Эрүүл мэнд::
ДОХ-ын өвчлөл тасарлтгүй буурч байна
НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрөөс өчигдөр гаргасан мэдээллээс харахад
сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий хэмжээнд ДОХ-ын халдвар авсан
хүний тоо
тасралтгүй буурсан байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, ДОХ-ын халдвар шинээр авсан хүний
тоо 2001 онд 3 сая 200 мянга байсан бол 2011 онд 2 сая 500
мянга болжээ. Дээрх хугацаанд энэ вирүсээр өвчлөн нас барсан хүний тоо
1 сая 900 мянгаас 1 сая 700 мянга
болон буурсан байна.
НҮБ-ын ДОХ-той тэмцэх хөтөлбөрийн тэмдэглэснээр, энэхүү эерэг өөрчлөлт нь голдуу ретро
вирусийн эсрэг эмийн эмчилгээ дэлхийн хэмжээнд, тэр тусмаа бага дунд
орлоготой улс орнуудад өргөн ашиглагдсанаас үүдсэн байна. Мөн бага дунд орлоготой улс орнуудад хэрэгжүүлж буй ДОХ-оос
сэргийлэх хөтөлбөрүүд үр дүнд хүрч
байгааг харуулж байна гэжээ.
www.T1771.Tk