Эрүүл мэнд::
ХДХВ- ын 146, 147 дахь тохиолдол бүртгэгдлээ
Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн
ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ
өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ
хүн 35-39 настай, эмэгтэй байна. Мөн наймдугаар сарын 27-ны өдөр
ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош
баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдсан
байна. Энэ хүн 30-34 настай, эрэгтэй байна. Одоогоор дээрх хоёр хүний
биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байгаа аж.
Түүнчлэн наймдугаар сарын 23-ны өдөр
ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас
онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош
батлагдсан нь 20-25 насны, эрэгтэй, гадны иргэн гэж байна. Энэ нь манай
улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол болж
байгаа юм.