Эрүүл мэнд
Эрүүл байхын тулд та…
Цээжээ байнга арчлаарай
Цээжиндээ байнга иллэг хийж зөөлөн алгадах хөдөлгөөнийг өдөрт хэдэн ч
удаа хийж болно. Ингэснээр таны зүрхний үйл ажиллагаа сайжран, цээж
давчдах, багтрах, зүрхний титэм судас өвчлөхөөс сэргийлнэ.
Арьсандаа уураг иллэг хий
Арьсаа хооронд нь үрж бүлээцүүлээд толгой, мөр,гар, хөл, цээж, хэвлийн
арьсыг зөөлөн илнэ. Ингэснээр арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа арилж,
нойронд сайн болно. Мөн цусны даралт буурч, арьс зөөлрөн өнгө зүс орох
болно.
Нуруугаа байнга дулаалж бай
Нуруугаа цаг агаарын байдалд тохируулж дулаан байлгах хэрэгтэй. Алгаа
үрж бүлээцүүлээд нуруугаа \бэлхүүсээ\ олон дахин илж байвал нуруу хөшиж
өвдөх, хэвлийн хөндийд янз бүрийн өвчин тусах, үе мөчний архаг хууч
хөдөлөхөөс сэргийлнэ.
Нүдний дасгал байнга хий
Санаа сэтгэлээ тайван болгож, нүдээ хагас аниад нар зөв баруун зүүн,
дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх
хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг 10 удаа хийх нь тохиромжтой.
Хэвлийг байнга агшааж тат
Биеэ суллан анхаарлаа төвлөрүүлэхэд хамраараа амьсгал аван давсгаа
зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэ хадгалан барьсныхаа дараа
амьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт арваас доошгүй удаа
хийнэ. Давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.
Та өөрөө өөртөө л анхаарал тавьж, биеэ арчилж эрүүл байхгүй бол хэн ч
таны төлөө анхаарал тавихгүй шүү дээ. Та хийгээд үзээрэй. Танд тустай
шүү.