Эрүүл мэнд::
Үтрээний бактержил буюу гарднереллёзЭрvvл эмэгтэй бvрийн үтрээнд олон тооны
бичил биет амьдарч байдаг бөгөөд тэдгээр нь микрофлор буюу амьдралын
бичил орчныг үүсгэдэг. Эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэр алгадаагүй
үед ямар ч аюулгүй.
Харин тэнцвэрт байдал алдагдангуут буюу дисбактериоз үүсэнгүүт зарим нэгэн бактер хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд өвчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ.
Ерөнхий
Энэ өвчнийг гарднерелла вагиналис
гэх жижиг бактер vvсгэдэг. Энэ бактер нь гол төлөв шээсний сүв, гадна
бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн хавьталын vеэр халдварладаг.
Эмэгтэй хvний үтрээний бичил орчны
тэнцвэр алдагдаж, ашигтай нянгуудын хэмжээ нь багасахад гарднерелла
зэрэг ашиггүй бактерууд нь хvчтэй vржиж эхэлдэг. Гарднерелл нь
гонококк, трихомонад, хламид, микоплазмтай хослосон байх нь элбэг.
Энэ өвчнөөр зөвхөн эмэгтэйчvvд өвчилдөг.
Статистик мэдээнээс үзвэл 18- 50 нас хvртэлх эмэгтэйчvvдийн 20% нь энэ
өвчнөөр өвчилсөн байдаг юм байна.
Шалтгаан
Vтрээний бургуй, антибиотик хэрэглэх,
үр тогтолтын эсрэг ерөндөг, үтрээний лаа зэргийг хэрэглэх үед үтрээний
бичил орчны тэнцвэр алдагдах болзошгүй юм. Мөн дааврын түвшин алдагдах,
дархлаа буурах, ядаргаанд орох vед бактерийн идэвхжил өсдөг.
Олон хүнтэй учир ургуулж явдаг
эмэгтэйчүүдэд гарднереллез vvсэх магадлал нь хамгийн өндөр байдгийг олон
жилийн ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг.
Шинж тэмдэг
Эрэгтэйчvvдийн 90%, эмэгтэйчvvдийн 50%-д
нь гарднереллез ямар ч эвгvй мэдрэмж төрvvлдэггvй. Умаар бактерийг
тээгчийн хувьд бэлгийн хамтрагчдаа халдаах аюултай.
Эмэгтэй хvн гарднереллез өвчтэй болсон гэдгээ маш тод нэг шинжээр таамаглах боломжтой. Энэ нь гадна бэлэг эрхтнээс их хэмжээний сааралдуу өнгөтэй, муудсан загасны vнэртэй ялгадас гарах явдал юм. Vvний зэрэгцээ бэлгийн уруул улайж хавдан шээх, бэлгийн хавьталд орох үед загатнах хорсох шинж мэдрэгдэнэ.
Гарднерелл нь эрэгтэйчүүдэд бараг өвчин үүсгэдэггүй. Зөвхөн ганц нэг тохиолдолд л уретрит (шээс дамжуулах сувгийн үрэвсэл)
үүсэх нь бий. Энэ тохиолдолд эрэгтэй хvнд ч гэсэн загасны өвөрмөц
vнэртэй ялгадас бэлэг эрхтнээс нь гарна. Бусад илрэлийн хувьд
уретритийн vед ихэнхдээ илэрдэг хорсох, загатнах, эсвэл зvгээр л шээх
vед эвгvй мэдрэмж төрөх зэрэг шинжvvд ажиглагддаг.
Үр дагавар
Урьд нь эмч нар гарднереллез ямар ч хор нөлөөгvй гэж боддог байсан. Гэвч өнөөдөр энэ өвчнийг умайн дайвруудийн vрэвсэл, эмэгтэйчvvдийн үргvйдэл, зулбах, жирэмсний болон төрөлтийн хүндрэл vvсэх эрсдэлийн хvчин зvйл гэж vздэг болжээ.
Оношлогоо
Гарднереллезт байна гэж сэжиглэсэн vед
бэлгийн замын өвчний эмч эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах
хэрэгтэй. Онош тогтооход бэлэг эрхтэнээс наалдац авж шинжилгээнд өгч
бактер ургуулдаг. Хэрэв өвчтэй хvний наалдацын эсийг микроскопоор харах
юм бол тэдгээр нь гарднерелл нянгийн зузаан давхаргаар бvрхэгдсэн байх
нь харагдана. Мөн рН – г хэмжихэд илvvдэхгvй ба хэвийн vед vтрээний
орчин хvчиллэг, харин гарднереллезийн vед шvлтлэг байдаг. Эцсийн оношийг
изонитрил буюу ялгадасыг ялзарсан загасны vнэртэй болгодог бодисын
хариу урвалын тусламжтайгаар тавидаг. Энэ нь өвчтэй хvнд эерэг гардаг.
Эмч цусны шинжилгээ нэмж бичиж болох бөгөөд энэ нь гарднереллезийн vед
лейкоцитийн хэмжээ буурсаныг харуулна. Гэхдээ өөр бусад өвчний vед ч
гэсэн мөн адил зvйл гарах боломжтой.
Эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт
Гарднереллезийг антибиотикоор эмчлэх
бөгөөд витамин, дархлаа сэргээх болон бичил орчныг тэнцвэрийг сэргээх
бэлдмэлvvдийг (лактобактерин болон бифидобактерин) давхар хэрэглэдэг.
Курс эмчилгээний дараа дахин наалдацын шинжилгээ өгөх хэрэгтэй болдог.
Зөвхөн тухайн өвчтөн эмчлvvлээд зогсохгvй бvх бэлгийн хамтрагчид нь ч
мөн адил эмчлvvлэх нь маш чухал.
Гарднереллезийн урьдчилан сэргийлэлт нь бусад бэлгийн замын өвчнvvдийн сэргийлэлтээс нэг их ялгарахгvй, үүнд:
1. бэлгэвч хэрэглэх
2. тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх
3. сэжигтэй бэлгийн хавьталд орсноос хойш хоёр цагийн дараа бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор угаалга хийлгэх.