+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2011 » November » 27 » Цөсний чулуутай хүний нойр булчирхай үрэвсэх аюултай
1:08 PM
Цөсний чулуутай хүний нойр булчирхай үрэвсэх аюултай

Эрүүл мэнд

О.Баярмаа: Цөсний чулуутай хүний нойр булчирхай үрэвсэх аюултай

Нойр булчирхайн үрэвслээс хэрхэн сэргийлэх талаар УКТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын клиникийн тэргүүлэх эмч О.Баярмаатай ярилцлаа.

-Нойр булчирхай ямар үүрэгтэй вэ?

-Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн юм. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай. Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пегментүүдийг ялгаруулах ажиллагаанд оролцдог. Хоол боловсруулна гэдэг нь угтаа бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос маань моно сахар, амин хүчил болтлоо задарч буй урвалыг нэрлэдэг. Ингэж энгийн хэлбэрт шилжихээрээ нарийн гэдэсний ханаар цус уруу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг.

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм. Ер нь нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй. Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг.

-Хэдэн янзаар илэрдэг вэ?

-Нойр булчирхайн үрэвслийг хурц, архаг гэж хуваана. Хурц үрэвслийн үед олон эрхтэн хамрагдаж өвчлөх аюултай. Манайхан өөх тостой хоол их идээд араас нь айраг, архи уудаг. Энэ үед пегмент ихээр ялгарч эрхтний ачаалал нэмэгддэг. Өвчний үед эд эс хайлж үхжиж байгаа учраас гүн шоконд ордог. Энэ нь эргээд бөөр, элэг, тархи зэрэг эрхтэнд нөлөөлдөг учраас олон эрхтний дутагдалд орох аюултай. Нойр булчирхайн архаг үрэвслээр цөсний замын өвчтэй эмэгтэйчүүд ихэвчлэн өвчилдөг. Мөн цөсний хүүдийн суналттай, чулуутай удаан явснаас юм уу ходоодны эмгэгүүдээс болоод нойр булчирхай үрэвсэнэ.

-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хурц үрэвслийн үед маш хүчтэй өвддөг. Аюулхайнаас эхлээд зүүн тийш нуруугаа ороож өвдөх хандлагатай. Манайхан ингэж өвдөхийг хутгалуулж байгаа юм шиг хэмээн зүйрлэн ярьдаг. Мөн хоол    боловсруулалт явагдахгүй байгаагаас бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Хэвлийн хэсгээр өвдөөд, бөөлжөөд байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх нь чухал. Харин архаг үрэвслийн үед хүчтэй өвддөггүй. Нойр булчирхайн толгойн хэсэг нь томорч цөсний цорго бөглөрөх, 12 хуруу гэдсэнд даралт өгснөөс болоод өвдөлт өгдөг. Мөн нойр булчирхайн үрэвсэлтэй хүний царай нь шарлах буюу манайхны ярьдгаар ногоорч харагддаг. Ихэвчлэн хоол боловсруулалтаар давамгай ажиглагддаг. Амархан гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдол бий. Гэхдээ энэ өвчний үед үргэлж өвддөг гэж ойлгож болохгүй.

-Нойр булчирхайн үрэвслээр өвчилж буй хүмүүсийн насжилт ямар байдаг вэ?
-Сүүлийн үед нойр булчирхайн хурц үрэвсэлтэй хүмүүс их хандах болсон. Жил ирэх тусам энэ өвчнөөр өвчлөх хүмүүсийн тoo нэмэгдэж байгаа. Нойр булчирхайн өвчлөлийн хувьд хэн хэдэн настай байх нь хамаагүй. Энэ өвчнөөр хүүхэд ч өвдөж болно. Америк болон Европын орнуудад цөсний замын эмгэгтэй настай хүмүүс энэ өвчнөөр өвчлөх нь элбэг. Ялангуяа цөсний чулуутай хүний нойр булчирхай нь үрэвсэх боломжтой гэж үздэг. Манай улсад болон Оросын судлаачдын гаргасан дүгнэлтээр энэ өвчин архинаас үүдэж байгааг судалсан.

-Энэ өвчин бүрэн эдгэрэх үү?
-Нойр булчирхайн хурц үрэвслийн эдгэрэлт удаан явагддаг. Эрхтний тогтолцоог гэмтээдэг учраас тэр хүнд үеийг даван туулахад өвчтөнөөс их тэсвэр тэвчээр шаарддаг. Зургаан сараас жил хүртэлх хугацаанд эмчийн хяналтад эмчлүүлэх хэрэгтэй. Нойр булчирхайн үед уйланхай үүсдэг. Манай улс дэлхийн стандартын дагуу өвчнийг нь намдааж уйланхай эдгэрэхийг нь хүлээдэг. Уйланхай нэг бол эдгэрч нэг бол хавдар болох аюултай байдаг. Архаг нойр булчирхайн үрэвсэлд тухайн эрхтэн маань хатингаршиж, шүүрлийн үйл ажиллагаа нь буурдаг. Удаан өвдвөл нойр булчирхайн сүүл хэсэг гэмтэж, чихрийн шижинтэй болдог. Тэгэхээр архаг үрэвсэлтэй хүн насан туршдаа эмчийн хяналтад байх шаардлагатай. Нойр булчирхайд дутагдаад байгаа зүйлийг нь нөхөх эмчилгээ хийлгэх нь чухал юм.

-Хурц үрэвслийн үед хүчтэй өвдөлт өгдөг. Өвчнөө хэрхэн намдаах вэ?
-Хамгийн түрүүнд ходоодны шүүрлийг давамгайлах эм уух хэрэгтэй. Булчин суллах өвчин намдаах эм ууж болно. Өвдсөн үедээ эмчид хандах хэрэгтэй. Түүнээс дураараа өвчин намдаах эм ууж болохгүй. Учир нь нойр булчирхайнаас гадна хэвлийд хүчтэй өвдөлт өгдөг олон өвчин байдаг. Тухайлбал, мухар олгой, савны гадуурх жирэмслэлт гэх мэт. Мөн өвчин намдаах эм уухаар өвчний шинж тэмдэг бүдгэрч оношлоход хэцүү болдог.

-Өвчний үед ууж болохгүй ямар эм байдаг вэ?

-Ерөнхийдөө энэ өвчин эмийн шалтгаантай үүсч болно. Тиймээс дархлаа, дарангуйллын эм, зарим антибиотикийг ууж болдоггүй. Нойр булчирхайн үрэвслийн үед пегментийн эмийг ганц хоёр долоо хоног уугаад болчихдоггүй. Насан туршдаа уух хэрэгтэй. Эмийг уухдаа доторх агуулгыг нь анхаарч, өөртөө тохирсон эмийг уух нь чухал. Тэгээд аль болох тун багатай эм хэрэглэх хэрэгтэй. Манай өрхийн эмч нар өвчтөнд өндөр тунтай, үнэтэй эм бичиж өгдөг. Энэ нь буруу.

-Нойр булчирхайн үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хоол хүнсээ зохицуулж хэрэглэх нь хамгийн чухал. Хайрсан, хуурсан, шарсан хоолыг бага идэх хэрэгтэй. Халуун ногоо, өөх тостой, даршилсан бүтээгдэхүүн бага хэрэглэвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Манайхан борцтой, банштай цай их иддэг. Энэ нь нойр булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Ерөнхийдөө виски, конъяк, дарс хольж уух нь буруу. Зайлшгүй тохиолдлоор архи уух шаардлага гарвал цагаан архи бага зэрэг уухад буруудахгүй. Мөн хорхог, боодогны араас айраг, архи уух нь нойр булчирхай үрэвсэх шалтгаан болдог.





Category: Эрүүл мэнд | Views: 976 | Added by: Admin | Tags: Эрүүл мэнд | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024