Banner
Цаг агаар
Шилдэг гишүүд
| | Admin Мэдээ: 4626 Хүйс: Male Сэтгэгдэл:38 | | | Minsera Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | Huurd Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | ab Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | IDLY Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | hithurr Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | onoo Мэдээ: 0 Хүйс: Female Сэтгэгдэл:0 | | | oronzai Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 | | | esa Мэдээ: 0 Хүйс: Male Сэтгэгдэл:0 |
Statistics
Total online: 13 Guests: 13 Users: 0
|
Main » 2013 » July » 1 » Эрүүл мэнд:: ДОХ-ын эсрэг шинэ эм гаргажээ
3:54 PM Эрүүл мэнд:: ДОХ-ын эсрэг шинэ эм гаргажээ |
Эрүүл мэнд:: ДОХ-ын эсрэг шинэ эм гаргажээ
Хүний дархлал олдмол хомсдолын өвчлөлийг эрт үед нь анагаах шинэ эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгож байна.Энэ талаараа тус байгууллага Куала Лумпур хотноо болсон ДОХ-ын асуудлаарх чуулга уулзалтын үеэр мэдээлэв. Уг эмийн ачаар 2025 он гэхэд ДОХ-ын халдвартай гурван сая хүнийг үхлээс аварч чадна хэмээн ДЭМБ мэдэгджээ. Гэхдээ уг эмийг үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө шаардлагатай байгаа аж.
Нэг ширхэг шахмал эмэнд гурван төрлийн бодис орсон бөгөөд ДОХын халдвар аваад удаагүй, дархлааны системээ алдаагүй хүмүүст уулгах юм байна. Уг эмийг Алжир, Ар гентин, Бразилд хэдийнэ хэрэглээд эхэлжээ. Улмаар уг эм нь ХДХВ тархаж, дархлааны системийг гэмтээхээс хамгаалж чаддаг нь нотлогдсон байна. Одоогийн тооцооллоор дэлхийн хөгжиж буй орнуудын ДОХ-той иргэдэд хүртээмжтэй байдлаар уг эмийг хүргэхэд 23 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.
ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын асуудал эрхэлсэн захирал, доктор Готфрид Хирншол ДОХ-ыг вакцингүйгээр зогсооно гэдэг амаргүй. Гэхдээ энэхүү шинэ удирдамжийн ачаар ДОХ-оос шалтгаалах үхлийг удаан хугацаанд бууруулж чадна” гэжээ.
|
Category: Эрүүл мэнд |
Views: 1073 |
Added by: Admin
| Rating: 0.0/0 |
|
Like box
Golomt Bank
Site Online
Голомт Банк
Playlist mp3
Flag Counter
Panasonic
...
Block title
|