Added by: Admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024