MGL RAP
Single
Цэцэ шинэ уран бүтээл "Өөрчлөлт"
Tracklist
Цэцэ - Өөрчлөлт
Монгол хүн бүр сайхан амьдралыг хүсэж байгаа
Тиймээс тэд нар харийн оронлуунисэж байгаа
Эрчүүд нь архийг арай дэндүү ууж байгаа
Тиймээс охидууд нь гадныхантай сууж байгаа
Намын гишүүн болгон улсын мөнгийг идсэн
Мэдсэн намын байрлуу нь бүгд чулуу шидсэн
Тэнд байсан хүмүүс террористоороо дуудуулсан
Тэнэг хүний тушаалаар хэд нь буудуулсан
Хэргээ хав дарсан тиймээ тэд нар нам дарсан
Олимпийн алтан медалаар тэд нар хамтарсан
Монгол улсын хуулийг мөнгөтэй нь гууль болгоно
Мөрөөрөө байхгүй бол шүдийг чинь буйл болгоно
Саваагүй залуус сайхан машинд шунаж байгаа
Сарын цалин байхгүй байж жиип машин унаж байгаа
Машин унасан мангараас алхаж явсан цэцэн дээр
Төв зам гэж байхаар төв зогсоол гэцэн нь дээр
Даваа лхагваа баасан бямбаа нямаа
Баардах өдрийн тоо улам ихсээд байха юм аа
Арван настай охин одоо нүүр амаа будаж байна
Миний хэлсэн зүйл болгон өөрчилөлтөөр дутаж байна
Дэлгээд тэрлэг шиг дэндүү уудам газар байгаа
Дөрвөн уулын голд бүгээд энэ чинь одоо бузар байгаа
Өвөл болонгуут өдөр шөнөгүй утаатай
Гэдсэн дотроо хүүхэд зулбаж байсан удаатай
ХАРЬЦААНЫ СОЁЛ ГУРВАН ҮГНИЙ НЭГ НЬ ХАРААЛ
ХАРИЙН ХҮМҮҮСД ХАМАГ БАЯЛАГААН ЗАРААЛ
Хэлдэгээ л хэлсэн хэн ч тэднийг тоосонгүй ээ
Эх орны хишиг аа бас хоосонгүй ээ
Оюуны өмчийг олон нийтийх болгодог
Domain-гүй Site-ууд татах боломж олгодог
Саяхан гарсан киног сарын дотор татаж байгаа
Хөдөлмөр хөрөнгөөр хүмүүс хойно нь шатаж байгаа
Хөрөнгө харж сууна хосын дунд хайр үгүй
Хөдөөний оюутанд ажлын байр үгүй
Монгол Монгол гэнэ нэг л их Монгол хүмүүс
Мода үзүүлэхээс өөр юу хийсийн таануус
Ногоогоо ч тарихгүй нохойноос дор байна
Хужаагийн ногоо гэж хоол биш хор байна
Алтан дээрээ суусаар одоо бид чинь уйдаж байна
Миний хэлсэн юм болгон өөрчилөлтөөр дутаж байна
Бензинийг нь дийлэхгүй байж машин унаж яах юм бэ
Оръё ч гэсэн 00 байхгүй хаана шээж баах юм бэ
Хогоо хаяъя гэсэн ч хогийн сав нь алга
Алжаалаа тайлж байна ажил хийх зав нь алга
Монгол бөх хүртэл начины найрайтай
Морины уралдаан нь мангар хол бариатай
УЛААНБААТАРЧУУДЫН УУШИГ ТОЙРООД ХӨӨ БАЙГАА
УТГАА АЛДЛАА АЙЛ БОЛГОНД БӨӨ БАЙГАА
Малчин Монголчууд махаа долоон мянгаар авна
Мянган төгрөгөөр хэдхэн алхам газар явна
САЙД ДАРГА НАР НЬ ТАЛХНЫ ҮНЭЭ МЭДДЭГГГҮЙ
УЧИР НЬ ТЭД НАР МӨНГНӨӨС ӨӨР ЮМ ИДДЭГГҮЙ
Хужаа барилга барьж Виетнам машин засаж байна
Харийнхан Монгол улсын ажилын байрыг хасаж байна
Залуусын мөрөөдөл зөвхөн мөнгө олох
Охидуудынх харин баян хүний авгай болох
Хөдөөнийх гээд хүмүүсийн очир дайрна
Хар багын найз гар бариад кармаа барина
Эх орноо тамын тогоогоор нь дуудаж байна
Миний хэлсэн юм болгон өөрчилөлтөөр дутаж байна
Admin:Outsiders