Дэлхий дахинд ::
Түвдүүдийг зулын гол болохыг уриалсан ламтан цаазаар авах ял сонсчээХятадад бусдыг зулын гол болоход уриалж байсан Түвдийн лам болон түүний
үеэл дүүг шүүх хурал болов. Шүүгдэгчдийн уриалан дуудсанаар гурван хүн
зулын гол болсон билээ. Хятадын Сычуань мужийн шүүх 40 настай ламтан
Лоранг Кончокыг хоёр жил хүлээх нөхцөлтэйгээр цаазаар авах шийдвэр
гаргасан байна.
Хэрэв энэ хугацаанд ялтан нэг ч анхааруулга
авахгүй бол түүний ялыг зөөлрүүүлж, бүх насаар нь хорих юм. Түүний 31
настай үеэл дүү Лоранг Цэрэн "туслах дүрд" тоглож байсан тул арван
жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Яллагчийн үзэж байгаагаар ах,
дүү хоёр 2009 оноос хойш эх орон нэгтнүүдээ зулын гол болж эсэргүүцлээ
илэрхийлэхийг уриалж байсан гэнэ. Ламтан эр ийм уриалга, ухуулга хийсэн
найман тохиолдлын тухай өгүүлсэн баримт бичгүүд шүүх дээр дэлгэгджээ.
Гурван түвд хүн түүний үгийг дагасан бол бусад тав нь айгаад цагдаад
хандсан аж.
Түвдүүд оршин суудаг бүс нутгуудад Хятадын засаг
захиргааны явуулж буй бодлогыг эсэргүүцэн өөрийгөө галдан шатаах явдал
түгээмэл байдаг билээ. 2011 оны гуравдугаар сараас 2012 оны зургаадугаар
сар хүртэл 20 гаруй хүн өөрийгөө зулын гол болгосон юм.