Дэлхий дахинд
Энэтхэгт хэт халууны улмаас 100 гаруй хүн нас баржээ
Энэтхэгийн зүүн нутгийн Баруун Бенгали мужид хэт халуун болсны улмаас
энэ долоо хоногт 100 гаруй хүн нас барсан тухай "Times of India" сонинд
мэдээлсэн байна.
Тус мужид хэд хоногийн турш Цельсийн +47 градус хүртэл халсны
улмаас маш олон хүн наранд цохиулжээ. Нас барсан тохиолдол Колкат мужийн
нийслэл хот, мөн Асансол, Дургапур гэх зэрэг хотуудад бүртгэгдсэн
байна.
Баруун Бенгали мужийн захирагч Мамата Беннарже ус ихээр ууж, гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд хандан анхааруулжээ.
Энэтхэгийн хэд хэдэн дүүрэгт, тухайлбал, Баруун Бенгали мужид
дэлгүүрүүд, албан байгууллагууд өдрийн цагаар ажиллахгүй байгаа бөгөөд
зарим байгууллагууд ажлын цагаа богиносгосон талаар орон нутгийн
хэвлэлүүд мэдээлж байна.
Д.Жаргал