+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » January » 12 » Далд ертөнц:: Чөтгөр шүглэсэн байшин худалдаж аваад чөтгөртэй ивээл жилтэйгээ мэджээ
12:23 PM
Далд ертөнц:: Чөтгөр шүглэсэн байшин худалдаж аваад чөтгөртэй ивээл жилтэйгээ мэджээ

Далд ертөнц::
 
Чөтгөр шүглэсэн байшин худалдаж аваад чөтгөртэй ивээл жилтэйгээ мэджээ

Дарханаас хотод шилжиж ирэнгүүтээ л Баярболд боломжийн байшин хямдхан худалдаж авчээ. Шинэ газар ирсэн даруйдаа одтой байгаадаа тэр сэтгэл санаа сайхан байлаа. Танил, найз нөхөд нараа гэртээ оруулж шинэ нутагт суурьшсаныхаа баярыг тэмдэглэе гэж эхнэртэйгээ ярьж шийджээ. Утсаар ярингуут л зарим нь хашааных нь хаалган дээр ирчихсэн хүлээгээд зогсч байгаа юм шиг хэдхэн хормын дараа ороод иржээ. Тэгээд бусад руугаа ярьж дуудсаар арваад хүн цугларсан байна. Улаанбаатарын уугуул гэж өөрсдийгөө боддог найз нар нь "Чамайг аль эрт ороод ир” гэдэг байсан шүү дээ. Хот бол өрсөлдөөний талбар. Хотод амьдрахад хүн хөгжинө өө. Ажил мэргэжил дээрээ ч өснө. Мэдээлэлд ойрхон байхгүй юу” гэх зэргээр Баярболдын шийдвэр оройтсоныг шүүмжилж, гэхдээ яахав оройтсон ч хүрээд ирсэн чинь сайн хэрэг хэмээцгээж байв.

   
Баярболдтой цэрэгт хамт алба хаасан буриад гаралтай "Улаан туг” хочит Жагаа бие засах гэж гараад "Танай жорлон дотор хүн байна. Яасан удаан хүндэрдэг юм бэ? Бусдыгаа бодмоор юм” гэсээр орж иржээ. Баярболд "Хэн тэгж дуусашгүй их бараа буулгаад байдаг билээ” гээд гэрт байгаа хүмүүсийг тоолж бүртгэж үзэхэд бүгдээрээ л байж. Хашааны хаалга үүд онгорхой байгаа. Гудамжны архичин орж ирээд жорлон дотор унтчихсан юм биш байгаа гээд гарахад нөгөө давсагны албанд дийлдсэн "улаан туг” ч дагаж гарчээ. Тэдний жорлонд ойртоход нэг нөхөр хоолойгоо засч сандран чимээ өгч байв. Баярболд "Чи хэн бэ?” гэхэд хариу дуугарсангүй. Таван минут хэртэй хүлээгээд тэвчээр алдсан гэрийн эзэн жорлонгийнхоо хаалгыг татаж үзэхэд тэнд хэн ч байсангүй. Баярболд тачигнатал инээж, "Хөөе, улаан туг аа, чи бид хоёр архиндаа хэт донтоод хийм юм сонсдог болжээ. Хэн ч байхгүй байна ш дээ” гээд шээгээд эргэв. Жагаа ч жорлонд ороод Баярболдод сонсогдтол дуу чимээ гарган сур харважээ. Тэгснээ өмдөө ч татаагүй хамаг юмаа ил гаргачихсан гарч ирээд "Хөөе, Боогий энд үнэхээр хүн байна. Шээхэд ямар гашуун юм бэ? гэж байна. Миний өтгөнийг над руу буцаагаад цацчихлаа” гэжээ.
    
Жагаагийн өмд гутал нь нэлдээ чацга болчихсон байв. Баярболд найзаа дооглож тохуурхан "Чи ч ёстой больсон хүн байна. Шаазан жорлонд хүндэрсээр байгаад гэр хорооллын банзан жорлонд орж чадахаа байгаа юу” гэж байв. Хоёр найз ч нэгнийхээ мууг бусдад үзүүлэхгүй гэж тохироод Жагаа Баярболдод илүү өмд хувцсыг гаднаас авахуулж сольж өгчээ. Дараа нь бас нэг найзынх нь эхнэр Оюундарь хүүхэн жорлонд ороод нүүр царай нь жигтэйхэн болчихсон "Намайг суухад жорлонгийн нүхэн дотроос нэг урт хар гар цухуйж миний өнөөхийг тэмтчээд...” гээд түгдчиж байв. Нэг харахад Оюундарь нөхрийнхөө чихэнд "Одоо явъя аа, эднийд удаан байж яах гэсэн юм” гэж байв.
    
Баярболд бага ангид сурдаг хоёр хүүхэдтэй. Өмнө нь хэн нь ч "Жорлон дотор тийм юм байна. Хүн байх шиг...” гэж хэлж байгаагүй болохоор энэ бүхэн сонирхолтой, бас санаа зовмоор санагдав. Баярболд настайчуулын голдуу ярьдаг чөтгөр шулам санаанд нь ороод айхгүй ч гэсэн аягүй байлаа. Дэмий л идэцгээ, ууцгаа гэж баруун солгойгүй архи хундагалж байсан боловч зочдын хэн нь ч түүнээс хойш идэж уухаа цэгнэж дор бүрнээ чухал ажилтай байснаа гэнэт санацгааж явахаар яарчээ.
    
Түүнээс хойш Баярболд хашаа байшинд нь ямар нэгэн хий юм эзэн сууж байсан байж магадгүй гэж бодох болжээ. Тэгээд эхнэр, хүүхдээсээ тандаж асуудаг болов. Бага охин нь "Жорлонгийн тэндээс  нэг муухай амьтан цонхоор харах болгонд манай гэр рүү гүйж явдаг юм. Нохой шиг хөл, сүүлтэй мөртлөө хүн шиг толгойтой...” гэжээ. Эхнэр нь зүүдэндээ бас нэг тийм хачин хэлбэр дүрстэй амьтан харсан байв. Баярболд охиндоо чихэр, мөхөөлдөс авч өгч байж нөгөө жорлонгоос гэр рүү явж харагддаг зүйлийг нь цаасан дээр зуруулж авчээ. Охин эртний Египетийн хүн толгойтой, арслан биетэй үлгэр домгийн амьтан болох сфинкстэй төсөөтэй зүйл зурсан байлаа. Баярболд гэртээ байхдаа үргэлж түгшиж, хажууд нь хэн нэгэн зогсоод өөрөөс нь нүд салгалгүй ширтэж байгаа юм шиг санагдах болов. Сүүлдээ жорлонд орохоос ч айж хажууханд ил задгай бие засах болов. Тэгэх бүрт нь жорлонгийн хаалгыг хэн нэгэн онгойлгох шиг ямар ч салхигүй байхад өөрөө онгойно.
    
"Тэр амьтан намайг жорлондоо бие зас гэж байгаа юм байна” гэж бодох тусмаа толгойн үс арзасхийдэг болов. Сүүлдээ ил задгай бие засаад байтал хашааных нь орчин байж тэсэхийн аргагүй үнэр танараар дүүрч, ямартаа л хамар хашааных нь авгай нэг удаа "Хүүе, миний дүү. Танай жорлон аймаар үнэртэх юм аа. Эгч нь эмнэлэгт ажилладаг юм. Хлорамин авч цацаж байгаарай. Үнэ өртөг гэсний хэрэггүй” гэж Баярболдыг ичиж үхэхэд хүргэжээ.
    
Баярболдынхон хэд хэдэн удаа нохой тэжээх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Нүдээ нээгээгүй шахам гөлөг авчирсан ч сүүлээ хавчин орилж зүтгэсээр хашаанаас нь гарч зугтана. Нэг гөлөг хашаанаас гарах гэж яваад замдаа юманд базуулж ноцуулсан байдалтай үхсэн байж. Гэрийн эзэн санамсаргүй бөө гэж өөрийгөө танилцуулсан нэг хүнтэй таараад "Охиныхоо зурж өгсөн нөгөө зургийг үзүүлж, энэ юу вэ?” гэж асуухад бөө шууд "Наадах чинь чаралбын нэг төрөл байна. Амьтан л гэсэн үг юм даа. Их хор хөнөөлтэй амьтан. Муу заяатай хүний сүнс хагас дутуу төрөл олохдоо ийм хэлбэр дүрсээр харагдах нь бий” гэжээ. Болсон явдлын талаар Баярболд бөөд бүгдийг ярьж өгчээ. Бөө ч зөвхөн би л түүнийг тонилгож чадна. Наадах чинь дан сүнс биш, хагас нь хойт насныхаа төрлийн хэлбэрийг олсон. Жинхэнэ амь нь тэр нохой төрөлдөө шилжиж чадаагүй байгаа хэрэг. Гэхдээ энэ амьтан чамд муу юм хийхгүй юм байна. Яагаад гэвэл чамтай ивээл жилтэй хүний сүнс тэр нохой дүрстэй нөхцсөн байна” гэжээ.
    
Баярболд гэр оронд гаднаас хүн ирэхэд хэцүү байдгийгаа ярьж "Та л аргалж өг” гэжээ. Бөө Баярболдод нэг нохой тэжээхийг зөвлөв. Тэгэхдээ тэр нохой нь бөөгийн гадаа байх ёстой гэнэ. Бүтэн жил тэр нохойг Баярболдоос өөр хүн хооллож, харьцаж байх ёсгүй гэнэ. Бөөгийн хэлснээр болж жилийн дараа түүний хашаанд өсгөж бойжуулсан дөрвөн нүдтэй улаан халтар нохойгоо Баярболдыг дагуулан хашааныхаа хаалгаар ороход урдаас нь нохой шиг дөрвөн хөлтэй, ноорхой муу сүүлээ сүрхий сагсалзуулсан яг өвгөн хүний царайтай амьтан хаанаас ч юм гэнэт гарч ирээд нөгөө  дөрвөн нүдтэй улаан халтар нохойтой уралцаж гарчээ. Энэ үед Баярболд бөөгийн базааж өгсөн хөөг нөгөө амьтан руу цацсанд "Чи яаж байгаа юм бэ?” гэж гомдолтой дуугараад өнхөрцөглөн унаж төдөлгүй тас хар эсгий болон хувирчээ. Гэрийн эзэн ч бөөгийн зааварласан ёсоор хоёр талыг нь ирлэсэн хурц балиус гарган нөгөө хар эсгий дээр тавиад түүнд хэнийг ч ойртуулалгүй гурав хоног сахижээ. Ингэж бөөгийн хэлснээр чаралбын нэг төрөл болсон ад буюу хашаа байшинд шүглэсэн чөтгөрөөс салж ангижирсан гэдэг.

www.T1771Music.Ucoz.net
Category: Далд ертөнц | Views: 1138 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024