2013 оны гуравдугаар сарын 03-ны үдэш байлаа. Сараа энэ жил 11 дүгээр анги төгсөх юм. Олигтойхон сургууль авахын тулд хичээлээ давтаж, түүний хажуугаар нь Facebook руу байнга ордог зуршилтай. Гэхдээ энэ удаа компьютерийнхээ ард суусангүй. Тэрбээр шинэхэн нөүтбүүкнийхээ ард сууж байв. Харин аав, ээж хоёр нь тэр орой найз нарын хамт ямар нэгэн баяр тэмдэглэх гээд явсан байжээ. Энэ завшааныг ашиглан ном, дэвтэрээ хойш нь тавьж, найз нартайгаа фейсбүүкээр чаатаж суулаа.
Удалгүй оройн 10 цаг болжээ. Ээж рүүгээ ярьтал “Мөд ирэхгүй, миний охин унтаарай” гэхийг нь сонсоод өөрийнхөө -SaraNZQ13” чат руугаа оров. Тэнд YoungLover69 гэсэн нэртэй хүнээс найзаараа бүртгэж авахыг хүссэн хоёр ч хүсэлт ирсэн байхыг харлаа. Тэгээд охин түүнийг бүртгэж аваад түүнтэй чаатлаж эхлэв. Үл таних хүн түүний нэг ангийн охиныг таньдаг гээд өөрийгөө Фэйсбүүк дээрээ найзаараа нэмэхийг хүсчээ. Охин ч итгэмтгий нь аргагүй тэр дор нь түүний хүсэлтийг биелүүлж орхилоо.
Харин энэ дор Сараагийн үл таних хүнтэй чааталсан яриа байгааг уншигч танд тэр хэвээр нь хүргэе.
YoungLover69: Би чиний зургийг харж байна.
YoungLover69: Хөөх! Чи хөөрхөн юм аа!
SaraNZQ13: Тийм байна уу? Чи тэгэж бодож байна уу?
YoungLover69: Чи их сайхан үстэй юм.
SaraNZQ13: Баярлалаа.
YoungLover69: Бас чиний нүд их гоё юм аа.
SaraNZQ13: Харин хүмүүс чиний хамгийн гайгүй юм чинь нүд чинь гэдэг юм.
YoungLover69: Бас чи хөөрхөн хамартай юм.
SaraNZQ13: ккк, ямар инээдтэй юм бэ.
YoungLover69: Бас их гоё хүзүүтэй юм байна.
SaraNZQ13: За, за ойлголоо. Баярлалаа.
YoungLover69: Бас чи их гоё биетэй юм.
SaraNZQ13: Хөөе…
YoungLover69: Бас чи их сайхан зүрхтэй юм.
SaraNZQ13: За, за одоо боль оо.
YoungLover69: Би чиний дотор эрхтэнүүд их сайхан гэдэгт итгэж байна.
SaraNZQ13: Юун аймаар юм бичээд байгаа юм бэ?
YoungLover69: Би тэднийг хармаар байна.
SaraNZQ13: Баяртай.
YoungLover69: Би чамайг янзлаад дотор эрхтэнийг чинь харна.
SaraNZQ13: Хөөе, намайг тайван байлга. Тэгэх үү?
YoungLover69: Би гараа чиний гэдэс, дотор руу шургуулмаар байна.
SaraNZQ13: Болиоч, чи өвчтэй амьтан бэ!
YoungLover69: Би чиний эрхтэнүүдийг нэг нэгээр нь эвтэйхэн гаргаж ирнэ.
SaraNZQ13: Би чамайг болихгүй бол цагдаад мэдэгдлээ шүү.
YoungLover69: Тэгээд гэдэс дотрыг чинь энхрийлэн үнсээд...
SaraNZQ13: Болиоч, чи.
YoungLover69: Чиний ходоодыг илнэ.
SaraNZQ13: Чи сэтгэл мэдрэлийн өвчтэй новш байна даа!
YoungLover69: Тэгээд эрхтэнүүдээр чинь хэдэн цаг тоглоно доо.
SaraNZQ13: Би чамайг хаслаа.
YoungLover69: Сараа.
YoungLover69: Сараа!
YoungLover69: Сараа!
YoungLover69: Сараа!
YoungLover69: Сараа!
SaraNZQ13: Чи яах гээд байгаа юм?
YoungLover69: Чиний цусыг юүлмээр байна.
SaraNZQ13: Шархадны новш, зайлаач!
YoungLover69: Би чамайг харж байна.
SaraNZQ13: Зайл, цаашаа!
YoungLover69: Сараа би үнэхээр чамайг харж байна.
SaraNZQ13: Өө, тэгдэг гэсэн.
YoungLover69: Би чиний хөдөлгөөн бүрийг чинь яг одоо харж байна.
SaraNZQ13: Харагдаарай.
YoungLover69: Тийм ээ. Баталж чадна шүү.
SaraNZQ13: Зайл, царай муут аа.
YoungLover69: Би чамайг харж байна.
SaraNZQ13: Хэрэв харж байгаа юм бол хаана байгааг минь хэл л дээ.
YoungLover69: Гэртээ байна.
SaraNZQ13: Тэгээд… Юу гэж!
YoungLover69: Нөүтбүүкнийхээ ард сууж байна.
SaraNZQ13: Ха ха… Тэгээд!
YoungLover69: Буйдан дээрээ сууж байна.
SaraNZQ13: Аймаар биш байна. Хэн ч ингэж таана.
YoungLover69: Сараа, намайг хаана байгааг асуугаач!

SaraNZQ13: OMG. Тэнэг минь, тайван байлгаад өгөөч!
YoungLover69: Хэрэв чи намайг хаана байгааг асуувал би чам руу дахиж бичихгүй.
SaraNZQ13: За, яахав. Хэрэв үнэхээр бичихээ болих юм бол…
SaraNZQ13: Тэгээд чи хаана байгаа юм?
YoungLover69: Гэрт.
YoungLover69: Нөүтбүүк дээрээ юм бичиж байна.
YoungLover69: Танай буйдангийн ард нуугдаж байна.
Шөнө дүлээр гэртээ ирсэн Сараагийн эцэг, эх хоёр гэр нь нэг л чив чимээгүй, таг харанхуй байсанд жаахан гайхав. Сараагийн өрөөнд ороод ээж нь ухаан алдан унажээ. Эцэг нь толгойгоо шаан гаслан уйлж, орь дуу тавилаа. Энэ ч аргагүй. 16-хан настай Сараа охин өрөөнийхөө голд цусандаа хутгалдан хэвтэж байлаа. Охиныг толгойноос нь авахуулаад хутгаар хүү татаж, хамаг дотор эрхтэнийг нь гаргаж хаясан байлаа. Цустай хутгыг охины гуяанд зоогоод орхисон байжээ.
Цагдаагийнхан охины нөүтбүүк дээр уншигч таны саяхан уншиж өнгөрсөн чаатны программ ажилласан хэвээр байсныг илрүүлсэн ажээ.
Харин цагдаа нар энэ хэргийн учрыг олж чадаагүй өнгөрсөн байна. Тэр нөүтбүүкийг Сарааг алуулахын урд өдөр аав нь төрсөн өдрийн бэлэг болгон худалдан авч өгсөн байжээ. Гэвч тэрхүү автомат хариулагчтай чаатны программ хэрхэн суусан байсны учир нь ч олдоогүй өнгөрсөн байна. Сараагийн алуурчин эдүгээ бас л бидний дунд алхаж яваа байх.

Харин цагдаа нар энэ хэргийн учрыг олж чадаагүй өнгөрсөн байна. Тэр нөүтбүүкийг Сарааг алуулахын урд өдөр аав нь төрсөн өдрийн бэлэг болгон худалдан авч өгсөн байжээ. Гэвч тэрхүү автомат хариулагчтай чаатны программ хэрхэн суусан байсны учир нь ч олдоогүй өнгөрсөн байна. Сараагийн алуурчин эдүгээ бас л бидний дунд алхаж яваа байх. - See more at: http://www.wikimon.mn/content/58189.shtml#sthash.1QI0f0jS.dpuf