Эрүүл мэнд;:
Цөс чулуужиж байгаа бол өрцөөр хатгуулна
Цээж хэвлийн хөндийг тусгаарлагч булчинлаг хэсэг болох өрцөн дээгүүр
ходоодны зарим хэсэг давж цухуйснаас болж цээжний ясны доохнуур өвдөж
зовиур үүсэх үед өрцөөр хатгадаг байна. Энэ үзэгдэл нь ихэвчлэн шөнийн
цагаар тохиолддог байна. Мөн хэвтрийн байдлаас болж дарагдан өвдөлт өгч
нойр хулжаах нь элбэг тохиолддог аж.
Анхаарвал зохих санамж:
• Кофе, нимбэгт жимс, халуун ногоотой хоол, шоколад зэргээс зайлсхийх
• Орондоо орохоос хэдэн цагийн өмнө идэж, уухгүй байх
• Бэлхүүсээр барьсан хувцас өмсөхгүй байх
• Хэвтэхдээ бэлхүүсээрээ нугаран хэвлий гэдсэндээ даралт өгч шахахгүй
байх нь зүйтэй. Үүний оронд өвдгөө нугалж хэвтэх нь зохистой.
• Таргалахаас сэргийлэх
• Орны толгойн талыг ялигүй өндөрсгөж байрлуулах
• Ходоодны хүчил болон шар хөөрөлтийг багасган хэвийн байлгахын тулд хүчил дарагч авч ууж болох юм
• Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд эслэг багатай хоол унд
хэрэглэснээс энэ байдал үүсдэг болох нь ажиглагджээ. Африкчууд ийм хоол
хүнсийг өргөн хэрэглэдэг учир энэ зовиурийг мэддэггүй байна. Мөн энэ
зовиур ойр ойрхон илэрч байвал цөс чулуужиж байж магадгүй тул эмчид
үзүүлэх хэрэгтэй.
www.T1771.Tk