Эрүүл мэнд::
Өдөрт 11 мянга, жилд зургаан сая…
"Дэлхийн тамхины эсрэг өдөр” өнөөдөр тохиож байна. Тамхи хэмээх тахал
өдөрт 11 мянга, жилд ойролцоогоор зургаан сая хүнийг үхэлд хүргэдэг. XX
зуунд тамхи 100 сая хүний нас баралтын шалтгаан болжээ. Гэтэл 2,7 сая
хүнтэй манай улсын иргэд тамхи татах зуршлаараа дэлхийн тэргүүлэгч 10
орны тоонд орчихсон яваа нь үнэхээр эмгэнэлтэй. Тодруулбал, эрчүүдийн
65, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татаж байна гэсэн судалгаа бий.
Хэдийгээр хүмүүс тамхины хор хөнөөлийг мэддэг ч манай улсад тамхины
хэрэглээ өдөр ирэх тусам өссөөр л байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж
байгаа юм. Тамхины замбараагvй хэрэглээ буурахгvй байгаа нь их хэмжээний
тамхи vйлдвэрлэх, хил гаалиар сая саяар нь оруулж ирж байгаатай
холбоотой гэж vзэж болно. Уг нь манай улс хуулиараа ширхэгийн тамхи
зарахыг хориглосон байдаг. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байсаар л,
гудамж, талбайд иргэд тамхийг ширхгээр зарсаар л байгаа нь нийгэмд
тамхидалтыг өөгшүүлсээр байгаагийн нэгэн тод жишээ.
Ганцхан ширхэг янжуурт 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж
байдаг гээд та бод доо. Өөрөөр хэлбэл, никотиноос эхлээд нүүрстөрөгчийн
хий, цаашлаад үйлдвэрийн зориулалттай будаг уусгагч гэх мэтийн химийн
нэгдэл, хортон шавьж устгагч зэрэг бодисуудыг нэрлэж болно. Тамхи
татснаар зүрхний булчин, судас нарийсах, цусан хангамж, хүчилтөрөгчийн
дутагдалд орж, арьс усгүйжих, үрчийх, хуурайшиж, өнгөө алддаг гээд хор
хөнөөлийн тоочоод байвал барахгүй. Цаашлаад тамхи нь зөвхөн татаж буй
хvндээ нөлөөлөхгvй олон хvнийг дам тамхидалтын хам шинжид татан оруулдаг
ажээ. Тухайлбал, тамхины утаатай өрөөнд нэг цагийн турш байгаа хvн 15
ширхэг тамхи татсантай тэнцэхvйц хэмжээний хавдар vvсгэгч бодисуудаар
амьсгалдаг байх юм.
Тиймээс тамхидалттай ганцхан тавдугаар сарын 31-нд биш, өдөр бvр
тэмцэх хэрэгтэйг сануулж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын
тамхичид орон зай, боломжоо улам бvр алдаж хорт зуршлаасаа салахаар
идэвхийлэн тэмцэж байхад тамхины импортлогчид манай мэтийн орон руу зах
зээлээ тvрсээр буй нь нэгийг хэлэх буй за.
Д.Цэцэг