Эрүүл мэнд::
Витаминыг хэтрүүлвэл хортой
Аливаа витамниыг хэтрүүлж хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар
нөлөөлдөг байна. Зарим өөх шингээгч витамин биед хуримтлагдсаар яваандаа
ямар нэг өвчнийг үүсгэх эх уурхай болдог байна.
Bитамин А. витамин А-нь хортой бодис ялгаруулдаг
учир ихдүүлвэл толгой өвдөх, нүд бүрэлзэх, хараа муудах, арьс дэрсийх
зэрэг шинж тэмдэг илрэнэ. Иймд витамин А-г β-каротин хэлбэрээр нь, хоол
хүнснээс авахыг бодох нь зүйтэй.
Витамин Д. Витамин Д-г удаан хугацаагар их
хэмжээгээр хэрэглэх нь бие сулруулж, хоол идэх дур сонирхлыг бууруулах,
бөөлжис цутгах, биеэр хөших , загатнах шинж тэмдэг илэрнэ. Мөн кальцийг
шингээх чанартай учир зүрх, уушиг, бөөр болон бүр тархинд ч кальцийн
хуримтлалыг бий болгосноор бие эрхтэнийг гэмтээх талтай.
Витамин В-6. Энэ витаминыг 200 мг-аар сар гаруй хугацаагаар ууж хэрэглэх нь татвалзах өвчин үүсгэх талтай.
Витамин В-1. Үүнийг их тунгаар хэрэглэвэл амнаас эвгүй үнэр үнэртэнэ