+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2015 » February » 12 » Зүрхэнд мөнхөрсөн хайр минь өгүүллэг
6:54 PM
Зүрхэнд мөнхөрсөн хайр минь өгүүллэг

 

Зүрхэнд мөнхөрсөн хайр минь өгүүллэг

 

 

 

Тамираа үзэгээ аван дэвтэрээ нээлээ. Хайрт минь чамдаа би энэ өдрийн мэндийг хүргье. Чамтайгаа учирсанаас хойш хөтөлж

 

ирсэн тэмдэглэлдээ өнөөдөр сүүлийн бичлэгээ бичиж байна. Би жаргалтай байсаан,чи минь наддаа богино хугацаанд ч гэсэн гайхамшигтай хайрыг амтлуулсан. Хайрт минээ тэмдэглэлийг минь уншаад амгалан нойрсдоо. Шүглийн дуу тасхийн тэмцээн ч эхэллээ. Өсвөр үеийн хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөөх тоглолт ид өрсөлдөөнтэй явагдаж байв. Тамираа ангийнхантайгаа нийлэн орилон багаа балиашигласаар...тэмцээн ид ширүүн өрсөлдсөөр Ганбаярын баг цөөхөн оноогоор хожиж аварга боллоо. Ганбаяр энэ тоглолтон дээр багын ахлагчийн үүргээ гүйцэтгэж багаа авч гарлаа. Тоглож байхад нь энд тэндээс охид Ганбаа чи шүү,9-өө чи саак шүү хэмээн орилолдоно. Ганбаяр ч шилдэг тоглогч болон тэдний багынхан бөөн баяр.

10 ангид байхдаа би чинийхээ тэр л тэмцээнийг хамгийн сүүлд үзэж дэмжсэнсэн. Тэр өдөр чи минь үнэхээрийн сайн байсан шүү,би чамаараа ямар их бахархаж байсан гээч.
Тамираа баяр хүргье хайраа гээд хүзүүдэн хошуун дээр нь үнсэхэд охид атаархалын харц чулуудан шивэр авир хийлдэцгээв.
-энэ Ганбаа одоо энэ нэг хачин жижигхэн юманд юунд нь болдог байнаа.
-харин тиймээ хариугүй л юм харагдаж байна ш дээ. Бас тийм ч хөөрхөн биш л юм байна ш дээ ,энэ охин ч дээ удахгүй байхаа, Ганбаагын дугаарыг яаж олох вэ гэтэл нэг нь
-наад хоёр чинь харин ч удаж байгаа ш дээ дандаа л хэлхэлдээд хамт явж байдагийн,энэ эрчүүдийг ойлгохгүй юм гэх мэтээр ярилцана.
Тиймээ хайрт минь би тэр бүх яриаг сонсоход үнэхээр хэцүү байдаг байсан. Гэхдээ чи минь наддаа байгаа болохоор би огт тоохгүй өнгөрөөдөг байсаан.
Чи минь дунд зэрэгийн нуруутай,жаахан майгадуу хөлтэй,чиний минь цэвэрхэн царай,өөртөө таарсан ихэмсэг байдал,стильтэй хувцаслалт,чадварлаг тоглолт зэрэг нь охидуудыг галзууруулах дөхдөг байж билээ. Чи минь бусадтай тэр болгон нээлттэй харьцаад байдаггүй ч найз нөхөддөө тусархаг,юм юмандаа авъяастай. Тиймдээ ч бүгд чамайг минь хүндлэн харьцдаг,үгийг чинь сонсдог болчихсон.
Би яахав нийтэч,сэргэлэн,хэнтэй ч эвийг нь олоод харьцчихна,таалагдаагүй зүйлээ шууд нүүрэн дээр нь хэлчихдэг их шударга зантай, энэ зангаасаа болж чамайгаа олон ч удаа эвгүй байдалд оруулж байсан байх даа. Чи минь минийхээ өөртөө итгэлтэй занд дуртай гэж хэлж байсан,жижигхэн, тэр гээд онцлоод хэлчих ч юмгүй бор охин намайгаа яаж тоосон юм бол доо. Бид хоёрыг ангийнхан их хүндэлдэг,надаас бас жаахан эмээдэг байсан байхаа тэ. Багш нар нь ч гэсэн хөөрхөн зөв үерхэж байгаа,сургуулийн урдаа барьдаг сурагчид хэмээн байнга л магтана. Бидний эцэг эхчүүд ч бас бид хоёрын үерхэлийг их дуртай хүлээн зөвшөөрдөг байж билээ. Бид хоёрын бүх юм яагаад тийм амархан байсан юм болоо.
Би чамтайгаа танилцсанаа учрах тавилантай байсан болоод л тэр гэж боддог.
Анх 6-аар ангид хоёулаа нэг өдөр шилжиж ирж билээ. Гэтэл ангийн хөвгүүд намайг шоолон:ямар жижигхэн юм бэ,чи арай анги алгассан юм биш биз,манай анги ингээд нэг хөөрхөн хулганатай боллоо,бас царай нь бов бор гарыг нь ээ гээд элдэвээр хэлцгээхэд би ямар их ичиж байсаныг чи минь төсөөлөхгүй л дээ. Охидууд харин чамайг минь харан хөөрхөн баньд ирлээ дээ,ямар их зантай юм бэ гэцгээгээд л. Гэтэл чи минь намайг өмөөрөн: та нар болиочээ,яасан ичдэггүй юм бэ,охин хүүхэд шоглоод гэтэл хөвгүүд өө за за нэг өмөөрөн хамгаалагч гараад ирэх нь...би тэгэхэд бүр их ичсэн шүү хайрт минь. Тэгтэл та нар хоорондоо маргалдаж байтал багш орж ирээд бид хоёрыг нэг ширээнд суулгаснаар бидний нөхөрлөл эхэлсэнсэн. Гэр ч ойрхон болохоор байнга хамт явна. Намайг өглөө хичээлдээ явахаар гараад иртэл чи минь аль хэдийн ирчихсэн замын тэнд хүлээж зогсдогсон. Анхандаа ангийнхан шоолон,охидууд чамайг минь их өдөж,нүүр өгөхгүй болохоор нь намайг их дарамталдаг байсан ш дээ хэхэ. Ийнхүү он цаг урссаар нэг л мэдэхэд 8 дугаар ангиа төгсөх болчихсон хонхны баярын тухай ярьцгааж эхэлэв.
Хонхны баярын зугаалгаар явж байхдаа бид нар нилээн хол газар алхсандаа. Тэгэхэд чи минь намайгаа ядарчихлаа гээд л үүрэх гээд,би тойрч зугатаад. Тэгэхэд үнэндээ үнэхээр их хүсэж байсан ч бас жаахан санаа зовоод больчихсон юм л даа. Чи минь яаж амжуулахаараа бүхнийг ингэж зохицуулж чаддаг байнаа. Би ч уг нь харагдаж байгаа шигээ тийм ч сул охин биш тэ. Яагаад ч юм чамайгаа харахаар л эрхлээд байдагийн. Бүгдээрээ Түшигийн зусланг тэр өдөр ёстой нэг эзэгнэцгээж билээ. Өдөржин сагс, хөлбөмбөг,гар бөмбөг тоглож сүүлдээ халууцсан амьтад усаар байлдаад л. Тэмцээн болгон дээр чи минь од шиг гялалзаж байсан шүү. Орой нь бүгдээрээ тойрч суугаад Баясаа гитараа дараад бие биенээ налан суугаад дуулцгаагаад л. Чи санаж байна уу тэгэхэд тоо тоолоод алдсан нь авъяасаа үзүүлдэг тоглоом тоглож байсан даа. Гэтэл би алдаад ямар авъяас үзүүлэхээ мэдэхгүй сандарч байтал чи минь зүгээрээ миний найз нэг дуу эхэлчих найз нь түрээд өгье гэж намайг зоригжуулаад. Би ч за гээд л Ариунаагын “Анхны хайр”ыг эхлээд дуултал бүгд чимээгүй болж билээ. Би нэг бадагийг дуулаад зогстол чи минь дуугаа дуусгалдаа гэхээр нь тэр дууг чамдаа зориулж бүх бадагийг нь зүрх сэтгэлээсээ дуулж байсан. Дууссан чинь ганц нэг охид нулимасаа арчаад та нар бүгд алгаа ташаад,багш бүр гайхчихсан хөөх манай Тамираа чинь ийм сайхан дуулдаг байсан юм уу. Ёстой мэдээгүй явсан байна ш дээ. Чи минь харин надад юу ч хэлэлгүй өөдөөс минь хараад мартахын аргагүй сайхан нүдээр баяр хүргэж билээ.

 

 

 

Category: богино өгүүллэг | Views: 1798 | Added by: Admin | Rating: 1.7/3
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024