Эрүүл мэнд::
ДОХ-той иргэн дахин нэгээр нэмэгдлээ!!!!
Манай улсад ХДХВ/ДОХ-ын вирусээр өвчилсөн хүний тоо 116-д хүрсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сарын энэ сарын 8-9-нд ХӨСҮТ-д шинжлэгдсэн 2
сорьцонд илэрч, онош батлагдсан талаар бид мэдээлж байсан билээ.
Хэдийгээр бага багаар нэмэгдэж байгаа ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг
ялгаварлан гадуурхахгүй байх асуудлаар албаны хүмүүс мэдээлэл хийж
байгаа ч сар хүрэхгүй хугацаанд дахин нэг иргэн ДОХ-ын вирус тээгч
болсон байна.
Энэхүү вирусыг тээгч нь 25 орчим насны эрэгтэй хүн байгаа гэж эх
сурвалж мэдээллээ. ХДХВ/ДОХ-ын 116- дахь вирус тээгчийг одоогоор
хяналтад авч, тархварын судалгаа хийж байгаа ажээ.
Б.Дэжид
WWW.T1771.TK