+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » June » 21 » Уран зохиол:: Өвөөгийн өчиг
8:18 AM
Уран зохиол:: Өвөөгийн өчиг

Уран зохиол:: 

Өвөөгийн өчиг

 

Ширээн дээрх компьютерээс холдон буйдан дээр очиж лагхийн суусан Чогдон жигтэйхэн урт санаа алдаад, хөлсөө хэдэнтээ шудрав. “Охин минь дахиад хэл чимээгүй болчихлоо” гээд хэд хоног үглэсэн аавынх нь сэтгэл санаа улам тавгүйтлээ гэдгийг анзаарсан Анар аяганд жүүс хийж дөхүүлж өглөө. Аягатайг цааш түлхчихээд өрөөн дотроо ийш тийш холхиж байгааг нь мэдэрч суугаа Анар сарын өмнө л “Зээ хүүтэй боллоо” гээд хөл нь газар хүрэхгүй шахам хэдэн өдөр улаан зээрд явсан хүн өнөөдөр яагаад ингэж бухимдав хэмээн бодсоноо “Эгч одоо надтай ярьж тохирсныхоо дагуу аавд харуулахгүй байж чадаагүй юм байх даа” гээд эргэлзэж суутал “Хөөе, Анар…” гэх аавынх нь огцом дуу гарав. Дөнгөж 10 дугаар ангиа төгссөн эгч нь Чех руу явсанаасаа хойш гэртээ ирэлгүй 10 шахам жил болжээ. “Ажилд орчихсон болохоор чөлөө өгөхгүй байна. Аав, ах хоёрт эвтэйхэн ойлгуулаарай” гэж яриад эгч нь ээжийгээ бурхны орон руу үдэхэд ч ирээгүй. Аав, ах хоёртоо ярьж чадаагүй нандин болоод нууцлаг бүхнээ ганцхан эмэгтэй дүүтэйгээ хуваалцдаг гэдгийг нь мэдэх Анар “Юу гэж асуух бол?” хэмээн эмээсэн ч үгүй том өрөө рүүгээ шууд орж, “Та чинь яагаад хашгираад унав?” гээд ааваасаа нүд салгалгүй зогслоо.

Ээжээс нь хойш ямар их өтөлснийг аавынхаа сортон бууралтах толгой, үелэн үрчийсэн духнаас нь сая олж харсан Анарын самсаа шархирч ирсэнээ өөрийн эрхгүй уйлчихав. Дотроо онгойтол уйлсан аав, охин хоёр бие биенээ аргадаж байвч хэн нь ч үг дуугарсангүй. “Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм гэж та хэлдэг дээ. Тэр жамаар явж байгаа хүний араас та өөрийгөө ингэтлээ зовоогоод яахав дээ. Эгч удахгүй ирнэ гэсэн” Хүчлэн байж Анар ингэж хэллээ. Охиныхоо энэ үгийг гайгүй дэмжсэн янзтай толгой дохиж суусан эр хяруутсан хэдэн үсээ хойш хэд хэд илбэснээ хоолойгоо зангируулж ирээд, “Үр төл гэдэг чинь малд хүртэл хамгийн эрхэм нандин юм нь байдаг. Гэтэл миний удам ийм ч байх гэж” хэмээн гаслангуй хэлээд чийг даасан нүдээ цавчихгүй гөлрөн, сартгардуу өндөр хамрынх нь самсаа сарталзах нь түүний бухимдал багтаж ядан байгааг илтгэх.
Харийн нутагт амьдарч байгаа том охиныхоо дүрсийг харж, утсаар ярьсан нь Чогдонгийн зээ хүүгийн тухай бодол, төсөөллийг орвонгоор нь эргүүлжээ. Сэтгэл нь булингартаж, тайван байж, сууж чадахаа больсон түүнийг Солонгост ажиллаж, амьдарч байгаа хүү нь ирнэ гэсэн мэдээ овоо сэргээв. “Эхнэр, хүүхэдтэйгээ очно” гэж хүү нь аавтайгаа утсаар ярьсан болохоор Чогдон Анирын тухай бодож сэтгэлээ хөндүүрлүүлэх нь багасч, хүү Сонорыгоо угтан авахад бэлтгэж эхэлсэн байна. Хүүдээ иж бүрэн тавилгатай хоёр өрөө байр зэхчихээд шинэ бэр, ач хүү, худууддаа битүүхэн бэлэг бэлтгэж байгаа аавдаа хэлэх үү, байх уу гэсэн асуултандаа хариулт өгч чадахгүй шаналах Анар ахыгаа ирнэ гэхэд догдлон баярлаж байвч “Гэрээсээ дайжиж зугтах юмсан” гэх бодол нь дийлээд болж өгөхгүй байлаа.

Үндэс угсаа, удам судар гээд үглэж, лекц унших дуртай аав, айлын ууган хүү гээд дураар өссөн ах хоёрынхоо дунд ямар яриа өрнөж, юу болохыг төсөөлөхөөс Анар айж байв. Тэрбээр аавыгаа өрөвдөвч ахыгаа, эгчийгээ буруутгаж, олон жилийн өмнөөс эхэлсэн энэ шаналгаа өнөөдөр Анарыг бүр цөхрөлийн мухарт шахсан мэт санагдана. Тэрбээр 30 шүргэж яваа хэрнээ хүнтэй суугаагүй нь аавдаа түшиг, бараа болж, түүнийг ганц шөнө ч болов бүтэн нойртой хоноосой гэснийх. Анир арваад жил хилийн цаана амьдрахдаа гэртээ нэг удаа ч ирээгүй. Охиноо гэсэн эцгийн сэтгэлийн бэтэг энэ хугацаанд томрон томорсоор хагарахад бэлэн болсон байгааг отгон охин Анараас өөр хэн ч эс гадарлана.
Уруул дээрх том мэнгээр нь охиноо таньсан Чогдон “Миний охион…” гээд дуу алдан Анирыг тэвэрч аваад зөндөө удахдаа “Ээжээсээ холдчих вий” гэсэн шиг ийш тийш бүлтэлзэн хормойноос нь тас зууран зогсох 8-9 настай хүүг анзаарах сөхөө байсангүй. Нүднийх нь цагаанаас өөр цайвар өнгийн юм байхгүй тас хар хүүг цочсон юм шиг харсанаа “Алив, өвөөдөө ир” гээд өргөх гэсэн Чогдон даасангүй юу аль эсвэл жийрхсэндээ тэр үү, духан дээр нь үнэрлэх аядаад харц буруулав. “Аль улсын болоод арьсны өнгө ямар байх нь хамаагүй. Таны охин тээж төрүүлсэн мах цусны чинь тасархай. Тийм болохоор аав минь тэдний амьдралд нэг их оролцож, үр хүүхдийг нь голж, шилэхийн хэрэг юу байгаа юм бэ? Тийм биз дээ, аав аа?” Анарын байнга ингэж хэлдэг үгийг хэдэнтээ амандаа давтавч Чогдонгийн сэтгэлд бөөн хар юм тээглэчихээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихоод байлаа.

Олон жил уулзаагүй охиноо ирсэнд элэг нь дэвтсэн хэдий ч Чогдон хүний газар яаж зовж явсныг нь бодохоос уур нь хүрч байв. Эхэндээ над шиг аз жаргалтай хүн байгаагүй дээ. Үйлдвэрийн ажилчдаас хамгийн өндөр цалинг авдаг байлаа. Гэхдээ энэ их баяр баясгалан удаан үргэлжлээгүй. Жоны гэрт очоод л цалин ч үгүй гэрийн үйлчлэгч болсон. Хүүгээ төрүүлчихээд удаагүй байхад “Харь, яв” гээд нохой шиг хөөж, зодож байсан. Нутаг буцмаар байвч та нарын нүүрийг харах хэцүү байсан. Ээжийгээ нас барчихлаа гэдгийг сонсоод уйлж суухад “Чи энд битгий уйл” гээд бас л гэрээсээ хөөсөн. Охиныхоо ингэж ярьсныг бодохоос бас л Жэймсийн тас хар царайг нь харахаас өвөөгийн ёсоор хайрлаж чаддаггүй байж. Ядаж нэрийг нь монголоор дуудъя гээд аав нь Жинхүү гэх болсонд нь Анир баярласан болохоос гомдсонгүй.
Сайндаа л сар хэртэй гэртээ чих амар байсан Анир хүүгээсээ болж аавтайгаа үг зөрөх бол энүүхэнд болжээ. Жэймсийн үг, хөдөлгөөн бүрийг аав нь отох мэт тосч аваад хэл нэвтрэхгүй шахам хүүг зандчих нь Анирт хүнд зодуулж, нүдүүлэхээс дор санагдана. Ажил, байр хоёрын нь дунд ч газар гишгүүлэхгүй шахам халамжилдаг байсан Жон хүүгээ төрүүлснээс хойш хүйтэн хөндий хандах болсон. Хонх дарахгүй хаалгаа пижигнүүлэн нүдэхэд нь л нөхрийнх нь төрх харагдаж, Анирын амьсгал давхцаж эхэлдэг байж. Усан хаяа татсан нүдээ үл цавчин өрөөсөн хацар нь татваганан хашгичих хар арьст эрийг аргадах, аялуулах гэж бүсгүй бушуухан бүх хувцсаа тайлан орондоо орно. Хөлчүү эрийн мунаглан тачаадах хүслийг хангахын тулд Анир порно киноны жүжигчний дүрд хувирдаг байв. Эхэн үедээ Жоны харгислалыг ийнхүү эр, эмийн ажлаар номхруулдаг байсан бол яваандаа янаглал, яргалал хоёр нь зэрэгцэж, заримдаа бүр босч хүүгээ хөхүүлж чадахаа больдог байв.

Өдрөөс өдөрт Жоны өнгө төрх, байгаа байдлаас ой нь гутах бүсгүй аав, ээжийнхээ үгэнд орохгүй зөрсөөр байгаад Чехэд ирсэндээ, харгис эрд ухаан жолоогүй дурласандаа харамсах болжээ. “Хайртай юм чинь миний яаж явах хэнд ч хамаагүй” хэмээн сэтгэдэг байснаа Жоны дурлал яагаад дарлал болов гээд уйтайхан үргэлжлэх амьдралынхаа тухай Анир эргэцүүлэн бодох болсон байна. “Бангладешийн буйдхан тосгонд өссөн гэх харгис, хар арьст эрээс салах”. Хуваарьгүй хоцорсондоо бантан, хүний дор орохгүй гэх атаач хоосон бодолдоо хөтлөгдөн ирсэн Анир алдаагаа засах ганцхан зөв зам нь энэ гэдгийг мэдэж байвч Жоноос салж чадахгүй зууралдсаар байлаа. “Хар арьстнаас хүүхэдтэй болоод хоцорсон гэсэн. Эцэггүй хүүхэдтэй” гэж эхлээд л хүн амьтан түүнийг тойруулан юу гэж ярих бол? Ийм ярианаас айсандаа Анир зовлонтой амьдралдаа шигдэн зууралдсаар байж. Жон түүний бодолдоо хүлээтэй байгааг аль хэдийнэ анзаарчихсан болохоор зодож, занчин, зугаагаа гаргах төдий гэртээ орогнуулсаар арван хаврыг үджээ. Сэтгэлд нь гуниг, харууслын шарх үлдээсэн он, жилүүдийг бодож хэвтсэн бүсгүй нойрондоо дийлдэн унтаж байгаа хүүгээ биедээ наан улам чанга тэврэхдээ “Аавдаа, өвөөдөө хүртэл ад үзэгдэн явдаг яасан азгүй юм бэ, миний хүү” гээд эхэр татан уйлав. Эгчийгээ уйлж байгааг мэдсэн мөртлөө Анар өрөөнд нь орж зүрхэлсэнгүй, үүднээс нь буцлаа. “Надад хүртэл хэлж болохгүй юу нуугаад байгаа юм бол? Амьтан хүнээс айж ичсэндээ ч биш. Арай өөр шалтгаанаар гэрээсээ ч гарч чадахгүй байгаа юм биш үү?” Огт хариулт олдохгүй байгаа энэ л асуултандаа ээрэгдэж байгаад Анар нам унтчихжээ.

Том охин нь хар арьст эрийн үр удмыг тээж төрүүлсэн. Голомт залгах хүү нь солонгос бүсгүйтэй гэрлэсэн болохоор Чогдон тэдний амьдралын эхний он жилүүдэд цухалдуухан төдийгүй огт хүлээн зөвшөөрч чадахгүй байж. Гэвч цаг хугацаа түүнийг өөрийн эрхгүй нухчин элдсэн арьс шиг зөөлрүүлсэн байна. Хааяа хүнсний зах явахаас хэтэрдэггүй байсан Анир нэг л өдөр “Аав аа, охин нь одоо хүн шиг амьдарна. Би хүнтэй суухаар болсон” гээд чемодантай хувцсаа авч хүүгээ хөтлөөд гарчээ. Хэнтийн малчин эртэй хувь заяагаа холбосон охиноо өрөвдөн хайрласандаа тэр үү, үүрэх ачааг нь хөнгөлөх гэсэндээ ч юм уу Чогдон зээ хүүгээ өөр дээрээ авсан байна. Хувь тавилангийн эрхээр солонгос ач, негр зээ хоёртойгоо нэг гэрт амь зуух болсон Чогдонгийн магнайг тэнийлгэсэн хурим хийснээс хойш гурван жил өнгөрсөн байв. Аавыгаа баярлуулсан сайн ханийн сонголт хийсэн ч Анар мөн л сэтгэл дундуурхан байгааг Чогдон гадарладаг байлаа. Хүсэхэд хясах гэгчээр харийн бус цусаар удам угсаагаа сэлбэх нь хэмээн яарах Чогдонгоос илүү 30 насыг шүргэсэн Анарт хүүхдээс өөр хүсэмжлэх юм байсангүй.

Америкт боловсорсон нөхрийнхөө хувцсыг эмхлэх зуураа хүүхэд байхаасаа эхлээд өнөөг хүртэлх он цагийг туулж өнгөрүүлсэн түүхийг тайлбаргүйгээр тольдон харуулах гэрэл зургийн цомгийг дахин дахин үзэж суусан Анар “Сурлага, сахилга, ажил, амжилт, алдар нэр бүгд байна. Даанч чи бид хоёрт үр хүүхэд л алга” гээд урт гэгч нь санаа алдав. Эхнэртэйгээ хамт Хавайд амрах эрхийн бичгээр шагнуулсан Тэнүүн Америк руу нисэх онгоцныхоо тийзийг авчихаад хөл хөөрцөг ихтэйхэн гэртээ иржээ. Дуугарч ядан, дүлэгнэн суух эхнэрийгээ хараад урам нь хугарсан хэдий ч “Хоёулаа энэ сард заавал хүүхэдтэй болно, за. Миний хайр бүх юмаа бэлтгээд тавьчихсан юм уу?” гээд Тэнүүн Анарыг аргадав.
Анарын сэтгэлийг арай өөр асуудал зовоож байлаа. “Аав, Жинхүү, Ханхүү гурав яах бол? Удахгүй нярайлах тулгар биетэй эгч минь гайгүй байгаа?” хэмээх бодолдоо ээрэгдэн цурав хийлгүй үүр цайлгасан бүсгүй “Тэр муухай зүүдэнд итгэж ийм юм бодож байдаг би ер нь яачихсан амьтан бэ?” гэж өөрийгөө тайтгаруулаад нөхрийгөө сэрээхгүйг хичээн сэмээрхэн босов. Цахилгаан зуухаа халааж байгаад дээгүүр нь давс цацаж, муу зүүдэндээ хариулга хийсэн Анарын сэтгэл онгойж, усанд орохоор угаалгын өрөө рүүгээ орлоо. Ганцхан насны зөрүүтэй ач, зээ хоёр нь өсч, өндийх тусам өвөөгийнх нь сэтгэл уясч, хошуу дэвсэн суух болжээ. Хатуу ширүүн үг, харцнаас нь дальдралгүй очтон гялалзах алаг нүдээ эргэлдүүлэн суудаг Жэймс буюу Жинхүү сурлагаар сайн биш хэдий ч ямар ч ажлыг чадварлаг хийдэгт нь Чогдон сэтгэл хангалуун байх. Ач Ким Ху Син нь тун хөдөлгөөнтэй, сэргэлэн нэгэн. Түүнийг 10 жилээ төгсөөд үеийнхнээ тэргүүлэн их сургуульд элсэн ороход өвөө нь жигтэйхэн баярласан гэдэг. “Өвөө нь мэдээд Ханхүү гэж өргөмжилсөн юм шүү” гэж ирээд хөршийнхөндөө байн байн гайхуулахад ач хүү нь хамраа сөхөн таахалзаж, Чогдон өвгөний тэтгэврийн хэдэн төгрөгийг хоёрхон өдрийн дотор дуусгав. Энэ бүгдэд зэвүүрхээгүй ч үеэлдээ атаархсан сэтгэл нь Жинхүүгийн дотроос “Би илүү мундаг хүн болно доо” хэмээн зоригжуулж байлаа.

“Анир төрж охинтой болсон. Бие нь сайн. Маргаашийн шуудангаар та гуравт мах өгч явуулна. Жинхүүг тосч ав гэж хэлээрэй”. Том хүргэн Тавхай хөдөөнөөс ингэж ярьсанд Чогдонгийн бужигнаж, үймрээд байсан сэтгэл бага зэрэг онгойж тайвширсан хэрнээ “Би заавал очно. Муу охин минь нялх биетэй байж малын хойноос гүйх вий. Энэ хоёр ходоодоо борлуулчихаж дөнгөнө. Тэгэхээр тэр хэдэн малыг нь ядаж бараадаад явж чадах байлгүй” гээд ойр зуурын юм бөөцийлж суув. Хаалганы хонх дуугарахыг сонссон хэрнээ хэн ирж байгааг нь мэдсэн болохоор өвгөн яаран өндийсөнгүй. Нүд нь аниастай шахам нойрмог босч ирсэн Ханхүү “Өвөө, та чинь бүр юу ч сонсохоо болио юу? Хонх тачигнуулаад байхад чинь хаалгаа онгойлгоод өгчихгүй” гэж амандаа бувтнасаар үүд рүү очив. Ээж, хүү хоёр дуу алдан, эрхлэн нялуурахыг сонсч суусан өвгөн “Миний хүү ч уг нь Солонгос руу явах дургүй байсан юм шүү. Хөөрхий муу ээж нь “Намжингийн хүүг хар. Эцэг, эхдээ мөнгө явуулаад, өөртөө бүр сайхан хаус худалдаад авчихлаа. Миний хүү юугаараа дутдаг юм бэ” гэсээр байгаад явуулсан юмдаг. Явж, явж ийм ханьтай болоод ирсэн хүнд би юу хэлэхэв дээ. Чогдонгийнх гэдэг айлын голомт залгах ганц хүүгийн минь сонголт энэ” хэмээн эргэцүүлэх зуураа “Энэ Сонор гэдэг хүн дүүгээ төрчихөөд байгааг мэдсэн л байгаа даа” гэж бодсоноо гал тогооныхоо өрөө рүү оров. Ху Си Ён хадам аавдаа хүндэтгэлтэй нь аргагүй мэхийн мэндчилээд авчирсан хүнсний зүйлээ ширээн дээр дэлгэлээ. Хатаасан загас, далайн замаг, цагаан будааны шүүс гээд эрүүл мэндэд сайн гэж солонгосчууд тогтмол хэрэглэдэг хүнсийг Ханхүү нэгбүрчлэн өвөөдөө тайлбарлаад хөргөгчинд хийв. “Миний охин малын буян дагасан байхад яаж байсан ч далайн замаг, жараахай идэж, будааны шүүс ууж шээс алдаж суухгүй юм байх аа. Сонор багадаа хөөрхөн барилдчихмаар ямар бадриун, чийрэг хүүхэд байлаа. Одоо тэгэхэд ямар юм болж вэ. Хоёр чих нь дэлдийж гэрэлтсэн, сүүтийсэн цагаан юм. Арга ч үгүй дээ. Будаа, ногоо хоёроос өөр юм хоолойг нь давахаа больчихсон юм чинь”. Солонгос нэрийг нь хэлж чадахгүйдээ юм уу дургүйдээ ч биш үндсэрхэг үзэлдээ хүлэгдсэн болохоор бэрийгээ Соён гэж дууддаг Чогдон энэ бүх бодлоо мэдчих вий гэсэн шиг бэр, ач хоёрыгоо хулгайн нүдээр тандаад өөрийн эрхгүй харц буруулав.

“Тавхай, Анир хоёрыг охинтой болсонд нь баяр хүргээд манайх машин авч өгч байгаа юм. Манай жолооч таныг хүргэж өгөөд өөрөө замын унаагаар буцаж ирэх юм чинь эндээс авах, захисан юм хумыг нэгмөсөн базаасан нь дээр байх аа”. Хүүгийнхээ ингэж хэлснийг бодон, бодон нүүрэндээ инээмсэглэл тодруулж явсан Чогдон Хэрлэн голын хойд дэнж дээр цайвалзан харагдах хот айлыг хараад өөрийн эрхгүй өндөлзөж, нүд нь чийг даагаад ирлээ. Курс эмчилгээ хийлгэсэн. Хавайн аралд сар гаруй амарч бүр дэлхийд алдартай бариа засалчаар зүү тавиулж, бариуллаа. Гэвч өөрчлөлт болсон юм алга. Тэнүүн өнөөдөр бас л гэртээ ирж хонохгүй нь. Тэр хүний ааш зан өдрөөс өдөрт ширүүн дориун болж, ажил амжилт нь буурч байна. Аавын минь үнэлж хэлснээр “Алт шиг хүргэн” нь өнөөдөр ийм байдалтай явааг хэн мэдэх юм бэ? Тэнүүнд буруу өгөх арга алга. Түүнд би хүсээд байгаа хүүхдийг нь төрүүлж өгч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр хүн гэдэг амьтанд чинь алдар нэр, амжилт бүтээл гол биш үр хүүхэд ийм чухал юм байна. Энэ бүгдийг ханаж цадталаа амсч яваа болохоор Тэнүүн бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй.

“Миний охин шиг сайн ханьтай хүн байхгүй. Тэнүүн бол ховор хүн” гээд аав хир халдаахгүй. “Чи ямар над шиг харийн цусны дагавар хүүхэдтэй биш. Тэгээд ч үсэг мэдэхгүй Тавхай шиг хүн биш. Тэнүүн чинь өндөр хөгжилтэй оронд мэргэжил, боловсрол эзэмшчихсэн соёлтой эр”. Эгч хүртэл ингэж яриад миний зовлонг огт ойлгохгүй. Сонор ах бүр юу гэдэг гээч. “Та хоёр Солонгост очоод үр суулгуулчихаач” гэж ирээд амьдралаас дэндүү хол юм ярина. Та хоёрыг гадаадын хүмүүстэй суучихсаныг чинь эхлээд ааваас нуух, дараа нь аавд ойлгуулах гэж ямар их цаг хугацаа зарсан билээ. Ингэж би өөрийгөө гаргуунд нь хаясан. Ааваас айсандаа биш ач, зээ гээд энд тэндхийн эрээвэр хураавар цусныхныг хүлээн зөвшөөрч чадахгүй байхад нь би бас нэрмээс болоод яахав гэсэндээ анхныхаа хүүхдийг авахуулсан. Тэнүүн тэр тухай одоо хүртэл ярьж, гомдоллодог. Тэр үед бид хоёр дөнгөж 18 настай байсан. Арав гаруй жил бие биенээ хүлээж санаж, хайрласан шигээ амьдралаа төсөөлж, яарч байсан. Шанаагаа даган нулимс урсах Анар хэвлий дээрээ гараа тавьснаа амьсгалаа түгжин чимээ чагнав.

“Оройн 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хаалга, цоож зүгээр байсан”. Ханхүү ингэж хэлээд “Хулгайч шөнө дунд орсон байна” гэсэн таамаг дэвшүүлэв. “Намайг гэр цэвэрлэхэд өвөөгийн улаан авдар цоожтой байсан. Тэр өдөр би ажил ихтэй байсан болохоор гэртээ ирээгүй”. “Миний авдрын цоожийг их сайн харсан байх нь. “Жигтэйхэн үнэтэй хүүхдийн тэрэг дүүдээ явуулсан байна” гээд эх нь гайхуулаад байсан юм. Энэнээс гарцаагүй байх аа. Хаанаас тийм их мөнгө олов гэж. Бараг сая гаруй төгрөгөөр авсан тэрэг гэсэн шүү”. Жэймсийн үгийг олзлон Чогдон ийнхүү хардаж суулаа. “Өвөө, та нэг их үнэтэй юмаа алдчихлаа гээд байх юм. Тэр хөөрөг, хэт хутга, бурхан чинь ямар үнэтэй юм бэ?” Хайхрамж муутайхан ингэж асуусан Ханхүүгийн амнаас архи сэнхийхийг анзаарсан Чогдон “Энэ муу лүд тэрний үнээр яах нь вэ? Юу ч мэдэхгүй байж” хэмээн бодсоноо “Ходоод, хоолой хоёр нь үргэлж чиний хажууд энэ Жинхүү мөнгөний үнэ цэнийг мэдээд байгаа хүн шүү. Цалин тоолоод үзчихсэн энэ хар золиг цааш нь харуулчихаад өөдөөс ширтээд сууж чадах лүд дээ” гээд зээ хүү рүүгээ ёоз муутайхан харлаа. “Гадны хүн аваагүй. Тэгэхээр та чимээгүйхэн харзнаж бай” гэсэн мэргэчийн үгэнд итгэсэн Чогдон сар гаруй дэлгүүр, захаар хэсч, өвөг дээдсээс уламжлан ирсэн хөөрөг, 10 ширхэг алтан бурхан, цахиур хэт хутгаа хайж эрэл мухардсан байна.

Хувцасны шүүгээ, ор дэрийг нь хүртэл онгичиж хаясныг харсан Жинхүүгийн гол өөд нэг юм зураад явчихжээ. Том өрөөний буйдан дээр тэрийн хэвтэж байсан Ханхүүг угз татан босгож ирсэнээ “Зугаа, цэнгэл чинь дуусах болоогүй юу? Архины мөнгө хайж миний юмыг онгичсон хэрэг үү? Чамд би бүтэн сарынхаа цалинг өгөөд буцааж аваагүй биз дээ?” гээд Жинхүү том алаг нүдээ аяганаас нь гартал эргэлдүүлэн зогслоо. “Чи тэр хэдэн төгрөгнийхөө хойноос амиа тавих нь уу? Юу онгичсон, яасан гээд байгаа юм бэ?” хэмээн хашгирснаа Ханхүү үеэл ахыгаа мөргөж унагаав. Уусан архи нь хөлөндөө орсон Ханхүү хажуудаа байсан жижиг сандлыг шүүрэн автал “Хөөе, та нар чинь бүр байтлаа хоёр биедээ дайсагнадаг болоо юу” гэх өвөөгийнх нь дуу тасхийв. Гэрээсээ хулгайд алдсан үнэт эдлэлүүдээ зээ хүүгээ авсан гэх харын сэтгэлээсээ Чогдон салж чадахгүй явсаар тэр өдөр хамаг юмыг нь онгичиж хайжээ. Өөрийнхөө өрөөсөн оймсыг ч амь шигээ хайрладаг Жинхүү үүнд эмзэглэснээс болж ач, зээ хоёр муудалцаж, улмаар Чогдон хүү, бэр хоёртойгоо хүртэл ам мурийжээ. Чогдонгийнх ийнхүү хагарсан шаазан шиг болчихоод байлаа.

Шөнө дунд утас дуугарав. Унтаж чадахгүй эргэж, хөрвөөж хэвтсэн өвгөн хэдэн өдөр гэртээ ирээгүй зээдээ шаналж байсан болохоор гар утсаа шүүрэн авлаа. “Миний хүү, Жинхүү” гэж хоолойгоо цахиртуулсан өвгөн “Юу уу, хэзээ тэр вэ?” гэснээ гар утсаа газар унагасныг ч анзаарах сөхөөгүй хоёр гараараа толгойгоо үгтээн суув. Тэнгэрт одод анивалзан, шөнийн сэвшээ салхи сэвэлзэж байгааг ч үл ажран сөхөрч суугаад хахаж цацан уйлж суугаа эр “Ээж ээ, хүүгээ сонсоод ганц ч болсон үг хэлээч дээ. Намайг солонгос бүсгүйтэй суулаа гэхэд та дургүй байсан мөртлөө “Миний хүү сайн бодоорой. Удам угсаа гэдэг чинь маш нандин эд юм гэсэн шүү” гээд хоолойгоо зангируулж байсан чинь одоо ч надад сонсогдож байна. Хүү чинь Ху Си Ёндоо хайртай. Бас хүүдээ. Гэвч амьдрал болохгүй байна. Би яах ёстой юм бэ?” гэжээ. Шөнийн аниргүйд Сонорын үг тодоос тод сонсогдож байлаа. Ээжийнхээ шарил дээрээс буцаж явахдаа Чогдонгийн ганц хүү “Аавынхаа царайг яаж харна аа” хэмээн шимширч, эхнэрийнхээ өчигдөр орой усаар шүрших адил урсгасан үгсийг бодон бодож өөрийгөө зэмлэхээс өөр хэнийг ч буруутгасангүй. Харин 20 насны босго давж, эрийн цээнд хүрсэн хүүдээ гомдож байв. Гурван үе дамжин Чогдонд ирсэн 900 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлийг хулгайлсан эзэн нь цагдаад өөрөө өөрийгөө барьж өгсөнтэй агаар нэгэн юм болж. Хүсэн хүлээсэн хүүхдээ төрүүлж, охинтой боллоо гээд Анарт сэтгэл тэнүүн сайхан өдөр ховор байлаа. Ахынх нь хүү хулгайн хэрэгт холбогдож, эгчийнх нь хүү гэрээсээ дайжаад хоёр сарын нүүр үзэж байгаа гээд санаа зовоосон асуудал шил шилээ дарах нь түүнийг бачимдуулах. Анир “Миний хүүгээс сураг байна уу?” гэж утасны цаанаас уйлах нь Анарыг гэртээ суухад ч бэрх болгоно. Тэр бүгдэд Тэнүүн ухаан зарж, эхнэрийгээ тайвшруулан, хадам аавдаа халамж тавьж байх зуураа өөрийн чадах бүх сувгаар Жинхүүг хайж байв.

Насаараа намын улаан батлах өвөртөлж, түүнийгээ эрхэмлэн дээдэлж явсан Чогдон бурханд залбирч, сүсэлдэг болжээ. Үзээгүй юмаа үзсэн эрд өөр аврал байхгүй мэт санагдсаных. Найзуудтайгаа дарвиж, нийллэг найр бүхнийх нь зардлыг дааж, баярхсан Ханхүү нийслэлд ойрхон нэгэн зочид буудлын рестораны эзэнд нударганы амт үзүүлчихэж. Тэр маргааныг шалгахаар очсон цагдаагийн ажилтанд “Би танай Монголын иргэн биш” хэмээн томорчээ. Хэнтэй ч үг хэлээ ололцож чаддаггүй, пээдгэр залуугийн машины тээшнээс хулгайлагдсан үнэт эдлэлийн заримыг олсон байна. “Жэймс сургуульд ороогүй мөртлөө өндөр цалинтай ажил хийгээд өөрийн гэсэн мөнгөтэй болчихсон. Надаас мөнгөө харамладаг. Хамгийн гол нь бид хоёрыг хамт явж байхад охидууд илт түүнийг сонирхож, талтай байдагт нь би байж яддаг байсан. Өвөө Жинхүүд тийм сайн биш болохоор түүнийг хулгайлсан гэж бодно гэсэн тэнэг бодол, атаархуу зангаасаа болж өвөөгөө, үеэл ахыгаа ийм муухай байдалд орууллаа. Ах, өвөө хоёр минь намайг уучлаарай”. Нулимсаа ч арчихгүй зогсч байгаад ингэж хэлсэн Ким Ху Синыг өвөөгийнх нь “Гомдолгүй. Үнэт эдлэлээ хямгадаагүй миний буруу. Тэгээд ч тэр хөрөнгө яваандаа энэ хүнийх болох жамтай юм” гэж хэлсэн үг ялгүй мулталж авчээ. “Ийм хүү төрүүлж, өсгөсөндөө ичиж байна” гээд нулимс тээн буцсан эхнэр нь ирж ааваас нь уучлалт гуйж “Нөхөртөө хэлсэн хатуу ширүүн үгээ буцаая. Уучлаарай” хэмээн өвдөг сөгдсөнд Сонор хувь тавилангийн эргүүлгэнд гудайсан тэргүүнээ өргөж, хайр бутарсан харцаар өлгийдөн авсан байна.

Шуурганд уруудсан хэдэн адууны хойноос явсан Тавхайг инээд алдан орж ирэхэд Анир “Эрлээ олсон юм байх даа” гэсэн юм бодоод халуун цай аягалж өгөв. “Тэнүүн утсаар ярьсан. Хүүтэй чинь холбоо барьсан гэнэ. Сая миний гар утсанд шажигнаад баахан юм ирэх шиг боллоо. Чи унш даа” Тавхайгийн гараас утсыг нь шүүрэх шахам авсан Анирын нүдийг нулимс бүрхэж ирээд байн байн арчин байж “Хүү нь сайн. Та нарыгаа угтаж авах гэж яарч байна шүү” гэсэн цөөн үгийг уншаад хоёр гар нь чичрэн салганаснаа “Миний хүү, миний хүү ийм ухаантай ш дээ” хэмээн арайхийн дуугарав.
Зочны ширээний хойморт тухлан суусан Чогдон цэвэр ус аягалж өгөөд инээмсэглэн зогсох өндөр гоолиг биетэй тас хар хүүхнийг харж сууснаа “Миний хүүд хань болж чадах л юм байх даа” гэж бодоод амжлаа. Жигдхэн цагаан шүдээ яралзуулан инээсээр халуун хоол барьж орж ирсэн Жэймс “За, яасан өвөө? Миний эхнэр сайхан бүсгүй байгаа биз?” гээд Чогдон руу нүд ирмэв. Бодлоосоо ичихэд хүрсэн өвгөн “Би ер нь булуу хураах дуртай хүн юм гээч. Тэгээд хөгшин зөнөг чинь хамж шимсэн хар булуунуудаа даахгүй үр хүүхдэдээ гай тарьдаг өгөр толгой шүү дээ. Муу хүүгээ хар, бор, хаа холын олиггүй амьтны үр гээд өчнөөн их өөчилсөн. Эцэст нь хулгайд хардаж. Ээ, мөн их муухай булуу хураасан хүн дээ, би. Миний бэр гэж ямар ухаантай, сайн бүсгүй билээ. Ахас ихэсээ хүндэлнэ. Айл гэрийн ёс жудгийг жигтэйхэн сайн мэднэ, дагана. Тэгэхэд бас л өөдгүй бодлоор өөрийгөө зовоож, үр хүүхдийнхээ сэтгэлийг үймүүлж байлаа. Миний ач хүү чинь монгол ген нь давамгайлсан хүн байгаа юм. Яахав, халуун биеэр нь хангүг цус гүйж байгаа юм чинь ямаан омог, ясандаа тулсан атаач зан цухалздаг л юм. Ухаанаараа залаад авчихаар аяндаа болоод ирнэ” хэмээн өөрийгөө зэмлэж суулаа.

Өдөржин гадуур зугаалсан Тавхай, Анир хоёр жаахан охин Жимсээгээ хөтөлсөөр дуу, шуутайхан орж ирэв. Жэймс Тавхайн гадуур хувцсыг авч өлгөснөө “Та чинь юун том хар юм тэврээд ирэв?” гэж хэлээд өвөөгийнхөө мөрийг нь түшин хүүхэд шиг эрхлэнгүй суув. Тавхайгийн авсан хоёр нүдний дуран, Анирын цуглуулсан аяга, шаазанг гайхан харж байсан Жэймсийн эхнэр Жоната “Монгол их сайхан орон гэсэн. Би удахгүй очно оо” гээд очтон гялалзах алаг нүдээрээ Чогдон, Жэймс хоёрыг ээлжлэн харлаа. Сураггүй алга болсон зээ хүүгээ “Уурандаа амиа хорлосон юм биш байгаа” гэхээс цай ч хоолой руу нь давахаа болиод байсан Чогдон “Жэймс амьд байна. Чехэд очоод төвхнөжээ” гэсэн мэдээ сонсоод жигтэйхэн их уйлж дотроо онгойлгосон гэдэг. Хормын зуур кино зураг шиг жирэлзэх энэ агшныг үргээх гэж хий ханиалгасан Чогдон “Тэгэлгүй яахав, миний охин. Та нарынхаа дунд сууж байх шиг жаргал надад алга аа” гээд зээ хүүгийнхээ духыг зөөлөн үнэрлэв. Шереметьевийн нисэх онгоцны буудал дээр гурав хоног саатуулагдсан Жэймс “Буцаачихвал яана аа” гэхээс байх суух газраа олж ядах. “Ээжийнхээ үгэнд ороод их сургуульд орох минь яав. Ажил хийсэн нь дээр гэж зүтгэсээр байгаад гурилын үйлдвэрт ачигч болсон одоо яаж байна. Оросуудтай хэл нэвтэрч чадахгүй бол буцах нь” гэхээс дотор нь харанхуйлна.

“Ханхүүг дагаж интернэтээр аялан, компьютер дээр Оросын хэдэн тоглоом тоглож сурснаас өөр мэдэх үг ховор” гэж харамсахаас өөр гарц олж чадахгүй байлаа. Үүрийн дөрвөн цагийн дохио өгөхөд зүрх нь багтаж ядан оволзож, гартаа цагаан цаас барин урагш хойш холхино. Уснаас өөр юу ч хоолойгоор давуулаагүй Жэймс онгоц өндрөө аван дээшлэх тусам өлссөнөө мэдэрч байв. Ханхүүг Солонгос тоглоом тоглож байхад Жинхүү заавал орос хэл дээр тоглодог байсан нь түүнийг өвөөдөө гомдон хил даван зугтахад тус болсон тухай Жэймс дурсан ярьжээ. Чогдон, Тавхай, Анир гурав Жимсээгийн ахын урилгаар Чех орж, Карл Варын амралтанд амарч ирээд хэдэн өдөр хот, хөдөөнийхөнд хөгтэй явдлаа ярьж чихийг нь дэлдийлгэж байна. Зээ охиныхоо даахины хувийг үргээж суухдаа Чогдон “Миний охин чинь эмээгийнхээ мэнгийг авч төрсөн жинхэнэ монгол хүн шүү” гэж бодсоноо Тэнүүн, Анар хоёр руу сэмээрхэн харав. Даахиа үргээлгээд хөөрч зогсоо Жүнсэрээгийн дүүг хэзээ мөдгүй төрүүлэх эхнэрийнхээ тогоо шиг том гэдсийг илбэж суусан Тэнүүн “Та хоёрын ёслол их удаж байна шүү” гээд Анарыг хань татан инээмсэглэв. Чогдон ач, зээ хоёрынхоо ач буяныг харж байлаа.

 

 

Category: Уран зохиол | Views: 1129 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024