+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » March » 10 » Уран зохиол;: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 1-р хэсэг)
3:51 PM
Уран зохиол;: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 1-р хэсэг)

Уран зохиол;: 
Зүүдэн доторх зүүд

(Адал явдалт зохиолын 1-р хэсэг)


- Нийгмийн сэтгэл зүйн антироман -

C.Зоригийн гэгээн дурсгалд зориулав

НЭГ. ЗҮҮДНИЙ СҮҮДЭР
Мөнхөө маш их даарч байлаа. Агуйн амсраар идэр есийн жавар цан татуулан тачигнана. Тэрхүү жавар тэгэхдээ салхи дагуулан, цас манарган шуурч голд нь ортол хайрна. Мөнхөө жавар үзүүртэй байдгийг анзаарав. Жаврын үзүүр яг л зүү шиг хатгадаг ажээ. Жаврын үзүүр Мөнхөөг юу ч үлдээхгүй болтол нь сийчих адилаар энгэр цээж, ууц нурууг нь дуу алдтал хатгана. Агуй дотор Мөнхөөтэй цуг жавар л хоргодно. Жавар Мөнхөөг агуйгаас гар гэж хөөх адилаар байж суухын аргагүй болгоно. Мөнхөө жаврыг үзэн ядаж байв. Жавар байхгүй бол Мөнхөө агуй дотор хэдэн цагаар ч хамаагүй байгаад байхаар байлаа. Гэвч жавар цаг өнгөрөх тусам улам л түүнийг тарчилгаж агуйн булан руу шахна. Жаврын тачигнан исгэрэх дуутай хамт өлсгөлөн чонын улиан Мөнхөөд сонсогдож байв. Мөнхөөг барьж идэхээр хөөж байсан чонын сүрэг одоо агуйн гадаа иржээ. Чонын сүрэг Мөнхөөг хэрхэн барих тухайгаа хэлэлцэх адилаар дуу дуугаа аван улилдана. Жавар Мөнхөөг агуйн булан руу бүр шахаж орхисондоо ханалгүй түүний өвөр түрийгээр орж иржээ. Мөнхөөгийн бие жаварт хайрагдан юу ч үгүй болтлоо хөшиж, хөлдөж орхижээ. Одоо түүнд жаврын исгэрээ, чонын улиан ялгагдахаа болив. Мөнхөө юу ч сонсохгүй байв. Харин нүд нь бүхнийг сайн харж байлаа. Тас харанхуй агуй дотор түүний нүд өдөр шиг л бүхнийг товч тодорхой харж байв. Агуйн амсраас час улаан гал түүн рүү дөхөж байлаа. Энэ бол гал биш чонын нүд гэж Мөнхөө мэдэж байв.

   
Харанхуйн дунд чонын нүд яг л гал шиг харагддаг аж. Тэгэхдээ яг л дөл нь цохигдсон түүдгийн час улаан цог шиг харагддаг аж. Мөнхөө урьд өмнө чонын нүд гал шиг байдаг гэж дуулж байснаас үзэж байсангүй. Час улаан нүдтэй чонын сүрэг түүн рүү дөхсөөр л байв. Мөнхөөд чонын сүрэг бүр тулж ирлээ. Сүрэг чонын араа шүднүүд нь ч түүнд тодорхой харагдаж байв. Бүх зүйл өнгөрчээ. Мөнхөө чононд баригдаж үхэх хувь заяатай л байсан аж. Мөнхөө яагаад энд ирж чононд бариулах болсноо эргэж санах гээд чадсангүй. Түүнд айж тэвдсэн өөрийнх нь нүд толинд харагдах мэтээр маш тодорхой харагдлаа. Хүүхэд ахуй цагтаа хадны завсар хоргодсон туулайн бүжинг тэрээр том чулуугаар дарж алж билээ. Тэгэхэд тэр бүжин түүн рүү яг л ингэж харж байсныг тэрбээр саналаа. Мөнхөө алагдах гэж байгаа амьтан бүхэн ингэж хардаг юм байна даа гэж тэрхэн зуур бодож амжив. Чонын сүрэг агуйн буланд шахагдаж байгаа Мөнхөө рүү гал шиг хилэнт нүдээ улалзуулан үсэрлээ. Мөнхөө "Амь авраарай, ээж ээ” гэж хашгирав. Гэлээ ч түүний дуу огт гарсангүй. Эрүү, ам нь хөлдсөндөө тас зуурчээ. Жаварт хайрагдсан хүний дуу нь хүртэл царцдаг аж. Мөнхөөгийн голдоо ортол хайрагдсан энгэр цээж рүү нь чонын час халуун шүд орох нь мэдрэгдэж байв. Мөнхөө амь тэмцэж байлаа. Мөнхөө ийнхүү хар дарж зүүдлээд цочин сэрэв. Түүний хамаг биеэс нь хар хөлс асгарчээ. Тэр хүв хүйтэн агуйд биш зочид буудлын бүгчим халуун өрөөнд буйдан дээр хэвтэж байлаа. Сарны гэрэл түүний хажууд хэвтээ бүсгүйн биеийг мөнгөлөг өнгөөрөө гэрэлтүүлнэ. Бүсгүйн хөх ер бусын хуял тачаалаар өдөөн хатгах мэтээр сэрийн томбойжээ. Бүсгүй хөлөө эв хавгүйхэн алцайлган хэвтсэнийг хараад Мөнхөөгийн ой гутах шиг болов.
   
Бүсгүйн амнаас архи, тамхины нялуун үнэх ханхийгээд тэрбээр золтой л огиж орхисонгүй. Мөнхөө шартжээ. Тархи толгой нь янгинаж өвдөн нэг л харь хөндий юм шиг л болчихсон байв. Өнгөрсөн шөнийнхөө явдлыг эргэн дурсах гээд чадахгүй байлаа. Харанхуйн дунд тэмтчин явсаар унтраалга олон гэрэл асаав. Зочид буудлын ширээн дээр ууж байгаад орхисон шилтэй архинаас стаканд хийж хоёронтаа татсаных нь дараа түүний дотор онгойж, шар нь тайлагдав. Мөнхөө мөнөөх агуйн чононд бариулж байсан зүүдээ эргэж санаад "Хөгийн юм даа. Хүн халууцахаараа даарч байна гэж зүүдэлдэг юм байх даа” гэж бодов. Мөнхөөд зүүд нь сонин биш байлаа. Харин яажшуухан шиг л хийх ёстой юмаа хийчихээд авах мөнгөө авах нь л сонин байв. Өөрийгөө Ху овогт гэж танилцуулсан нүдний шилтэй, янхигар биетэй хижээл эр амласан мөнгөө өгчих юм бол тэр ёстой л Султан хаан шиг болохоор байлаа. Тэр мөнгийг авчих юм бол Улаанбаатарын шавартай гудамжнаас арилж өгнө. Хэсэгтээ л ан хийхгүй. Хөх хотын өвөрмонголчууд дотроос хэн түүнийг хайж олох юм. Ёстой гонж. Нэг хэсэгтээ л бие амар байна. Бээжин, Шанхайн дууч эмсээр жаахан хүслээ хангаж аваад дараа нь ямар нэг юм хийж таарна. Мөнгөтэй байхад юу ч бүтнэ. Мөнхөө ийн бодов. Мөнхөөтэй уулзаж тохиролцсон эр өөрийгөө Ху овогт гэхээр түүний хөх инээд хүрнэ. Хороололд өссөн Мөнхөө дотор хүнийг ямар ч аялгагүй цэвэр халхаар ярилаа ч андахгүй танина. Яаж ч байсан тэр эр Ху овогт биш монгол хүн байлаа. Хятад эцэгтэй болохоор нь Мөнхөөг халхууд хүүхэд ахуй цагт нь "Хужаа, өмхий хужаа” гэж шоолон тавладаг байсан. Мөнхөө халхуудад яснаасаа дургүй. Идэх хоол, орох оронгүй шахам байж халхууд ямар их дээрэлхүү, бардам гэж санана.
   
Үргэлж л хятад, хужаа гэх түүнийг үзэн ядаж байсан. Ялангуяа хүүхэд ахуй үед нь тамыг нь цайлгадаг байсан. Бие жижиг болохоор нь халхууд байнга л шоглож, хүүхэд болгон л илжиг болгон хоёр чихнээс нь зулгаадаг байсан. Халх охидууд яадаг гэж санана. Хаа тааралдсан газраа "Хөөе, хужаа. Өмдөө чирсэн өмхий хужаа. Еэ, еэ, бөөвөө...” гээд л шоолон уурыг нь бардаг байсан. Тийм болохоор Мөнхөө багаасаа халхуудыг үзэн ядаж өссөн. Дунд сургуулийн долоодугаар ангид байхдаа тэр хөрш айлынхаа нэг халх охинд ухаангүй дурласан юм. Тунгалаг цагаан царайтай, онц сурдаг тэр хөөрхөн охиныг Мөнхөө битүүхэн харж, сэтгэлээ баясгадаг байж билээ. Даанч тэр охин Мөнхөөг нэг нүдээрээ ч үл харна. Хааяа хүнгүй гудамжинд түүнтэй хоёулахнаа тааралдахдаа тэр тэсэлгүй мэндэлж орхидог байсан. Хүний урманд тэр охин хариу эс мэндэлнэ. Үзэн ядсан харцаар тас ширвэж орхино. Тэгэхэд Мөнхөөгийн уур аймшигтай хүрч, Хайлаастын гэр хорооллыг тэр чигээр нь шатааж орхимоор санагддаг байж. Тэр үед хүсэл байлаа ч зүрх хүрдэггүй байж. Одоо бол тэр тэгж хүсвэл юу ч болохоос айхгүй хийж орхино. Мөнхөө одоо хүүхэд биш насанд хүрсэн эр. Халхуудаас айж явах хөг нь өнгөрсөн. Юу хүснэ, хүссэн юмаа санаснаараа хийж орхино. Хайлаастын гэр хороолол бүү хэл Улаанбаатарыг ч үнсэн товрог болгохоос сийхгүй. Тэгэхдээ хэзээ ч гоомой юм хийхгүй. Аав нь түүнийг тэгж хүмүүжүүлж чадсан. "Хэзээ ч азаа бүү үз. Бага багаар нь аажмаар хийж байхад нэг л өдөр бүх юм чиний гарт орно” гэж сургадаг байж.
   
Хүүхдүүд Мөнхөөг "Хужаа, өмхий хужаа” гэж хочлоод байхад тэр аавдаа учиргүй их уурладаг байсан. "Аав хятад болохоор л хүүхдүүд намайг ингэж шоолоод байна. Аав үхчихээсэй. Тэгвэл намайг хүүхдүүд хужаа гэж хочлохгүй” хэмээн гэнэхнээр боддог байсан. Аав нь үхчихсэн. Үхчихсэн ч гэж дээ, яг үнэндээ Мөнхөө алчихсан юм. Өрөнд орчихоод зовж байхад нь аав нь түүнд туслахгүй гэсэн. Тэгэхлээр нь Мөнхөө уурандаа эцгийнхээ хоолойг боож орхисон юм. Өндөр настай эцэг нь түүний боолтыг даалгүй газар дээрээ нас барсан. Энэ тухай чөтгөр ч мэдээгүй. Бүгд л "Настай хүн гэнэтхэн өөд болчихлоо. Буянтай хүн болохоор үр хүүхдээ зовоосонгүй” гэцгээсэн. Яг үнэндээ энэ бол түүний анхны ан байсан юм. Мөнхөө тэр ангийнхаа үр шимийг ч амссан. Өөрөөсөө харамлан байж хураасан эцгийнх нь чамгүй их мөнгө Мөнхөөгийн өрийг дарж, хэдэн өдрийнх нь зугааг гаргасан билээ. Гэхдээ энэ бол тохиолдлын ан байсан хэдий ч Мөнхөөд ийм замналаар амьдарч болох замыг нээж өгсөн. Дараа нь тэр жинхэнэ анчин болсон. Хар нялхаас нь л дарлаж байсан нэг биерхүү халх залууг Мөнхөө уран аргаар хөнөөж орхисон юм. Олон жил дээрэлхэж байсан тэр залуу бүр эцэстээ дэндээд Мөнхөөгийн үерхдэг хүүхнийг шууд л дээрэмдсэн. Тэр залууг Мөнхөө согтуу явж байхад нь даавуугаар битүү ороосон лантуугаар дагзанд нь ганц цохиж орхисон юм. Нүсэр лантууны цохилтод тэр эр том биеэ яг л сүхдүүлсэн бух шиг нурхийтэл унагаад өөд болсон. Тас харанхуй шөнө байсан болохоор хэн ч түүнийг хараагүй. Угаасаа ч тэр том эрийг Мөнхөө шиг жижигхэн амьтан цохиж унагасан гэвэл хүн итгэхгүй байсан. Тэр хэрэг тэгээд л таг чиг өнгөрсөн. Бодвол нэг согтуу эр явж байгаад дагзаараа юм мөргөөд уначихаж л гэж оношилсон биз.
   
Тэр эр хэрвээ Мөнхөөгийн лантуунд цохиулаад тэгж унаагүй бол Мөнхөө зүрхэнд нь хутга нэвт шаах байсан. Аз болж тэр залуу газар дээрээ ганц цохилтоор л нам болсон. Харин Мөнхөөгийн тэр анг уг явдлыг мөрдөж байсан цагдаагийн хошууч эр гадарласан л даа. "Чи тэр шөнө хаана, юу хийж байсан бэ? Чамайг сүх бариад хашаанаасаа гараад явж байсан гэж хүн хэлсэн шүү” гээд л улайн цайм тулгаж асуусан. Мөнхөө тэр асуултад барьц алдсан л даа. Тэглээ ч мөрдөн байцаагч эр цааш нь ухаж, төнхөж зовоолгүй "Юу болсныг би мэдэж байна. За, яахав. Эр улс эргэж уулзана аа” гээд явуулсан юм. Тэрнээс хойш мөрдөн байцаагч эр Мөнхөөтэй гайгүй харьцаатай болсон. Нэг удаа бүр итгэл өгч нэг хүнийг агнуулсан юм. Чамгүй ашигтай тэр анг нь Мөнхөө хэнд ч хар авахуулалгүй гүйцэтгэж орхисон. Угаасаа ч зүрх муутай байрын уг хүн нь Мөнхөөгөөс ухаангүй болтлоо айгаад "Миний үхэлд хэн ч буруугүй. Би энэ амьдралаас уйдаж байна” гэж гэрээслэл бичээд Богд уулын аманд өөрийгөө дүүжилчихсэн. Түүнийг өөрийгөө дүүжлэхийг нь үдшийн бүрэнхийд харж зогссон Мөнхөө модон дундуур цааш юу ч болоогүй юм шиг алхаад Улаанбаатар руу орж ирж билээ. Золгүй явдал мэтээр үйлдсэн тэр аллага бас ч таг чиг өнгөрсөн. Харин мөрдөн байцаагч эр Мөнхөөд шанг нь өгөхдөө "Чи цэвэрхэн хийсэн байна лээ. Гэхдээ сонор сэрэмжээ алдаж болохгүй. Би чамд хэрэг болно шүү” гэж занах, учирлах хоёрын дундуур хэлж билээ. Түүнээс хойш Мөнхөө мөрдөн байцаагч эртэй уулзалгүй байж байгаад гурав хоногийн өмнө дуудахад нь очиж уулзсан хэрэг.
   
Тэгэхэд мөрдөн байцаагч эр "Би чамайг нэг хүнтэй танилцуулна. Чи уулзаад үз. Миний итгэлтэй хүн” гэсэн юм. Тэр хүн нь мөнөөх Ху овогт. Ху овогт Мөнхөөд урьдчилгаа гэж чамгүй их мөнгө өгсөнөө "Яг юу хийхийг чинь дөрөв хоногийн дараа хэлнэ. Би чамд итгэж байна. Чи надад бас итгэх хэрэгтэй” гэсэн юм. Мөнхөөд мөнгө нь сонин байхаас итгэл, сэтгэл бол сонин биш байсан. Үнэхээр тэр амласан мөнгөө өгөх юм бол Мөнхөө Султан хаан л болно. Ху овогт халх хүн байсан. Халхууд шударга хэрнээ гэнэн байдгийг Мөнхөө мэднэ. Аягүй л бол хийх юмаа хийлгэчихээд мөнгөө өгчихөж ч мэднэ. Тийм болохоор Мөнхөө тэр тал дээр санаа зовохгүй байлаа. Ганц санаа зовж байгаа юм бол мөрдөн байцаагч эр. "Мэргэжлийн хүмүүс яаж ч мэднэ. Араас хутга шааж ч мэднэ. Тийм болохоор зайгаа барих хэрэгтэй. Энэ анг нь гайгүй шиг хийчих юм бол арилж өгье. Өөрөө ч холбоотой юм чинь намайг алга болчихвол мань эр баярлаж таарна. Ху овогт ийм их хэмжээний мөнгө хаяж байгаа юм чинь тэр хүн нь их л нөлөө бүхий хүн байж таарна. За, хэн ч байсан яахав. Надад падлий алга. Гол нь цэвэрхэн л хийх хэрэгтэй. Маргааш Ху овогттой уулзах ёстой. Тэр болтол лай ч байна, зай ч байна. Мөнгө гэдэг хүчтэй юм даа. Таван улаан мөнгө хараад энэ хүүхэн амархан өвөрт орж байна шүү. Мөнгөгүй бол хэн ч биш байна. Ийм жаргал олдох ч үгүй”. Мөнхөө ийн бодон шилтэй архинаасаа дахин хийж татчихаад гэрлээ унтрааж ор руугаа очив. Шар нь тайлагдсан болохоор түүний сэрэл аажмаар хөдөлж эхлэхэд унтаж буй хүүхнийг сэрээхийг оролдон хөхнийх нь толгойг имэрч эхэллээ. Үүр цайх яагаа ч үгүй байв.

ХОЁР. ОЛИГАРХИ
Үдийн цайны цаг болохоос өмнө Төрийн ордонд иргэд нэвтрүүлэх газрын хаалгыг бараг л зад савж хаячихаад ид насны өндөр хөх эр саарал ордны зүг хойд хаалга руу нь гүйх нь холгүй хүрч очив. Залхуу хүрэм удаан хөдөлгөөнтэй нэвтрэх хуудас бичигч эрд тэрбээр учиргүй их уурласандаа хамрынх нь угалз сарталзан байлаа. Цав цагаан цамц өмсөн, тод улаан зангиа зүүсэн тэр эрийг харваас үнэхээр төлөв түвшин хүн. Яалт ч үгүй орчин цагийн боловсролтой, хөрөнгө чинээтэй эр. Олны танил бизнесмэн болохоор нь хаа газар түүний зам нээлттэй байдаг. Ганц дургүй хүргэдэг газар нь төрийн хамгаалалтын албаныхан. Өдрийн цайндаа аятайхан таваг хоол идэж чаддаггүй тэд ямар албархуу байдаг гэж санана. Хуучин цагийн цэрэг ногоон хувцасны гол болцгоосон тэр хүмүүс нэг л их дүрдээ итгэцгээн бичиг баримтыг нь дурандах нь холгүй шалгадаг. Тэр бүхэнд нь түүний дургүй маш их хүрдэг байв. Бүгд л түүнийг хүндлэн бичиг баримтыг нь шалгах нь байтугай олигтойхон бөхөлзөхийг боддог байхад төрийн хамгаалалтын хэдэн шалдан банди нар арай л хормой хотыг нь ухахгүй. Тийм болохоор тэр төрийн хамгаалалтын залуучуудад үнэн голоосоо дургүй. Өөрийнх нь мэдлийн ажилтнууд байсан бол тэднийг улаан нүүрэн дундуур нь хэд байлгаж өгөөд аль хэдийн ажлаас нь халчих л байсан. Хамгаалалтынхны аз болж даанч түүний мэдэлд хамаардаггүй билээ. Энэ удаа ч ордны хамгаалагч түрүүч залуу түүний бичиг баримтыг маш нямбай үзсэнээ нэвтрэх бичигт нь гарын үсэг зурж өглөө. Тэрбээр болзсон цагаасаа хоцорно гэдгээс ухаан мэдрэлгүй болтлоо айж байлаа. Хэдэн зуун саяар нь унагах ашгийн тухай хөөцөлдөж явахад хүн болгон л саад болох янзтай. Ордны хамгаалалтын адгийн шаарнууд ч хүртэл алтан сайхан цаг мөчөөс нь хумсална шүү.
   
Уулзах хүн нь явчих вий гэхээс хаа яваагаа ч сэхээрэх сөхөөгүй яваа тэр эр хэдхэн харайгаад мөнөөх учралт хүнийхээ үүдэн дээр оччихов. Тэвдэж сандарсандаа хаалгыг нь тогших ухаан мэдрэл ч байсангүй. Цувныхаа хормойг намируулаад шууд л тавиад орчихов. Даргатай нь байнга уулздаг түүнийг туслах хүүхэн нь танимхайран толгой дохисныг ч анзаарсангүй. Түүний яарч тэвдсэнийх нь хэрэг энэ удаа гарчээ. Уулзах хүн нь гадуур хувцсаа ч тайлалгүй түүнийг урьж суулгаад сандал татан авч ойртон суув. Тэгснээ халааснаасаа янжуур гарган амандаа зуугаад яаралгүйхэн асаагаад утааг нь цагираглуулан хэдэнтээ үлээв. Хэсэг хором тэр чимээгүй байснаа "Бүх зүйлийг бид нар сайн төлөвлөчихсөн байгаа. Яг юу болохыг нь чи, бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Гол нь чи найдвартай хүмүүс олоо биз дээ? Ер дутуу орхиулж болохгүй. Гүйцээх л хэрэгтэй. Дараа нь гардагчдыгаа цэвэрлэ. Чамд энэ асуудал ерөөсөө хүрч болохгүй. Манайхан чамайг хэн гэдгийг мэдэхгүй байх ёстой. Тэгээд ч чи, бид хоёрын дунд л бүх зүйл үлдэнэ. Чамайг тендерт ялчих байх гэж би найдаж байсан. Чи тэрэнд одоо харамсаад байх хэрэггүй. Шинэ боломжийг бид гаргах гэж оролдож байна. Энэ боломжид гавьяа байгуулснаараа чи бидний хувьд алт шиг хүн болно. Чиний санаснаас ч илүү ашиг чамд олдох болно. Бүх зүйлийг оньсого шиг л хийх хэрэгтэй. Өөрөөсөө өөр хэнд ч битгий итгэ. Хэрэв болвол, шаардлагатай гэж үзвэл гардагчдыгаа цэвэрлээд зогсохгүй зохион байгуулагчийг нь ч цэвэрлэ. Эхний ээлжинд чиний ажилд хэрэг болох хэдэн төгрөг дансанд чинь оруулчихъя. Бүх юм сайхан хийгдсэний хойно үлдэгдлийг оруулна.
   
Хаана, юу ч ярьж болохгүй. Надтай утсаар ч ярих хэрэггүй. Зөвхөн найдвартайгаар нь хийснийхээ дараа холбоо бариарай. Саарал ордон чиний талд байгаа. Ордныхон дотор тэр асуудлыг дуусгахыг хүлээж байгаа хүмүүс нэлээд байгаа. Тийм болохоор юун дээр ч санаа битгий зов. Тав дахь өдрийг сонгодог чинь сайн байна. Бид нэг дэх өдөр хүртэл хангалттай цаг хожно. Цагдаа, аюулаас хамгаалахад ч манай хүмүүс ажиллаж байгаа. Гэлээ гээд тайвширч болохгүй. Гол нь ул мөргүй хийж, зуун жилээр ч яригдах оньсого болгох хэрэгтэй. Үүнийг л бод. "Дараагийнх нь Бат-Үүл” гэж заавал хэлүүл. Тэр нь бидэнд мөрөө төөрүүлэх бодлогын хувьд маш чухал байна. Миний хэлэх гэсэн юм энэ байна. Чамд яриа юу байна. Цайны цаг дуусахаас өмнө аяга хоол олж иддэг юм уу даа, би” хэмээн нэгэн амиар үгээ зөөн шивнэх нь холгүй ярьсанаа сандлынхаа түшлэгийг налан гэдийв. Буянтай инээмсэглэл нүүрэндээ тодруулсан хэрнээ цаанаа л нэг жийрхмээр царайлдаг энэ албан тушаалтныг монголчууд сайн мэднэ. Үргэлжид ямар нэгэн албан тушаалтны сандал дээр сууж байдаг энэ албан тушаалтан улс төрийн аль ч хүчинд тал алддаггүй хүн. Түүнийг хэн ч, эрхэм түшээд ч, яамдын сайд ч, газрын дарга нар ч ямархуу янзын хор найруулдгийг нь үл мэднэ. Заримдаа түүний хоронд хордсон хүмүүс өөрийг нь хэн нэгэн чадсан тухай түүнд ирж хорсонгуй ярих нь энүүхэнд. Тэр бүхнийг мань эр чив чимээгүй "Өө, тийм үү? За, за” хэмээн юу ч болоогүй юм шиг сонсч чаддаг байлаа.
   
Увайгүй, хүний үнэргүй байдлаараа мөлхөө өвс шиг хүн хүнд очоод наалдаж чадсан түүнийг эрх баригчдыг ч, сөрөг хүчний нөлөө бүхий нөхдүүдийг ч ер нь улс төрийн хүрээнийхэнг бүгдийг нь атгачихсан гэхэд хилсдэхгүй. Аалзны тор мэт хаа сайгүй хэрсэн түүний хор найруулгын сүлжээг зад татаж чадах хүн өнөөхөндөө Монголд хаана ч алга юм. Цусанд нь дотор хүний бөөм нэвт шингэсэн, царайд нь эрдэм мэдлэгтэйн төрх илэрсэн тэр хүнийг "Цагаан харх” хэмээх улс төр, гэмт хэргийн бүлэглэлийнхэн "Ордны тул” хэмээн нэрийдэн хамгаалалтандаа байлгадаг гэж нэг ч монгол хүн мэдэхгүй байх. Мэдэх ч бүү хэл зүүдлээ ч үгүй. Эдийн засаг, хууль, цагдаагийн албадад бууны нохдоо зай завсаргүй тавьж орхисон "Цагаан харх” нийгэмлэгийнхэн түүнийг нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах, хэрэгтэй үед хэдэн зуун хүний амиар ч хамаагүй сольж авах төлөвлөгөөтэй байдаг юм. Яагаад гэвэл "Цагаан харх”-ынхан түүнийг алдана гэдэг хороо цэрэг мэргэн буудагчаа, хөлбөмбөгийн баг гол довтлогчоо алдахтай яг адилхан билээ. Албан тушаалтан эр бизнесмэнийг хэсэг зуур таг дуугүй харж байснаа "За, гарах уу? Чамд яриа байхгүй бол одоо өөр юу байхав дээ” гэв. Мөнгөний төлөө хоёр нүдээ ухаад ч өгөхөөс буцахгүй бизнесмэн эрийг тэр юу бодож байгааг сайн мэдэж байлаа. Хоолыг нь ахиухан өгөөд байвал дуу нь чангаран хот, хороогоо хавь орчныхноосоо харамлан тасчих нь холгүй байдаг тэжээвэр нохой шиг тэр эрд мөнгөний сургаар хүн алах зэрэг бол юу ч биш гэдгийг тэрбээр сайн тооцоолсон.
   
Түүний тэрхүү юу ч хийхээс буцахгүй зоримог, түрэмгий чанарыг олж хараад албан тушаалтан эр өөрийнхөө гар, хөл болгож авсан билээ. Бизнесмэн албан тушаалтан эрийн асуултад хариу болгон "Яаж ч бодсон чамгүй их мөнгө хаяж таарах нь тодорхой. Та нар дансанд мөнгө хийчихсэн бол би юу гэхэв. Ярьснаараа л бүгдийг дуусгачихъя” гээд суудлаасаа босов. Албан тушаалтан эр түүнийг яг л ингэж хэлэхийг мэдэж байсан ажээ. Тэрбээр "Урьдчилгаа хэдэн төгрөг өгөхгүй бол тэр хөдөлж өгөхгүй хүн. Мөнгө байвал юу ч харин хийчихнэ. Осолтой хүн дээ. Бүх зүйл дууссаны дараа эвгүйтээд ирвэл "Цагаан харх”-ынханд захиалга өгчихнө. За даа, ер нь ч аль тохиолдолд тэгчихсэн нь дээр байх” хэмээн бодсоноо, "За, гарцгаая” гэж нүүрэндээ нэг их худлаа инээмсэглэл тодруулав. Бүх л үеийн турш монголчуудын хувь заяагаар тоглогчдын хуйвалдаан орогногчдын үүр болсон саарал ордны хойд хаалгаар төд удалгүй мөнөөх бизнесмэн эр цуваа намируулсаар гарч одлоо. Юун түрүүн тэрбээр банк орж дансаа шалгахыг бодож байв. "Мөнхийн ашиг сонирхол гэж байдгаас мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй” гэдэг үгийг байнга хэлэх дуртай тэр эрд хэдэн зуун саяар яригдах ашгийн төлөө нэг хүний амь насыг хөнөөхийг зохион байгуулах явдал бол даанч амархан ажил байлаа.

ГУРАВ. ГАНЦААРДАЛ
Зоригийг өглөө орцноосоо гарахад үүдэн дээр нь нэгэн золбин гөлөг сүүлээ хөдөлгөн гаслан угтдаг болоод тав, зургаан хоног болов. Эхэндээ тэрбээр гөлгийг анзаардаггүй байснаа сүүлийн хоёр удаад нь маш сүрхий анзаарлаа. Хоол горьдоод ч тэгж байгаа юм уу, тэр гөлөг нэг л их будант нүдээр өөрийг нь ширтэхийг Зориг хараад "Энэ муу амьтан ингэж явах ч гэж дээ” хэмээн өрөвдсөн юм. Тэгэхдээ л тэр гөлөг учирлаад ч байгаа юм уу, уйтгарлаад ч байгаа юм уу, ер бусын сонин харцтай байхыг Зориг харсныхаа дараа нэг л зүйлийн тухай маш их боддог болсон билээ. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн хамгаалал. Яг л энэ золбин гөлөг шиг уйтай нүдээр монголчуудын олонхи хардагийг Зориг мэднэ. 1990 оны хавар түүний үгийг бишрэн дагаж, сайн сайхан ирээдүйн төлөө амь амьдралаа золиослохоос ч буцахгүй байсан тэр олон хүмүүсийн ихэнх нь орчин тойрноо даанч дээ гэмээр будант нүдээр хардаг болсныг тэрбээр сайн мэднэ. Тэр үед тэдгээр хүмүүс юу хүсч, юу мөрөөдөж байсан нь тодорхой. Ийм гунигт, ийм зовлонт амьдрал хүсээгүй гэдэг нь лавтай. Энэ тухай бодохоор Зоригт хүнд байдаг билээ. Тэр өөрөө бүхний өмнө буруутай юм шиг л болчихдог юм. Тэгээд л тэрбээр зовлонт гөлөгний нүдийг харснаасаа хойш нийгмийн хамгааллын талаар өмнө нь бодоогүйгээр их боддог болсон юм. Бээлийнхэн чинээ тэр гөлгөнд тэжээх эзэн дутаж байгаа юм шиг монголчуудад өнөөдөр төрийн ивээл,  хайр дутаж байгаа юм шиг түүнд санагдсан. Тийм болохоор л тэр нийгмийн хамгааллыг яаж Монгол оронд бодитой зүйл болгох вэ гэж олон шөнө нойроо хугаслан бодсон юм. Тэгж бодох бүхэнд нь шударга ёсны тухай ойлголт тархи толгойг нь зай завсаргүй зовоох болсон билээ. Энэ тухай тэрбээр зарим нөлөө бүхий албан тушаалтнуудтай санаа бодлоо солилцох гэж үзээд даанч дээ гэмээр урам нь хугарсан юм.
   
Үнэндээ Монголын нэр нөлөө бүхий улс төрчид дэндүү жижигхэн зүйлийн төлөө, албан тушаалын төлөө, эрх мэдлийн төлөө, нам, бүлгийнхээ эрх ашгийн төлөө л ажилладаг болохоос биш олон нийтийн төлөө гэсэн өчүүхэн ч сэтгэлгүй байдаг юм байна гэдгийг тэр мэдээд учиргүй их ганцаардаж байгаагаа ойлгосон юм. Тэгээд ч тэр зориудаар тэдгээр хүмүүст санаагаа ойлгуулах гэж "Аливаа улс төрч хүний хувьд нэгдүгээрт, улс, орны эрх ашиг хоёрдугаарт, нам бүлгийн эрх ашиг гуравдугаарт, хувийн эрх ашиг нь байх ёстой” хэмээн хэлж ч үзсэн. Түүний үгийг хүлээж авч байгаа хүн хүний урманд нэг ч байгаагүй. Монголын улс төрийн амьдрал өнгөн дээрээ хоёр том хүчний өрсөлдөөн дунд явагдаж байгаа юм шиг байвч хэрэг дээрээ цөөн хэдэн хүний хуйвалдаанаар шийдвэрлэгдэж байгааг Зориг мэдсэнээсээ хойш "Энэ хуйвалдааны сүлжээг л задлах хэрэгтэй. Тэгвэл бүх зүйл өөр болох юм байна. Энэ янзаараа бол Монгол улс мафийн сүлжээнд автах нь гарцаагүй боллоо. 1990 онд бид өөр зүйлийн тухай ярьж байсан. Тэр үед ярьж байсан зүйл маань маш өөр зүйл болон хувирчээ. Бид ардчиллыг Монгол оронд авчирсан нь үнэн. Гэхдээ улс төрийн хүчнүүдийн хуйвалдаан эдийн засаг, цагдаагийн нууц сүлжээ бий болгох гэж авчраагүй. Одоо цаг үе биднээс өөр зүйл шаардаж байна. Харамсалтай нь, ойлгохгүй байгаадаа биш, дургүй байгаадаа энэ тухай ярихгүй байна. Ардчилсан хүчний Засгийн газруудыг ойр ойрхон унагаад байгаа нь шударга ёсны төлөө биш, эрх мэдлийн төлөө л хийгдэж байна. Энхсайханы Засгийн газар ч, Элбэгдоржийн Засгийн газар ч муудаа унаагүй.
   
Зөвхөн эрх мэдлийн л өрсөлдөөн. Дараагийн сонгуульд ялах хүсэлдээ автсан Ху намынхан л ямар ч тохиолдолд эрх баригчдын Засгийн газрыг унагахын төлөө саналаа өгөх нь тодорхой. Эрх баригчид болохоороо бүлэглэлд хуваагдан бие биенийхээ эсрэг санал өгөөд байгаа нь ойлгомжгүй юм. Мэдээж үүний цаана зөвхөн эрх мэдлийн төлөөх шуналын малгайг нь соливч толгой нь хэвээрээ үлдээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодорхой бус шалтгаанаар унагаад байгаа нь ойлгомжгүй юм. Эцсийн дүнд эрх мэдэлтнүүд биш ард түмэн л хохирч байна” хэмээн дотроо хий л санааширдаг болсон билээ. Зориг энэ талаар зарим нөхөдтэй ч ярьсан. Гэвч тэдэнд хэн нэгэн өөрийн талын хүнээ Ерөнхий сайд болгох, дараа нь бусад албан тушаалын бялууг хэрхэн хуваах нь сонин байхаас биш түүний ярьж буй, хүсч буй шударга ёс, нийгмийн хамгаалал огтхон ч падгүй байдаг байв. Зоригийг энэ өглөө гэрээсээ гарахад нь нөгөө муу золбин гөлөг гунигт нүдээр харсаар л угтав. Тэрбээр халаасаа хий дэмий л тэмтэрснээ "Энэ муу гөлгөнд цадтал нь хоол өгье байз. Өнөөдөр амжихгүй нь дээ. Маргааш өглөө л санаж байгаад хооллохоос” гэж амандаа үглэснээ ажил руугаа хавтсаа сугавчлан алхлаа. Тийн явах замдаа "Алийн болгон бид ингэж хоорондоо өстэй юм шиг уралцаж, хий дэмий цагаа өнгөрөөж байхав. Гол нь зөвшилцье. Зөвшилцлөөр л бүхнийг шийднэ шүү дээ. Маргалдаж сөргөлдсөнөөс үр дүн гарахгүй. Намын улс төрийн зөвлөл дээр энэ тухай ярих л хэрэгтэй. "Нэг удаа ч атугай өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавья” гэж хэлье” хэмээн бодож байлаа. Зөрөн өнгөрч буй хүн бүхэн л мөнөөх зовлонт гөлөг мэт аврал эрсэн нүдээр түүнийг харах шиг болоход түүнд эвгүйрхэх сэтгэл өөрийн эрхгүй төрж байв.

Үргэлжлэл бий...


Category: Уран зохиол | Views: 1057 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024