Эрүүл мэнд::
Хамар битүүрч, хоолой өвдөхөд яах вэ
Хамар битүүрэх үед яах вэ. Хамар битүүрэх нь ихэвчлэн судас тэлснээс
болдог. Судас тэлэх шалтгаан нь хоёр янз. Нэг бол үрэвсэл, эсвэл харшил.
Хэрвээ үрэвсэл бол хамраа угаалгахад зүгээр болно. Харин харшлын
гаралтай бол угаагаад ямар ч нэмэргүй.
Харшил ихэнхдээ эмнээс болж үүсдэг. Харшлын гаралтай эсэхийг
батлахын тулд эозинофил тоолох шинжилгээ өгч болно. Ингээд онош
батлагдвал хамрын самалдаг руу гидрокортизон тарих эмчилгээ үр
дүнтэй.
Тэгвэл хоолой өвдөх, загатнах, хуурай ханиах үед ямар эмчилгээ хийх
вэ. Танд дээрх зовиур дөнгөж эхэлж байгаа бол яаран эм уухын оронд
жимстэй цай уугаад үз. Эм бол нэг талаар эмчилгээ болох ч нөгөө талаар
хор шүү дээ.
Тиймээс ялимгүй хоолой өвдөх янзтай бол жимстэй цай халуун бүлээнээр нь уугаад үзээрэй.
Ингэхдээ найрлагадаа нохойн хошуу, долоогоно, жүрж, аньсны навч
агуулсан цай хэрэглэх хэрэгтэй. Цай үр дүнгүй бол хамар залгиурын
нянгийн үржлийг зогсоох, дархлаа дэмжих зориулалт бүхий амин дэмээр
баяжуулсан биобэлдмэл хэрэглэхийг зөвлөе.
Түүнчлэн жамц давс, содын уусмал, эсвэл царвангаар хоолойгоо зайлж
болно. Хоолой сэрвэгнээд байвал халуун сүү уух хэрэгтэй. Төмсний уур,
халуун аарц хоолой өвдөхөд сөрөг нөлөөгүй. Харин хуурай ханиах үед
зүгээр гэдгийг сануулъя. Хоолой өвдөж байхад хуурай ханиах зэрэгцвэл
цэгэн иллэг хамгийн ашигтай. Гичтэй халуун усанд хөлөө дүрэх нь хоолойн
өвчнийг намжаахаас гадна хуурай ханиалгад маш сайн аж.