Дэлхийд:
Гурван залуу таксигаар дэлхийг тойрчээ
Түүхэндээ анх удаа Их Британийн нэгдсэн Вант улсын гурван иргэн
таксигаар дэлхийг тойрчээ. Тэд энэ аяллаа өчигдөр дуусгасан байна. Бараг
15 сарын хугацаанд залуус Британийн унаган такси болох "Ханна”-гаар 43
мянган бээр буюу бараг 69.5 мянган километр замыг туулжээ. Глостерширын
23 настай Пол Арчер, Лийдс хотын 27 настай оршин суугч Жоно Эллисон,
Стаффордширын 23 настай Лей Пернелл нар өнгөрсөн оны хоёрдугаар сард
Лондон хотоос гарсан бөгөөд дөрвөн тивийн 50 улс, орноор аялсан байна.
Сэтгүүлчдийн
олж мэдсэнээр тэд энэ огцом шийдвэрээ ууж суухдаа гаргасан гэнэ.
Бирмингем хотын их сургуулийг дөнгөж төгссөн гурван найз цэнгээний газар
орчихоод таксигаар буцаж явав. Тэдэнд мөнгө хангалттай байжээ. Харин
таксины тоолуур удаан гүйж байсан аж. Гэртээ хариад тэд шууд л
интернэтээр судалгааны ажилдаа оржээ. Тэд таксигаар хэн гээч этгээд
хамгийн хол газар зорчсоныг мэдэхийг зорив. Аялалдаа тэд гурван жил
бэлтгэсэн байна. Британичууд интернэт дуудлага худалдаа eBay-ээр орж,
1992 онд үйлдвэрлэгдсэн хуучин такси худалдаж аваад, өөрсдийн бүх
хуримтлалыг цуглуулж, ажлаасаа халагджээ. Пол, Ли нар бизнес эрхэлж
байсан бол Жоно инженер-зохион бүтээгч байсан юм. 2011 оны хоёрдугаар
сард тэд машиндаа суугаад аюулгүйн бүсээ зүүжээ.
WWW.T1771.TK