Дэлхий дахинд::
Берлиний шинэ нисэх буудал ирэх онд ашиглалтад орно
Өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийх
байсан Берлиний шинэ нисэх онгоцны буудлыг аюулгүй байдлын шалтгаанаар
хойшлуулсан билээ.
Гэвч одоог хүртэл үйл ажиллагаагаа
явуулах боломжгүй байсаар байна. Берлинд шинээр баригдсан томоохон
хэмжээний олон улсын нисэх онгоцны буудал ирэх 2013 оны гуравдугаар cap
хүртэл ашиглалтад орохгүй бололтой. "Нээлтийн хугацаа ирэх гуравдугаар
сарын 17-нд гэдэг нь шийдэгдсэн" хэмээн өнгөрсөн мягмар гарагт
мэдээллийн агентлаг DPA-д Германы Бундестагийн (парламентын дээд танхим)
зам тээврийн албаны дарга Антон Хофрайтер хэлжээ.
Харин Берлиний өдөр тутмын
"Tagess-piegel” сонины мэдээлж буйгаар нисэх бууддын ашиглалтад орох
хугацааг дахин хойшлуулсан гэнэ. Хойшлуулах болсон шалтгаан нь галын
хорт утааг зайлуулах системтэй холбоотой асуудал аж. Энэхүү систем нь
гал гарсан тохиолдолд галын хорт утааг зайлуулж, хүнийг хордуулахгүй
байх зориулалттай юм байна.
Шинэ нисэх буудал нь Берлиний хуучин
Schunefeld, хойд хэсгийн хотын Tegel нисэх буудлуудыг орлох юм. Харин
нисэх онгоцны удирдлагууд нээлт хийх цаг хойшилсон гэх мэдээллийг
үгүйсгэж байна.
Удирдлагын төлөөлөгч Ралф Кункел "Нисэх
буудал ашиглалтад орох хугацаа 2013 оны гуравдугаар сарын 17-нд гэдэг нь
батлагдсан. Буудлын техник хариуцсан шинэ дарга техникээс болж хугацааг
уртасгах шийдвэр гаргахгүй л бол дээрх хугацаа хойшлогдохгүй" хэмээн
хэлжээ.
Б.Ууганчимэг
www.T1771.Tk