Эрүүл мэнд::
Нүдний даралт ихдэх өвчин
Голдуу ахимаг насны
хүмүүст тохиолдох өвчин боловч залуу хүмүүст ч өөр төрлийн өвчний
хүндрэл хэлбэрээр илрэх нь бий. Мөн гэмтлийн улмаас нүдний даралт ихдэж
болно. Цусны даралт ихдэхтэй харилцан уялдаатай явагдах нь цөөнгүй учир
хүнд өвчинд тооцогдоно. Даралт ихэдсэн шинж тэмдэг нь нүдний ухархай
орчмоор чинэрч өвдөх, нүдний хараа муудах, толгой өвдөж ядрах, аяаалал
авсан үед толгой эргэх, огиудас хүрэх шинж илэрдэг. Мэргэжлийн эмчид
үзүүлэн хяналтанд орж байнгын гам, дэглэм барих шаардлагатай. Ингэж
яадаагүй тохиолдолд нүдний угт цус харвалт өгч хараагүй болох төдийгүй
амь насанд осолтой.
Нүдний даралттай хүн хяналтанд байнга орохын зэрэгцээ уух шингэнээ
зохицуулна. Хоногт дээд тал нь 1,5 литрээс хэтрүүлэхгүй байх нь зөв.
Цагаан идээ, жимс, ногоо саян хэрэглэж занш. Унших, бичих оёх, зурах
зэрэг ажил хийх бол хажуугийн сайн гэрэлтүүлэгтэй орчинг сонгож бай.
Ажил амралтаа зөв зохицуулж, эрүүл агаарт ямах нь сайн. Харанхуй, бүдэг
гэрэлтэй орчинд удаан суух, телевизор байнга шагайх, толгойгоо
тонгойлгосон байрлалд удаан ажиллах, өндөр ууланд гарах, онгоцонд
суухаас аль болох зайлсхий. Дээрээсээ халах, доороосоо хөрөх нь өвчинг
сэдрээдэг. Архи тамхинаас бүрэн татгалзах нь таныг эрсдээл хамгаална.
Нүдний даралттай хүмүүсийн цусны даралт ихэвчлэн өндөр байдаг тул
дээр дурдсан гамууд адилхан тус болно. Даралттай хүн саунд сууж
болохгүй. Их өөх тостой болон халуун ногоо, элдэв хачир , амтлагч бүхий
хоол, хүнснээс татгалзах нь зүйтэй. Нүдний болон цусны даралттай хүмүүс
виагра болон бэлгийн идэвхийг түр зуур сэргээдэг эм бэлдмэл хэрэглэх л
тун осолтой. Огцом хөөрлөөс шалтгаалан амь насаа алдсан тохиолдол олон
байдаг юм. Харин биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, биеийн ерөнхий
чалх сайжруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэх нь илүү үр дүнтэй, бас
эрдсэлгүй байдаг. Нүдний даралттай гэж оношлогдсон бол гам байнга брих
нь зүйтэй. Хэт ачаалалтай ажиллаж болохгүй.
Гэхдээ нэ бол зүгээр суугаад байна гэсэн үг биш. Хараагаа муутгахгүй
тулд тохирсон шил хэрэглэж, гадагшаа гарахдаа нарны шил зүүж бай. А
витамин агуулсан хоол хүнс хэрэглэх нь сайн шүү. Жишээ нь загасны мах,
тос, цөцгий, сүү, улаан лууван, улаан лоолинд энэ төрлийн амин дэм элбэг
байдаг юм. Машин автобусанд сонин уншиж хэрэггүй. Мөн гэртээ дээшээ
харж хэвтээд ном, сэтгүүл унших нь муу нөлөөтэйг анхаар. Үе үе нүдний
дасгал хийж занш. Дасгал тун амархан. Нүдээ аньж байгаад нүдний алимаа
эхлээд цагийн зүүний дагуу хэд хэд эргүүлсний дараа эсрэгээр эргүүлэх
дасгалыг 5-6 удаа давтан хийхэд л болно. Харин энэ дасгалаа өдөрт хэд
хэд хийхэд гэмгүй. Ялангуяа нүдний ачаалалтай ажил хийдэг бол бүр ч
хэрэгтэй. Түүнээс гадна суугаа байрлалд нүдээ аажим нээж, хаах \ харах,
аних дасгал \ дасгалыг тогтмол хийх нь зүгээр. Та нэгэнт нүдний
даралттай болсон бол төгс эдгэрэх нь ховор талдаа. Тиймээс өвчинг
сэдрээхгүй байх, аажмаар байгаа түвшингээсээ илүү сажруулах боломж бүрэн
бий. Эмчийн зөвөлгөө, дэглэм, гамаа сайн бариад байж чадвал танд ямар ч
аюулгүйг зөвлөх байна. Тийм ч айж сандрахаар өвчин биш шүү. Гагцхүү
эмчийнхээ өгсөн зааврыг л баримталж байвал болно.
Олхонууд ШААБАР
[www.T1771Music.Ucoz.Net]