+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 22
Guests: 22
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » June » 13 » Далд ертөнц:: Сүнс ба зүрх
9:07 PM
Далд ертөнц:: Сүнс ба зүрх

Далд ертөнц:: 

Сүнс ба зүрх

 

 

Энэтхэг, Төвд, Монголын уламжлалт анагаах ухааны хөлгөн судар болох “Алтан хадмал”-д зүрхний тольт орчим сүнс орших төв судал төвлөрдөг, түүнээс дөрвөн өнгийн гэрэл цацарч байдаг тухай өгүүлдэг билээ. Хүүхэд эхийн хэвлийд олдоод 17 хонож байхад зүрх толгой орчим тах хэлбэрээр бүрэлдэж анхны агшилт мэдрэгддэг. Энэ нь зүрхийг автоматаар агшиж, ажиллахад синус болон тосгуур-ховдлын гэсэн булчин төст эсийн бүрдэлтэй, өөрөөсөө цахилгаан био гүйдэл гаргадаг бүтэц аль хэдийнэ бүрэлдсэн гэж үзэж болох талтай. Зүрх лугшиж эхэлнэ гэдэг эхийн хэвлийд бүрэлдсэн хүүхэд амилж буйн илрэл юм. Зүрхийг агшаадаг дээр өгүүлсэн бүтцийн синусын зангилаа хэмээх зүрхний тольтны хананд байдаг бүтэц минутад 72 удаа сэрж, зүрхийг агшаах чадвартай.

Гэтэл түүний шууд удирдлагад байдаг баруун тосгуур ховдлын хананд байдаг тосгуур ховдлын зангилаа хэмээх бүтэц дээрхи зангилааг ажиллаагүй тохиолдолд минутад 40-50 удаа өөрөө сэрж, зүрхээ агшаах чадвартай юм. Эмнэлгийн практикт зүрхийг сэрээдэг био-генератор гэж төсөөлж болох дээр өгүүлсэн хоёр бүтцийн үйл ажиллагааны хэмнэлтэй холбоотой сонин өвчин эмгэг чамгүй тааралддаг.
Дээр өгүүлсэн хоёр бүтэц хэт сэрэмтгий болж, минутад 150-иас дээш удаа сэрж, зүрхээ агшаадаг. Тийм хам шинж цөөнгүй тааралддаг билээ. Үүний учир шалтгааныг олох эрэл хайгуулд оролцсон эрдэмтэд цахилгаан гүйдэлд хоёр гараа холбож цохилуулах юм уу гэнэт тохиолдсон уй гашуу, цочрол их нөлөөтэй байна гэж тогтоосон. Ийм өвчтэй хүнийг судас барьж оношилдог уламжлалт анагаах ухааны эмч зодоч нар, чойр мамбын номонд нэвтэрсэн хуврагууд хараал ерөөл, үхээрийн бузар гол шалтаг шалтгаан гэж томьёолдог. Орчин үеийн анагаах ухааны үүднээс дээрхи хүмүүсийн энэ өвчний талаархи үзэл томъёолол мөн л үг болон үйлээр үйлдсэн сэтгэлийн дарамт, айдас хүйдэс, уй гашуунаас үүдэлтэй сэтгэл мэдрэлийн хямрал гэдэг нь ойлгомжтой юм.

Үүний учир шалтгааныг гүнзгийрүүлэн тайлбар­лая гэвэл тэр нь сэтгэл мэдрэлийн хямралаас улбаатай ургал мэдрэл хэмээх зүрхийг удирддаг автомат удирдлагат мэдрэлийн симпатик хэмээх хэсгийн үйл ажиллагааны хэт идэвхжил гэж хэлж болох юм. Зүрх хэдийгээр мэдрэлийн тогтолцооны энэ хэсгийн удирдлагад байдаг ч өөрөө буцаад мэдрэл сэтгэлдээ нөлөөлж, өвчин цааш өрнөх нэг гинжин холбоог үүсгэдэг. Монголчууд сэтгэл мэдрэлийн урвалаа барих чадвар хомс хүнийг зүрхний өвчтэй хэмээн нэрлэ­сэн нь бас ч оносон нэр бололтой. Зүрхний үйл ажиллагаа тархи, мэдрэлд нөлөөл­дөг талаар зүрх судасны нэрт мэс засалч Paula Moraes Pfeifer, Patricia Pereera Ruschel, Solange Bordignon (2013)-д тохиолдсон сонин явдал бас нэг баталгаа болох юм. Тэд 40 эргэм насны эмэгтэйд зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараа зүрх суулгуулсан эмэгтэй мэс заслаас өмнө бэлгийн хэвийн амьдралтай байснаа мэс заслын дараа биеэ үнэлэх, сексийн донтой болжээ. Үүний учир шалтгааныг судласан эрдэмтэд уул эмэгтэйд суулгасан зүрх 20 орчим насны биеэ үнэлэгч эмэгтэйнх байсныг тогтоосон байна. Энэ бүгдээс дүгнэхэд хүний зүрх түүний автоматаар өөрийгөө сэрээх тогтолцоо нь тархи мэдрэлд нөлөөлж, удирдах чухал эрхтэн гэж үзэж болох аж. Зүрхний өөрийгөө сэрээх тогтолцооны өвчнийг орчин үеийн анагаах ухаанд зүрхний агшилтын хэм алдагдах өвчин гэж нэрлээд зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ургал мэдрэлийн үйлийг тэнцвэржүүлж, тогтворжуулах сэтгэл зас­лын болон эмийн эмчилгээг хийдэг. Ингээд үр дүн өгөхгүй тохиолдолд мэс заслаар эмчилдэг юм.

Хөгжилтэй орнуудад зүрх, судасны мэс заслын эмнэлэгт тусгай тасаг хүртэл байгуулж энэ өвчнийг оношлон эмчилж байна. Манай оронд зүрхний агшилтын хэм цөөрсөн тохиолдолд Пейсмекерийн аппарат хэмээх зүрхийг тогтмол гүйдлийн тогоор цочроож, зохиомлоор сэрээх аппаратыг зүрхэнд тавихыг эс тооцвол энэ өвчнийг эмчлэх тусгай эмнэлэг, тасаг гэж алга. Улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор зүрхний хэм алдалтын өвчин ихсэж, энэ өвчнөөр олон хүн шаналж, дотоод гадаадын эмнэлэгт хандаж, эдийн засаг болоод сэтгэл санааны хохиролд өртөж явааг ажил хариуцсан хүмүүст сануулахад илүүдэхгүй буй за.

ЭМШУИС-ийн анатомийн тэнхимийн багш АУ-ны доктор Д.Шинэ-Од
АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар

 

 

Category: Далд ертөнц | Views: 1340 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024