Эрүүл мэнд::
АНУ-д ХДХВ-ийн халдвартай хүүхдийг эмчилжээ
АНУ-ын эрдэмтэд ХДХВ-ийн халдвартай
төрсөн бас нэг хүүхдийг төрснөөс хойш хэдхэн цагийн дотор эрчимтэй
эмчилгээний тусламжтайгаар эмчилж чадсан гэж BBC мэдээлж байна.
Вирус нь хүний биед дасан зохицохоос өмнө
хүүхдийг төрөнгүүт эрчимтэй эмчилсний ачаар вирусийг устгаж болно
гэдгийг энэ жишээ харууллаа гэж эмч нар үзэж байна.
Калифорни мужид амьдардаг есөн сартай охины ДОХ-ын вирусийн халдвараас бүрэн ангижирсан гэж эмч нар итгэлтэй хэлж буй юм.
Америкийн эрдэмтэд өнгөрсөн жил мөн ийм аргаар Миссисипи мужид амьдардаг бяцхан охиныг эдгээсэн байна.
Судлаачдын баг ХДХВ-ийн халдвартай төрсөн 50 хүүхдийг хамруулсан клиник туршилтыг ойрын гурван сарын дотор эхлэхээр болжээ.