Эрүүл мэнд::
ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрлээ
ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албанд
өнгөрсөн долоо хоногт 982 хүн хандаж үйлчлүүсэнээс 607 нь урьдчилан
сэргийлэх болон сайн дураараа хандсан байна. Нийт үйлчлүүлэгсдээс 74 нь
БЗДХ-тай, илэрч эмчилгээ, хяналтанд оржээ.
Харин ХДХВ/ДОХ-ын халдвартай 3 тохиодол
шинээр илэрснийг хяналтанд авч, тандалтыг үргэлжлүүлж байгааг ХӨСҮТ-өөс
мэдээллээ. Эдгээр хүмүүс 25-39 насны эрэгтэй хүмүүс байна. Одоогоор
биеийн байдал нь хэвийн байна. ХДХВ-ийн халдвартай бүртгэгдсэн тохиодол
дүнгээрээ 137 болж байна.