Эрүүл мэнд::
Бага насныхан гахайн хавдраар өвчлөх нь ихэссэн байна
Гахайн хавдрын өвчлөлийн гаралтыг өнгөрөгч жилтэй харьцуулахад 4000
гаруй тохиолдлоор нэмэгджээ. 2009 оноос гахайн хавдрын эсрэг вакциныг
хийж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө төрсөн хүүхдүүд дархлаагүй байснаас
ийнхүү олноор өвчилж байгааг ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан
Ч.Уртнасан хэлж байна.
Өвчлөгсдийн 80 гаруй хувь нь нийслэлийнхэн байгаагийн дотор 4-14
насны хүүхэд олноор өвчилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 200
гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба нэг хүүхдийг 7-10 хоногт эмчилдэг
байна. Энэ халдварт өвчин амьсгалын замаар дамждаг тул хурдан
тархдагаас гадна эрэгтэй хүүхэд удаан хугацаагаар эмчлүүлэхгүй явбал
үргүй болох хор уршигтай юм байна.
www.T1771.Tk