+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » July » 26 » Загвар өмсөгч::Топ модель О.Уянга: Би хэн нэгэнд таалагдах гэж хичээж амьдардаг хүн биш
8:20 PM
Загвар өмсөгч::Топ модель О.Уянга: Би хэн нэгэнд таалагдах гэж хичээж амьдардаг хүн биш

Загвар өмсөгч::
Топ модель О.Уянга: Би хэн нэгэнд таалагдах гэж хичээж амьдардаг хүн биш


"Miss Mongolia-2006” наадмын "Мисс модель” өргөмжлөлт, "Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагналт, "Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналт, топ модель О.Уянга загварын ертөнцөд авьяас чадвараа таниулсан хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг.

Боловсрол, мэдлэгтээ чамгүй анхаардаг тэрбээр өдгөө урд хөршид сурч буй бөгөөд өнгөрсөн сард бүх хятадын хэмжээнд зохион байгуулагддаг "China Bridge” хятад хэлний тэмцээний тэргүүн байрт шалгарсан билээ.

Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Бүх хятадын хэлний тэмцээнд амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Ямар сургуульд аль чиглэлээр сурч байгаа вэ?

-Баярлалаа. БНХАУ-ын шилдэг сургуулиудын нэг болох Shandong их сургуульд олон улсын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа.

Өнгөрсөн сард бүх хятадын хятад хэлний хамгийн том тэмцээн болох "China Bridge”-д оролцоод тэргүүн байрт орсон. Энэ тэмцээнийг хятадын "CCTV” телевизээс бас хамтран зохион байгуулдаг юм билээ. Тэмцээний шалгаруулалт сар гаруй хугацаанд үргэлжилсэн.

-Тэргүүн байр эзэлсэн гэдгээ мэдээд хамгийн түрүүнд юу мэдэрсэн бол?

-Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж чадсандаа үнэхээр их баярласан. Тэмцээний ялагчийг зарлах яг тэр мөчид "Монголын Уянга” гэж эх орноор минь овоглож дуудахад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, бахархалтай санагдсан даа.

-Тэмцээнд нийт хэчнээн хүн өрсөлдсөн бэ. Шалгаруулалт нь яаж явагддаг вэ?

-Энэ тэмцээнд оролцохын тулд сургууль дээрээ зохиогдсон хятад хэлний тэмцээнд амжилт гаргах ёстой.

Манай сургуульд л гэхэд хятад хэлний мэдлэгээрээ тэргүүлсэн хүүхдүүд хоорондоо өрсөлдөж эхний дөрвөн байрт орсон нь энэ тэмцээний эрхийг авсан. Тиймээс Хятадын бүх мужаас ирсэн шилдэг оюутнууд хоорондоо өрсөлдлөө.

Миний араас Африкийн охин, Энэтхэг залуу, Орос болон Солонгосын охид шагналт байранд орсон. Бүх Хятадын хятад хэлний хамгийн том тэмцээнд тооцогддог болохоор их нэр хүнд дагуулдаг юм.

-Хятад хэлийг бүр дунд сургуульд байхаасаа эхэлж судалсан гэл үү. Одоо тэгвэл бараг "ус цас” болох нь аргагүй юм?

-Тийм ээ, хятадаар чөлөөтэй ярьж бичнэ. Гэхдээ дунд сургуульд байхаасаа эхэлж хятад хэл сураагүй.

Харин энэ тэмцээнд өрсөлдсөн бусад орны хүүхдүүд ихэвчлэн дунд сургуульд байхдаа юмуу аль эсвэл зургаа, долоон жил хятад хэл судалсан байсан.

Миний хувьд, урьд нь Бээжингийн загварын агентлагт ажилладаг байхдаа хятадаар муугүй ярьж сурсан. Яг зорилго тавьж судлаагүй боловч тухайн орчинд нь ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд өөрийнхөө оролдлогоор л сурч байлаа.

Тэгж байгаад аяндаа цэвэрхэн ярьдаг болчихсон байх.

-Тэгвэл яг ном ёсоор нь хэдийнээс эхэлж судалсан хэрэг вэ?

-Хятадаар бичиж, ном ёсоор нь сурсанд тооцвол хоёр жил болж байна. Гэхдээ одоо надад хятад хэлний хувьд ойлгохооргүй зүйл байхгүй л дээ.

-Тэмцээний тэргүүн байрын шагнал юу байв. Ямар нэгэн өргөмжлөл, бусад зүйл дагалддаг болов уу?

-Байлгүй яахав. Цом, өргөмжлөлөөс гадна надад маш их нэр хүндийг авчирсан. Мөн хятадын томоохон сургуульд сурах, тэтгэлэгт хамрагдах төдийгүй сургууль болон мужийнхаа бүхий л арга хэмжээнд оролцох эрхтэй болдог юм билээ.

Би ирэх сард эхлэх улсын хэмжээний тэмцээн буюу хамгийн сүүлчийн шалгаруулалтад нь оролцохоор бэлтгэж байна.

-Сургуулийнхан тань үнэхээр сэтгэгдэл өндөр байгаа нь тодорхой биз ээ?

-Тийм ээ, Shandong их сургуулиас надад "Оны шилдэг оюутан” шагнал гардуулсан.

-Сурахын хажуугаар томоохон шоу тоглолт, загварын арга хэмжээнд байнга оролцдог уу?

-Мэдээж хэрэг, загварын долоо хоног болгонд Бээжин явж шоундаа оролцож байгаа.

Энд бас хичээл ном маань багагүй байдаг учраас тэр болгон шоу тоглолтод оролцож амждаггүй юм.

Харин томоохон шоу тоглолт, арга хэмжээнүүдэд заавал оролцоно оо. 2009 онд Хятадын Намнинг хотод болсон моделиудын тэмцээнд нэгдүгээр байр эзэлж, тус тэмцээний шүүгчдийн саналын дагуу "China Bentley” компанийн агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллах болсон.

-Олон улсын загварын болон миссийн тэмцээнд оролцох санал ирж байгаа юу?

-Монголд амьдрахаа болиод нэлээд удаж байгаа болохоор тиймэрхүү санал ховордсон. Гэхдээ би Монголын Дизайнеруудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл” наадам болон томоохон хэмжээний загварын шоунуудад тогтмол оролцдог.

-Хүний нутагт сурч, амьдарч байгаа хэдий ч эх орноо санагалзах үе бишгүй л байдаг байх даа?

-Яг оюутны сайхан, тайван амьдрал дунд байгаа болохоор гайгүй. Цаг хугацаа ч хурдан юмаа. Нэг л мэдэхэд өдөр хоног харвасан сум шиг урсчихсан байх юм. Хичээлдээ суугаад хажуугаар нь энд тэнд илтгэл тавиад л…

Би ч ер нь өөрийнхөө цаг хугацаанд их харам хүн. Нэг хором бүрийг ч зүгээр суулгүй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг.

Хятад хэдийгээр ойрхон ч гэсэн, гэрээсээ хол байна гэдэг хааяа хэцүү л санагддаг. Хэдийгээр нас биед хүрсэн ч гэлээ ээж аавыгаа их санана шүү дээ.

Монголд очихоороо зав л гарвал гэрийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг.

-Чөлөөт цагаараа юу хийж байна даа. Хөөрхөн нохойтой болсон байна лээ?

-Тийм ээ, 18 жил хамт амьдарсан Бэйби нохой маань өнгөрөөд багагүй хугацаа өнгөрлөө. Харин есөн сарын өмнөөс Жекитэйгээ хамт байх болсон. Одоо бүр томроод яг л чоно шиг харагдаад байгаа.

-Энэтхэг үндэсний сари, панжаби өмсөх дуртай юм шиг санагдсан. Энэ төрлийн хувцас цөөнгүй байдаг бололтой?

-Сари өмсөх их дуртай. Монголд өмсөхөөр хүмүүс гайхаад байдаг ч ер тоодоггүй. Би хэн нэгэнд таалагдах гэж хичээж амьдардаг хүн биш. Зарим үед их хэцүү шүү дээ. Миний тухай элдэв янзын худал мэдээлэл гаргаад л… Сүүлдээ би бүр нүдэн балай, чихэн дүлий явдаг болсон.

-Тэр ч тийм шүү?

-Яахав завтай, бас амтай хүмүүс нь худал үнэн юм яриад л явдаг юм байгаа биз. Харин би өөрийнхөөрөө, энгийн сайхан амьдралаар аз жаргалтай явж байна.

Миний бодлоор манай мисс моделиуд дунд улсын хэмжээний оюун ухааны тэмцээнд оролцож, өндөр байр эзэлж байсан хүн  лав байхгүй ээ. Би үүгээрээ моделиудын дунд шинэ хэмжүүр бий болгосон байх гэж бодож байна.

Одоо манайхны "Модель бол хоосон толгойтой, тэнэг хүүхнүүд” гэж боддог нь жаахан ч атугай арилна биз дээ.

-Таныг нэлээд шүтлэгтэй байх гэж бодлоо?

-Үгүй ээ, надад ямар ч шүтлэг байхгүй. Би ээж аавдаа болон өөртөө итгэдэг. Тэгээд л болоо.

Р.Мөнгөн

WWW.T1771.TK





Category: Загвар өмсөгч | Views: 1314 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024