Эрүүл мэнд::
Эм, бэлдмэл дээрхи тоо ямар учиртайг та мэдэх үү?
1. "Нэг”-ийн тоо байвал нойрмог байдалд оруулах талтай. Ийм шинж
илэрвэл жолоо барих, суурь машин ажиллуулахаас татгалзах нь зөв.
2. "Хоёр” гэсэн байвал согтууруулах ундаа бүү хэрэглэ.
3."Гурав”-ын тоо байвал сүү, төмрийн бэлдмэл зэргийг уг эмтэй хамт хэрэглэж болохгүй.
4. "Зургаа”-гийн тоо байвал уг эмийг уусны дараа шээсний өнгө хувирна.
5."Найм” бол хэлэн дор тавьж хэрэглээрэй.
6. "Арван хоёр”-ын тоо байвал өлөн үед, эсвэл хоол идэхээс нэг цагийн өмнө ууна.
Энэ мэтээр шахмал эмийн нэг талд 1-17 хүртэлх тоо байдаг. Тоо бүхэн
мэдээлэл. Жишээ нь, хүмүүсийн өргөн хэрэглэдэг Парацетамол шахмал эмд
есийн тоо байдаг. Энэ нь долоо хоногт наймаас илүүг хэрэглэж болохгүй
гэсэн үг юм.
Б.Дэжид