Загвар өмсөгч:
Загвар өмсөгч О.Билгүүн кино урлагт хөл тавилаа
"Монгол модель” агентлагийн загвар
өмсөгч, 2011 оны "Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн
О.Билгүүн кино урлагт хөл тавьжээ. Тэрбээр өнгөрсөн жил БНСУ-д болсон
"Азийн шинэ нүүр царай” шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ үеэр
нь Өмнөд Солонгосын хэд хэдэн телевизээс хамтарч ажиллах, кино,
рекламанд тоглох санал тавьж байсан удаатай гэдэг.
Дэлгэцийн болоод рекламны томчуудын
анхаарлыг татаж эхэлсэн О.Билгүүн харин эхлээд монгол кинонд тоглохыг
хүссэн бололтой "MN-25 суваг” телевизийн бүтээл "Би хайртай” кинонд гол
дүр бүтээжээ.