Эрүүл мэнд:
Нүүдлийн эмнэлэг нээлтээ хийнэ
Эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил болохуйц Нүүдлийн эмнэлэг маргааш
Төв аймгийн Баяндэлгэр суманд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр
болжээ.
Тодруулбал, яаралтай мэс ажилбар хийх "Нүүдлийн эмнэлэг”, шүдний бүх
төрлийн эмчилгээ хийх "Нүүдлийн шүдний эмнэлэг”, "Нүүдлийн рентген
эмнэлэг” гэх бүрэн тоноглодсон явуулын эмнэлэгээр иргэдэд үйлчилгээ
үзүүлэх боломжтой боллоо.
ХБНГУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины "WAS” үйлдвэрээс
Монгол улсад нийлүүлж байгаа энэхүү эмнэлэг нь рентген, шүд, ерөнхий
эмчилгээний эмнэлгийн чиглэлээр шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр
бүрэн тоноглогдсон аж. Тус эмнэлэгт ажиллах эхний боловсон хүчин болох
эмч, сувилагч, жолооч нар Герман улсын Wietmarschen хотод суралцаж
бэлтгэгджээ.
Өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаа Төв аймгийн Баяндэлгэр суманд эхэлж,
иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа бол маргааш эмнэлгийн нээлтийн
үеэр тус суманд "Эрүүл монгол хүүхэд” аяны хүрээнд хүүхэд багачуудыг
эмнэлгийн үзлэгт оруулах юм байна.
Энэ өдрүүдэд Германы эмч мэргэжилтнүүд нүүдлийн эмнэлгийн эмч
мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, давтан сургах сургалт явуулж,
дараагийн боловсон хүчнийг давхар бэлтгэж байгаа аж.
Л.Тамир