+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 25 » Далд ертөнц:: Тариачин эрийн сүнсийг “30 жалавч буудай ав” гэжээ
8:01 PM
Далд ертөнц:: Тариачин эрийн сүнсийг “30 жалавч буудай ав” гэжээ

Далд ертөнц::

Тариачин эрийн сүнсийг "30 жалавч буудай ав” гэжээ



... ЧӨТГӨР ХҮРТЭЛ ХЭЭЛ ХАХУУЛЬД ДУРТАЙ ...

Энэ тухай Төв номын санд ажиллаж байсан Б.Лхагвадорж ярьсан юм. Увс аймаг эрт дээр үеэс газар тариалангийн баялаг уламжлалтай гэнэ. Зүүн гарын хаан Галдан Бошигтын цэргийн хүнсийг бэлтгэдэг байсан тариалангийн талбайг эдүгээ ч "Бошигтын тариг” гэж нэрлэсээр аж. Цэргийн хүнсэнд зориулсан тариаланг эрхлүүлэхээр Галдан Бошигт Дундад Азиас Хотон нарыг авчирч, тэдгээр нь одоо монголжиж Монголын нэг овог, ястан мэт болсон байна. Эрт дээр үеэс уламжлалт аргаар газар тариалан эрхэлж ирсэн хотон нар голдуу Хархираа, Тээлийн голын дагуу үржил шимт газар тариа тарьж амьдарч ирсэн байдаг. Хагас суурин амьдралтай, ёс заншил, хэл соёл ондоотой тэр цөөхөн зоныг дөрвөдүүд нэгэн цагт дэндүү дарлаж дээрэлхэж ирсэн гэдэг. Хэл мэдэхгүйг нь далимдуулж янз бүрийн үг хоч зааж өгнө.

Тэд нэгэн мэдэхгүйн зовлонг эдэлж бэлэг эрхтэний нэрээр нэрлүүлсэн хүн ч байдаг байж. Энэ бүхнийг дооглох, доромжлохын тулд л дөрвөдүүд хийдэг байсан гэнэ. Олон арван жил дарлал зовлон амссан хотон түмнийг тухайн үеийн социалист амьдралын хэв маяг харьцангуй өөрчилсөн гэж болно. За, энэ тухай бус дарлагдаж зовж уусан иргэншсэн хотонгийн нутагт болсон нэгэн зүйлийг энд өгүүлье.
 
  
Тээлийн голын дагуу нэг өндөр хар хүн явдаг байсан гэж эдүгээ ч тэр нутгийнхан ярилцдаг. Тэр нусгай Чулууны сүнс гэж байсан гэдэг. Чулуун гэж газрын судас мэддэг, одоогоор бол гайхамшигтай усны мэргэжилтэн бас агрономич хүн байжээ. Хөрсийг танихдаа тэр гаргуун. Атгаж аваад амандаа хийж, шороог нь шажигнатал зажилж үзээд энд хөх тариа, тэнд арвай, тийшээ овъёос тарих нь зөв гэдэг байж. Түүний энэхүү амьдралын хар ухаан, ажлын гайхамшигт мэдрэмжийг нь баячууд ашигладаг ч бас дамшиглаж даапаалахаа мартахгүй.
   
Цэрэнжав  гэдэг дөрвөд "Түүнийг хөөе. Чулуун аа, чи тэр газрын хөрсийг нэг идээд үзээч. Тэнд юу таривал сайн ургах бол?” гэжээ. Чулуун заасан газрынх нь шороог амандаа хийж бас л зажилж үзэж байхад мань эр элгээ хөштөл инээж, унаж тусан "Ха, ха, ха. Чи миний шээчихсэн газрын шороог идчихлээ. Ха, ха, ха” гэж байжээ. Нэг иймэрхүү л амьдралыг туулж энэ ертөнцөөс одсон нусгай Чулуун гэгч насаараа тариа тарьж, усыг нь боож, ургамлыг шинжиж явсан Тээлийн голынхоо хөвөөгөөр үдшийн бүрэнхийд урт мод барьсан хий үзэгдэл болж явдаг байж. Нусгай Чулууныг чөтгөр болж гэж сонссон түүнийг доромжлогсод дотроо битүүхэн айж байлаа. Зарим нь түүний бэлэвсэн эхнэр Жур гэгчид тариа, буудай өгч тал засна. Амьдад нь баярлуулаагүй хүнийхээ сүнсийг хий тэнэж байгааг сонсоод ингэж хөл алдаж, гар сунгах ч гэж дээ. Хүн гэдэг сонин л амьтан юм. Чөтгөрт хүртэл хээл хахууль өгч аргалах гэдэг байна шүү.
   
Нусгай Чулууны сүнс бүрэнхий болохоор л урт модоороо Тээлийн голын усны гүнийг хэмжиж, ёстой нэг залхуурдаггүй сүнс юмаа гэсэн ёгтлолыг ч бий болгоод байв. Тэр хий үзэгдэл мөрөөрөө. Айл амьтны гадна очихгүй. Үзэгдэж харагдсан хүн амьтныг хөөж гүйхгүй. Амьддаа ч тийм нэг номхон ноомой эр байсан, үхсэний дараа сүнс нь бас нэг тийм байдаг байж. Ингэж бодсон Цэрэнжав "Жур авгайд дэмий ч баахан тариа, буудай өгчихөв үү” гэж харамсаад тэр хохирлоо өөр байдлаар нөхөж авахаар шийджээ. Нусгай Чулуун үржил шимгүй хувхай сайр чулуутай газрын хөрсийг сольж тордсоор байж өөрийн гэсэн тариан талбайтай болоод авсан байв. Ажилсаг хүний хажуу дахь нь залхуу залхаг болдог гэм Чулууны эхнэр Журт туссан байлаа. Тэр юм бүхэнд нөхрийнхөө гарыг харсаар байж юу ч хийж суралгүй хоцорчээ. Чулуун өвлөөр Тээлийн голыг боож, усыг нь тариан талбай руу дэлгэн урсгах гэж мөстэй усанд нүцгэн орж гарсаар хатгалгаа тусч нас барсан юм. Ингэлээ гээд түүнд баярлаж, талархсан хүн үгүй. Харин чөтгөр болчихсон явж байна гэж сонсохдоо л ганц нэг жалавч тариаг бэлэвсэн эхнэрт нь хүргэж өгсөн.
   
Цэрэнжав нусгай Чулууны бий болгоод үхсэн тариан талбайг эхнэрээс нь мэхэлж авчээ. Тэгээд хавар цас хайлж ханш нээсний дараа шинэ талбай дээрээ арц хүж уугиулан амандаа "Муу хотон чөтгөр, чи энэ газар ойртож болохгүй шүү. Тэгээд ч хотонгууд та нарт ямар газар нутаг байх биш. Боолын боол, босгоны шороо болсон хувь заяа муутай амьтад” гэж Цэрэнжав өөрийнхөө "зохиосон” тарнийг уншиж байв. Харахад хэн ч байсангүй. Чулууныг чөтгөр болсныг мэдэх болохоор "За даа, нөгөөдөх чинь...” гэсэн юм бодсон Цэрэнжавыг бостол модоор толгой руу нь дэлсээд авах шиг болжээ. Тэр ухаан алдаж унасан байна. Сэргээд хартал хажууд нь гандмал дээлтэй хүн цаашаа хараад сууж байжээ.
   
Нуруу нь нумраад л яг нусгай хочтой Чулуун мөн байв. Цэрэнжавыг ухаан орохыг мэдэв бололтой эргэн харлаа. Нов ногоон нүдтэй, ув улаан зовхитой, даравгар том амтай дундад ази хүн ямар байдаг билээ, яг тийм удам угсааныхаа унаган төрхийг хадгалсан нусгай Чулуун мөн байлаа. Харин дээд хоёр соёо нь урт болсон юм шиг харагджээ. Цэрэнжав хэзээний дээрэлхэж сурсан зангаараа "Хөөе, хотон, ...” гэх гэтэл хоолой нь гарсангүй. Харин хүзүүгээр нь боомилох шиг болж, яах ийхийн зуургүй хэл нь хөөж амаар нь дүүрээд иржээ. Энэ үед Цэрэнжавын толгойд "30 жалавч тариа өгье. Амь авар” гэж хэлэх юмсан гэсэн бодол орж иржээ. Тэгж бодонгуут хүзүүг нь боомилсон үл үзэгдэгч олс чангаахаа больжээ. Хэлээ балтайлган амьсгаадаж хэвтсэн түүний дээрээс "Тэр 30 жалавч тариагаа даруйхан эхнэрт хүргэж өг. Ганц бяруугаар мэхэлж авсан наад газраа ч өг” гэж хотон аялгуугаар хашгирах сонсогджээ. Тээлийн гол дагаж бэдэрсэн өндөр хар хүний сүнс дахиад хэн рүү ч дайраагүй гэж Б.Лхагвадорж батлах мэт хэлсэн юм.

[www.T1771Music.Ucoz.Net]


Category: Далд ертөнц | Views: 1404 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024