Эрүүл мэнд::
Элэгний оношилгооны шинэ төхөөрөмжтэй болжээ
Элэгний В, С вирүсын гаралтай хатуурал, архины гаралтай хатуурал,
элэг шилжүүлэн суулгах хагалгааг хэзээ хийх хугацааг тодорхойлох гэх мэт
элэгний өвчнүүдийг оношилдог "FibroScan” төхөөрөмж манай улсад ирлээ.
Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг "HAPPY VERITAS” элэгний төв
лаборатори энэ төхөөрөмжийг оруулж ирсэн байна. Шинэ лабораторийн нээлт
өнөөдөр болно.
Дэлхий дээр хоёр тэрбум хүн элэгний В вирүсээр халдварласан, 350
гаруй сая хүн бүх насаараа архаг халдвартай, элэг хатуурах эрсдэлтэй
байдаг гэсэн тооцоо байдаг аж.
Манай улсад ч сүүлийн үед элэгний хатуурал өвчин нэмэгдэх хандлагатай
байна. Ийм үед шинэ төхөөрөмжтэй болсон нь чухал ач холбогдолтой юм.
www.T1771.Tk