+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » August » 21 » Брэнд::Tiffany & Co: Галыг тахигч брэнд
7:21 PM
Брэнд::Tiffany & Co: Галыг тахигч брэнд

Брэнд::
Tiffany & Co: Галыг тахигч брэнд
Тансаг хэрэглээний эд зүйлс нийлүүлдэг Tiffany & Co бол алдартай компаниудын нэг. Энэ компани хэрхэн бишрүүлэн татах хүчтэй брэнд болсныг ойлгохын тулд түүний төлөвшлийн үе шатууд хийгээд стратегийг сайтар авч үзэх хэрэгтэй.
   
• Нью-Йорк. Tiffany & Co компани 1837 онд байгуулагдсан цагаасаа Нью-Йоркт суурьшжээ. 100 гаруй дэлгүүр хоршоо нь дэлхий даяар тархан байрласан байдаг ч энэ компанийг шууд Нью-Йорктой холбон төсөөлдөг.
    
• Хар хөх өнгө. Худалдааны тэмдэг нь нэг ёсны сонгодог билэгдэл болсон хар хөх өнгийн хайрцаг энэ компанийн онцлох тэмдэг мөн. Ийм өнгийн дэвсгэр дээрхи Tiffany & Co гэсэн бичээсийг уг компанийг үүсгэн байгуулагч Чарльз Тиффани, Жон Юнг нар анх хийжээ. Хар хөх өнгө бол хээнцэр тансаг гэж тооцогддог. Учир нь Сэргэн мандалтын үеийн зураачдын хувьд ийм өнгийн будаг гаргаж авахад ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг (Ийм учраас тэд Гэгээн Марияг дүрслэхдээ будгаа хэмнэдэг байв) байжээ. Tiffany & Co гэсэн бичээсийг хар хөхөөс өөр өнгөөр хэзээ ч хийж байгаагүй юм.
    
• Тиффанийн дэлгүүрт идсэн хоол. Ялангуяа 1961 онд "Тиффанийн бяцхан дэлгүүрт хооллосон нь” хэмээх кино дэлгэцнээ гарснаар тус компани хойч үеийнхэндээ сайхан дурсамж үлдээж мөнхөрсөн юм. Уг кинонд нэрт жүжигчин эмэгтэй Одри Хэпбёрнийн тоглосон гол баатар Холи Голайтли Tiffany & Co компанийн хаяг зүүчихсэн хотын хороолол дундуур тэнүүчилэн явж байгаагаар гардаг.       
    
• Үнэт эрдэнийн чулуу. 1878 онд Чарльз Тиффани ӨАБНУ-ын уурхайгаас нээж олсон 287 гаруй карат жинтэй хамгийн том бөгөөд үнэ цэнэтэй чулууны нэг болох ногоон очир эрдэнийг борлуулж эхэлжээ. Хожим нь "Тиффанийн очир эрдэнэ” хэмээн нэрлэх болсон уг чулуу дээрхи киноны зураг авалтын үеэр хэрэг болсон чухал эд зүйлсийн нэг байснаас гадна киноны зар сурталчилгааны самбар дээр гардаг байсан ажээ. Ийм дүрслэлийг та Нью-Йорк дахь 5-р өргөн чөлөөнд байрладаг Tiffany & Co компанийн дэлгүүрийн нэгдүгээр давхараас өнөөдөр ч гэсэн олж харж болно. Одоо тус компани очир эрдэнэ болон бусад үнэт чулуун шигтгээтэй гоёлын зүүсгэлийг борлуулахдаа Жим Шламбергер зэрэг өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
    
• Нэрд гарсан нь. Одри Хэпбёрн энэхүү брэндтэй нэр холбогдон санаанд буудаг гол хүн боловч уг брэнд өөрөө энэ жүжигчнээс аль эрт түүхэнд мөнхөрсөн өдий төдий алдарт хүмүүстэй нэр холбогдож байв. 1861 онд Абрахам Линкольн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэрэглэх тусгай сав суулгыг энэ компанид захиалахын сацуу бас эхнэртээ зориулан энднийхээс сувдан зүүлт худалдан авч байжээ. Tiffany & Co компани бас Палома Пикассо, Коко Шанель нарын зэрэг нэрд гарсан дизайнеруудтай хамтран ажиллах хувь ерөөлтэй байсан билээ.
    
• Мөнгө. Тус компани олон жилийн туршид мөнгөн эд зүйлс үйлдвэрлэж, тэр байтугай Хойд Америкийн муж улсуудын хооронд дахь иргэний дайны үеэр тэдэнд илд сэлэм нийлүүлдэг байжээ. Түүгээр зогсохгүй Tiffany & Co компанийн нэрийн бүтээгдэхүүн 1867 онд Парист зохиогдсон Дэлхийн үзэсгэлэн дээр нэрд гарч, бас Америкийн худалдааны загваруудаас анх түрүүн Award of Merit хэмээх тэргүүн шагналыг хүртсэн юм.
    
• Алт. Хожим нь бас Tiffany & Co алтан эдлэл хийдэг компани хэмээн алдаршиж байсан удаатай. 1930 онд тус компани Америкийн далбаат завины уралдааны алтан цомыг хийж байжээ.
   
Хүмүүсийн бодол санаанд шингэсэн энэ мэт дурдатгалынхаа ачаар Tiffany & Co компани өргөн эрэлт хэрэгцээтэй барааны тэмдэг болж чадсан билээ.
     
Гэхдээ л тус компани тансаг хэрэглээний эд зүйлсийн брэнд хэмээн тооцогдсон хэвээр байна. Tiffany & Co-гийн дэлгүүрээр хэн бүхэн орж гарч болох авч олонхи бараа нь дунд зэргийн амьжиргаатай хүн бол авч дийлэхээргүй өндөр үнэтэй. Гэхдээ бас арай аядуу үнэ өртөгтэй эд зүйлс тэнд бас ч гэж бий. Тэндээс ч ямар ч бараа худалдан авлаа гэсэн түүнийг танд нүд булаам гоёмсог хар хөх өнгийн хайрцганд хийж, торгон туузаар ороож өгөх болно.
     
Тэр байтугай нилээн хямд үнэтэй эдлэл байлаа ч гэсэн чанар болон бусад нарийн ширийн зүйлд нь очир эрдэнийн чулуун эдлэлд ханддаг шиг анхаардаг болохоор үнэ хямд байлаа гээд энэхүү брэндийн өндөр нэр хүнд буурдаггүй. Тансаг хэрэглээний барааүйлдвэрлэдэг олон компанид анхаарлаа хандуулаад үзвэл, тэд орлогынхоо ихэнхи хэсгийг илүү хямд үнэтэй бүтээгдэхүүнээс олж байна. Жишээ нь, сахал хуссаны дараа хэрэглэдэг Тиффанид үйлдвэрлэсэн түрхлэгийг үнэ хямд, нөгөө талаар энэ компанийн бүтээгдэхүүн нэр хүндтэй учраас л худалдан авдаг. Эс бөгөөс хэн нэг хүн Tiffany & Co-гоос жижгэвтэр шаазан эдлэл юм уу эсвэл чамин хийцтэй ээмэг авахыг хүслээ гэхэд тэр хүн дэлхийд хамгийн том очир эрдэнэ худалдаалдаг алдартай компанийн дэлгүүрт орж ирж байгаа нь аяндаа хүндтэй хэрэг байдаг ажээ. Тэр хүн уг дэлгүүрээр ороод гарахдаа домог болсон Одри Хэпбёрны дүрийг харсандаа сэтгэл хангалуун байдаг байна.
   
Энэ компанийг амжилтад хүргэсэн бас нэг зүйл нь шинэчлэлт хийх чадвар мөн. Энэ номонд өгүүлсэн бараг бүх брэнд шинэчлэгчид бөгөөд Tiffany & Co компани бол тэдний л нэг.
     
1837 онд Нью-Йоркт нээгдээд байх үед нь тус компани бүтээгдэхүүнийхээ үнийг яв цав тогтоосон бөгөөд өөрчлөгдөшгүй хэвээр байв. Тэр үед Tiffany & Co тун ер бусын бодлого явуулж байсан тул энэ брэнд сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд байнга гардаг байв. 1845 онд "Тиффанийн хөх ном” АНУ-д борлуулж буй жижиглэн худалдааны барааны анхны товъёог болоод байв. Энэ компанийн өөр бас нэг томоохон шинэчлэлт нь 1885 онд АНУ-ын сүлдэт тамгын төрхийг өөрчилсөн явдал байлаа. Тэр үед Tiffany уг тамганы дизайныг өөрчлөх хүсэлт гаргаж, уг компанийн хийсэн өөрчлөлт эдүгээ болтол АНУ-ын нэг долларын дэвсгэрт болгон дээр тэр хэвээрээ хадгалагдан үлджээ.
     
Одоо Tiffany & Co үйлдвэрлэж буй бараа болон эд хэрэглэлийнхээ дизайныг өөрөө гаргадаг хэвээр байна. Энэ компани зах зээл дээр байр сууриа бэхжүүлж, улам өргөжин тэлсээр байна. Эднийх дэлхийн бусад олон хотод дэлгүүртэйгээс гадна, худалдааны дараагийн төвүүдээ Токио, Лондон зэрэг томоохон хотуудад нээхээр төлөвлөж байна.      
     
Үйлчлүүлэгчиддээ танил дотно болж, зах зээлд байр сууриа бэхжүүлсэн энэхүү брэнд өөрт нь аюул занал учруулж мэдэх хямрал бэрхшээлээс лав холхон байгаа нь илт.

Амжилтын нууцаас
• Гадаад танил дүр төрх. Чарльз Тиффани бол "брэнд” хэмээх нэр томьёо өнөөгийн энэ утгаар хэрэглэгдэхээс аль эрт брэнд гээчийг бий болгож чадсан суут хүн мөн. Бүр 1837 онд тэрбээр бүтээгдэхүүнийхээ загварыг хар хөх өнгөтэй болгохоор шийдвэрлэснийг өнөөгийн зах зээл судлаачид ч сайшаан дэмждэг юм.
    
• Шинэчлэлт. Тиффани бүтээгдэхүүндээ үнийн нарийн хязгаар тогтоож, жижиглэн худалдаалах барааны товъёог гаргасан нь хэрэглэгчид бүтээгдэхүүнийг олж авах арга барилд ихээхэн өөрчлөлт оруулсан билээ.
    
• Тансаг хэрэглээний зүйлс. Хэрэглэгчид Tiffany брэндийг нийтийн хамгийн тансаг хэрэглээний зүйлс үйлдвэрлэдэг компани хэмээн хүлээн авдаг. Дэлхийн хамгийн нэртэй дизайнерууд энэ компанитай хамтран ажилладаг, бас Tiffany & Co өөрөө үнэт эрдэнийн эд зүйлс үйлдвэрлэдэг компаниудтай харилцаатай байдаг нь энэхүү бодол төсөөллийг улам ч бататгаж өгдөг.
    
• Үлгэр домог шиг замнал. Нэрд гарсан бусад брэндийн нэгэн адил Tiffany & Co өөрийн гэсэн домогт түүхтэй. Энэ нь Абрахам Линкольн, Хойд Америкийн иргэний дайн, Америкийн алтан цом, Одри Хэпбёрн болон Чарльз Тиффани нарын харилцаа, хамтын ажиллагаа зэрэгтэй холбоотой бөгөөд энэ нь уг брэнд чанартай сайн дизайн бүхий бүтээгдэхүүний иж бүрдэл хэвээр байгааг хэрэглэгчдэд нотлон харуулдаг.

Компанийн тухай товч мэдээлэл  
Вэб хуудас: www.tiffany.com
Байгуулагдсан он: 1837
Үйлдвэрлэгч орон: АНУ
Компанийн худалдаа-эдийн засгийн үйл ажиллагаа:
1. Тус компани байгуулагдсан анхны өдрөө 4 доллар 98 центийн орлого олж байжээ.
2. Үнэт эрдэнийн эдлэл Tiffany & Co-гийн дэлхийн хэмжээний борлуулалтын барагцаалвал 82 хувийг эзэлдэг.
3. Tiffany  жилийн орлогныхоо 60 хувийг АНУ-аас, 25 хувийг Японоос олдог ажээ.

Дэлхийн гайхамшигт брэндүүд номоос
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.www.T1771.Tk





Category: Брэнд | Views: 988 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024