Эрүүл мэнд::
Турах нь биш, эрүүл байх нь чухал
Таргалалттай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.
Илүүдэл жинтэй болж байгаагийн шалтгаан бие махбодийн тань гормоны
өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Хэрэв тийм бол хоол ундаа
хязгаарлаад нэмэргүй, эмчилгээ хийлгэхээс нааш жин хасна гэж саналтгүй.
Хоол судлаач танд зөв хооллолтын талаар зөвлөгөө өгнө. Тухайлбал
өдөрт хичнээн хэмжээний уураг, нүүрс ус, тос хэрэгтэйг хэлж өгнө.
Халамжтай эцэг, эхчүүдэд зориулсан алтан дүрэм:
1. Гэр бүлийнхээ гишүүдийн зөв хооллолтод анхаар. Хоолны ширээн дээр
тавьж байгаа хоол ундны хувь хэмжээг тохируулаарай. Хөргөгчөө шинэ
ногоо, жимс, будаа, бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн талхаар дүүрэг.
Чипс, хийжүүлсэн ундаа зэрэг түргэн хоол гэж нэрлэдэг бүхнийг хогийн
савандаа хийчих. Ийм хүнс биеийн галбирт төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд
муу.
2. Хүүхдийг хооллох дургүй болгохгүйн тулд заавал идэх ёстой гэж бүү шах. Хүүхдээ өлссөн эсэхийг нь л мэддэг болох хэрэгтэй.
3. Хоол унд урамшуулал биш, бас шийтгэл биш. Хоолоор шагнах эсвэл "гавъяа” байгууллаа гэж хоолыг нь хасах хэрэггүй.
4. Зайлшгүй хязгаарлаж, хорих ёстой зүйлийг хязгаарла, хорь. Зурагт үзэхийг хязгаарла, амттаны сурталчилгааг бүү үзүүл.
5. Хөдөлгөөн – илүүдэл жин хуримтлуулахгүй байх гол дүрэм. Гэр
бүлээрээ явган аялал хий. Гэрийн спорт булан байгуулах, унадаг дугуй
авахад хөрөнгө мөнгөө харамгүй зориул.
6. Хүүхэд зүгээр суух ёсгүй, хийх ажилгүйгээс гал тогоо руугаа
гүйдэг. Хүүхдээ спортын дугуйлан, хөгжмийн сургуульд эсвэл өөр ямар нэг
дугуйланд бүртгүүлээрэй.
7. Хүүхдээ хэтрүүлж болохгүй гурвын дүрэм буюу хэт их биш, хэт хортой биш, хэт амттай биш гэсэн дүрмийг баримтлуул.
8. Хүүхдийн амьдралын хэв маяг таны амьдралын хэв маягийн хуулбар
байх ёсгүйг санаж яваарай. Спорт бол цаг дэмий үрсэн зүйл, гэдэгт та
итгэлтэй байдаг, зурагтын өмнө хачиртай шар айрагтай суухаас хэзээ ч
татгалздаггүй бол таны хүүхдүүд жингийн асуудалтай болоход бүү
гайхаарай. Таргалалтын эсрэг тэмцлийг өөрөө өөрөөсөө эхэл.
Дашрамд хэлэхэд,илүүдэл жин гэдэг ойлголт харьцангуй юм. Гол нь энэ
бол эрүүл мэнд, сэтгэл санааны амар тайван байдал юм. Бүх өвчин, тэр
дундаа таргалалт сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэлтэй байдгийг
санахад илүүдэхгүй. Ямар нэг асуудлыг шийдэж чадахгүйгээс үүдсэн сэтгэл
мэдрэлийн тавгүй байдлын улмаас ихэвчлэн таргалдаг гэж сэтгэл судлаачид
үзэж байна.
www.T1771.Tk