Эрүүл мэнд
Гэр бүлтэй хүмүүс ДОХ-ын халдвартайгаа мэдэхгүй явжээ
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний тоо бага багаар байнга өсч буй орны нэг
манайх юм. Энэхүү өвчний өсөлт дэлхийн болон хүн ам олон улсуудын дэргэд
өчүүхэн ч цөөхөн монголчуудын хувьд маш осолтой тоо юм.
Тэр дундаа гэр бүлтэй, бэлгийн энгийн амьдралтай хүмүүсийн дунд
түгвэл тийм амар баригдахгүй. Өмнөх халдваруудын дийлэнх нь бэлгийн
цөөнхийн дотор байсан бол энэ удаа гэр бүлтэй хүмүүс өртсөн байна. Тэд
халдвартай гэдгээ мэдэлгүй явжээ.
ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний тоо өнөөдрийг хүртэл 106 байв. Гэр
бүлтэй мөртлөө өртсөн хоёр хүнийг нэмбэл 108 болж нэмэгджээ. Цаашид ч
энэ тоо өсөх нь даамжиггүй юм.