Эрүүл мэнд::
Сүрьеэгийн 16 шинэ тохиолдол гарчээ
Улаанбаатар хотын хэмжээнд 53.957 хүн амбулаториор үйлчлүүлсний 2.071
(3.8%) нь ТТӨ/томуу, томуут төст өвчин/-тэй байжээ. ХӨСҮТ-д 518 өвчтөн
хэвтэн эмчлүүлж байгаагаас гахай хавдар-214, сүрьеэ-168, шар-61, цусан
суулга-38, салхин цэцэг-16, улаанууд-6 байна. Энэ 7 хоногт цочмог
шарлалттай өвчний хам шинж 32, цочмог халууралт, тууралттай өвчин 21,
цэврүүт тууралттай өвчний шинж 46, цочмог цусархаг суулгалт 20, цочмог
усархаг суулгалт 11, амьсгалын доод замын цочмог халдвар 2, хоолны
хордлогот халдварын сэжигтэй 1, ЭШХ-ын сэжигтэй 1 тохиолдол тус тус
мэдээлэгдэв. Сүрьеэгийн тандалт судалгааны албанд нийт 80 хүн хандаж
үзүүлсэнээс шинэ сүрьеэгийн 16 тохиолдол оношлогдож, эмчилгээ, хяналтанд
орлоо.
www.T1771.Tk